| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03774/И |
| Дугаар | 192/ШШ2025/05220 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05220
2025 06 16 192/ШШ2025/05220
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 өөрийн байранд байрлах “******* банк” ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, 21 дүгээр байр, 1556 тоотод оршин суух*******ийн******* /РД:ЙО02250213/-д холбогдох
18,888,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Г.Пүрэвсэнгэд холбогдуулан 18,888,664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Г.Пүрэвсэнгэ нь 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдөр******* тоот "Цалингийн зээл”-ийн гэрээ байгуулж 10,000.000 төгрогийг жилийн 19.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдор******* тоот “Дижитал зээлийн гэрээ "-г байгуулж 10,460,000 тогрогийг жилийн 19,8 хувийн хүүтэй.ЗО сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Виртуал кредит картын гэрээ" байгуулан 500.000 төгрөгийг Жилийн 24 хувь бэлэн 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч дараах зээлийн төлбөрийг төлсөн байна. Цалингийн зээл: Үндсэн зээлд 2,192,411 төгрөг, зээлийн хүүд 242,703 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,854 төгрөг. Нийт 3,427,011 төгрөг. Дижитал зээл: Үндсэн зээлд 1,150,261 төгрөг, зээлийн хүүд 629,192 төгрөг, нийт 14,779,453 төгрөг. Кредит картын зээл: Үндсэн зээл 581,891 төгрөг, зээлийн хүү 49,395 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,224 төгрөг нийт 632,509 төгрөг.
Г.Пүрэвсэнгэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хувиарт гөлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 12 дугаар сараас хойш гөлөлгүй зөрчил үүсгэж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Цалингийн зээлийн үлдэгдэл 8,055,146 төгрөг, дижитал зээлийн үлдэгдэл 10,256,208 төгрөг, кредит картын зээлийн үлдэгдэл 577,310 төгрөг, нийт 18,888,664 төгрөг байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага зээлдэгч Г.Пүрэвсэнгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 18.888.664 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Пүрэвсэнгэд холбогдох 18,888,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* банк ХК-ийг тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш миний бие Г.Пүрэвсэнгэ нь 5,289,123 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд төлбөр төлсөн дансны хуулгыг хавсаргаж байна.
Хариуцагчийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр 13,599,541 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,599,541 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Г.Пүрэвсэнгэд холбогдуулан 18,888,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн 18,888,664 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Пүрэвсэнгэ нь 5,289,123 төгрөгийг төлж, үлдэх 13,599,541 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,599,541 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
“******* банк” ХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/04-12025/0120 дугаар итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Б.Байгалмаа, Б.Амарбаясгалан нарт олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн 18,888,664 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Пүрэвсэнгэ нь 5,289,123 төгрөгийг төлж, үлдэх 13,599,541 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,599,541 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252,393 төгрөгөөс 152,641.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 152,641.5 төгрөгийг, хариуцагчаас 99,751.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ