2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03441

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03441

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, *******,******* байр, хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг хороо, хороолол, тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 300,000,000 төгрөг, алданги 16,800,000 төгрөг, нийт 316,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ-г байгуулсан юм. Тус гэрээгээр Genlyon маркийн чирэгч авто машин 4, CIMC чиргүүл /1-р/, CIMC чиргүүл /2-р/ 4, CIMC холбогч 4, нийт 16 тооны эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон болно. Гэрээний 1.5.-д заасны дагуу миний гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 300,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөн гэрээний 1.7.-д заасан ******* ХХК-ийн дугаарын дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь миний зээлээр худалдан авч буй тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 45 хоногийн дотор буюу 2024 оны 04 сарын 01-ний өдрийн дотор надад хүлээлгэж өгөхөор тохиролцсон юм. Гэтэл тохирсон хугацаанд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөлгүйгээр хугацаа хоцроосон.

Миний зүгээс тээврийн хэрэгслүүдээ авахыг удаа шаардсан бөгөөд хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/225 дугаар Мэдэгдэл гэх албан бичгээр Бид нийлүүлэгч Хятад улсын иргэнтэй тэвээрийн хэрэгсэл захиалгаар худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгсэл Монгол улсад орж ирээгүй, мөн шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлт тавихад шиййдвэрлээгүй бөгөөд компани болон захиалагч, харилцагч нарт хохирол учруулж байна. Иймд нийлүүлэгч Хятад улсын иргэн бидний захиалгын мөнгийг буцаан олгохгүй удаашрах тохиолдолд бид хариуцлага хүлээн, таны урьдчилгааны мөнгийг дотоод зохион байгуулалт хийн үе шаттай буцаан олгохыг үүгээр мэдэгдэж байна. Албан бичгийг хүлээлгэн өгснөөс 1 сарын дотор буюу 2024 оны 10 сарын 24-ний өдөр буцаан олгож дуусгавар болгох болно. Төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн өдөр бүрт 0.2 хувийн алданги тооцохыг ******* ХХК-ийн өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэж мэдэгдсэн. Гэвч мэдэгдэлд дурдсан хугацаан миний урьдчилгаанд шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөлгүйгээр иргэн намайг хохироож байна. Мөн хариуцагчийн зүгээс 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 24/256 дугаартай Мэдэгдэл-ээр 2024 оны 09 сарын 24-ний өдөр 24/225 дугаар албан бичгийг өгсөн бөгөөд тухайн албан бичигт 300,000,000 сая төгрөг машин захиалгын гэрээ хийж 4 давхар нүүрс тээврийн хэрэгсэл захиалсан. Мөн 2024 оны 10 сарын 24 шилжүүлсэн мөнгийг буцаан төлөөгүй тохиолдолд өдөр бүр 0.2 хувийн алданги тооцохыг зөвшөөрч байна гэсэн албан бичиг үнэн болохыг үүгээр мэдэгдэж байна. Мөн 2024 оны 11 сарын 08-ны өдөр буцаан олгохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг ирүүлсэн боловч мөн л мэдэгдэлд дурдсан хугацаанд урьдчилгаанд шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг минь буцаан өгөхгүй байна.

Иймээс миний бие хариуцагчаас ирүүлсэн албан бичигт дурдсаны дагуу 2024 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргаж буй 2024 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл 28 хоногийн алданги 16,800,000 төгрөгийг, урьдчилгаанд өгсөн 300,000,000 төгрөгийн хамт 316,800,000 төгрөгийн хамт хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 300,000,000 төгрөг, алданги 16,800,000 төгрөг, нийт 316,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 316,800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 300,000,000 төгрөг, алданги 16,800,000 төгрөг, нийт 316,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын 316,800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,741,950 төгрөгийн 870,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 870,975 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 870,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох, Тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 300,000,000 төгрөг, алданги 16,800,000 төгрөг, нийт 316,800,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 316,800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,741,950 төгрөгийн 870,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 870,975 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 870,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА