Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/07871

 

 

 

 

 

 

2025 06 13 197/ШШ2025/07871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5-р хороолол, 30 дугаар байр, ******* хаягт оршин суух, Ха******* овогт Мө******* Мө******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5-р хороолол, 30 дугаар байр, ******* хаягт оршин суух, Лэ******* овогт Лх******* Дэ******* /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 8,307,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Мө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь М.Мө******* нь хариуцагч Л.Дэ*******ы эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 30 дугаар байр, ******* орон сууцны угаалгын машинаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ус алдсаны улмаас өөрийн өмчлөлийн байранд засвар үйлчилгээ хийлгэсэн хохирол болох 7,679,972 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний төлбөр 537,500 төгрөг, хувцас угаалгасан төлбөр 210,000 төгрөг, хивс угаалгасны төлбөр 80,000 төгрөг, нийт 8,507,400 хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, дуусаагүй байсан орон сууцны засвар болон ус алдсаны хохирлоо нийлүүлж нэг хохирол гэж үзэн өндөр үнийн дүн бүхий үнэлгээ гаргуулсан учраас үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ус алдсан үйл баримт дээр маргахгүй, ус алдсан хэсэг нь нийтийн эзэмшлийн орон сууцны дангаар өмчлөх хэсгийнх үү эсвэл дундаа өмчлөх буюу СӨХ-нд хамаарах хэсэг байсан уу гэдэг нь тодорхойгүй, тухайн орон сууцны өмчлөгч хариуцагч биш гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч М.Мө******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30 дугаар байр, ******* хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан Эд хө*******гийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гэх баримтаар тогтоогдож байна. /хх 66/

 

3.2. Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 30 дугаар байр, ******* хаягт байрлах орон сууц нь хариуцагч Л.Дэ*******ы өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанд бүртгэлгүй боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Л.Дэ******* нь уг орон сууцанд 2024 оноос хойш гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч М.Мө*******гийн хүсэлтээр орон сууцны ус алдалтын хохирлын өртөг тооцох үнэлгээг Үнэлгээ ХХК нь гүйцэтгэж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30 дугаар байр, ******* хаягт байрлах орон сууцанд ус алдсаны улмаас үүссэн хохирлын нийт үнэлгээг 7,679,900 төгрөгөөр тогтоосон байна. /хх 8-20/

 

5. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй гээд 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Дэ******* нь Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 30 дугаар байр, ******* хаягт байнга оршин суудаг, хэрэглэгчийн хувьд нийтийн буюу дундын өмчлөлийн эд хө*******гөд хамаарахгүй өөрийн өмчлөлд хамаарах шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засварлах үүрэгтэй.

 

5.1. Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн оршин суудаг орон сууцнаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ус алдсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Энэхүү маргаан нь үнэлгээний компаниудын хэт зөрүүтэй үнэлгээнээс болоод талууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс үүссэн, 1,970,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрнө гэх тайлбараар тогтоогдож байх тул түүнийг гэм буруугүй гэж дүгнэх боломжгүй, тэрээр өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах, эдгээрт гарсан гэмтэл болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй ба болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас бусдын эд хө*******гөд гэм хор учирсан хариуцлагыг хүлээнэ.

5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хө*******гөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч Л.Дэ******* нь уг орон сууцанд байнга оршин суугчийн хувьд бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй этгээд болно.

Тодруулбал, хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж зааснаар нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учруулаагүй, түүний буруугаас болоогүй гэдгээ /тайлбар, татгалзлаа/ нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

5.3. Уг иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч тайлбар, татгалзлаа хуульд заасан үүргийнхээ хүрээнд нотлоогүй болохыг дурдаж байна.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хө*******гөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хө*******гө өгөх, гэмтсэн эд хө*******гийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

6.1. Хариуцагч Л.Дэ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч М.Мө*******гийн эд хө*******гөд нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх нь уг хуульд нийцнэ.

 

7. Нэхэмжлэгчийн орон сууцны хохирлын нийт үнэлгээг 7,679,972 төгрөгөөр тогтоосон Үнэлгээ ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, гэрчилгээтэй хуулийн этгээд байх бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний үйлчилгээний төлбөрт 537,500 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон. /хх 12,19-20, 22/

 

7.1. Харин нэхэмжлэгч нь орон сууцанд ус алдсаны улмаас хувцас, хивс угаалгах зардалд 289,928 төгрөг зарцуулж, хохирсон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлсэнгүй.

 

Иймд, хариуцагч Л.Дэ*******аас 8,217,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мө*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 289,928 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 151,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Л.Дэ*******аас 8,217,472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Мө*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 289,928 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 151,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Мө*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ж.АЗБАЯР