| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00335/И |
| Дугаар | 137/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00289
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б холбогдох 1,005,658.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Х дүүрэг 0-р хороо, 0-р хороолол, Ч өргөн чөлөө, 00-р байр, М оффис 0 тоотод байрлах, А ББСБ ХХК /ХХД:..., РД:...., утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М овогтой Б нь "М” ХХК-тай 2021 оны 10 сарын 04-ны өдөр дугаар No2021-10-04/001009 дугаартай зээлийн шугамыг гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд М овогтой Б-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2023 оны 11 сарын 22-ны өдөр 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фейсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 364 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг Манай "А ББСБ" ХХК нь "М" ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 1,005,658.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн Ө сумын 0-р баг, Сэнж 0-0 тоотод оршин суух, М Б /РД: ЕЦ:....., утас: 94396755/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Б миний бие А ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 1,005,658.61 төгрөгийг 2025 оны 06 сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр, үлдэх 405,658.61 төгрөгийг 2025 оны 08 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А ББСБ ХХК нь иргэн М.Б холбогдуулан 1,005,658.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 1,005,658.61 төгрөгийг 2025 оны 06 сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр, үлдэх 405,658.61 төгрөгийг 2025 оны 08 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан 1,005,658.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч
М.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,005,658.61 төгрөгийг 2025 оны 06 сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр, үлдэх 405,658.61 төгрөгийг 2025 оны 08 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан 1,005,658.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,005,658.61 төгрөгийг 2025 оны 06 сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр, үлдэх 405,658.61 төгрөгийг 2025 оны 08 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,685.81 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 14,342.9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,342.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б