| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/02102/И |
| Дугаар | 192/ШШ2025/04869 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04869
2025 06 05 192/ШШ2025/04869
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Эрхи төв 411 тоотод байрлах “*******” ХХК /РД:5148936/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж,******* дүгээр байр,******* тоотод оршин суух*******гийн******* /РД:ГЕ91081914/-д холбогдох
39,640,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Д.Батболдод холбогдуулан 39,640,599 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “*******” ХХК нь Д.Батболд-ийн хүсэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 26 -нд******* тоот зээлийн гэрээгээр 18,000,000.00 / Арван найман сая / төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 3-н хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч өнөөгийн байдлаар үндсэн зээлээс 00 төгрөг, хүүгээс 1,000,000 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна.
Талуудын дунд Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Батболд нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй ба удаа дараа элдэв шалтаг тоочиж худал хэлж зээлээ төлөлгүй өдий хүрч хохироож байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнгийн задаргаа үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 8,427,066 төгрөг, алданги 13,213,533 төгрөг, нийт 39,640,599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал “******* ” БЗГ ХХК нь Тус шүүхэд хариуцагч******* овогтой*******-ын нэр дээр нэхэмжлэх гаргасан. Нэхэмжлэгч тал “******* БЗГ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,640,599.03 төгрөгийг хариуцагч Д.Батболд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,640,599.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасан. “******* БЗГ” ХХК-нь татгалзах зүйлгүй болно. Иймд хэргийг хялбашуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Д.Батболдод холбогдуулан 39,640,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжилсэн 39,640,599 төгрөгийг хариуцагч Д.Батболд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,640,599.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжилсэн 39,640,599 төгрөгийг хариуцагч Д.Батболд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,640,599.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 356,153 төгрөгөөс 178,076.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 178,076.5 төгрөгийг, хариуцагчаас 178,076.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ