| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07972/И |
| Дугаар | 191/ШШ2025/03135 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03135
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 191/ШШ2025/03135 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хотхон, байр, хаягт оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,
гэм хорын хохиролд 4,447,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, Их наяд худалдааны төвийн хойд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах явцад улсын дугаартай маркийн мотоциклийн жолооч Г. нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө., 16.3.-т заасан Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1., 16.2.-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ. гэснийг тус тус зөрчиж намайг мөргөж гэмтээсэн. Түүний гэм буруутай үйлдлийн улмаас миний биед хөнгөн гэмтэл учирч, эмчилгээний зардалд болон ослын үед биедээ авч явсан пос машин /банкны карт унших зориулалттай/ эвдэрч, 13 хоногийн хугацаанд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй зэрэг хохирлууд учирсан.
Хариуцагч Г.ийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн акт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар, шийтгэлийн хуудсын хуулбар зэргээр тогтоогдож байгаа. Гэмтлийн зэрэг хөнгөн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн.
Би эмчилгээний зардалд эмнэлэгт холбогдох шинжилгээ өгөхөд 162,200 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 2,165,000 төгрөг, эмнэлэгт шинжилгээ өгөхөд 40,000 төгрөг, пос машин 260.000 төгрөг, нийт 2,627,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Г. нь баримтаар нотлогдож байвал төлж өгнө гэж мэдүүлэг өгсөн байдаг боловч өнөөдрийг хүртэл хохирлыг төлөхгүй байна.
Миний бие авто осолд ороход нялх биетэй, хүүхэд маань 4 сартай байсан бөгөөд нөхрийн маань цалин амьдралд хүрэлцдэггүй тул арга буюу охиноо өөрийн ээжид өдрөөр харуулж, бизнесээ эрхэлж, өдрийн 140,000 төгрөгийн орлого олдог байсан. Гэтэл мотоциклд мөргүүлснээс болж байнгын толгой өвдөж, 13 хоног ажил хөдөлмөрөө эрхлээгүй, одоо ч толгой, нуруу өвддөг хэвээрээ байна. Иймд осол болсноос хойш буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох 13 хоногийн, /1 хоногийн 140,000 төгрөг/ төлбөр 1,820,000 төгрөг, нийт 4,447,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 4,447,200 төгрөгийн 1,947,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г. нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
3.Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г. би дүүрэг, хороо, хотхон, байр, хаягт оршин суудаг. Нэхэмжлэгч нь миний оршин суух бүртгэлтэй иргэний үнэмлэхийн хаяг болох Баянзүрх дүүргийн хаягаар нэхэмжлэл гаргажээ. Нэгэнт танай шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлье, татгалзах зүйлгүй гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Г.т холбогдуулан, гэм хорын хохиролд 4,447,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,447,200 төгрөгийн 1,947,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,105 төгрөгийн 58,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д зааснаар хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох, гэм хорын хохиролд 4,447,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,947,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г. нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,105 төгрөгийн 58,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,475 төгрөгийг, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжид 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА