2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03591

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , гудамж, байр, хаягт оршин суух, овогт *******ын ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , гудамж, байр, хаягт оршин суух, овогт *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,

Авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гэрч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие дүүргийн хороо, , гийн гудамж, байрны доор байдаг автомашины зогсоолын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, зогсоолоо чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие дүүрэг, 43 хороо, , гийн гудамж, байрны  байрыг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Э.******* гэх хүнээс худалдаж авсан. Анх орон сууц худалдаж авахад худалдсан этгээд Э.******* нь авто зогсоолыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа гэж хэлсэн  бөгөөд байраа зарахдаа СӨХ-ны тодорхойлолттой хамт надад хүлээлгэж өгсөн. Тус тодорхойлолт болон худалдсан Э.*******-ийн тайлбараар байрыг зогсоол дагаж явдаг. Тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, уг байг 2010-2011 онд ашиглалтад орсноосоо хойш орон сууцнуудад нь уг зогсоол нь дагаж явдаг талаар хэлсэн.  

Өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй шалтгаан нь, байрыг барьсан компани нь сураггүй болсон учраас өмчлөлийн гэрчилгээ гаргуулах боломж байхгүй болсон гэдэг. Иймд уг тодорхойлолтыг үндэслэн авто зогсоолыг өмнөх эзэмшигч нь эзэмшиж ирсэн бөгөөд манайд байраа худалдахдаа авто зогсоолтой гэж хэлж худалдсан. Би хөгшний хамт байраа аваад зогсоолдоо хаалт, цоож тавьж амжаагүй байтал зун их бороо орж үер буусны улмаас зогсоол маш их усанд автсан. Удаан хугацаанд устай байсан. Манайх уг байрныхаа нэг өрөөг  2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хажуу өрөөгөө түрээсэлж зогсоолоо үзүүлж хүлээлгэж өгсөн. Гэвч хажуу өрөө түрээсэлсэн зогсоолыг хүн ашиглаагүй болохыг 02 дугаар сард мэдсэн. Харин ын н.******* гэх хүн машинаа тавьж өвөлжсөнийг байрны СӨХ-ны даргаас мэдсэн. 

Ингээд 02 дугаар сард хүйтэн байсан тул сайхан сэтгэл гаргаж, дулаан орохоор зогсоолоо чөлөөлүүлье гэж бодоод өнгөрсөн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр О.*******тэй утсаар ярьж машинаа гаргах талаар шаардлага тавьсан. 

Гэтэл О.******* нь “...энэ зогсоол ямарч бичиг баримтгүй зогсоол, би хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн. Цаашдаа утсаар ярихаар утсаа авдаггүй, зогсоолоос машинаа холдуулж чөлөөлж өгөөгүй учраас ашиглах ямарч боломж бидэнд байгаагүй, дүүргийн хороо, 13 хороолол,  гийн гудамж, байрны доор байдаг,   авто зогсоолын эзэмшигч мөн болохыг тогтоож, хариуцагч О.*******т тухайн зогсоолыг чөлөөлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 

Иргэн О.******* нь гэр бүлийн хамт 2019 онд дүүргийн хороо, гийн гудамж, байрны , 70.16 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэтэл О.*******ийн автомашинд зогсоол шаардлагатай болж, О.*******ийн хаалганы чанх урдаас харсан хаалганд оршин суух н.ын эзэмшлийн дүүргийн хороо, гийн гудамж, байрны халаалт тавигдаагүй хүйтэн зогсоол /гарааш/ -ыг 2023 оны 10 сард иргэн н.тай тохиролцож сарын 90,000 төгрөгөөр 2023 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 3 сарын хугацаатай түрээсэлж, 3 сарын түрээсийн төлбөр 270,000 төгрөгийг н.д бэлнээр өгч, мөн сар бүрийн зогсоолын СӨХ-ны төлбөр 7,000 төгрөгийг тухайн байрны "” СӨХ-д төлж түрээслэх болсон. Мөн түрээсийн хугацаа дуусахын өмнө н.тай холбогдож зогсоолоо зарах талаар асуухад н. нь 20,000,000 төгрөгөөр зарна, харин компани олдохгүйн улмаас бичиг баримтыг гаргаж чадаагүй болохоор нотариатаар орох байх гэж хэлсэн. Үүний дагуу эхнэр Ц.тай О.******* нь н.тай уулзаж түүний эзэмшлийн тус байрны зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар ярилцан тохирч, 4,000,000 төгрөгийг нь бэлнээр, 16,000,000 төгрөгт нь дүүргийн хороо, анд байрлах, 2 айлын газрыг өгч зогсоолыг худалдан авч, одоог хүртэл зогсоолын төлбөрөө "” СӨХ-д сар бүр төлж, их борооны үеэр ус хальж орсон, лаг шавар, хог зэргийг цэвэрлэж, тус зогсоолын хаалганы засвар үйлчилгээний төлбөрт зогсоол эзэмшигчид тус бүр 190,000 төгрөгийг өгч засварлаж өнөөдрийг хүртэл цэвэрлэж, эзэмшиж, ашиглаж байна. 

О.******* нь өөрийн зогсоолынхоо өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар тус байрыг барьсан "” ХХК-ийг хайхад тухайн компани дампуурч, захирал гадагш явсан гэсэн мэдээлэл олж авч, тухайн компани олдоогүйн улмаас одоог хүртэл гэрчилгээ гаргуулж авч чадахгүй байгаа. Мөн өнөөдрийг хүртэл тус байрны зогсоолуудад өмчлөх, эзэмших эрхийн ямар нэгэн бичиг баримт байхгүй байгаа бөгөөд эзэмшигч иргэд нь аман гэрээгээр тохиролцоо хийж бусдад зарж түрээслүүлдэг. Гэтэл 2024 оны 4 дүгээр сараас Б.******* гэх хүн " зогсоолын эзэн байна" мессежийг дугаар утас руу илгээсэн байсан. Тэгээд О.******* нь Б.*******тай холбогдож зогсоолыг н. гэх хүнээс худалдан авсан талаараа хэлж уулзъя гэхэд Б.******* нь уулзаагүй хирнээ “...миний зогсоол” хэмээн ямар нэгэн худалдаж авсан баримт өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд: 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Иргэний үнэмлэхний хуулбар, “” СӨХ-ны 2023 оны 5 дугаар  сарын 10-ны өдрийн №23 тоот тодорхойлолт, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 1775 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, дүүргийн хорооны Засаг даргын 2025 оны 2 сарын 26-ны өдрийн 122 дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025 оны 2 сарын 26-ны өдрийн 01/27 тоот албан бичиг, Б.*******-ын эзэмшлийн банкны дансны хуулга, гэрэл зургууд, СӨХ-ны 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг,

Хариуцагчаас нотлох баримтаар, бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “” СӨХ-ны гэрээ, №16 дугаартай  тодорхойлолт, О.*******ийн СӨХ-нд гаргасан хүсэлт, “” СӨХ-ны эзэмшлийн банкны дансны хуулга, орлогын ордерийн баримт зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/3270 дугаартай албан тоот, 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. 

 

    Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                    

       ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан, дүүрэг,  хороо, 13 хороолол, тоот байрны авто зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, хариуцагчийн хууль бус  эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас тус авто зогсоолыг гэрээний үүрэгт шилжүүлж авсан хууль ёсны эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр дүүргийн хороо, , гийн гудамж дүгэр байрны хаягт байршитай,  51.61 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, авто зогсоолын хамт худалдаж авсан гэх үндэслэлээр маргааны бүхий зогсоолын хууль ёсны шударга эзэмшигч гэж үзэн, уг авто зогсоолыг хариуцагч О.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

    Нэхэмжлэгч Б.******* нь иргэн Э.*******тэй 2023 оны 6 дугаар сарын 02-ны “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр иргэн Э.******* нь дүүргийн хорооны , дүгээр байрны хаягт байрлах хоёр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.*******-ын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 6 сарын 02-ны өдрийн №1775 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаартай гэрчилгээ, гэрч Э.*******-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

   “” сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №23 дугаартай тодорхойлолтод “Манай байрны од амьдардаг оршин суугч Э.*******-ийн эзэмшдэг гараашийн №14 тоот дулаан зогсоол нь байрны байрыг дагаж явдаг ба өмчлөлийн гэрчилгээ гараагүй болохыг тодорхойлов” гэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/.

       Түүнчлэн гэрч Э.******* нь шүүх хуралдаанд “...Миний бие дүгээр байрны хаяг дахь орон сууцыг 2013 оны 10 дугаар сард иргэн н. гэх хүнээс худалдаж авч байсан. Ингэж худалдаж авч байхдаа байрыг дагаж явдаг зогсоолыг байртай нь хамт худалдаж авч байсан. Тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй тул тусад нь гэрээ хийх боломжгүй гээд байртайгаа хамт шилжүүлж өгч байсан. Манайх энэ байрандаа 10 жил амьдарч, зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаад 2023 онд Б.******* гэх хүнд худалдсан. Орон сууцаа худалдахдаа тэр үед байрыг хариуцаж байсан “” СӨХ-оос зогсоол нь байрыг дагаж явдаг гэх тодорхойлолтыг авсны үндсэн дээр Б.******* гэх хүнд байраа, зогсоолын хамт шилжүүлж өгсөн. Байрны анхны өмчлөгч н. гэх хүн бөгөөд би энэ хүнээс худалдаж авч, 2023 онд байраа Б.******* гэх хүнд зарсан. Тухайн байр, зогсоол нь гурван эзэмшигч, өмчлөгчийг дамжсан байр юм” гэж мэдүүлсэн. 

     3.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1. дэх хэсэгт “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ  авах замаар эзэмшил үүснэ” гэж, 90 дүгээр зүйлийн 90.1. дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шудрага эзэмшигч гэнэ” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, “” СӨХ-ны 2023 оны 5 сарын 10-ны өдрийн №23 тоот албан бичиг, СӨХ-ны 2025 оны 3 сарын 12-ны өдрийн “тус байрны од амьдардаг оршин суугч Б.*******-ын эзэмшдэг № дулаан зогсоол нь  байрыг дагаж явдаг ба өмчлөлийн гэрчилгээ гараагүй” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд, гэрч Э.*******-ийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу дүүргийн хороо, , дүгээр байрны зоорийн давхарын авто зогсоолыг эзэмшилдээ шилжүүлэн авсан гэх тайлбар нь нотлогдож байна гэж үзэхээр байна. 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 2 сарын 27-ны өдрийн 5/3270 тоот “... дүүргийн хороо, , дүгээр байрны зоорийн давхарын хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэх албан бичгээр талуудын уг зоорийн давхарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэх тайлбар нотлогдож байна. /хх-ийн тал/  

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь дүүргийн хороо, , дүгээр байрны зоорийн давхрын авто зогсоолын хууль ёсны эзэмшигч гэж үзэхээр байна.

4.Хариуцагчаас мөн гэрээний үүрэгт авто зогсоолын эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан, О.*******ийн гэрлэлтийн гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, СӨХ-ны 2024 оны 3 сарын 25-ны өдрийн “ дүүргийн хороо амьдардаг О.******* нь дугаар байрны грашид зогсоолыг эзэмшдэг нь үнэн болно” гэх тодорхойлолт, “ СӨХ-ны эзэмшлийн  банкны дансны хуулга дахь “...гараашийн хаалга засвар гэх утгаар шилжүүлсэн 190,000 төгрөгийн шилжүүлгийн бичвэр”, Орлогын ордерын тасалбар / зогсоол 1-12 сар 84000 төгрөг , 2023 оны 10, 11, 12 сарын зогсоолын төлбөр 21000 төгрөг гэх бичвэртэй/ зэрэг бичгийн баримтуудаар хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******-ын хувьд хууль ёсны шударга эзэмшигч гэж үзэхээргүй байна.

Дээрх бичгийн баримтуудаар О.*******ийг хуульд зааснаар болон гэрээний дагуу авто зогсоолыг эзэмших эрхтэйг тодорхойлсон үйл баримт тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, “” СӨХ-ны 2024 оны 3 сарын 25-ны өдрийн “ дүүргийн хороо, амьдардаг О.******* нь дугаар байрны грашид зогсоолыг эзэмшдэг нь үнэн болно” гэх албан бичиг нь тодорхой цаг хугацаанд эзэмшиж байгаа агуулгыг илэрхийлэх бөгөөд харин эзэмших эрх ямар замаар хэрхэн шилжиж ирснийг тодорхойлох баримт биш байна.

“ СӨХ-ны эзэмшлийн  банкны дансны хуулга дахь “...гараашийн хаалга засвар гэх утгаар шилжүүлсэн 190,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Орлогын ордерын баримтууд нь мөн адил эзэмших эрх хэрхэн үүссэн үйл баримтыг тодорхойлохгүй байна.

5.Хариуцагчаас маргаан бүхий авто зогсоолыг “...н. гэх хүнээс түрээслэж байгаад, 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, 4,000,000 төгрөгийг нь бэлнээр, 16,000,000 төгрөгт нь дүүргийн хороо, анд байрлах, 2 айлын газрыг өгсөн гэх тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, хобогдох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч О.******* нь хэрэгт авагдсан баримтаар гэрээний болон хуульд заасны дагуу эзэмших эрхийг шилжүүлсэн авсан, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үйл баримт нотлогдохгүй бай бөгөөд авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхээр байна.  

6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшигчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар дүүрэг, хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны автозогсоолыг хариуцагч О.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1. дэх хэсэг, 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүрэг, хороо, 13 хороолол, дүгээр байрны автозогсоолыг хариуцагч О.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсьийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг татварын хэлтсээс, 70,200 төгрөгийг хариуцагч О.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА