2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04871

 

 

 

 

 

 

 

 

    2025            06              05                                           192/ШШ2025/04871

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма гандигийн гудамж, Эн Эм тауэр, 20 дугаар давхарт байрлах “************** ББСБ” ХХК /РД:6390994/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн******* ургийн овогтой*******ийн******* /РД:УП02321570/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинзаяад шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Т.Хонгор нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ******* Пэй аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах зорилгоор бүртгүүлж, 490 000 төгрөгийн,******* дугаартай худалдан авалтыг хийж, 122 500 төргөр төлсөн, төлөх эцсийн хугацаа 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй тул Т.Хонгороос 551 250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхийн******* дугаар захирамжаар Т.Хонгорт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Т.Хонгорыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн******* дугаар захирамжийн хуулбар, мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн******* тоот худалдан авалтын гэрээ хуулбар, бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт, хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, худалдан авалт, эргэн төлөлтийн хүснэгт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь******* ургийн овогтой*******ийн******* /РД:УП02321570/-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь Т.Хонгортой байгуулсан худалдан авалтын гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн******* тоот худалдан авалтын гэрээний хуулбарыг хавсаргасан байна.

 

5. Т.Хонгорын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн******* дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Хонгорын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******ийн******* /РД:УП02321570/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ургийн овогтой*******ийн******* /РД:УП02321570/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******ийн******* /РД:УП02321570/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ