2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03593

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03593

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хороолол, ын гудамж, байр, оршин суух, *******-ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, хотхон, , хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/ нарын хүсэлттэй,

В.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч В.*******тай 2003 оноос хамтран амьдарсан бөгөөд 2024 оны сараас хойш В.*******тай хамтран амьдрахгүй байгаа, хариуцагч нь ******* дүүрэг, 3 хороо, , , од өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч нь иргэн Г.ад итгэмжлэл олгох үедээ өөрийн оршин суугаа хаягийг дүүрэг, хороо, , гэж бичсэн боловч энэ хаягт хариуцагчийн хадам аав, ээж буюу нэхэмжлэгчийн аав ээж амьдарч байгаа юм.

Хүсэлт гаргагч Б.******* нь М.*******од " маркийн улсын дугаартай автомашиныг зарах итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу М.******* нь маркийн автомашиныг н. гэхэд хүнд зарсан байдаг. н. нь М.*******ыг залилан мэхэлсэн үйлдэл гаргаж, эрүүгийн журмаар шалгагдаж, залилсан гэдгийг тогтоож эрүүгийн журмаар шалгагдаж байхад М.*******оос хариуцагч В.******* нь хохирогчийн төлөөлөгч гэх үндэслэлээр маркийн автомашины мөнгийг н.ээс эрүүгийн журмаар шалгагдаж байхад авч ашигласан байдаг. В.******* нь эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж томилогдож, маркийн автомашины 149,490,858 төгрөгийг авч ашигласан тул энэ мөнгийг гаргуулахаар Э.*******, М.******* нар нь нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.*******г эрэв сурвалжилж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 сарын 03-ны өдрийн 9/4618 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн В.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 4 сарын 06-ны өдрийн 0086 дугаартай Б.*******оос М.*******од олгосон итгэмжлэл, Нийслэлийн ******* дүүргийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 218 дугаартай хүсэлт хангах тухай Прокурорын тогтоол, хүсэлт, хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайлан, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 сарын 20-ны өдрийн 26тай хурлын тэмдэглэл, Мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.*******, М.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.*******гаас хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах зорилгоор В.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт, Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно., мөн хуулийн 13 зүйлийн 133.1.9-д, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх гаргаж болно. гэж зохицуулсан байна.

Тодруулбал, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдсон, оршин суугаа газар нь нь мэдэгдэхгүй гэсэн хоёр хууль зүйн шалгуур хангагдаж байж аливаа иргэн, хуулийн этгээдийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлахаар зохицуулсан байна.

Хүсэлтэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг В.******* гэж тодорхойлж байх бөгөөд хүсэлтийн үндэслэлийг иргэн Э.******* нь М.*******од тээврийн хэрэгсэл худалдах эрхийг шилжүүлсэн. М.******* нь иргэн н. гэх хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн боловч залилан мэхэлж, мөнгийг төлөөгүй гэх үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байхад В.*******г нь хохирогчоор тогтоогдон, энэ хоёр хүний мөнгийг авч хувьдаа завшсан үйлдэл гаргасан гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2025/00417 дугаартай захирамжаар Б.*******, М.******* нараас В.*******д холбогдуулан гаргасан, 149,490,858 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ захирамжаар нэхэмжлэгч нарыг хариуцагчтай эрх зүйн маргаантай гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Мөн Нийслэлийн ******* дүүргийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 218 дугаартай хүсэлт хангах тухай прокурорын тогтоол, В.*******гаас гаргасан хүсэлт, хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайлан, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 26тай хурлын тэмдэглэл, Мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар В.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх хуульд заасан шалгуур хангагдахгүй байх тул хүсэлт гаргагч нарын В.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 13 зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар В.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА