2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/05203

 

 

 

 

 

 

 

 

    2025           06            16                                           192/ШШ2025/05203

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот барилга, 14 дүгээр давхар, 1401 тоотод байрлах “******* банк” ХК /РД:2111683/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 04 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 38а дугаар байр, 507 тоотод оршин суух*******гийн******* /РД:УС71030847/-д холбогдох

 

131,709,362.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Р.Болор-Эрдэнэд холбогдуулан 131,709,362.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Тус банк нь зээлдэгч Р.Болор-Эрдэнэтэй 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр******* тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 115,000.000.00 /Нэг зуун арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч Р.Болор-Эрдэнэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлг үй зээлийн гэрээний эргэн төлолтийп хуваарийг 2024 оны 07 дугаар сарып 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл. зээлийн хүүгийн төлборг зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч онөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна.

Зээлдэгч Р.Болор-Эрдэнийн зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 1 10,235,647.35 /Нэг зуун арван сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун дөчин долоон төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүү 21,272,119.71 /Хорин нэгэн сая хоёр зуун далан хоёр мянга нэг зуун арван есөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 201,595.18 /Хоёр зуун нэг мянга таван зуун ерэн таван төгрөг арван найман мөнгө/ төгрөг, Нийт 131,709,362.24 /Нэг зуун гучин нэгэн сая долоон зуун есөн мянга гурван зуун жаран хоёр төгрог хорин дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариунагч Р.Болор-Эрдэнэтэй байгуулсан Зээлийн гэрээний 5.2.3, Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 131,709,362.24 /Нэг зуун гучин нэгэн сая долоон зуун есөн мянга гурван зуун жаран хоёр төгрог хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэггэлийг барьцаа хөрөнгөор хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Болор-Эрдэнэд холбогдох 131,709,362 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэг хянагдаж байна.

Хариуцагч Р.Болор-Эрдэнэ миний бие дээрх 131,709,362 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэрэв дээрх төлбөрийг тохирсон 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн дээрх төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Р.Болор-Эрдэнэд холбогдуулан 131,709,362.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн 131,709,362.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Болор-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрэв дээрх төлбөрийг тохирсон 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.

 

“******* банк” ХК-аас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б-ГЗ/992 дугаар итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Б.Золбаярт олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн 131,709,362.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Болор-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 32,927,340 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрэв дээрх төлбөрийг тохирсон 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 886,697 төгрөгөөс 443,348.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 443,348.5 төгрөгийг, хариуцагчаас 443,348.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                                  Ч.БАТЧИМЭГ