2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03451

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03451

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, , , тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, , , хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/,

Хариуцагч: дүүрэг, ,,, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/ нарт холбогдох,

Гэрээ цуцалж, гэрээний дагуу төлсөн 97,480,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нэрийг ******* овогтой ******* гэдэг,,, дүүргийн , , тоотод амьдардаг, , ажиллуулдаг. Би анх 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр урьд өмнө нь сайн судалж байгаад Б.******* гэдэг гэдэг нэртэй компаний захирал гэх хүнтэй уулзаж 700 м.кв нэмэх нь 700 м.кв талбайтай, 2 айлын газар дээр 90 м.кв хэмжээтэй амины орон сууц бариулахаар тохирч гэрээ байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний дотор ашиглалтанд оруулахаар болж, төлбөрийн урьдчилгаанд өөрийн эзэмшлийн улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгт бодож нэрээ шилжүүлэн өгсөн . Уг машиныг шилжүүлэхдээ ******* овогтой ******* гэдэг хүний нэр дээр шлжүүлээрэй гэж Б.*******-ийн хэлсний дагуу машинаа Н.*******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн.

Ингээд байж байтал 2022 оны 10 дугаар сарын 21-ний үеэр Б.******* утасдаад Нэгэнт манайхаар бариулж байгаа юм чинь 2 машины гараш бариулаач гээд ятгаад байхаар нь би зөвшөөрч, 2 машины гарашийг 34,000,000 төгрөгөөр барьж өгөхөөр болж урьдчилгаанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөө Б.*******-ийн эхнэр гэх тоот дансанд 6,000,000 төгрөг, мөн дансанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөн дансаар 3,000,000 төгрөг шилжүүлж, гарааш бариулах урьдчилгаанд нийт 14,000,000 төгрөг төлсөн. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр амины орон сууцны захиалгын үлдэгдэл 45,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг шилжүүлж, үүний өмнө 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цахилгааны тоолуурын төлбөр 480,000 төгрөгийг П.гийн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш товлосон гэрээний хугацаанд барилга ашиглалтанд орохгүй, гараашийн тухайд юу ч хийгдэхгүй болхоор төлбөр төлөлтөө зогсоосон. Б.*******тэй уулзаж яагаад ашиглалтад орохгүй байгаа талаар лавлахад элдэвийн арга саам хийж намайг хууран мэхэлсээр өдийг хүрлээ.

Иймд энэхүү захиалгын гэрээний асуудал 3 дахь жилдээ сунжран намайг хохироож байх тул гэрээг цуцалж, төлбөрт өгсөн 97,480,000 төгрөгийг Б.*******, Н.******* нараас албан ёсоор нэхэмжилж байна гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Талууд гэрээ цуцлахыг харилцан зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 97,480,00 төгрөгийн 480,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, 97,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Н.******* нар нь 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2025 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд., сар бүрийн 10-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Цогт-Эдэнэ, ХХК-ийн хооронд байгуулсан №4-Б6 дугаартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, ХХК, Г.******* нарын хооронд байгуулсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХХК, Г.******* нарын хооронд байгуулсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г.*******, Н.******* нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г.*******, Б.******* нарын хооронд байгуулсан Амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тооцоо баталгаажуулалт баримт, банк ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зургууд, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Бэлэн мөнгө хүлээж авсан тухай баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г.*******, Б.******* нарын хооронд байгуулсан Амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ баримтыг шүүхэд гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******, Н.******* нарт холбогдуулан, Гэрээ цуцалж, гэрээний дагуу төлсөн 97,480,000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрээ цуцлахыг харилцан зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 97,480,00 төгрөгийн 480,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, 97,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Н.******* нар нь 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2025 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд., сар бүрийн 10-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 715,550 төгрөгийн 394,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 321,475 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 321,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.*******-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Н.******* нарт холбогдох, гэрээ цуцалж, гэрээний дагуу төлсөн 97,480,000 төгрөг гаргуулах тухай   иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 480,000 төгрөгөөс татгалзаж, 97,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Н.******* нар нь 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2025 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд., сар бүрийн 10-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн төлсөн нийт 715,550 төгрөгийн 394,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 321,475 төгрөгийг, хариуцагч Б.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 321,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА