| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06323/И |
| Дугаар | 191/ШШ2025/04508 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04508
2025 05 19 191/ШШ2025/04508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг .... дугаар .....тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: ... дүүрэг, ... , ....тоот хаягт байрлах, ******* ******* ХХК-ийн ******* ******* ******* /РД:/-д холбогдох,
******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.09.02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.-, өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.******* миний бие 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн нд нарийн бичиг албан тушаалд ажилд орж ажилласан бөгөөд 2016 онд төрөөд хүүхэд асрах чөлөө авсан ба 2019 оны 05 сард ажилдаа эргэн ороход -ийн ны даргаар Ц. ажиллаж байсан.Үүнээс хойш ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн г Ц. дарга холбоо болгоно гээд нэрийн төгсгөл гэснийг л холбоо болгож өөрчилсөн. Энэ үед миний бие 2020 оны 05 сарын 28-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн батлуулсан юм. Үүнээс хойш г холбоо болгосон асуудлаар эвлэл дотроо маргаантай байсан, мөн Ц. даргын өмнө хүүхэд асрах чөлөөтэй байсан Г. шүүхээр эргэж ажилдаа орох гээд маргаан үүсгээд явж байсан. 2020 оны 11 дүгээр сард Ковид-19 цар тахал гарсны улмаас манай байгууллага цахим хэлбэрт шилжин ажилласан. Яг энэ үетэй давхцаад өмнө ажиллаж байсан Г. дарга шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа орсноор Ц. дарга ажлаа өгсөн. Г. дарга ажлаа хүлээж авснаас хойш байгууллага буцаад ны статустай болох гэж байгаа тул байгууллагын тамга, гэрчилгээ хураагдаж, данс хаагдсан гэсэн шалтгаанаар намайг ажил үүрэг хийлгээгүй түр хүлээж бай гэсэн. Миний бие ажил дээрээ яваад очиход хаалга цоожтой, нууц үгийг нь хэлэх боломжгүй, шаардлага гарвал дуудна гэх мэтээр намайг ажил үүрэг хийх нөхцөл боломжоор хангалгүй явсаар миний бие дахин 2021 онд жирэмсний амралтаа авах хугацаа дөхсөн. Ингээд миний бие 2017 оны 09 сард хүүгээ төрүүлсэн боловч миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх хугацаагаар төлөөгүйн улмаас жирэмсний, амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй хохирсон.Тэр цагаас хойш удаа дараа цахим хаягаар жирэмсний амралтаа авсан гэсэн тогтоол, 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, 2020 оноос 2021 он хүртэлх ээлжийн амралтаа мөнгөө гаргуулахаар хандаж байсан ч Хороо дотроо маргаантай байна. Энэ асуудал шийдэгдэх хүртэл хугацаагаар байж бай, шийдэгдэхээр шинээр тэргүүлэгч гишүүд томилогдсон тул хурлаар оруулж байж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн бөгөөд хурлаар хэлэлцээд нөхөж олгохоор боллоо гэсэн хариуг мэйлээр өгсөн байсныг манай нөхөр миний утсаар юм татах гэтэл дүүрсэн байна гээд цэвэрлэх гэж байгаад устгасан байсан. Дээрх хариуг өгсөн боловч байгууллагын тамга, гэрчилгээ шинээр хараахан гараагүй, данс нээгдээгүй байна гээд хүлээхийг хүссэн боловч удалгүй Г. дарга өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн байсан. 2023 оны эхээр утсаар холбогдож асуухад Идэр гэх хүн түр орлож байгаа тэр хүнээс асуугаарай гэсэн бөгөөд Идэр даргаас мөн адил тодруулахад би түр орлон гүйцэтгэж байгаа чиний талаар Г. даргаас асуугаад хариу хэлнэ гэж байсан бөгөөд ахин холбогдоход чиний асуудлыг ерөнхийд нь ойлголоо гэхдээ би албан ёсны дарга томилогдтол түр орлож байгаа тул надад шийдвэрлэх эрх мэдэл байхгүй удахгүй шинээр дарга томилогдохоор өргөдлөө уламжилж болно гэж байсан юм. Иймд миний бие шинэ дарга томилогдож миний асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгоно гэсэнд итгэж явсаар өдий хүрсэн.Миний хүүхэд асрах чөлөөний хугацаа 2024 оны 09 дүгээр сард дуусах ёстой ч миний бие хугацаанаасаа өмнө буюу 2024.04.28-ны өдөр Монгол шуудан компаниар дамжуулан мөн 2024.07.31-ний өдөр өөрийн биеэр ажилдаа орохоор удаа дараа хүсэлтээ Д.*******нтунгалаг даргад өгсөн боловч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй удаашруулж, улмаар ажилд минь эргүүлж авахгүй миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон талаар тус Х-ны дарга *******нтунгалаг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр и-мэйлээр хариу ирүүлсэн. Х -ны дарга *******нтунгалагаас ирүүлсэн хариу бичигт ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна, тиймээс ажилд чинь буцаан авахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдсөнөөс бус байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.3-т заасныг зөрчиж миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль бус байна. ******* ******* ХХК-ийн уул ******* ******* Хороо нь 2015 оноос 2021 оны 06 cap хүртэлх миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байгаа нь намайг тус Хорооны ажилтан гэдгийг нотолж байгаа. Дээрх хугацаанд аль ч дарга удирдлага миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ямар нэг албан ёсны шийдвэр тушаал гаргаагүй, надад өгөөгүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Иймд намайг ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 09 сарын 02-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг сарын 1,500,000 төгрөгөөр тооцож гаргуулах, мөн 2021 оны 06 сараас мөн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулж өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн, анх ажилд орсон үеийн тушаал нотариатаар гэрчлүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ 2015 он, НДШ төлөлтийн лавлагаа /2015 оны 08 сараас хойших/, ажилдаа орох тухай өргөдөл 2024.07.31, ажил олгогчоос ирүүлсэн хариу имэйл хуулбар, Хүүхдийн төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт ны хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 181/ШЗ2024/19948 дугаар захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2018.02.27-ны өдрийн тэргүүлэгчийн хурлын тогтоол, ******* ******* ХХК-ийн уул ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны дотоод журам, 2021.03.31-ний өдрийн 01/21 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол /канон/, 2022.01.28-ны өдрийн 05/22 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022.01.24-ний өдрийн 03/22 тоот хяналтын зөвлөлийн тогтоол, 2022.01.28-ны өдрийн 05/22 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022.01.24-ний өдрийн 03/22 тоот хяналтын зөвлөлийн тогтоол, 2016.11.18-ны өдрийн41/16 тоот албан бичиг, 2020.08.12-ны өдрийн албан бичиг, 2020.08.12-ны өдрийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016.11.05-ны өдрийн албан бичиг, 2016.10.17-ны өдрийн №007 албан бичиг, ******* ******* ХХК-ийн уул ******* ******* Хорооны 2016-2018 оны тэргүүлэгч гишүүдийн дахин сонгуулийн дүн зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2025.05.26-ны өдрийн 04-229/5322 тоот албан бичиг, 2021.03.26-ны өдрийн 181/ГХ2021/00257 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021.03.26-ны өдрийн 181/ШЗ2021/03824 дугаар захирамж , 2021.02.03-ны өдрийн 181/ШШ2021/00300 дугаар захирамж , 2021.03.30-ны өдрийн 21280388 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022.04.28-ны өдрийн гараар бичсэн хүсэлт, 22/05-198 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, 2025.03.21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,хавсралтын хамт, 2025.05.13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2022.01.06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, санхүүгийн баримтад хийсэн шинжилгээний тайлан дүгнэлт, харилцах дансны орлогын гүйлгээний жагсаалт, тогтоол шийдвэргүй, баримтгүй болон зөрчилтэй гүйлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.01.22-ны өдрийн 02/20 дугаар тэргүүлэгчдийн хурлын тогтоол, дарга сонгох санал асуулга, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2020.01.22-ны өдрийн 01/20, 2020 оны ажлын төлөвлөгөө, 2020.03.11-ний өдрийн №01/20 ******* ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн ны даргын тушаал, 2020.03.11-ний өдрийн №01/20 ******* ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн ны даргын тушаал, 2020.05.27-ны өдрийн №04/20 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020.05.27-ны өдрийн №04/20 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020.05.27-ны өдрийн №04/20 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020.05.27-ны өдрийн №05/20 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020.08.12-ны өдрийн №06 ******* ******* ХХК-ийн ******* үйлдвэрчний эвлэлийн ны бүх гишүүдийн ээлжит бус бага хурлын тогтоол, 2020.08.12-ны өдрийн №03 ******* ******* ХХК-ийн ******* үйлдвэрчний эвлэлийн ны бүх гишүүдийн ээлжит бус бага хурлын тогтоол, 2020.08.12-ны өдрийн №01 ******* ******* ХХК-ийн ******* үйлдвэрчний эвлэлийн ны бүх гишүүдийн ээлжит бус бага хурлын тогтоол, 2020.12.15-ны өдрийн №01/20 Х-ын даргын тушаал, 2020.12.15-ны өдрийн №01/20 Х-ын даргын тушаал, 2020.08.12-ны өдрийн ******* ******* ХХК-ийн Х-ны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүх гишүүдийн ээлжит бус хурал, 2019.04.23-ны өдрийн 19/03 тоот тушаал, 2019.04.23-ны өдрийн 19/03 тоот тушаал, 2019.10.09-ний өдрийн 04/19 тоот Х-ны нарийн бичгийн илүү цагийн нэмэгдэл бодож олгох тухай, хавсралт, 2019.10.09-ний өдрийн 05/19 тоот Х-ны даргын зөвлөхийн илүү цагийн нэмэгдэл бодож олгох тухай, хавсралт, 2019.06.21-ний өдрийн 05/19 тоот Х-ны тэргүүлэгч гишүүдийн сонгуулийг зохион байгуулах тухай, 2019.10.22-ны өдрийн 07/19, 2019.10.22-ны өдрийн 07/19, 2019.10.22-ны өдрийн 08/19, 2019.10.22-ны өдрийн 08/19, 2019.10.22-ны өдрийн 09/19, 2019.10.22-ны өдрийн 09/19, нэр дэвшигчдийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн уул ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны сонгуулийн дүрэм, 2019.10.22-ны өдрийн 10/19, 2019.10.22-ны өдрийн 10/19, 2018.09.07-ны өдрийн 004/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.09.07-ны өдрийн 005/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.09.07-ны өдрийн 006/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.09.07-ны өдрийн 007/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.09.28-ны өдрийн 007/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.09.28-ны өдрийн 007/18 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.10.10-ны өдрийн 12/19 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.10.10-ны өдрийн 12/19 тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.11.19-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2018.11.19-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, танилцуулга-баталгаажсан мэдээлэл, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, танилцуулга-баталгаажсан, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, банкин дахь мөнгө-баталгаажсан, үндсэн хөрөнгө ба элэгдэл-баталгаажсан, биет бус хөрөнгө-баталгаажсан, гадаадын байгууллагаас шууд болон дамжуулан зээлдсэн зээл-баталгаажсан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О.******* нь ******* ******* ХХК-ийн уул ******* ******* эвлэлийн нд холбогдуулан, ******* ******* ХХК-ийн уул ******* ******* эвлэлийн ны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.09.02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Би 2021 онд жирэмсний амралтаа авсан, 2017 оны 09 сард хүүгээ төрүүлсэн боловч хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогч миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх хугацаагаар төлөөгүйн улмаас авч чадаагүй хохирсон.Тэр цагаас хойш удаа дараа цахим хаягаар жирэмсний амралтаа авсан гэсэн тогтоол, 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, 2020 оноос 2021 он хүртэлх ээлжийн амралтаа мөнгөө гаргуулахаар хандаж байсан ч Хороо дотроо маргаантай шүүхээр явж байгаа, асуудал шийдэгдэх хүртэл хугацаагаар хүлээж бай гэсэн, 2023 оны эхээр холбогдоход шинээр дарга томилогдохоор өргөдлөө уламжилж болно гэсэн. Ийнхүү явсаар хүүхэд асрах чөлөөний хугацаа 2024 оны 09 дүгээр сард дуусах ёстой ч 2024.04.28-ны өдөр Монгол шуудан компаниар дамжуулан мөн 2024.07.31-ний өдөр өөрийн биеэр ажилдаа орохоор удаа дараа хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлэхгүй удаашруулж, улмаар ажилд минь эргүүлж авахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон талаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр и-мэйлээр хариу ирүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон албан ёсны шийдвэр тушаал гаргаагүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2024 оны 09 сарын 02-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн 2021 оны 06 сараас мөн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар шаардана гэжээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. 2018 оноос Ц. нь эвлэлийн ны даргын үүргийг түр гүйцэтгэж байсан боловч ны үйл ажиллагааг доголдуулж, хууль бус тушаал, шийдвэр тогтоолуудыг гаргаж, байгууллагаас их хэмжээний хөрөнгө, нягтлан бодогчтой, ажилтнуудтай нийлж хувьдаа завшсан үйлдлийг гаргасан, мөн ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн Холбоог хууль бусаар байгуулсан. Ц. нь 2019 оноос дээрх цаг хугацаанд ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны үйл ажиллагааг уналтад оруулж, ны өмч хөрөнгийг завшсан, хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Ц., түүний удирдлага дор ажиллаж байсан этгээдүүд нь 386,269,051 төгрөгийг шууд бус хохирлыг үүсгэж, зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. 2021 онд Г. даргыг ажилдаа ороход Ц., түүний нарийн бичиг О.******* нар нь ны өмч хөрөнгийг авч явсны зэрэгцээ, ны оффисын хаалга үүдийг түгжиж зугтаасан. Дахиж Ц., О.******* нар нь тус оффис дээр ирээгүй. О.******* ажлаа хийж байгаад дарга Ц. цагдаагийн байгууллагад шалгагдаад эхлэнгүүт ажлаа орхиж явсан, тухайн үед ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл өгөөгүй, эрүүл мэндийн эмнэлгийн магадалгаа болон бусад баримт огт өгөөгүй, жирэмсний амралтаа авсан тушаал гаргуулаагүй, жирэмсний чөлөө хүссэн хүсэлтийг гаргаагүй. Нэгэнт ажлаа хаяж явсан тул О.*******т 2020 оны сүүлээс цалин хөлс олгоогүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн үед дуусгавар болсон. Ажилтан нь ажил үүргээ, гүйцэтгээгүй, ажлын байрыг удирдлагын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орхин явсан тул ******* санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан О.******* нь Ц.гийн цагдаа, шүүхийн асуудалтай холбоотойгоор ажлын байрыг орхин явсан, үүнтэй нь холбоотойгоор хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон, гэтэл тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа ажлаас хууль бусаар халагдсан гэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байсан бол тухайн үед хууль журмын дагуу зохих газарт нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.
4. Ажил олгогчоос О.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ******* өөрийн санаачилгаар цуцлагдсан нь хууль тогтоомж зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч маргасантай холбогдуулан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Ажилд томилох тухай ******* ******* ХХК-ийн ******* ******* эвлэлийн ны 2015.08.14-ний өдрийн №06 тушаалаар О.*******ыг 2015.08.14-ний өдрөөс Х-ны нарийн бичгийн ажилд томилж, 2015.09.14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /хх-6, 7/
а/ Нэхэмжлэгч О.******* нь 2016 онд хүүхэд асрах чөлөө авч, 2019 оны 05 дугаар сард ажилдаа эргэн орсон, улмаар тус байгууллагад нарийн бичгийн ажил, үүрэг гүйцэтгэж байгаад 2021 онд жирэмсэн болж, 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр хүүхэд төрүүлжээ. /хх-13/
б/ Нэхэмжлэгч О.******* нь ийнхүү 2021 оны 09 дүгээр сард хүүхэд төрүүлсэн боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх хугацаанд төлөөгүйгээс амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй хохирсон, улмаар жирэмсний амралтаа авсан талаарх тушаал гаргаагүй, 2021 оны 01 сараас 06 cap хүртэлх цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, 2020 оноос 2021 он хүртэлх ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар ажил олгогчид хандаж байсан ч Хорооноос асуудлыг шийдвэрлээгүй, мөн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2024.04.28-ны өдөр Монгол шуудан компаниар дамжуулан мөн 2024.07.31-ний өдөр өөрийн биеэр ажилдаа орохоор удаа дараа хүсэлт гаргасан боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон талаар хариу мэдэгдсэнтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ гэж маргасан байдаг.
в/ Улмаар, ажил олгогч ажилтан нарын хооронд дараах байдлаар харьцсан үйл баримт тогтоогджээ.
6.1. Нэхэмжлэгч О.******* нь 2021.04.14-ний өдөр ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн руу и-мэйл илгээжээ. Уг и-мэйлд Сайн байн уу. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өмнөх олон удаагийн хүсэлтээ дахин хүргүүлж байна. 1. Амаржсан тухай тогтоолоо авах, 2. Нийгмийн даатгал төлүүлэх, 3. Амаржсаны амралтаа авах хүртэлх олгогдоогүй хууль ёсны цалин, ээлжийн амралтын мөнгө зэргийг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна. Жич: 2020.04.14-ний өдөр даргын зөвлөх Батсайхан миний картыг ашиглан дансаар минь дамжуулан авсан 10 сая төгрөгийн асуудалд миний бие хамааралгүй бөгөөд энэ тухайгаа тайлбар мэдүүлэг хүргүүлж байсан болно. Энэ удаа тодорхой хариу өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрлэх байгууллагад өргөдөл гаргахаа үүгээр дамжуулан албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. /хх-93/
6.2. Мөн нэхэмжлэгч О.******* нь 2021.08.06-ны өдөр ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн руу и-мэйл илгээсэн. Уг и-мэйлд ******* ******* ХХК-ийн Х-ны дарга, тэргүүлэгч гишүүдэд хүсэлт гаргах нь, Миний бие О.******* нь 2015.08 сараас хойш -ийн ны нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2021.07.19-ний өдөр хуулийн дагуу жирэмсний амралтаа бичүүлэн декритэндээ гарах хугацаа өнгөрөөд байгаа юм. Байгууллагын дотоод асуудал болон өнөөгийн цар тахлаас үүдэн 2020 оны 11 сараас хойш гэрээр ажиллах шаардлагатай болсон. 2021 оны 4 сараас хойш байгууллагын дотоод асуудлаас үүдэн ажлын байран дээрээ очилгүй өдий хүрлээ.
Одоо миний бие амаржих дөхсөн бөгөөд хяналтын эмчийн үзлэгээр 8 дугар сарын сүүл үеэр төлөвлөгөөт хагалгаанд орохоор болоод байна. Иймд 2020.12 сараас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нөхцөл бүрдүүлж өгөхийг, дээрх хугацааны үндсэн цалин болоон ээлжийн амралтын мөнгийг зохих хууль журмын дагуу нөхөн авах хүсэлтэй байгаагаас гадна 2021.07.19-ний өдрөөс эхлэн албан ёсоор жирэмсний амралтаа авч байгаа тухай тушаал гаргуулах хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна. 2021.08.06 гэжээ. /хх-91-92/
6.3. ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооноос 2021.08.23-ны өдөр нэхэмжлэгч О.*******т хандан хариу и-мэйл хүргүүлжээ. Уг и-мэйлд Тэргүүлэгчдийн хурлаар өөрийн чинь өргөдлийг хэлэлцсэн бөгөөд Аудитын шалгалтаар тогтоол, шийдвэргүй өөрийн чинь хувийн данс руу шилжсэн 10,100,000 төгрөг дээр дэлгэрэнгүй тайлбар, холбогдох баримтыг Хорооны Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлд ирүүлсний дараа өргөдлийн чинь дагуу асуудлыг шийдвэрлэхээр хурлын шийдвэр гарсныг дамжуулж байна. Холбогдох баримт, материалыг 9 дүгээр сарын 01-ний дотор ирүүлнэ үү гэсэн хариуг өгчээ. /хх-91/
6.4. Нэхэмжлэгч О.******* нь 2022.02.28-ны өдөр ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн руу дахин и-мэйл илгээсэн. Уг и-мэйлд Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие О.******* нь 2015.08 сараас тус Х-нд нарийн бичгийн албан тушаалд ажилласан бөгөөд 2020.11 сараас хойш байгууллагын дотоод асуудал болон цар тахалтай холбоотойгоор биеэр ажиллах боломжгүй болсон. Энэ хугацаандаа жирэмсэлсэн бөгөөд 2021.07.17-ны өдөр Амаржсаны амралт буюу декритээ авсан гэсэн тогтоолоо гаргуулах хууль ёсоор амаржсаны амралтаа авах байсан боловч дээрх шалтгаануудын улмаас Нийгмийн даатгал төлөгдөөгүй тул амаржсан эхийн тэтгэж болон 2021.01 сараас хойш цалин, амралтын мөнгө зэргээ аваагүй болно. Эдгээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан бөгөөд 2021 оны 10 сард Х-ны тэргүүлэгчид хуралдан энэхүү хүсэлтийг шийдвэрлэхээр болсон боловч байгууллагын дотоод асуудлаас шалтгаалан хойшилсоор ирсэн билээ. Гэвч одоо байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж, үйл ажиллагаа сэргэж хэвийн болсон гэж ойлгож байгаа тул ажилчдын эрх ашгийг хамгаалахаар эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд миний энэхүү асуудлыг яаралтай 2022.03.14-ний дотор шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Мин бие амаржаад удаагүй байгаа тул хувийн болон өрхийн санхүүгийн асуудал их тулгамдаж байгаагаас гадна улсаас ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болоод удаж байна гэжээ. /хх-92/
6.5. ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооноос 2022.03.03-ны өдөр нэхэмжлэгч О.*******т хандан хариу и-мэйл хүргүүлжээ. Үүнд: Өөрийн тань хүсэлтийг 2022.03.02-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурал дээр танилцуулсан. СБД-ийн цагдаа дээр шалгагдаж байгаа материал дотор өөрийн тань данс руу шилжсэн 10 сая төгрөгийн гүйлгээг зөрчилтэй гэж үзэж байгаа учир энэ асуудал шийдэгдэж, хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа дээрхи хугацааны цалинг нөхөж олгож болно гэж шийдвэрлэсэн байгаа гэжээ. /хх-92/
6.6. Нэхэмжлэгч О.******* нь 2022.03.10-ны өдөр ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн руу дахин и-мэйл илгээсэн. Үүнд: Өдрийн мэнд.Юуны өмнө хариу ирүүлсэнд баярлалаа. Уг шалгалт байцаалттай холбоотой мэдээлэл надад огт байхгүй байгаа тул хэнээс хаанаас мэдээлэл авч болох талаар зөвлөгөө авч болох уу. Үүнээс гадна дээрх асуудал бүрэн шийдэгдэхийг хүлээлгүйгээр амаржсан эхийн амралт буюу декритээ авсан гэх тогтоолоо авах хүсэлтэй байгаа тул ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Жич: Тогтоол авах хүсэлтийг удаа дараа уламжилсан болно, Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 2022.03.10-ний өдөр хүргүүлсэн декритээ авсан тухай тогтоолоо авах хүсэлтийг минь яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-93/
6.7. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин тухайн асуудлаар ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн нд ханджээ. Тодруулбал, Миний бие О.******* нь 2015.08 сард тус Хороонд нарийн бичиг албан тушаал дээр ажилд орсон бөгөөд 2016.04 сард жирэмсний амралт авч 2019.05 сард Ц. даргын удирдлаган дор ажилдаа эргэн орсон. 2020 оны 11 сард Монгол улсад ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоосонтой зэрэгцэн Хороонд дотоод асуудал үүсэж, дарга солигдон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Миний бие 2020 оны 12 сард жирэмсэн болсон. Тухайн үед Г. дарга ажилдаа эргэн орсон хэдий ч байгууллагын дотоод асуудлын улмаас миний цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2021.01 сараас хойш зогсоосон байсан учраас миний бие жирэмсний амралтын тэтгэмжээ авч чадалгүй 2021.07 сард жирэмсний амралт авах хугацаа болж 2021.09 сард амаржсан. Тэр цагаас хойш удаа дараа холбогдон өргөдөл хүсэлтээ уламжилж байсан боловч шийдвэрлэлгүй өдий хүрээд байна. Иймд миний бие дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
1.2021.01 сараас 2021.06 сар хүртэлх цалин, 2.2020-2021 онд ажилласан ээлжийн амралтын олговроо нөхөн бодуулж авах, 3.2021.06 сараас 2024.08 хүртэл НДШ төлүүлэх. Жич: 2021 оны 07 сард амаржсан эхийн тэтгэмжээ авахаар бичиг баримтаа бүрдүүлж байх үед байгууллагын дотоод асуудал шүүхийн шатанд явж байгаа, данс хаагдсан гэсэн шалтгаанаар 2021.01 сараас 2021.06 сар хүртэл төлөгдөөгүй байсан тул тэтгэмжээ авч чадаагүй өнгөрсөн. 4.2021.01 сараас 2021.06 сар хүртэлх НДШ-ийг нөхөн төлсөн байсан тул дээрх төлбөрийг хэзээ төлсөн хугацааг шүүлгэх, 5. 2024 оны 09 сарын 15-ны дотор ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-11/
6.8. ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооноос 2024.09.02-ны өдөр нэхэмжлэгч О.*******т хандан дараах хариу и-мэйл хүргүүлжээ. Үүнд: Ирүүлсэн баримтуудтай танилцсан бөгөөд өргөдлөөр ирүүлсэн хүсэлтийн дагуу хариу хүргэх нь:
1. 2021.01-2021.06 хүртэлх саруудад ажиллаагүй гэж ойлгож байгаа тул цалин олгох боломжгүй. Хэн таныг ажлаас халсан эсвэл та ажлаа орхиод явсан нь тодорхой бус байна.
2. 2020-2021 оны ээлжийн амралтын олговрыг олгох үндэслэл байхгүй. Та ******* Толгой ХХК-ийн ******* эвлэлийн Холбоотой 2020.05.28 ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
3. 2021.06-2024.08 сар хүртэл НДШ төлөх үндэслэл алга. Та энэ хугацаанд ******* Толгой ХХК-ийн ******* ******* ******* эвлэлийн Хороонд огт ажиллаагүй.
4. 2021.01-2021.06 сар хүртэлх НДШ нөхөн төлөлт хэзээ хийгдсэнийг Е- Монголиа арр-с та өөрөө авах бүрэн боломжтой.
5. 2024.09.15-аас ажилдаа эргэн орох боломжгүй. Учир нь: Тантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ******* Толгой ХХК-ийн ******* эвлэлийн Холбоо гэх байгууллагатай ярилцах асуудал гэсэн хариуг өгчээ. /хх-90/
6.9. Ийнхүү зохигчдын хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар харьцсан и-мэйл зэргийг бэхжүүлсэнтэй холбоотойгоор дараах үйл баримт тогтоогджээ.
7. Хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан О.*******ын Голомт банкны дансны хуулгаар 2020.12.25-ны өдөр 12 сарын сүүл цалин утгатайгаар 521,000 төгрөг О.*******ын дансанд шилжсэн, хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан О.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар 2015.08-2021.06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тасралтгүй төлсөн үйл баримт тогтоогдсон боловч О.******* нь 2021.01-06 дугаар сарын цалин, хөлсийг аваагүй байна.
8. Тухайн үед цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөгдөөгүй асуудал нь ******* ******* ХХК-ийн уул ******* ******* Хорооны тухайн үеийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой болохыг зохигчдын хэн аль нь тайлбарладаг бөгөөд ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны дарга Г. нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр жирэмсний амралтаа авсантай холбоотойгоор Ц. даргын үүргийг гүйцэтгэсэн, улмаар даргын үүргийг гүйцэтгэх хугацаанд ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн Хороог Холбоо болгон хууль бусаар байгуулсан байсныг Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гарган Ц.г даргаар бүртгэсэн бүртгэлийг, мөн ******* ******* ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны оноосон нэрийг өөрчилж бүртгэсэн 2020.04.14-ний өдрийн бүртгэл, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон бүртгэл зэргүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулсан, Ц. нь жирэмсний амралтаа авсан Г.г 2020 оны 1 дүгээр сард ажилдаа орох гэхэд ажлыг нь хүлээлгэж өгөхгүй маргасантай холбоотойгоор шүүхийн журмаар ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн ны даргаар 2021 оны 03-р сарын 31-ны өдөр томилогдсон, түүнийг орлон ажиллаж байхдаа Ц. нь 2019 оноос хойш 2021.03 дугаар сарыг хүртэлх хугацаанд ны өмч хөрөнгийг дутаасан байсантай холбоотойгоор тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан,
Улмаар, Г. нь шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдох болж, ажлаа хүлээж авахад аудитын дүгнэлтээр Ц. болон О.*******тай холбоотой зөрчил илэрсэнтэй холбоотойгоор тухайн асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан, О.******* нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарыг хүртэл ажлаа хаяж явсан, өөрийн дураар ажлаас гарсан, үүнээс хойш ажиллаагүй тул ******* санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажил хөдөлмөр эрхлэх үүрэгтэй боловч өөрийн санаачилгаар ажлаа хаяж явсан учир ажлаас гарсан гэж үзэх үндэслэл болсон гэж хариуцагч маргасан бөгөөд О.*******ыг нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг ажил олгогчоос гаргаагүй гэдэгтэй маргаагүй байна.
9. Дээр дурдсан үйл баримтуудыг харьцуулан дүгнэхэд, О.******* нь ************** ХХК-ийн *******, ******* ******* үйлдвэрчний эвлэлийн Хорооны нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байх хугацаанд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал, шийдвэрийг ажил олгогч гаргаагүй, мөн 2020 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгчид цалин хөлсийг нь олгоогүй атлаа 2020.12-2021.06 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч О.******* нь 2021.04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн амаржсантай холбоотой тушаал авах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, амаржсаны амралтаа авах хүртэлх олгогдоогүй цалин, хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг яаралтай шийдвэрлэж өгөх талаар ажил олгогчтой и-мэйлээр харьцаж байсан боловч хариуцагч нь холбогдох асуудлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогджээ.
10. Нөгөө талаас нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин тухайн асуудлаар ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн нд хандахаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд маргаантай асуудлаар буюу 2 жил гаруйн хугацаанд хандсан гэх үйл баримт нотлогдоогүй, өөрийн хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотойгоор хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар дээд шатны байгууллага болон шүүхэд хандсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
11. 2021 оны 01 дүгээр сараас хойш цалин, хөлс зохих журмын дагуу олгогдоогүйтэй холбоотойгоор О.******* нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар эрх нь зөрчигдөж эхэлсэн, улмаар уг зөрчлийг арилгах талаар 2022 оны 03 дугаар сарыг хүртэл ажил олгогчтой харьцаж байсан үйл баримт тогтоогдсон боловч 2024 оны 07 дугаар сард тухайн асуудлаар дахин хандах хүртэлх хугацаанд
маргасан эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт нд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хуулийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.
12.1. Нэхэмжлэгч О.******* нь өөрийн хөдөлмөрийн эрх нь зөрчигдсөн, хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг 2021 оноос хойш мэдэж байсан, 2021 оны 01 дүгээр сараас хойш цалин, хөлсөө зохих журмын дагуу аваагүй, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан зэрэг илэрхий үйл баримттай холбогдуулан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын улмаас хэтрүүлсэн гэх нөхцөл байдал түүний гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.
13. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, О.******* нь Ц. даргыг ажиллаж байх хугацаанд түүний нарийн бичгээр ажиллахдаа, байгууллагын мөнгөн хөрөнгө эд зүйлийг дутаасан асуудал гаргасантай холбоотойгоор 2020 оны 12 дугаар сараас хойших хугацаанд ажлын байран дээрээ ирж, ажиллаагүй, өөрөө сайн дураараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир үүнээс хойших хугацаанд цалин, хөлс олгоогүй, тухайн асуудлаар маргаагүй учир өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн, тухайн үед нь холбоо болж өөрчлөгдсөн зэрэг шалтгааны улмаас тамга, тэмдэг байгаагүй тул аливаа тушаал, шийдвэр гаргаагүй гэж, үүнээс хойш нэхэмжлэгч нь ажил олгогчид тухайн асуудлаар хандаагүй атлаа 2024 онд хандсан нь үндэслэлгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул хариуцагчийн тайлбар, эсэргүүцэл эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
14. Нэгэнт нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон тул ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.09.02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн уул ******* ******* нд холбогдох, ******* ******* ХХК-ийн уул ******* ******* -ийн Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.09.02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД