Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 246

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805004150092 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол, 53/7 дугаар байр, 160 тоотод эхнэр Ч.Сийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би эхнэрээ дахиж зодохгүй. Манайх 2 настай, 5 настай хоёр хүүхэдтэй. Эхнэр бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэв.   

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Чын С“... Батпүрэв бид хоёр албан ёсны эхнэр, нөхөр юм. Би Батпүрэвт 2017 оны 12 дугаар сарын 30-нд зодуулсан. Батпүрэв ажлаа тараад ирэхдээ нилээн согтолттой орж ирээд намайг “янхан, банзал гичий” гэх мэтээр доромжлоод миний хувцаснуудыг бөөгнүүлээд үүд рүү шидээд байхаар нь би явлаа гээд гарах гэтэл намайг араас үсдэж чирж том өрөөнд оруулаад 2 гарын булчингаас базаад олон удаа цохьсон. Тэгж байгаад миний дээрээс шээсэн. Тэрнээсээ өмнө намайг багалзуурдаж ухаан алдуулсан. Энэ үед би өөрийн мэдэлгүй өмдөндөө шээчихсэн байсан. Намайг зодож байгаад Батпүрэв нь 00 өрөө орж бие засаж байхад нь би машиных нь түлхүүрийг аваад 2 хүүхдээ аваад гарсан. Тэгээд бид гурав тэр шөнө машиндаа хоносон. Миний биед учирсан гэмтлүүдийг Батпүрэв учруулсан. Батпүрэвт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гэхдээ би нөхрөө шоронд явуулмааргүй байна” /хх-н 22-24, 57/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ч.Сий гэмтэлтэй холбоотой “Ч.Сий биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, баруу, зүүн шуунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-н 30/ гэсэн 1107 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал, шүүгдэгч Э.Б урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/,

гэрч М-ийн Т-ын “... Батпүрэв нь тамхи татдаггүй, архи бол хааяа уудаг, уухаараа дуу цөөтэй, даруухан зантай унтаад өгчихдөг. Архийг хэтрүүлэн хэрэглэдэггүй, найз нөхөд олонтой, найрсаг халуун элгэмсэг ханддаг. Энхийг сахиулах ажиллагаанд 2 удаа явж байсан. Мэргэжилдээ эзэн болж чаддаг сайн залуу. Гэртээ бол хүүхдүүддээ сайн аав сайн хань, сайн гэрийн эзэн байж чаддаг. Эхнэр хүүхдүүддээ их хайртай. Эхнэртээ гар хүрсэн гэхээр их гайхаж байна” /хх-н 26/ гэсэн,

гэрч Б-н А-н “... Батпүрэв нь анги байгууллагадаа нэр хүндтэй ажилдаа тууштай сэтгэлээсээ ханддаг. Эхнэртэйгээ сайхан элгэмсэг харьцдаг. Гэрт нь орохоор халуун дулаан уур амьсгалтай байдаг. Эхнэр нь бол их ааш муутай, миний дүүг дандаа л загнаж цохиж байгаа харагддаг” /хх-н 27/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

 

Хохирогч Ч.С нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Б-т оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 375.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Э.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сгомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Бт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               О.ЖАНЧИВНЯМБУУ