| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0073/З |
| Дугаар | 123/ШШ2025/0050 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2025/0050
2025 07 23 123/ШШ2025/0050
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ***ийн *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-т холбогдуулан гаргасан гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г миний бие *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ***ийн дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0613996 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу...” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зөрчил гаргагч Х.А.-д шийтгэл оногдуулсан 0613996 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу...” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон *** аймгийн Прокурорын газраас ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *** прокурорын дүгнэлт бичжээ.
Дээрх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ***ийн гомдолтой *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-т холбогдох *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0613996 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч Х.А үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу...” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ