2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04868

 

 

 

 

 

 

 

 

      2025           06            05                                         192/ШШ2025/04868

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Тээврийн******* дугаар байр,******* тоотод оршин суух*******ын******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэгийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь хариуцагч Баянгол дүүрэгийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Долгорсүрэн миний бие Баянгол дүүргийн******* дугаар хорооны хэсгийн ахлагчаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ю.Болормаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 1 (нэг) жилийн хугацаатай бөгөөд гэрээ дуусгавар болгоогүй тул анх байгуулсан хугацаагаар сунгагдан миний бие цалин урамшууллаа аван ажиллаж байна. Миний бие 2024 оны 12 дугаар сард Монголд эмчлэгдэх боломжгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэсэн шалтгаан, оношоор Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын эмнэлэгт эмчлүүлэхээр цаг авч виз мэдүүлэн 2025.01.07-ны өдөр БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС руу эмчилгээнд явсан. Эмчилгээнд явахын өмнө Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2025.01.07-с 2025.02.07-ны өдрийн хооронд 1 сарын цалинтай чөлөө олгох хүсэлтийг тавьж шийдвэрлүүлсэн. Гэтэл БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС дахь эмчилгээ Солонгос эмчийн хяналт доор 2025.04.02-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хийгдэхээр болж миний бие чөлөөний хугацаа дуусахаас өмнө буюу 2025.02.05-ны өдөр чөлөө сунгах хүсэлтээ Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг дарга*******ийн “Baljinnyam Sodonchimeg” фэйсбүүк хаягаар явуулсан.

Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын эмнэлэг дэх эмчилгээ дуусч 2025 оны 04 дүгээр сарын 02-нд Монголд ирсэн бөгөөд намайг чөлөөлсөн тухай Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын 2025.03.18-ны өдрийн “Б.Долгорсүрэнгийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай” Б/05 дугаар захирамжийг 2025.04.21-ний өдөр хорооны ажлын албаны байранд Засаг дарга******* надад танилцуулсан. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд намайг чөлөөлж гэрээ цуцалсан талаар ажил олгогч нь ямар нэг хэлбэрээр буюу утас, цахим мэйл, фэйсбүүк хаяг болон шуудангаар мэдэгдээгүй, захирамж шийдвэр ирээгүй, танилцуулаагүй, гардуулжөгөөгүй болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 61.1.20 дахь заалтад заасны дагуу хэсгийн ахлагчийг хороон дарга томилох тул “ажил олгогч”-д тооцогдоно. Ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөгдсөн Захирамжийг ямар нэг боломжит хэлбэрээр танилцуулж, ажлыг хүлээлцүүлэх ёстой гэж үзэж байна. Миний бие тухайн өдөр л өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж мэдсэн бөгеөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцэх талаар надад бас мэдэгдээгүй. Мөн 2025 оны 3 дугаар сарын хэсгийн ахлагчийн урамшуулал цалингийн дансанд орсон байсан тул өөрийгөө чөлөөлөгдсөн гэж бодоогүй байсан. Иймд захирамжтай танилцсан өдрөөс буюу 2025.04.21-ний өдрөөс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцож өгөхийг хүсч байна.

Намайг чөлөөлсөн Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын 2025.03.18-ны өдрийн “Б.Долгорсүрэнгийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай” Б/05 дугаар захирамжийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Захирамжийн үндэслэл хэсэгт Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 61.1.20, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор баталсан Хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын 8.4, Хэсгийн ахлагчаар ажиллах хөлсөөр ажиллах гэрээний 2.7 дах заалтуудыг тус тус дурьдсан байна. Үүнд:

Хорооны засаг даргын 2025 оны Б/05 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн “Сонсох ажиллагааг явуулах” гэсэн 27 дугаар зүйлийг үндэслэсэн байна. 2025.03.10-ны өдөр миний “Марзан Шар” гэсэн фэйсбүүк хаягаар “Баянгол дүүргийн******* хороо сонсох ажиллагааны мэдэгдэл” гэсэн мэдэгдлийг Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг дарга*******ийн “Baljinnyam Sodonchimeg” фэйсбүүк хаягнаас над руу ирүүлсэн. Уг Сонсох ажиллагааны мэдэгдэл”-д 2025.03.12-ны 10:00 цагт хорооны Засаг даргын албан өрөөнд сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн байна. Гэтэл миний бие энэ өдөр буюу 2025.01.07-с 2025.04.02-ны өдрийн хооронд Бүгд найрамдах Солонгос улсад  эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ талаар 2025.02.05-ны өдөр цалингүй чөлөө авах хүсэлтээрээ дамжуулан Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг дарга*******ийн фэйсбүүк хаягаар явуулж мэдэгдсэн байсан. Гэтэл Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар санал гаргах боломжоор намайг хангаагүй байна.

Захирамжийн үндэслэл хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 61.1.20 дахь заалтыг үндэслэсэн байна. Тус заалтад 61 1,20.харьяалах хэсгийн ахлагч н.арыг томилж, үйл ажиллагааг нь удирдах; гэж заасан байна Мөн Б.Долгорсүрэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2.7-д “ Хэсгийн ахлагч ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болон ёс зүйн алдаа гаргасан. гэрээнии үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцуулж, гэрээг цуцлах саналаа дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад уламжилж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж заасан байдаг Мөн хорооны Засаг дарга нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор баталсан Хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын 6.1.7-д “Хэсгийн ахлагч ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хариуцлага тооцож, гэрээг цуцлах саналаа Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад уламжилж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна." гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжилах ёстой байна. Иймд Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг дарга*******т харьяалах хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй байна.

Захирамжийн үндэслэл хэсэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор баталсан Хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын 8.4-ийг үндэслэсэн байна. Тус заалтад “8.4 Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг “Хөлсөөр ажиллах гэрээ”-ээр зохицуулна” гэж заасан байна. Тус журамд хэсгийн ахлагчид тавигдах шаардлага, чиг үүрэг, хэсгийн ахлагчийн эрх, хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэж урамшуулал олгох, хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэх талаар тусгасан. Захирамжид тус журмын 8.4 дэх заалтыг үндэслэсэн байгаа нь журамд дурьдсан асуудлаар буюу хэсгийн ахлагчид тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийн ажлын үнэлгээтэй холбоотой асуудал үүсээгүй гэж үзэж байна. Тус журмын 7.6-д заасны дагуу миний бие сар бүр урамшууллаа бүрэн авч байсан нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсны нотолгоо юм.

Захирамжийн бичвэр хэсэг буюу Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг даргын 2025 оны Б/05 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Баянгол дүүргийн******* дугаар хорооны хэсгийн ахлагч*******ын******* /*******/-ийн цалинтай чөлөөний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан тул 2025 оны******* дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсүгэй." гэсэн байна. Цалинтай чөлөөний хугацаа 2025.03.10-ны өдөр дууссан нь гэх үндэслэл нь надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор баталсан Хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам, Иргэний хуульд тус тус заасан хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлд хамаарахгүй байна Мөн уг заалтад “...2025 оны******* дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсүгэй.” гэж заасан байна Миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй тул Баянгол дүүргийн******* дугаар хорооны Засаг дарга*******ийн 2025 оны Б/05 дугаар Захирамжийн уг заалт үндэслэлгүй байна.

Энэ талаарх гомдлыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хороонд гаргаж 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн хурлаар орсон. Хурлаар талууд хоорондоо эвлэрэх талаар шийдвэрлэсэн бөгөөд эвлэрлийн талаарх мэдэгдлээ БГД-н******* дугаар хорооны ажлын албанаас 7 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэх шийдвэр гарсан. хорооны ажлын албанаас эвлэрлийн талаарх албан бичгийг заасан хугацаанд гурван талд хороонд ирүүлээгүй байна.

Миний бие Баянгол дүүргийн******* дугаар хорооны хэсгийн ахлагчаар 2021 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй ажиллаж, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдэг 2025 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор “Хүндэт тэмдэг"-ээр, 2024 онд Ерөнхийлөгийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж байсан.

Би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний бие хэсгийн ахлагчийн ажилд эргүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Долгорсүрэн миний бие Баянгол дүүргийн******* дугаар хорооны засаг дарга*******тэй эвлэрч хуучин албан тушаал болох тус хорооны хэсгийн ахлагчийн ажлын байрандаа ажиллах болсон. Иймд тус шүүхэд Баянгол дүүргийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь хариуцагч Баянгол дүүрэгийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн******* дугаар хорооны хэсгийн ахлагчийн албан тушаалдаа эгүүлэн томилогдсон үндэслэлээр хариуцагч Баянгол дүүргийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баянгол дүүрэгийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Баянгол дүүрэгийн******* дугаар хорооны засаг дарга*******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Долгорсүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ