| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04780/И |
| Дугаар | 192/ШШ2025/04912 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/04912
2025 06 06 192/ШШ2025/04912
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, Пиэрл тауэр, 1102 тоотод байрлах “*********************” ХХК /РД:51942020/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж,******* дугаар байр,******* тоотод оршин суух************** ургийн овогтойгийн /РД:ЧК85102515/-д холбогдох
145,884,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*********************” ХХК нь хариуцагч Х.Болор-Эрдэнэд холбогдуулан 145,884,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Х.Болор-Эрдэнэ 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “*******хас*******” ХХК-тай дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуци-ийн гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж,******* байр,******* тоот хаягт байршилтай, 140 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-0707УЕН улсын дугаартай, арлын дугаартай, загварын, цагаан саарал өнгийн, 2023 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг,
-1219УАУ улсын дугаартай, арлын дугаартай, загварын, шаргал өнгийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалан 35,000,000 сая төгрөгийг бэлнээр, 75,000,000 төгрөгийг бэлэн бусаар тус тус авч нийт 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан.
Зээлдэгчийн хүсэлтээр улсын дугаартай, арлын дугаартай, загварын, цагаан саарал өнгийн, 2023 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн.
Зээлдэгч нь төлбөл зохих төлбөрөөс ердөө 5,430,000 төгрөг төлсөн нь холбогдох хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцогдож*******алт хийгдэж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 145,884,190 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
********************* ХХК нь дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Х.Болор-Эрдэнээс нийт 145,884,190 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус нэхэмжилж байна.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд ********************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Болор-Эрдэнэд холбогдох иргэний хэрэг хянагдаж байна.
Миний бие Х.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгч ******* Хас******* ХХК-ийн нэхэмжилсэн 145,884,190 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 120,884,190 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
Хэрэв дээрх 6 сарын хугацаанд 145,884,190 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Мөн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********************” ХХК нь хариуцагч Х.Болор-Эрдэнэд холбогдуулан 145,884,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “*********************” ХХК-ийн 145,884,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 120,884,190 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, гэрээнд заасан 6 сарын хугацаанд 145,884,190 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
“*********************” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 202505121 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг А.Аззаяад олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*********************” ХХК-ийн 145,884,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 120,884,190 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, гэрээнд заасан 6 сарын хугацаанд 145,884,190 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 957,571 төгрөгөөс 478,785.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 478,785.5 төгрөгийг, хариуцагчаас 478,785.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ