Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2025/00269

 

 

                                       Зохигчдын эвлэрлийг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М, Н.Л нарт холбогдох 26,118,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.М, Н.Л нар нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/04/06/1 дугаар бүхий "Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, сарын 3%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 23 200 000 /Хорин гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийн зээлийг 6017УЕЕ улсын дугаар бүхий Prius маркийн автомашин худалдан авах зориулалтаар авсан. Гэтэл зээлдэгчид нь 2023 оны 06 сарын 04-нд Д аймгийн А сумын 0-р багийн нутаг дэвсгэрт 0000AAA автомашиныг барьж замын хөдөлгөөнд оролцох явцдаа аваар хийсэн байх ба барьцаа хөрөнгө болох 0000ААА автомашин нь эвдэрч барьцаа хөрөнгийн үнэлгээ ихээр муудсан. Уг барьцаа хөрөнгийг 2024 оны 05 сарын 06-нд зээлдэгч болон зээлдүүлэгч харилцан тохиролцож 7,000,000/Долоон сая төгрөг/-өөр худалдаж ачилтын зардал болох 1,000,000/ Нэг сая төгрөг/ болон зээлийн хүүгээ төлсөн.

Зээлдэгч 2023 оны 04 сарын 06-нд 23,200,000 төгрөгийн зээл авсан ба сар бүрийн 05-ны өдөр 1,185,000 төлөх гэрээтэй байсан. Харилцагч эхний сарын төлбөрөөс хугацаа хэтрүүлж төлсөн ба 2023 оны 05 сарын 31-нд 1,202,400 - Бүгд зээлийн 55 хоногийн хүүнд төлөгдсөн. 2023 оны 06 сарын 29-нд 1,220,000- Үндсэн зээлд 500,296 хүүнд 719,704 төгрөг, 2023 оны 07 сарын 25-нд 1,202,640 - Үндсэн зээлд 620,533 хүүнд 582107 төгрөг тус тус төлсөн ба 2024 оны 05 сарын 06-нд барьцаа хөрөнгө болох автомашинаа 7,000,000 төгрөгөөр зарж 1 сая төгрөг ачилтын зардалдаа төлж 6,000,000 сая төгрөгөөр зээлийн хүүгээ төлсөн. Манай байгууллагын зүгээс 2024 оны 10 сарын 28 хүртэлх өдрөөр гэрээний үүргийг шаардаж буй бөгөөд зээл авснаас хойш уг өдөр хүртэл нийт 571 хоног байгаа ба энэ хугацаанд бодогдсон нийт зээлийн хүү нь 12,543,277 төгрөг байгаа болно. Үүнээс төлөгдсөн хүү нь 8,504,211, Төлөгдөөгүй зээлийн хүү нь: 4,039,066 төгрөг байгаа болно. Авсан зээл 23,200,000 төгрөг ба үүнээс төлөгдсөн дүн нь 1,120,829. Зээлийн үлдэгдэл нь 22,079,171 төгрөг байгаа болно. / Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтийг хавсаргав/ Манай байгууллагын зүгээс харилцагчтай маш олон удаа холбогдож, дуудан ирүүлж уулзаж зээл төлөх гэрээ шинэчилж, хугацаандаа зээлээ төлөөд явбал хүүгийн төлбөрөөс чөлөөлөх хүргэн гэрээ байгуулсан боловч харилцагчийн зүгээс ямар ч зээл төлөх санаачилга гаргахгүй өнөө маргааш цалин бууна дараа долоо хоногоос төлнө гэх зэргээр хугацаа авч байгаа ба ний 512 хоногоор хугацаа хэтэрч буй болно. Харилцагч байнга зээлээ төлнө, одоо яг болох гээ байна гэх мэтээр итгэл төрүүлж хугацаа авсаар байгаа болно. Мөн зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тул барьцаагаар хангах боломжгүй байна. Иймээс зээлийн гэрээний 4.2.1, 4.2.8 заалтыг үндэслэн нэг талын санаачилгаар гэрээг цуцал зээлдэгч Г.М болон Н.Л нараас төлөгдөөгүй үндсэн зээл 22,079,171, зээлийн хүү 4,039,066 төгрөг, нийт 26,118,237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн сумын 0-р баг, Н 0-00 тоотод оршин суух, Б Д овогт Г. М /РД: ............, утас: ........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М, Н.Л бид Э ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 26,118,237 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 18,118,237 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, Н 0-00 тоотод оршин суух, Д овогт Н-н Л /РД: ......., утас: ........./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М, Н.Л бид Э ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 26,118,237 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 18,118,237 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Энх ББСБ ХХК-аас хариуцагч Г.М, Н.Л нарт холбогдуулан зээлийн 26,118,237 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г., Н.Л нар нь зээлийн үлдэгдэл 26,118,237 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 18,118,237 төгрөгөөр төлж барагдуулна гэж хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-аас Г., Н.Л нарт холбогдуулан, 26,118,237 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М, Н.Л нар нь нэхэмжлэлийн  шаардлага 26,118,237 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 18,118,237 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-аас Г.М, Н.Л нарт холбогдуулан, 26,118,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.М, Н.Л нарт нь нэхэмжлэлийн шаардлага 26,118,237 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 18,118,237 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,742  төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 71,841 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 71,841 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Г.М, Н.Л нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б