2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/03156

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/03156

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, , хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:ЧЗ78091864/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, хотхон, , хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алданги 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нотариатын бүртгэлийн 015тай гэрээг байгуулан, арлын дугаартай, улсын гаалийн мэдүүлгийн дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн өнгийн, цахилгаан тог гаргах зориулалттай дизель генераторыг Э.*******д 300,000,000 төгрөгөөр худалдсан.

Төлбөрийн нөхцөл нь 150 сая төгрөгт маркын автомашин оролцуулсан. Үлдэгдэл 150 сая төгрөгийн 50 сая төгрөгийг нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, 100 сая төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул дизель генераторын үлдэгдэл төлбөр болох 150 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн гэрээний үүргээ биелүүлэх сүүлийн өдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх хугацааны 287 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 150 сая төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 215,250,000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 75,000,000 төгрөг, үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг нийт 225,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний оршин суудаг нэхэмжлэл авсан хаягаар удаа дараа хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй гэх хариу ирсэн бөгөөд хаягаа үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхний лавлагаа, Т.*******, Э.******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, бүртгэлийн 015тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02808 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* дүүргийн хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрт 150,000,000 төгрөг, алдангид 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас танилцаж, нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, бүртгэлийн 015тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг, алдангид нийт 225,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Э.******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, бүртгэлийн 015тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас гэрээнд заасан арлын дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн, өнгийн цахилгаан тог гаргах зориулалттай дизель генераторыг хүлээлгэн өгөх, нөгөө талаас үнэ болох 300,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1.-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1.-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 24 зүйлийн 243.1. дэх хэсэг зааснаар худалдагч тал нь гэрээний үүрэг буюу үнэ төлөх үүргээ биелүүлэхийг худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

3.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 150,000,000 төгрөг, алдангид 75,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн тайлбараар, хариуцагч нь 300,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгт маркын тээврийн хэрэгслийг өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.-т үлдэгдэл 150,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, 100,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний холбогдох заалтаар хариуцагч Э.******* нь гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******т төлөх үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс алдангид 75,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж , 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Талууд гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоногт тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон байна.

Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч Э.*******д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байх бөгөөд хариуцагчаас хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

5.Иймд , Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Э.*******оос Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг, алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Хариуцагч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардаж авсан байх бөгөөд энэ баримтанд өөрийн оршин суугаа хаягийг ******* дүүрэг, хороо, Кристалл таун хотхон, , хаягт оршин суух бүртгэлтэй талаар мэдүүлсэн байна.

Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн өөрийн тодорхойлсон хаягт удаа дараа хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй гэх шуудангийн магадлагаа болон хорооны Засаг даргын тодорхойлолтуудыг эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан.

Хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхээс хуульд заасны дагуу ******* дүүрэг хорооны Засаг дарга, Засаг даргын ажлын албанд мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 24 зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******оос 225,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,234,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 1,234,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА