2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03588

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03588

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, барилга, т байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сум, баг, , хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: аймаг, сум, баг, , хаягт оршин суух, ******* овогт *******н ******* /РД:*******/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 27,458,038.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.*******, Н.******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХК-тай В19022041902 тоот Зээлийн гэрээ, Р1902204190201, Р1902204190202 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээг байгуулж, 45,000,000 / төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2.70 хувийн хүүтэй, авто машин худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг фидуцийн гэрээний барьцаанд 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, улсын дугаартай зүтгүүр, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, улсын дугаартай хагас чиргүүлийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар В19022041902 тоот зээлийн үндсэн зээл 22,034,440.73 төгрөг, хүү 5,320,140.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 79,457.12 төгрөг, авлага 24,000 төгрөг, нийт 27,458,038.10 төгрөг байна.

Иргэний хуулийн 45 зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В19022041902 тоот Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Р.*******, Н.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,458,038.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Хариуцагч нар нь 27,458,038.10 төгрөгийг 2025 оны 0 сараас эхлэн, 2025 оны 09 дүгээр сарын дуустал хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр, сар бүр 4,570,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,608,038.10 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Р.*******, Н.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 27,458,038.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 27,458,038.10 төгрөгийг 2025 оны 0 сараас эхлэн, 2025 оны 09 дүгээр сарын дуустал хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр, сар бүр 4,570,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,608,038.10 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,241 төгрөгийн 147,620.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 147,620.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 147,620.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******, Н.******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 27,458,038.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Р.*******, Н.******* нар нь 27,458,038.10 төгрөгийг 2025 оны 0 сараас эхлэн, 2025 оны 09 дүгээр сарын дуустал хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр, сар бүр 4,570,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,608,038.10 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 04ний өдөр төлсөн 295,241 төгрөгийн 147,620.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 147,620.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 147,620.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА