2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04560

 

 

 

 

    2025              05             28                                       192/ШШ2025/04560

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36.610.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч *******аас 23,000,000 төгрөгийг 1  жилийн хугацаатай, 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын анх хийсэн тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* нь орон сууцаа барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээр 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд үүний 23,000,000 төгрөгийг ******* нь хувьдаа зээлэн авч, тухайн банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой хүүгийн хамт *******д эргүүлэн төлөхөө бичгээр баталгаажуулсан. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8,880,000 төгрөгийг *******гийн Хаан банкны ******* тоот данс руу, 14,050,000 төгрөгийг *******гийн хэлснээр гэж хүний Хаан банкны ******* тоот данс руу тус тус шилжүүлсэн. ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараас харахад түүний нэр дээрх Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн 14,050,000 төгрөг нь *******гийн ‘ ББСБ” ХХК-иас хувьдаа болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн төлбөрийг төлөхөд зарцуулсан болох нь нотлогдож байгаа болно. Мөн зээлийн хүүгийн хувьд ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******д 23,000,000 төгрөгийг “ ББСБ” ХХК-иас авсан зээлийн хүүгийн хэмжээгээр буюу 1 жилийн хугацаатай, 36 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд бичгээр баталгаажуулсан зээлийн гэрээнд ******* нь регистрийн дугаар болон бусад хувийн мэдээллээ бичиж гарын үсэг зурсан. “ ББСБ” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн 23/121 тоот тодорхойлолт болон зээлийн задаргаанд тусгаснаар 23,000,000 төгрөгийн зээлийн хүү нь 23,309,312.60 төгрөг болсон байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүүг оролцуулахгүйгээр нийт төлбөр 46,309,312 төгрөг болсон байна. Иймд *******гаас зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг, зээлийн хүү 23,309,312 төгрөг, нийт 46,309,312 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “ ББСБ” ХХК-аас нэхэмжлэгч *******ын нэрээр 23,000,000 төгрөгийн зээл авхуулж, уг зээлийг ‘ ББСБ” ХХК-ийн гэрээний нөхцөлөөр хүүг нь тооцож 1 жилийн дотор *******д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын уг тохиролцооны дагуу ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, “ ББСБ” ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авч, 22,930,000 төгрөгийг нь *******д өгсөн болно. Гэтэл *******гийн зүгээс 2019 оноос өнөөдрийг хүртэл нэг төгрөг буцаан төлөөгүйн улмаас ******* нь “ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний асуудлаар Иргэний шүүхэд дуудагдсан болно. “ ББСБ” ХХК нь *******аас үндсэн зээл 30,000,000 төгрөгийг, хүү болох 38,094,956.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,415,123.20 төгрөгийн хамт буюу нийт 76,510,079.73 төгрөг нэхэмжилсэн. *******ын зүгээс өөрийн авч ашиглаагүй уг зээлийг төлөх боломжгүй байсан тул орон сууцаа худалдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ ББСБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан, үндсэн зээл 30,000,000 төгрөг дээр хүүнд 18,000,000 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцож, нийт 48,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “ ББСБ” ХХК-ид төлсөн. Хэрэв ******* нь авсан зээлээ хугацаанд нь төлсөн бол нэхэмжлэгчийн зүгээс өндөр хэмжээний зээл, зээлийн хүүгийн өрөнд орж, цаашлаад орон байраа алдах хэмжээний хохирол амсахгүй байсан. ******* нь нийт зээлсэн 30,000,000 төгрөгийн 76% болох 22,930,000 төгрөгийг нь авч ашигласан болохын хувьд “ ББСБ” ХХК-ид зээлийн хүүнд төлсөн 18,000,000 төгрөгөөс өөрт хамааралтай зээлийн хүүнд ногдох 13,680,000 төгрөгийг хариуцан төлж, *******ыг хохиролгүй болгох үүрэгтэй. Хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулаагүй *******ыг танихгүй гэж байна. ******* танихгүй хүн рүүгээ мөнгө шилжүүлээд тэрийг нь цаашаагаа ******* зээлийнхээ өрийг дарсан юм уу яасан юм тэр нь тодорхойгүй. Би огт танихгүй хүнийхээ огт уулзаж байгаагүй хүнээсээ мөнгө аваад тэрийгээ захиран зарцуулдаг юм уу Энэ зээлийн гэрээ *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж ******* гээд гараар бичээд гарын үсэг нь юм уу өөрийнхөө зүгээр нэрээ бичиж, регистрийн дугаар, утасны дугаар, он сараа тавиад явсан байгааг юу гэж ойлгох вэ тэгэхээр энэ хүнийг танина энэ хүнтэй уулзсан гарын үсгээ зурсан бичсэн нь ******* өөрөө мөн. Өөрт ноогдох хувиа төлөх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Худал тайлбар хэлж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т  гэрээг бичгээр байгуулах зээлийн гэрээний агуулгын талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Гэхдээ Иргэний хуулийн 196.1.2-т гэрээний саналыг зөвшөөрснөөр илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал албан бичиг болон тэдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдахад нь тооцно гэж заасан. Тэгэхээр энэ нь өөрөө зээлээ төлнө гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас ******* өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймээс хариуцагч *******гаас зээлийн гэрээний дагуу авсан 22,930,000 төгрөгийг, уг зээлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 13,680,000 төгрөгийн хамт буюу нийт 36,610,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Самбуу овогтой Алтантуяа миний бие *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “ ББСБ” ХХК нь *******ын нэхэмжлээд байгаа зээлийн төлбөрийг бусад зээлдэгчийн данс руу шилжүүлсэн бөгөөд 8,880,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдоод байгаа тул *******ын нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, *******аас харилцан тохиролцож зээл авсан, авах хүсэлтийг гаргаж байгаагүй болно. Би ******* гэх хүнийг огт танихгүй, мэдэхгүй. *******ын нэхэмжлэлтэй ийм хэрэг үүсчхээд байна үүн дээр ороод өгөөч гэж анхнаасаа төлөөлөгч аваад хууль зүйн талаас мэдлэг байхгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан. *******ыг танихгүй дээрээс нь би огт мөнгө аваагүй. “ ББСБ” ХХК-тай байгуулсан ямар ч тийм зээлийн гэрээ байхгүй. Учир нь “ ББСБ” ХХК нь *******ын нэхэмжлээд байгаа зээлийн төлбөрийг бусад зээлдэгчийн данс руу шилжүүлсэн бөгөөд 8,880,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдоод байгаа тул *******ын нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, *******аас харилцан тохиролцож зээл авсан, авах хүсэлтийг гаргаж байгаагүй. Би огт сонсоо ч үгүй юм байна, ямар баримтаар хийсэн юм би мэдэхгүй байна. Энэ баримттай нэг бүр танилцаад мэдэх ёстой юм байна гэж би бодож байна. Би үнэхээр *******ыг танихгүй. *******ын ээж болох н.тай  найз таньдаг байсан. н.тай би харьцаж байсан болохоос биш би *******ыг огт танихгүй гэдэг тайлбарыг өгчхөөд байгаа. н. надад ярьж байсан. Энэ мөнгөнөөс тэдэн төгрөг шилжүүллээ тэгээд ирлээ шүү гэж н. л хэлж байсан болохоос биш би *******ыг огт танихгүй. Н.тай холбоотой асуудал тул тодорхой хэмжээгээр ямар ч байсан 8,000,000 төгрөгөө төлөх явцад бас өөрөө миний ээж н.Амаржаргалд ямар ч ажилласан санаатай өвчтэй байна над руу мөнгө шилжүүлээч гэхээр нь н.гийн данс руу би мөнгө бас хийж байсан ийм л найзууд байсан. Тэгэхээр би *******ыг танихгүй өмнөөс нь ээжтэй нь л яриад явж байсан болохоор үнэндээ бас гүтгэсэн юм бол байхгүй. Би мэддэг юмаа л хэлж байгаа юм. Ямар ч л байсан ярилцах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Би өөрийн данс руу шилжүүлсэн 8,880,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/ХХ 1-2, 163-164 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3-6 тал/, итгэмжлэл/ХХ 7, 148-149 тал/, “ ББСБ” ХХК болон ******* нарын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1912/30-3-12 дугаартай зээлийн гэрээ/ХХ 8-9 тал/, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 10 тал/, ийн гаргасан хариу тайлбар, хүсэлт/ХХ 11 тал/, “ ББСБ” ХХК-ийн Хаан банкны депозитын хуулга/ХХ 12 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/121 дугаартай тодорхойлолт/ХХ 13 тал/, зээлийн дансны хуулга/ХХ 14 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар/ХХ 15-16 тал/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9651 дугаартай албан бичиг/ХХ 41 тал/, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ХХ 46 тал/, Хаан банкны шилжүүлгийн баримт/ХХ 156 тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 159 тал/, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2844 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/ХХ 160 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ20024/04856 дугаартай захирамжийн хуулбар/ХХ 161 тал/, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******, “ ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан *** дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар/ХХ 162 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 18 тал/, хариу тайлбар/ХХ 22, 185 тал/, итгэмжлэл/ХХ 43, 195 тал/, *******, нарын хаан банкны ******* тоот дансны хуулга/ХХ 84-86 тал/ зэргийг,  

 

Шүүхийн журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 734 дугаартай албан бичиг, хавсралт болох ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2023/06479 дугаартай захирамжийн хуулбар/ХХ 57-58 тал/, ийн гаргасан хариу тайлбар, хүсэлт/ХХ 59 тал/, ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 60 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/121 дугаартай тодорхойлолт/ХХ 61 тал/, “ ББСБ” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга/ХХ 62 тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ББСБ ХХК-иас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 24/746 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “ ББСБ” ХХК-ийн тодорхойлолт/ХХ 128 тал/, “ ББСБ” ХХК-ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 129 тал/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1906/50-3-9 дугаартай зээлийн гэрээ/ХХ 130-131 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗБГ/1906/50-3-9 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ/ХХ 132-133 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай зээлийн гэрээ/ХХ 134-135 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/15.8-2.9-36 дугаартай зээлийн гэрээ/ХХ 136-138 тал/, “ ББСБ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ФГ/1901/15.8-2.9-36 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/ХХ 139 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,309,312 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22,930,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан 13,680,000 төгрөгийн хохирлын хамт 36,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, “ ББСБ” ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авч, 22,930,000 төгрөгийг нь хариуцагч *******д өгсөн, хариуцагч 1 жилийн дотор тус банк бус санхүүгийн байгууллагын хүүгээр тооцон буцаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагчийн зүгээс буцаан төлөөгүйн улмаас “ ББСБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг би шүүхийн өмнө хариуцаж өөрийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, тус банк бус санхүүгийн байгууллагатай эвлэрлийн гэрээ байгуулан, үндсэн зээл 30,000,000 төгрөг дээр хүүнд 18,000,000 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцож, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 48,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “ ББСБ” ХХК-ид төлж барагдуулсан, ******* нь авсан зээлээ хугацаанд нь төлсөн бол зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хохирохгүй байсан тул нийт зээлсэн 30,000,000 төгрөгийн 76 хувь болох 22,930,000 төгрөгийг 18,000,000 төгрөгийн 76 хувьд ноогдох 13,680,000 төгрөгийн хүүгийн хохирлын хамт нийт 36,610,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж...

Хариуцагч С.Алтантуяа нь татгалзалдаа ...өөрийн данс руу шилжүүлсэн 8,880,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримтууд тогтоогдов.

******* хаан банкны-5174055932, хаан банкны-*******, 5000825481, *******, нар хаан банкны-*******, “ ББСБ” ХХК хаан банкны- тоот данс эзэмшдэг болох нь тогтоогдов.

Дээрх дансны хуулга болон гүйлгээний баримтаас үзхэд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч ******* нь ЗГ/1912/30-3-12 дугаартай зээлийн гэрээгээр “ ББСБ” ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан./ХХ 8-9 тал/

“ ББСБ” ХХК нь тус гэрээний үүрэгт өөрийн тоот данснаас нэхэмжлэгч *******ын хаан банкны 5174055932 тоот данс руу зээл олголтын шимтгэлийг суутган мөн өдөр 29,850,000 төгрөгийг “ЗГ/1912/30-03-12 зээл олгов” гэх гүйлгээний утгаар олгосон.

Тус зээлээс нэхэмжлэгч ******* мөн өдрөө өөрийн хаан банкны 5174055932 тоот данснаас 14,050,000 төгрөгийг ийн ******* тоот данс руу “орлого” гэх гүйлгээний утгаар, 8,880,000 төгрөгийг *******гийн ******* тоот данс руу “Бадрал” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн./ХХ 10 тал/

өөрийн ******* тоот данснаас мөн өөрийн 5000825481 тоот данс руу 6,132,000 төгрөгийг шилжүүлсэн./ХХ 60 тал/

“ ББСБ” ХХК-ийн тодорхойлолт, тус хуулийн этгээдийн дансны хуулганаас үзвэл ийн ******* тоот данснаас мөн өдөр 1,426,000 төгрөгийг “алтантуяа машин 11, 12 сар”, 6,000,000 төгрөгийг “тунгалаг хүү” гэх гүйлгээний утгаар, мөн ийн 5000825481 тоот данснаас 1,529,000 төгрөгийг “оюунчимэг хүү 9 сар”, 1,479,000 төгрөгийг “10 сар оюунчимэг хүү”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,023,000 төгрөгийг “оюунчимэг хүү 11, 12 сар” гэх гүйлгээний утгуудаар тус тус “ ББСБ” ХХК-ийн хаан банкны тоот данс руу тус тус 5 удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн./ХХ 12-13, 62, 129 тал/

Хариуцагч ******* нь буцаан өөрөө болон нартай хамтран эзэмшдэг хаан банкны ******* тоот дансаар дамжуулан “ ББСБ” ХХК-ийн тоот данс руу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 399,000 төгрөгийг “Бадрал”, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 704,260 төгрөгийг “Бадрал 99192837”, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Бадрал хүү” гэх гүйлгээний утгуудаар зарлагадан *******ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эргэн төлөлтийн гүйлгээ хийгдсэн үйл баримтууд тогтоогдов./ХХ 84-86 тал/

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “ ББСБ” ХХК-ид холбогдуулан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 14,050,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,580,279.73 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 28,510,079.73 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хэрэв сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, Морингийн зам гудамж, 67 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021068 дугаартай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./ХХ 119-120, 161-162 тал/

Тус шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч *******ын өмчлөлийн ******* дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа/17120/, Морингийн зам гудамж, 67 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021068 дугаартай, 29,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө ******* 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан итгэмжлэлийн үндсэн дээр иргэн А.Энхбаатарт 68,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан./ХХ 159-160 тал/

Дээрх худалдан борлуулсан мөнгөн төлбөрөөс нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан *******ын тоот данснаас “ ББСБ-ийн тоот данс руу 48,000,000 төгрөгийн мөнгөн гүйлгээг “******* ЭГэрээ, зээл зээлийн хүүгийн төлөлт” гэх гүйлгээний утгаар банк бус санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн төлбөр төлсөн гэх үйл баримтууд тогтоогдлоо./ХХ 156 тал/

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн банк бусаас зээлдэн авсан 30,000,000 төгрөгөөс өөрийн дансаар дамжуулан авсан 8,880,000 төгрөгийн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, хариуцагч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч *******, “ ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралт болох зээл хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн хуудасны доод хэсэгт ******* өөрийн гараар 23,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө илэрхийлэн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноо тавин гарын үсэг, утасны дугаар бичиж баталгаажуулсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гар бичмэл, гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрдөг./ХХ 9 ар тал/

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас зээлдүүлэгч “ ББСБ” ХХК болон зээлдэгч ******* нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/1901/15.8-2.9-36 тоот зээлийн, ФГ/1901/15.8-2.9-36 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээнүүд  байгуулагдан 15,800,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлдэн 41-04 УНЛ улсын дугаартай Приус маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон зээл авсан.

Дахин зээлдүүлэгч тус банк бус санхүүгийн байгууллагаас үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч С.Тунгалаг нар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдсэн.

Ахин мөн зээлдүүлэгчээс үндсэн зээлдэгч М.Оюунчимэг, хамтран зээлдэгч ******* нар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1906/50-3-9 тоот зээлийн, ЗБГ/1906/50-3-9 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 22 дугаар байрны 03 тоот 33 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2202003711 дугаартай, 2 өрөө орон сууц барьцаалан зээлүүд авсан, өөрөөр хэлбэл дээрх банк бус санхүүгийн байгууллагаас 3 удаагийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* үндсэн болон хамтран зээлдэгчээр зээл авсан болох нь тогтоогддог./ХХ 128, 130-133, 134-135, 136-138, 139 тал/

Нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлийг тус шүүхэд өмнө нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан, уг буцаан шийдвэрлүүлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийг хамтран хариуцагчаар татаж байсан, мөн шинээр дахин нэхэмжлэл гаргахдаа түүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай үндэслэлээр гэрчээр мэдүүлэг авхуулах тухай хүсэлтээсээ татгалзсан бөгөөд хариуцагчаар шүүхэд гаргасан тайлбартаа “ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар урьд өмнө нь ажиллаж байсан гээд нэхэмжлэгч *******, ******* нар нь хоорондоо тохиролцон ******* түүнтэй холбоо хамаарал бүхий этгээдүүдийн зээл, зээлийн хүүний төлбөрийг төлүүлэхээр миний дансыг ашиглаж байсан, энэ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэх тайлбар гаргадаг./ХХ 11 тал/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр “ ББСБ” ХХК-иас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд тус компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо ийн гэх ******* тоот данснаас тус тус орж ирсэн гэх 1,426,000; 6,000,000; 1,529,000; 1,479,000; 3,023,000 төгрөгийн 5 удаагийн гүйлгээнүүд буюу нийт 13,457,000 төгрөгийн төлбөрүүдийг ******* болон түүний хамаарал бүхий этгээдүүд/зээлдэгч нар/-ийн зээл зээлийн хүүгийн төлбөрт төлүүлсэн гэжээ./ХХ 61 тал/

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэн авсан 29,850,000 төгрөгөөс 8,880,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 13,457,000 төгрөгийг хариуцагчийн хамаарал бүхий этгээдүүдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн, нийт 22,337,000 төгрөгийг хариуцагч авсан тул буцаан төлөх үүрэгтэй, харин хариуцагч буцаан “ ББСБ” ХХК-ид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 339,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 704,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 тус тус төгрөг, нийт 3,043,000 төгрөгийг бадралын нэрээр төлсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Харин хариуцагч ******* нь үндсэн болон хамтран зээлдэгч М.Оюунчимэг, С.Тунгалаг нартай хамтран “ ББСБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгүүдийг *******ын зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй гэж үзсэн тул буцаан төлөх үүргийн тооцоололд хамааралгүй, харин ******* нь М.Оюунчимэг, С.Тунгалаг нарт холбогдуулан нэхэмжлэл гарган хохирлоо шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

Шүүх зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан боловч нэхэмжлэгч тал хүү шаардаагүй.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.4-т үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэж болохоор, үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөөс үүргийг албадан гүйцэтгүүлэхээр бол тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах эрхтэй, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээдэд шилжихээр, 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасан тул нэхэмжлэгч талын зүгээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч, 23,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгийн хамт төлөхөө бичгээр илэрхийлж байсан, зээлдүүлсэн гэх мөнгийг нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан, хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөрийг гуравдагч этгээд буюу ******* төлсөн гэх үйл баримт тогтоогдсон, иймээс хариуцагч нь 14,050,000 төгрөгийг аваагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгч 22,337,000/8,880,000+13,457,000/ төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан хохирол нэхэмжилсэн ба түүний банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээс 22,337,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл болон зээлийн хүүгийн 18,000,000 төгрөгийн хамт 48,000,000 төгрөг болгон банк бус санхүүгийн байгууллагад төлсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч хүүгийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийн 76 хувиар тооцон 13,680,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг шүүх багасган Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгчээс авсан мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй 4 жил гаруйн хугацаа өнгөрсөн, үүргээ тогтоосон газар, хугацаанд нь шударгаар, зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулж, банк бус санхүүгийн байгууллагад 48,000,000 төгрөгийг төлж хохирсон байх тул банкнаас авсан 29,850,000 төгрөгөөс хариуцагчид ноогдох 22,337,000 төгрөгийн 74,83//22,337,000*100/:29,850000/ хувийг эзэлж байх тул хүүнд төлсөн 18,000,000 төгрөгийн 74,83 хувийг тэнцүүлэн тооцоход 13,469,400//18,000,000*74,83/:100/ төгрөгийн хүүгийн төлбөрөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар зээлийн гэрээний үүрэг, хохиролд 35,806,400/22,337,000+13,469,400/ төгрөгийг гаргуулах боломжтой боловч үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчийн тус банк бус санхүүгийн байгууллагад түүний төлөх төлбөрөөс төлсөн 3,043,000 төгрөгийг хасан 32,763,400/35,806,400-3,043,000/ төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,846,600/36,610,000-32,763,400/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 321,767 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг, хохиролд хариуцагч *******гаас 32,763,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,846,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 321,767 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах болон хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ****