2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03501

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, , байр, хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******-т холбогдох,

Гэрээний үүрэгт 14,706,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, түүний өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь иргэн Ц.*******тай 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, ******* ХХК-ийн архи, ус ундааы бөөний цэгийг ажиллуулахаар жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд Ц.******* нь 50 сая төгрөгийн бараа материал тоолж авч, барааны мөнгийг тухайн үедээ төлсөн. Үүнээс хойш , зэрэг компаниудтай гэрээ байгуулж, зээлээр бүтээгдэхүүн сар бүр тогмол авдаг байсан.

Жишээ нь, ХХК-иас сарын эхээр авсан бараа бүтээгдэхүүний үнийг 30-ны дотор төлөхөөр авдаг байсан бөгөөд урамшуулал 3 хувийг хариуцагч авдаг байсан. Манай зүгээс засвар хийх болсон тул гэрээгээ цуцлах саналыг гаргасан ба хариуцагч талаас зөвшөөрч цагаан сарын бараа татаад өгөөч гэж уулзсан. Ингээд 2024 оны 2 сарын 01-ний байдлаар 68,528,660 төгрөгийн барааны үлдэгдэл мөнгийг надад өгөхөөр байсан бөгөөд энэ мөнгөнөөс төлж байгаад 57,528,660 төгрөг үлдсэн, Н.ын түц 409,200 төгрөг, дэлгүүр 5,007,600 төгрөг, би авсан 2,614,300 төгрөг, ломбардны 500,000 төгрөг, дэлгүүрт өгсөн барааны үнэ 386,000 төгрөг, нийт 8,927,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс 8,927,000 төгрөгийг хасахаар 48,601,660 төгрөг үлдэж байгаа. Үүнээс хариуцагчийн 2 сарын 25-нд өгсөн 15 сая төгрөг, 2 сарын 26-нд өгсөн 9 сая төгрөг, 3 сарын 06-нд өгсөн 4,950,000 төгрөг, 3 сарын 27-нд өгсөн 5 сая төгрөгүүдийг хасаж нийт үлдэгдэл 14,651,660 төгрөг орчим болж байгаа бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж байна.

Хариуцагч байраа зарсан гэдэг нь худлаа. Бид хоёрын дунд түрээсийн гэрээ хийгээд сарын 1,500,000 төгрөг төлөөд манай байгууллагын бөөний төвийг түрээслэж байсан. Би худалдагч авч цалинжуулаагүй. Түрээсийн гэрээгээр албан ёсоор харьцдаг байсан. Анх надад бараа бүтээгдэхүүний үнэ 56,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Үүний хажуугаар 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг өгч байсан бөгөөд 2023 оны 6 сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 сарын 29-ний өдөр хүртэл сар бүр ХХК-иас 100-120 сая төгрөгийн бараа татдаг байсан.

Манай компани 2024 оны 02 сарын 01-ээс эхлэн засварт орохоор болж дэлгүүрээ хүлээн авахаар болсон бөгөөд Ц.******* нь дараах дэлгүүрүүдэд бараа нийлүүлсэн гэж өөрөө мөнгийг нь авч өнөөдрийг хүртэл барааны мөнгийг өгөхгүй хохироож байна. Үүнд, дэлгүүр 2,021,900 төгрөг /2024.02.18/, дэлгүүрт-1,923,540 төгрөг /2024.02.02/, д 1,773,600 төгрөг /2024.02.02/, дэлгүүр 2,401,000 төгрөг /2024.02.19/, дэлгүүрт-932,000 төгрөг, д 2,014,250 төгрөг /2024.02.19/, 669,150 төгрөг /2024.02.04/, 713,600 төгрөг, нийт 14,706,390 төгрөгийн барааны мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.******* нь ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, дэлгүүрийг нь ажиллуулж байсан. 2023 оны 10 сараас эхлэн ажиллуулж байтал засвар хийнэ гээд 2024 оны 2 сард гэрээгээ цуцлах санал ирүүлсэн бөгөөд энэ хүртэл хугацаанд дэлгүүргийг ажиллуулсан байдаг. Анх хүлээн авсан барааны үнийг хариуцагч нь тухайн үед бүрэн төлсөн. Ингээд дэлгүүрийг түрээслэхээ больж, тооцоо хийхэд дэлгүүрт нь 14,706,390 төгрөгийн бараа үлддэг. Энэ барааг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий , , , , гэх дэлгүүрүүдэд тараасан бөгөөд эдгээр таван дэлгүүрээс нийт 15,157,100 төгрөгийг барааны үнэд авсан байдаг. Ингээд энэ мөнгийг ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Г.*******ийн тоот дансанд шилжүүлсэн. Ингэхдээ 2024 оны 5 сарын 25-ны өдөр 15 сая төгрөг, 2 сарын 26-нд 9 сая төгрөг, 3 сарын 5-ны өдөр 4,950,000 төгрөг, 3 сарын 27-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус шилжүүлээд энэ хоёр хүний тооцооны асуудал дууссан байдаг, үүнийгээ ч хүлээн зөвшөөрч барьцааны мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас буцаан олгосон байгаа. Ингээд хариуцагч Ц.******* нь байраа зарж шинээр эхлүүлсэн бизнесс нь нурсан дэлгүүрийг түрээслэхээ больсон тул хөдөө орон нутаг руу явсан байдаг. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, Ц.*******ийн борлуулсан барааны үнэ 14,706,390 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 6 сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээ, Зарлагын баримтууд, ХХК болон ХХК-ийн үйлчлүүлэгчийн зээлсэн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй, зарлагын баримтуудыг,

хариуцагчаас нотлох баримтаар, өөрийн эзэмшлийн банкны дансны хуулга, банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, 14,706,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн бусдад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 14,706,390 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Зохигч талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулан нэг талаас дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах ******* Худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах байрыг архи, ус ундааны бөөний төвийн зориулалтаар түрээслүүлж, түрээслэгч нь түрээсийн талбайн байрны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдох ба дурдсан нөхцлөөр гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна.

Гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

4.Нэхэмжлэгчээс дээрх гэрээний дагуу өөрийн компанийн нэр дээр ХХК болон ХХК-иас бараа бүтээгдэхүүн захиалан авч өгч, үнийг хариуцагч Ц.******* нь төлдөг байсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан , , , , , зэрэг нэр бүхий 6 дэлгүүрүүд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас төлөөгүй, хувьдаа авсан гэх үндэслэлээр дээрх бараа бүтээгдэхүүний үнэ 14,706,390 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэргийн 12-16 дугаар талд авагдсан дэлгүүр-2,021,900 төгрөг /2024.02.18/, дэлгүүрт-1,923,540 төгрөг /2024.02.02/, д 1,773,600 төгрөг /2024.02.02/, дэлгүүр-2,401,000 төгрөг /2024.02.19/, дэлгүүрт-932,000 төгрөг, д- 2,014,250 төгрөг /2024.02.19/, -669,150 төгрөг /2024.02.04/, -713,600 төгрөг гэх зарлагын баримтууд, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас өгсөн зарлагын баримтууд дахь төлбөрийг Ц.*******ийн дансанд төлсөн гэх гар бичвэрүүд, талуудын хэн алиных нь тайлбараар дээрх бараа бүтээгдэхүүнийг нэр бүхий 6 дэлгүүрүүдэд хариуцагчаас нийлүүлсэн. Үнийг хариуцагч Ц.******* нь өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтад зохигчид хэн аль нь маргаагүй.

Хариуцагчийн эзэмшлийн банкны дансны хуулга, банкны шилжүүлгийн баримтаар Ц.******* нь нэхэмжлэгчид 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 33,950,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6 нэрийн дэлгүүрт нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэхээр байна.

5.Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар гэрээ цуцлагдахад 68,528,660 төгрөгийн барааны үлдэгдэл мөнгийг надад өгөхөөр тооцоо нийлсэн бөгөөд энэ төлбөрөөс хариуцагчийн 2 сарын 25-нд өгсөн 15 сая төгрөг, 2 сарын 26-нд өгсөн 9 сая төгрөг, 3 сарын 06-нд өгсөн 4,950,000 төгрөг, 3 сарын 27-нд өгсөн 5 сая төгрөг зэргийг хасаж үлдэгдэл төлбөр болох 14,706,390 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөр нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх, хариуцагчаас хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хариуцагчаас шилжүүлсэн 33,950,000 төгрөг нь өөр бараа бүтээгдэхүүний үнэд шилжүүлсэн мөнгөн төлбөр гэх тайлбар нь нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Ц.******* холбогдуулан гаргасан 14,706,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Ц.*******аас гэрээний үүрэгт 14,706,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА