| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00345/И |
| Дугаар | 137/ШШ2025/00277 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2025/00277
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,864,129.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг 0-р хороо, С 0, Г банкны төв байранд байрлах Го банк ХК /ХХД:......., РД:........, утас:........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой Э нь 2024 оны 10 сарын 03-ны өдөр Г банктай R001553873 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R001553873 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 9,168,487.45 төгрөг, зээлийн хүү 688,430.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,211.12 төгрөг, нийт 9,864,129.33 төгрөг R001553873 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 9,864,129.33 төгрөгийг Э овогтой Э-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, С 00-00 тоотод оршин суух, Е овогт Э. Э /РД:.........., утас:......../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би Г банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 9,864,129.33 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,864,129.33 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт 9,864,129.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,864,129.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,776 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 86,388 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 86,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б