2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04377

 

 

 

 

 

 

 

2025 05 15 191/ШШ2025/04377

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... хороо, ...... гудамж, ..... тоот барилга, .....тоот хаягт байрлах, ******* *******" ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....дүүрэг, ..... хороо, .....тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД: *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,624,834.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ******* нь зээлдэгч Ж.*******тай 2023 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр MN460021002100983458 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 23,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар олгосон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн ба энэ талаар *******наас мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна.

Зээлдэгч Ж.*******гийн зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,897,233.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227,600.87 төгрөг, нийт 29,624,834.06 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.*******тай байгуулсан Онлайн зээлийн гэрээний 6.2.4-д зааснаар гэрээг дуусгавар болгож, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 29,624,834.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* /РД: *******/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийг төлж багасгасан тул үлдэх 27,324,834.06 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* *******наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 27,324,834.06 төгрөгийг 12 сард тэнцүү төлөлтөөр төлж барагдуулах хүсэлтэйг хүлээн авна авна уу. Уг төлбөрийг сар бүрийн 31-нд 2,277,069.50 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Эхний төлбөрөө 06.30-ны өдрөөс эхлэн төлөх боломжтой гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл , Улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах дансны бүртгэл, харилцагчийн мэдээллийн маягт, бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлт, иргэдийн харилцах, хугацаагүй хадгаламжийн гэрээ, №9214309722 *******ны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, хүсэлт, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01 мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр 02-ны өдрийн №01 мэдэгдэл, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №03 мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №01 мэдэгдэл, онлайн зээлийн өр орлогын харьцаа тооцох маягт, онлайн цалингийн зээлийн гэрээ, зээл зээлийн хүү төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, итгэмжлэл, зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн мэдээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас: Хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* *******" ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр MN460021002100983458 дугаартай онлайн зээлийн гэрээний үүрэгт 29,624,834.06 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас 2,300,000 төгрөгийг төлсөн тул 27,324,834.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.

 

3. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний асуудлаар маргаагүй, улмаар зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нийт 27,324,834.06 төгрөг гаргуулах тухай ******* *******" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, уг мөнгөн төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 12 сарын хугацаанд, сар бүрийн 31-ний өдөр 2,277,069.50 төгрөгийг төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн боловч нэхэмжлэгч нь энэхүү нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэх боломжгүй талаар маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Ж.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр MN460021002100983458 дугаартай онлайн зээлийн гэрээгээр 23,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон графикт хугацаанд зээлийн эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн журмаар маргах үндэслэл болжээ.

 

6. Банкнаас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ******* *******" ХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Ж.******* нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.

 

7. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн онлайн зээлийн гэрээгээр 23,500,000 төгрөгийг Ж.*******д зээлдүүлснээс хойш 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,897,233.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227,600.87 төгрөг, нийт 29,624,834.06 төгрөгийн үүрэг үүссэн асуудлаар, мөн 2023 оны 10 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн талаар хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийг төлж үлдэх 27,324,834.06 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,324,834.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж дүгнэв.

8. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу 23,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд сар бүр зээлийн хүү хүү, үндсэн зээлийн үүрэгт нийт 1,020,876.03 төгрөгийг төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 30 сарын хугацаанд нийт 30,626,280.9 төгрөгийг буцаан төлөхөөр зээлийн гэрээний хавсралтаар баталгаажуулжээ.

а/ Зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч Ж.******* нь 1,020,876.03 төгрөгийг сар бүр төлөх ёстой байсан боловч энэ үүргээ буюу зээлийн гэрээний 2.1-т заасан .... зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу ...эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.

б/ Хариуцагч Ж.******* нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд үндсэн зээл 23,500,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,897,233.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227,600.87 төгрөг, нийт 29,624,834.06 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлд маргаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл болон түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

9. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 27,324,834.06 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулж нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгох үндэстэй гэж дүгнэв.

10. Иймд ******* *******" ХК, Ж.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн MN460021002100983458 дугаартай онлайн зээлийн гэрээний үүрэгт 27,324,834.06 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

19. Хариуцагч Ж.*******д шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 99194741 дугаарт залгаж мэдэгдэхэд за ойлголоо, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн хариуг өгсөн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

20. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар 27,324,834.06 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч ******* *******" ХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* *******" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас 306,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД