| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2025/00190/И |
| Дугаар | 191/ШШ2025/04628 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: .... дүүрэг, .....дүгээр хороо, .... хороолол, ..... тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг,.... хороо, .... тоот хаягт байрлах, ******* ******* ХХК/РД:*******/-д холбогдох,
Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 13,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.*******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2021 оны 12-р сарын 10-ны өдөр ******* ******* ХХК-тай 1089-1121 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ******* ******* ХХК нь Элдэвийн уурхайн техник эдийн засгийн үндэслэл /цаашид гэх/-ийн тодотгол боловсруулах ажлыг хуанлийн 60 хоногийн дотор гүйцэтгэж, -ын Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Манай компани нь ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан тухай бүр төлөх үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийнхээ хүрээнд манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу 2022 оны 02-р сарын 22-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох 13,218,000 төгрөгийг Прожекг ******* ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч ******* ******* ХХК нь гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгээгүй ба гэрээ байгуулагдсанаас хойш 10 сарын дараа буюу 2022 оны 10-р сарын 17-ны өдөр урьдчилсан -ийн төслийг боловсруулж өгсөн. Манай компанийн зүгээс урьдчилсан -ийн төсөл нь шаардлага хангаагүй байсан тул засаж сайжруулах саналыг өгч, саналын дагуу засаж сайжруулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна. Манай компанийн Үйлдвэр техникийн газрын зүгээс 2024 оны 06-р сарын 21-ний өдөр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.тэй уулзаж, тайлбар бичиг авсан бөгөөд уг тайлбар бичигт тухайн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд -ийн тооцоо, судалгааг хийж дуусгах тухай мэдэгдсэн боловч энэ хугацаанд ажлын үр дүнг ирүүлээгүй. 2021 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байтал ******* ******* ХХК нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаа нь гэрээний үүргээ биелүүлэхэд ханг*******тай хугацаа бөгөөд манай компанийн зүгээс нэмэлт хугацааг ханг*******тай тогтоосон гэж үзэж байна. Түүнчлэн манай компани нь ******* ******* ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дахь за*******, Иргэний хуулийн 355, 225 дугаар зүйлд тус тус заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдэл болон урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 8.3 дахь хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх учир хариуцагч ******* ******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13,218,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК нь 2025.02.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, 2025.04.24, 2025.05.22-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр ирээгүй байна.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн баримт, ******* ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №02/351 тайлбар, элдэвийн чулуун нүүрсний ордыг ашиглах уурхайн техникийн эдийн засгийн үндэслэлийн тодотгол боловсруулах ажлын даалгавар, гүйцэтгэгчийн ажилчдын мэдээлэл, 2024.11.15-ны өдрийн 02/1808 тоот албан бичиг, нэхэмжлэх зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөр болох гэрээний дагуу графикт хугацаанд төлсөн мөнгөн хөрөнгө 13,218,000 төгрөгийг буцаан гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-тай 2021 оны 12-р сарын 10-ны өдөр №1089-1121 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ******* ******* ХХК нь Дорноговь аймагт байрлах Элдэвийн уурхайн техник эдийн засгийн үндэслэл /цаашид гэх/-ийн тодотгол боловсруулах ажлыг хуанлийн 60 хоногийн дотор гүйцэтгэж, -ын Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 13,218,000 төгрөгийг Прожекг ******* ХХК-д шилжүүлсэн боловч ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргийг харилцан тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, хугацаа хоцроож, -ийн төслийг боловсруулж өгсөн. Уг гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байсан тул засаж сайжруулах саналыг өгсөн, гэвч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Мөн хугацаа тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл болон урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13,218,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаарджээ.
2.б. Хариуцагч ******* ******* ХХК нь 2025.02.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, 2025.04.24, 2025.05.22-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ш*******гаангүйгээр ирээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
3. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл бүхий Элдэвийн чулуун нүүрсний ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол боловсруулах ажлын даалгаврыг гүйцэтгүүлэх, -ын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №1089-1121 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.
4.а. Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
5. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсантай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №1089-1121 дугаартай гэрээний 3.2.1-т хэлэлцэн тохирсны дагуу 2022.02.21-ний өдөр 13,218,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-ийн Хаан банкин дахь ... дансанд шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлыг хүлээлгэн өгөөгүй, хугацаа хожимдуулж чанарын шаардлага хангахгүй ажил/урьдчилсан төсөл/ боловсруулж өгснийг сайжруулах талаар захиалагч санал гаргаж хүлээн аваагүй болохыг гүйцэтгэгч харилцан зөвшөөрсөн, улмаар дахин хугацаа тогтоосон боловч гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй болох нь тодорхой болсон, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсчээ.
6. Хариуцагч ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх ёстой ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй, мөн чанарын шаардлага хангахгүй ажил үүргийг урьдчилсан байдлаар танилцуулсан, улмаар гэрээнд заагдсан ажил, үүргийг дахин гүйцэтгэх зорилгоор хугацаа тогтоосон болох нь ******* ******* ХХК-ийн 2024.06.21-ний өдрийн ******* ******* ХХК-д хаягласан Тайлбар хүргүүлэх нь №02/351 дугаартай албан бичгээр нотлогджээ. Уг албан бичигт:
******* ******* (*******) ХХК болон ******* ******* ХХК нь Элдвийн нүүрсний ордыг ашиглах боловсруулах ажлын гэрээг 2021 онд байгуулсан. Одоогоор Элдвийн нүүрсний ордыг ашиглах -ийн уулын ажлын төлөвлөлт дууссан, уулын хэсгийн бичвэр мэдээлэл болон бусад бүлгийн бичвэр мэдээлэл, эдийн засгийн тооцоо судалгаа хийгдэж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд төслийн инженер ажлаас чөлөөлөгдөх, гэрээт инженертэй хамтарч ажиллах, гүйцэтгэсэн ажил нь ханг*******тай хэмжээнд чанартай хийгдээгүй байх гэсэн асуудлууд үүсэж өнөөдрийг хүртэп ******* ******* ХХК нь Элдвийн боловсруулах ажлыг хийж гүйцэтгээгүй алдаа дутагдал гаргасан байна. ******* ******* ХХК нь төслийн явцыг үргэлжлүүлэн -ийн тооцоо судалгааг 14 хоногийн дотор дуусгаж ******* ******* (*******) ХХК-д урьдчилсан байдлаар танилцуулъя гэжээ.
7. Гэвч энэ хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй, аливаа үр дүн гараагүй учир талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалсан болохыг мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан өгөхийг хариуцагчаас шаардсан байх тул захиалагч нь 2024.11.15-ны өдрийн №002/18080 албан бичгээр гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болно.
8. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 13,218,000 төгрөгийг ******* *******ХХК-д шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн дүнг хүлээн авсан эсэх асуудлаар маргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, татгалзсантай холбоотойгоор хариуцагч ******* ******* ХХК нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй юм.
9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, татгалзсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлжээ.
10. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ******* ******* ХХК-иас 13,218,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 13,218,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 224,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД