2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05128

 

 

 

 

 

 

 

 

    2025            06              13                                           192/ШШ2025/05128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг А-2 тоотод байрлах “****************************” ХХК /РД:6336515/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ийн******* /РД:МЯ89101807/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Амартуяа,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвнямд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “****************************” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн*******ийн******* (РД:МЯ89101807) нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2020 оны 02-р сарын 21-ний өдөр******* дугаар зээлийн гэрээгээр 270,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай буюу 2020 оны 03-р сарын 21-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон сайхан гудамж, 77 тоот хаягт оршин суудаг тодорхойлж өгсөн.

Гэтэл 2025 оны 05-р сарын 12-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тиймээс иргэн О.Отгонцэцэгийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/23228 дугаар захирамжийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ хуулбар, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “****************************” ХХК нь*******ийн******* /РД:МЯ89101807/-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч “****************************” ХХК нь О.Отгонцэцэгтэй байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбарыг хавсаргасан байна.

 

5. О.Отгонцэцэгийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/23228 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Отгонцэцэгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ийн******* /РД:МЯ89101807/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийн******* /РД:МЯ89101807/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ийн******* /РД:МЯ89101807/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ