| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04105/И |
| Дугаар | 192/ШШ2025/04867 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04867
2025 06 05 192/ШШ2025/04867
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Го-Парк******* дүгээр байр,******* тоотод оршин суух******* ургийн овогтой*******ийн******* /РД:ХМ60041922/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 29 дүгээр байр, 00 тоотод оршин суух*******ийн /РД:АП87091770/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 29 дүгээр байр, 00 тоотод оршин суух ургийн овогтойийн Хишгээ /РД:ОЭ87090203/ нарт холбогдох
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь хариуцагч М.Энхсайхан, Н.Хишгээ нарт холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ц.Цэцэгмаа миний бие 2018 оны 03-р сарын 13-ны өдөр сарын 3,5 хувийн хүүтэйгээр хадгаламж зээлийн хоршооноос өөрийн орон сууцыг барьцаалан 20 000 000 төгрөгийг нэр дээрээ зээлэн авч иргэн Н.Хишгээ түүний нөхөр М.Энхсайханд зээлдүүлсэн бөгөөд тэдний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй.
Н.Хишгээ, М.Энхсайхан нар нь зээлийн үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны дүнд зээлийн хүүд өгөх ёстой мөнгийг бага багаар цувуулан өгч байсан боловч үндсэн зээлээ төлнө гэж хойшлуулсаар төлөлгүй өдий хүрч байна. Зээлийн хүүд цувуулж өгсөн мөнгө нь нийт 5 000 000 төгрөг болсон болно. Гэвч одоо хүртэл үндсэн зээлээ төлөөгүйн улмаас миний орон сууц зээлийн барьцаанд хураагдах дээрээ тулаад байна.
Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр болох нийт 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа миний бие тус шүүхэд 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч М.Энхсайхан, Н.Хишгээ нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь хариуцагч М.Энхсайхан, Н.Хишгээ нарт холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч М.Энхсайхан, Н.Хишгээ нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч М.Энхсайхан, Н.Хишгээ нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар 30-ны өдрийн дотор 1,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн*******7,950 төгрөгөөс 141,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 141,475 төгрөгийг, хариуцагчаас 116,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ