Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2025/00288

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А холбогдох 2,109,154.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг 0-р хороо, Б тойруу, 6 тоотод байрлах, Х ХХК /ХХД:......., РД:......, утас:....../  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр NoT- БЗГ/2022-44320 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.А нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар 763 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.А байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2,109,154.07 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, Х гудамж 0-00 тоотод оршин суух, Б ургийн овогт Б.Ар /РД:ЕУ......, утас:....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.А миний бие Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х ХХК-ийн нэхэмжилсэн 2,109,154.07 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 сарын 15-ны өдрийн дотор сар бүрийн 15-ны өдрийн дотор 703,051.35 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х ХХК нь Б.А холбогдуулан 2,109,154.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 2,109,154.07 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 сарын 15-ны өдрийн дотор сар бүрийн 15-ны өдрийн дотор 703,051.35 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Н лизинг ХХК нь хариуцагч А.А холбогдуулан 2,109,154.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага 2,109,154.07 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 сарын 15-ны өдрийн дотор сар бүрийн 15-ны өдрийн дотор 703,051.35  төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А.А холбогдуулан 2,109,154.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага 2,109,154.07 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 сарын 15-ны өдрийн дотор сар бүрийн 15-ны өдрийн дотор 703,051.35  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,696 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 24,348 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 24,348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч А.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б