2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04507

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... дүүрэг, .......... хороо, ......... хороолол, .... гудамж ....... тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....дүүрэг, ..... хороо, .... гудамж ... тоот хаягт байрлах ******* ******* *******гэх ******* ******* /РД: /-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... дүүрэг, ..хороо, ...тоот хаягт оршин суух, овогт ын //-ийг оролцуулан,

 

2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар эрх түдгэлзүүлэх тогтоолын Ё.*******ын гадаадад зорчих эрхийг, ******* *******гэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., М., гуравдагч этгээд Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие - ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ц.ын эгч Ц.тай урьд хамт ажиллаж байсан болохоор таньдаг байсан. Улмаар 2013 оны намар эгчээрээ дамжуулж Ц. нь уулзахдаа манай - ХХК-д ажиллаад зөвхөн манай бичиг цаасны ажлуудыг цэгцлээд өгөөч, санхүү мөнгөний үйл ажиллагаагаа өөрөө хариуцна гэж санал тавихаар нь тэр саналыг хүлээн аваад, санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр, бичиг цаас үйл ажиллагааг нь хариуцахаар болсон ба 2013 оны 11 сараас эхэлж, сарын 1 сая төгрөгийн цалинтайгаар 2014 оны 3 cap хүртэл нийт таван сарын хугацаагаар ажилласан юм. Тэр үед - ХХК нь цахилгааны бетонон шон үйлдвэрлэдэг, 20 гаруй ажилтантай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТЭЦ-З-н урд талд байрлах түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Миний бие ажиллах хугацаандаа нэг ч санхүүгийн үйл ажиллагаанд нь оролцоогүй, харин бичиг цаасны ажил болох ажлын байрны тодорхойлолт хийх, ажил үүргийн хуваарь хийх, байгууллагын дотоод журам, дотоод үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан байдаг юм. Гэтэл 2014 оны 02 сараас компанийн үйл ажиллагаа доголдож цалин мөнгөө хугацаандаа тавихгүй, компанийн ажилчид гомдол гаргаж эхэлсэн. Тухайн үед ч миний бие өөр ажилд орох гэж байгаагаа хэлж, -" ХХК-ийн бичиг цаасыг цэгцэлж дууссан байсан болохоор нийгмийн даатгалаа бөглүүлээд ажлаасаа гарсан. Ингээд миний өөр *******т ажил хийгээд явсан бөгөөд захирал той ч нэг их холбоо байгаагүй, уулзаагүй олон жил болсон. Гэтэл 2024 оны зун Япон улсад амьдардаг охиныхоо урилгаар очих гээд эхнэртэйгээ нисэх онгоцны буудал дээр очих хил гарах гээд бүртгүүлтэл, надад ******* ******* *******гэх газраас хилийн хориг тавигдсан талаар мэдсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн ******* *******гэх ******* очиж уулзтал тухайн үед ажиллаж байсан - ХХК нь 2015 оноос 2016 оны хооронд шүүхээр орж бусдад төлөх өр төлбөртэй шүүхийн *******, *******гэх хуудаснуудтай болоод байсныг мэдсэн. Үүний улмаас надад хилийн хориг болоод аливаа хязгаарлалтууд тавигдсан талаар мэдсэн. Энэ талаар тухайн үед шүүхээс болон шүүхийн ******* *******гэх газраас надад огт мэдэгдэж байгаагүй, нэг ч удаа дуудаж байгаагүй, хориг хязгаарлалт тавьснаа нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Хэрвээ хилийн хориг тавьсан мэдээллийг надад өгсөн бол би Япон явахаар виз мэдүүлж, онгоцны 2 талын тасалбар захиалахгүй байсан. Энэ талаар НШГГ-ын ахлах *******гэгч, ШШГЕГ-ын ******* *******гэгчид гомдол гаргаж Ё.******* миний эрх ашгийг зөрчсөн байна, би - ХХК-д нийт 5 cap л ажилласан, үүссэн өр төлбөрийн асуудал намайг ажлаасаа гараад 2-4 жилийн дараах зүйл юм байна, энэ талаар хэн ч надад юу ч мэдэгдээгүй, мөн миний бие -ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, оруулсан хөрөнгө байхгүй, тухайн үед Хөдөлмөрийн гэрээгээр цалинтай тодорхой хугацаанд ажилласан тул дээрх хязгаарлалт хийсэн *******ээ хүчингүй болгож өгнө үү гэж холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн болон Ц. Би энэ компанийн өр төлбөрийг өөрөө дангаараа хариуцаж байгаа, энэ хүн өр төлбөр үүсэхээс олон жилийн өмнө хэдхэн cap ажиллаад гарсан, тухайн үедээ бүртгэлээс хасуулахаар УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* хандахад шүүхийн *******ийн асуудалтай газрын бүртгэлийг өөрчлөхгүй гэсэн хариу өгсөн учраас энэ хүн ямар ч хамааралгүй гээд шаардлагатай бол би бичиг баримт үйлдэж болно гэсэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Иймд ******* ******* *******гэх газраас ******* гаргаж ажиллагаагаа явуулахдаа төлбөр төлөгч болон хариуцаж байгаа хүндээ *******ээ танилцуулаагүй, хуульд заасны дагуу хүнд нь мэдэгдээгүй, баримт материалаа шалгах ажиллагаа огт хийгээгүй, дуудаагүй, мэдэгдээгүй байж хүнд шууд хориг хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд иргэн Ё.******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд ******* ******* *******гэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндэслэлгүй хууль бус ******* ажиллагаа болох ******* ******* *******гэх ******* газрын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар Эрх түдгэлзүүлэх тогтоолын 1 дэх хэсэгт заасан ..******* регистрийн дугаартай ******* *******ын гадаадад зорчих эрхийг, ******* *******гэх ажиллагаа дуусгавар болгох хүртэл хугацаанд түдгэлзүүлсүгэй гэж заасан хэсгийг хүчингүй олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* *******гэх ******* ******* нь бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус *******т холбогдуулж - ХХК-ийн *******гэх захирал Ё.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6187 дугаар *******ээр - ХХК-иас 26.504.752 төгрөгийг гаргуулж Д.Лхагвадорж-д олгох, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 27935 дугаар захирамжаар " ХХК-иас 8.182.000 төгрөгийг гаргуулж Ч.д, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27344 дүгээр захирамжаар ХХК-иас 8.080.000 төгрөгийг гаргуулж Ц.ад, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 785 дугаар захирамжаар ХХК-иас 8.015.000 төгрөгийг гаргуулж С.т, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1737 дугаар *******ээр ХХК-иас 106.860.810 төгрөгийг Меко ХХК-д, 39.147.769 төгрөгийг ХХК-д тус тус олгохоор *******лэсэн *******гэх баримт бичигт ******* *******гэх ажиллагааг тус газраас явуулж байна. Дээрх *******гэх баримт бичгүүдийн шаардлагыг шүүхийн ******* гарсан өдрөөс хойш биелүүлээгүй байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Шийдвэр *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц., *******гэх захирал Ё.******* нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг ******* ******* *******гэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3- заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, Ерөнхий ******* *******гэгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, албадлагын арга хэмжээ тогтоосон байна. Иймд ******* *******гэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байгаа Ё.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц. миний бие - ХХК-ийн ******* захирлаар ажилладаг. Тус компанид 2013-2014 оны хооронд *******гэх захирлаар ажиллаж байсан Ё.******* нь тус компанийн санхүү болон, мөнгө бусад зүйлийг захиран зарцуулах эрхгүй ажиллаж байсан ба ажлын байрны хяналт, хүний нөөцийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд компанийн өмнөөс хариуцлага хүлээх эрх байхгүй бөгөөд ******* захирал миний бие бүх асуудлыг өөрөө хариуцаж байгаа болно гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.18-ны өдрийн №09/3796 тоот албан бичиг, 2024.10.16-ны өдрийн 4/1317 тоот хариу мэдэгдэх хуудас, №5717 тоот эрх түдгэлзүүлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, 2025.01.28-ны өдрийн 01/246 тоот албан бичиг, хариу тайлбар, 2022.12.05-ны өдрийн 184/ГХ2022/02034 *******гэх хуудас, 2020.05.22-ны өдрийн 184/ШШ2020/01737 тоот шүүхийн *******, 2022.07.27-ны өдрийн №1663 магадлал, 2020.06.30-ны өдрийн №001/ХТ2022/00810 шүүх хуралдааны тогтоол, 2022.12.14-ний өдрийн №23370084 ******* *******гэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016.01.12-ны өдрийн №0265 *******гэх хуудас, 2016.01.12-ны өдрийн №102/ШЗ2016/02228 захирамж, 2015.10.08-ны өдрийн №102/ШШ2015/06187 шүүхийн *******, 2016.01.20-ны өдрийн №16250231 ******* *******гэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2020.03.11-ний өдрийн 4/7962 тоот албан бичиг, 2020.03.11-ний өдрийн №16250231/141 хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021.04.29-ний өдрийн ******* *******гэгчийн тэмдэглэл, 2021.04.29-ний өдрийн №141/01 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2021.04.29-ний өдрийн 1-141/7408 гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай албан бичиг, 2021.05.03-ны өдрийн №5717 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, ШШГЕГ-ын төрийн байгууллагуудын лавлагааны систем, 2018.01.25-ны өдрийн №141 *******гэх хуудас, №102/ШЗ2018/01531 захирамж, №102/ШЗ2016/27344 захирамж, 2018.02.22-ны өдрийн №18250306 ******* *******гэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2017.12.08-ны өдрийн №1512 *******гэх хуудас, 2017.12.08-ны өдрийн №102/ШЗ2017/16505 захирамж, №102/ШЗ2017/00785 захирамж, 2017.12.18-ны өдрийн №18250021 ******* *******гэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016.12.19-ний өдрийн №3162 *******гэх хуудас, №102/ШЗ2016/28348 захирамж, №102/ШЗ2016/27395 захирамж, 2017.02.10-ны өдрийн №17250321 ******* *******гэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Гуравдагч этгээдээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч ******* ******* *******гэх ******* *******т холбогдуулан, өөрийн гадаадад зорчих эрхийг ******* *******гэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

а/ Миний бие - ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.ын гуйлтаар тус компанийн *******гэх захирлаар 2013 оны 11 сараас 2014 оны 3 cap хүртэл нийт таван сарын хугацаагаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа санхүүгийн үйл ажиллагаанд нь оролцоогүй, харин бичиг цаасны ажил болох ажлын байрны тодорхойлолт хийх, ажил үүргийн хуваарь хийх, байгууллагын дотоод журам, дотоод үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. 2014 оны 02 сараас компанийн үйл ажиллагаа доголдож цалин, хөлсөө хугацаандаа тавихгүй болсон, өөрийн *******гэх ёстой ажлаа *******гэж дуусан тул ажлаас чөлөөлөгдсөн, үүнээс хойш холбоо, харилцаагүй олон жил болсон. Гэтэл 2024 оны зун Япон улсад амьдардаг охиныхоо урилгаар очихоор эхнэрийн хамт нисэх онгоцны буудлын хилээр гарах гэтэл ******* ******* *******гэх газраас хилийн хориг тавигдсан талаар мэдсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн ******* *******гэх ******* очиж уулзахад - ХХК нь 2015 оноос 2016 оны хооронд шүүхийн *******ээр бусдад төлөх өр төлбөртэй байсны улмаас надад хилийн хориг тавьсныг мэдсэн. Энэ талаар тухайн үед шүүхийн ******* *******гэх газраас надад огт мэдэгдэж байгаагүй, нэг ч удаа дуудаж өр, төлбөрийн талаар мэдэгдэж байгаагүй, хориг хязгаарлалт тавьснаа нэг ч удаа мэдэгдээгүй атлаа 2021 онд хилийн хориг тавьсан байсан, уг хоригийг хүчингүй болгуулахаар зохих журмын дагуу гомдол гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Иймд ******* ******* *******гэх ******* газрын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5717 дугаартай Эрх түдгэлзүүлэх тогтоолоор Ё.*******ын гадаадад зорчих эрхийг ******* *******гэх ажиллагаа дуусгавар болгох хүртэл хугацаанд түдгэлзүүлснийг хүчингүй болгуулна гэжээ.

 

3. Хариуцагч ******* ******* *******гэх ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд - ХХК нь 2015-2020 оны хооронд нийт 5 шүүхийн *******ээр бусдад өр, төлбөр төлөх үүрэгтэй буюу уг шүүхийн хүчин төгөлдөр *******үүдийн дагуу ******* *******гэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа боловч төлбөр төлөх *******гэх баримт бичгүүдийн шаардлагыг шүүхийн ******* гарсан өдрөөс хойш биелүүлээгүй. Иймд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц., *******гэх захирал Ё.******* нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг оршин суух хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлж, Ерөнхий ******* *******гэгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр *******гэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд - ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц. нь миний бие - ХХК-ийн ******* захирлаар ажилладаг, Ё.******* нь компанийн санхүү болон, мөнгө бусад зүйлийг захиран зарцуулах эрхгүйгээр ажлын байрны хяналт, хүний нөөцийн асуудлыг хариуцан ажиллаж байсан тул компанийн өмнөөс хариуцлага хүлээх эрх байхгүй, би бүх асуудлыг өөрөө хариуцаж байгаа гэжээ.

 

5. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №102/ШШ2015/06187 *******ээр хариуцагч - ХХК-иас 26,154,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лхагвадоржид олгож, /хх-60-69/

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №102/ШЗ2016/27935 захирамжаар " ХХК-иас 8,167,000 төгрөгийг гаргуулж Ч.д олгож, /хх-89-93/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №102/ШЗ2016/27344 дүгээр захирамжаар ХХК-иас 8,000,000 төгрөгийг гаргуулж Ц.ад олгож,/хх79-83/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №102/ШЗ2017/00785 захирамжаар ХХК-иас 8,000,000 төгрөгийг гаргуулж С.т олгож, /хх84-87/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №184/ШШ2020/01737 дугаар *******, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн №1663 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.30-ны өдрийн №001/ХТ2022/00810 тогтоолоор ХХК-иас 106,172.000 төгрөгийг ХХК-д олгохоор *******лэжээ./хх22-58/

 

7. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр *******үүдийн дагуу ******* *******ийг албадан *******гэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн *******гэх хуудсууд бичигдэн, төлбөр төлөгч - ХХК-д холбогдуулан шүүхийн ******* *******гэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн, шүүхийн *******, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон эвлэрлийн дагуу төлбөр тооцоог дуусгавар болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч - ХХК-ийн үүрэг хэвээр байна.

 

8. ******* ******* *******гэх байгууллагаас - ХХК-д холбогдох *******үүдэд ******* *******гэх ажиллагааг үүсгэж, улмаар шүүхийн *******ийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөн хийх, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх зэрэг ажиллагааг явуулжээ./хх-74-78/

 

9. ******* ******* *******гэх байгууллагаас нэхэмжлэгч Ё.*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсантай холбоотойгоор дараах баримтууд хэрэгт авагджээ. Тодруулбал,

 

а/ 2021.04.29-ний өдрийн Шийдвэр *******гэгчийн тэмдэглэл-д Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021.04.29-ний өдрийн 141/01 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.од, ... дүүргийн .. хороо, ... тоот хаягаар, *******гэх захирал Ё.*******т ...дүүргийн ... хороо, ... хороолол, .... гудамж,....шийт тоот хаягаар тус тус хүргүүлсэн талаар тусгагджээ. /хх-74-75/

 

б/ Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай Нийслэлийн шүүхийн ******* *******гэх газрын 2021.04.29-ний өдрийн №1141/7408 албан бичгийг үндэслэн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Ерөнхий ******* *******гэгчийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №5717 тогтоолоор ******* ******* *******гэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь заалтыг баримтлан төлбөр төлөгч - ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц., *******гэх захирал Ё.******* нарын гадаадад зорчих эрхийг ******* *******гэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж, тогтоолыг Хил хамгаалах ******* *******т хүргүүлэхийг, мөн төлбөр төлөгчид танилцуулахыг ******* *******гэгчид даалгаж, ажиллагааны талууд тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурджээ. /хх-77/

 

10. Шийдвэр гүйцэх байгууллага нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, хориглох арга хэмжээг авахдаа нэхэмжлэгч Ё.*******т уг арга хэмжээг авсан талаар огт мэдэгдээгүй, мөн өр, төлбөртэй талаар мэдэгдээгүйгээс шалтгаалан маргах үндэслэл болжээ.

 

11. Хавтаст хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд - ХХК-ийн шүүхийн *******ийн дагуу үүссэн өр төлбөрт ******* *******гэх ажиллагааг 2016 оноос хойш явуулахдаа - ХХК-ийн *******гэх захирлаар 2013.12.10-ны өдрийн улсын бүртгэлээр бүртгэгдсэн Ё.*******т шүүхийн ******* *******гэх ажиллагаануудын талаар мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, мэдэгдсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч Ё.******* нь *******гэх захирлаар ажиллаж байсан - ХХК-ийн өр, төлбөрийн асуудлыг огт мэдээгүй гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

 

12. Тодруулбал, - ХХК-д холбогдуулан үүсгэсэн шүүхийн ******* *******гэх ажиллагаануудад зөвхөн хувьцаа эзэмшигч Ц.ыг төлбөр төлөгчөөр татан оролцуулсан атлаа, *******гэх захирлаар бүртгэлтэй Ё.*******ыг 2016 оноос хойш шүүхийн *******үүдийн дагуу төлбөр төлөгчөөр ******* *******гэх ажиллагаанд оруулсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар огт мэдээгүй байхад нь мөн энэхүү өр төлбөрийн талаар огт мэдэгдээгүй атлаа иргэний эрх хязгаарлах арга хэмжээг шууд авсан нь учир дутагдалтай болжээ.

 

13. ******* ******* *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий *******гэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хуульд заагдсан гурван үндэслэл бүрдсэн тохиолдолд түдгэлзүүлж болохоор зохицуулсан боловч - ХХК-ийн өр, төлбөрийн асуудлаар ******* *******гэх ажиллагаа явуулж байгаа талаар, төлбөр төлөх үүрэг үүссэн болохыг нэхэмжлэгч Ё.*******т танилцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч огт мэдээгүй тохиолдолд төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн; хөрөнгөө нуун дарагдуулсан; төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн хэм хэмжээний хүрээнд гадаадад зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээг авах нь хуульд нийцэхгүй.

 

14. Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд хамаарах гадаадад явах эрхийг хязгаарлах үндэслэл болсон ******* ******* *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан бодит үндэслэл тогтоогдоогүй байхад эрх хязгаарлах арга хэмжээг авсан нь буруу болжээ.

 

15. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* ******* *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасан үндэслэлээр уг арга хэмжээг авсан болохыг тайлбарласан боловч Ё.******* нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

16. Мөн нэхэмжлэгч Ё.******* нь Япон Улсад байдаг өөрийн хүүхэд рүүгээ 2024 оны зун явах гэж байгаад нисэх онгоцны буудал дээр өөрт нь авсан эрх хязгаарлах арга хэмжээг анх мэдсэн гэсэн тайлбар гаргасныг, 2021-2024 оныг хүртэлх хугацаанд хилийн хориг арга хэмжээ өөрт нь авагдсаныг огт мэдээгүй, мэдэгдээгүй гэж маргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй нь ******* ******* *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Энэ хуулийн 59.1-д заасан ******* гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэсэн үүргийг ******* *******гэх байгууллага хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болно.

 

17. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ё.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэв.

 

18. Шүүх, нэхэмжлэгч Ё.*******ын зөвхөн гадаадад зорчих эрхийг түгдэлзүүлсэн маргаантай асуудалд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хязгаараар хэрэг маргааныг *******лэж байгаа явдал нь нэхэмжлэгчийг төлбөр төлөгчийн үүргээс буюу ******* *******гэх ажиллагаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. ******* ******* *******гэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Ерөнхий ******* *******гэгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5717 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ё.*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******гэх ******* газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж *******ийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, *******ийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД