2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04383

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 16 191/ШШ2025/04383

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******-*******ын ******* /РД:*******/, ******* овогт *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А.г эцэг Б.*******ын, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр төрсөн хүү А.-ийг эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшны хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх Ц.*******гаар,

.... оны .... дугаар сарын .......-ны өдөр төрсөн хүү А.-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшны хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хуулийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар дүүргийн 8 дугаар хороо, Амгалан/13260/ өргөн чөлөө гудамж, 12 байр, 36 тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, .... дүүргийн .....дугаар хороо, ......гудамж, ..... тоот хаягт байршилтай, 20 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай ..... тоот автозогсоолыг гуравдагч этгээд Г.ын өмчлөлд, хариуцагч Г.*******ын эзэмшилд үлдээж, хариуцагч Г.*******аас 67,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож,

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул дүүргийн.... хороо ...байрны .... тоот 72 м.кв талбай бүхий орон сууц, 20 м.кв талбайтай 8 тоот автозогсоолыг Ц.*******гаас Б.*******т бэлэглэсэн 2020.01.30-ны өдрийн бэлэглэлийн гэрээг, дүүргийн ..... хороо .... байрны ..... тоот 72 м.кв талбай бүхий орон сууц, 20 м.кв талбайтай 8 тоот автозогсоолыг Б.*******аас Г.д бэлэглэсэн 2020.03.10-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг,

-Хариуцагч Б.*******ын нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан, 76,200,000 төгрөг, 105,000,000 төгрөг, нийт 181,200,000 төгрөг гаргуулах, дүүргийн .... хороо, .... байрны ..... тоот үл хөдлөх хөрөнгийг Б.*******, Г. нарын хамтран өмчлөх орон сууц мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+37,865+37,865+70,200+237,750+356,200+140,400/ 950,480 төгрөг, Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+538,950+682,950/ 1,292,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 566,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэгч Ц.*******гаас 566,050 төгрөгийг хариуцагч Б.*******т олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 110,066 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* тус бүрээс гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

 

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ц.*******, Б.******* нарт мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД