| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04273/И |
| Дугаар | 197/ШШ2025/07872 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/07872
2025 06 13 197/ШШ2025/07872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангайн 13 гудамж, ******* хаягт оршин суух, Зодох овогт Ба******* Ба******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Багатойруу-3, Ц.Жигжиджавын гудамж, Сүхбаатарын талбай, Богд цамхаг хаягт байрлах ******* ХК /РД:*******/-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 11,485,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ба*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, Ц.Наранзаяа, гэрч Б.Баяртунгалаг, А.Цэцэгмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Ба******* нь зохигч талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 11,485,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгасан боловч хариуцагч үндэслэлгүйгээр татгалзсан, гэрээний 4.5 дахь заалт нь стандарт нөхцөлд хамаарах тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш уг заалт хүчин төгөлдөр бус тул бид нөхөн төлбөрийг шаардах гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн болох нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шинжээч инженерийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан, эрх бүхий инженерийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 88 км/цагаас доошгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчид 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, даатгалын хураамж 310,000 төгрөгийг төлсөн, ******* улсын дугаартай, ******* тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар мараагүй. /хх 56-59/
3.2. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
3.3. Нэхэмжлэгч буюу даатгуулагч нь Төв аймгийн Баян сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг асфальтан замд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд ******* улсын дугаартай, ******* тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэг тооны адуу мөргөж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 100,000 төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээсэн болох нь Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлагаа, мөн өдрийн 0544637 дугаартай шийтгэлийн хуудас гэх баримтаар тогтоогдож байна. /хх 12,14/
3.4. Ингээд дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, ******* тээврийн хэрэгсэлд 11,485,000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоогдож, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн хариуцагчид хүргүүлэхэд хариуцагч буюу даатгагч ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/1191 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн болох нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шинжээч, (инженер)-ийн дүгнэлтээр тогтоогдсон. гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх 13-22, 81/
3.5. Даатгуулагч Б.Ба******* нь даатгагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9/190 дугаар албан бичгээр ... Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх, эсхүл даатгалын маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тохиолдолд холбогдох тайлбарыг нэхэмжлэлийн хамт тус хороонд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү. гэж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч хариу тайлбар өгсөн гэж тайлбарласан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. /хх 23-24/
4. Хариуцагчийн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн болох нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шинжээч инженерийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан, эрх бүхий инженерийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 88 км/цагаас доошгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэв.
4.1. Зохигч талууд гэрээний 3.5-д Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан, хохирлын үнэлгээний тайлан тодорхойгүй, эргэлзээтэй тохиолдолд даатгагчаас техникийн тусгай мэргэжил бүхий шинжээч (инженер) томилно., 3.6-д Даатгуулагч нь даатгагчаас томилсон хохирол үнэлгээчний тайлан, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд өөрийн зардлаар хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж болно. 3.7-д Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д заасан тайлан, дүгнэлттэй санал нийлэхгүй бол талууд хамтран тайлан, дүгнэлт гаргах эрх бүхий гуравдагч этгээдэд хандан шийдвэрлүүлэх бөгөөд зардлыг талууд тэнцүү хариуцна. гэж харилцан тохиролцсон нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-т шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. заасантай нийцсэн.
4.2. Тодруулбал, гэрээний 3.5-д Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан, хохирлын үнэлгээний тайлан тодорхойгүй, эргэлзээтэй тохиолдолд даатгагчаас техникийн тусгай мэргэжил бүхий шинжээч (инженер) томилно. гэж зааснаар даатгагч нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын мэргэшлийн хүрээнд төсөл, техник технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй инженерт хандаж, инженерийн ******* улсын дугаартай, ******* тээврийн хэрэгсэл осолд орох үеийн хөдөлгөөний хурд 88м/цагаас доошгүй байсан гэж үндэслэлтэй гэх дүгнэлтийг үндэслэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн болох нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шинжээч, инженерийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана гэх гэрээний тохиролцоог үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх 36-41/
4.3. Гэрээний 3.5, 4.5 дахь заалтаар шинжээч (инженер) томилох, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэх урьдчилан тогтоосон нөхцөл нь даатгагч мэргэжлийн байгууллагын тухайд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлд хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус нөхцөлийг уг хуулийн 202 дугаар зүйлд заасан.
4.4. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч буюу даатгуулагч нь шинжээч, инженерийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл гэрээний 3.6, 3.7-д зааснаар өөрийн зардлаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, даатгагчтай хамтран шинжээч томилох зэрэг журмыг гэрээгээр тогтоосон байгаагаас дүгнэвэл харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээний дээрх заалтууд хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.
5. Зохигч талуудын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан журам, эрх, үүргийнхээ хүрээнд шинжээч инженерийн дүгнэлтийг эс зөвшөөрөх, өөрийн зардлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах санал гаргаагүй, зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 80м/цагаас доош байсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотолсонгүй.
Иймд дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 11,485,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 11,485,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ба*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР