| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/02924/И |
| Дугаар | 191/ШШ2025/04629 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... ******* сум, .. баг, ...хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:*******/,
Нэхэмжлэгч: ... ******* сум, ......тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан, ......тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/,
Нэхэмжлэгч: ... ******* сум....баг, ...... хаягт оршин суух, овогт ийн /РД:/,
Нэхэмжлэгч: ... ******* сум,....тоот хаягт оршин суух, овогт /РД:/,
Нэхэмжлэгч: аймаг ******* сум, .....тоот хаягт оршин суух, овогт /РД:/,
Нэхэмжлэгч: аймаг ******* сум, хаягт оршин суух, овогт ийн /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... дүүрэг, .... хороо, .....давхар хаягт байрлах, ХХК/РД:/-д холбогдох,
Илүү цагийн нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч С., З., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь толгой ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 -д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгоогүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу ХХК-иас гаргуулна гэжээ.
1.1. Нэхэмжлэгч нар нь 2025.05.21-ний өдөр эцсийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж, багасгаж тодруулахдаа: Тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа Т.******* нарын (Т.*******, С.*******, Г.Ганзориг, Б., Б., Н., Э.) нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас цалингийн задаргаа ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
I. Нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.09 | 156 | 44 | 60,606 | 3,999,996 |
| 2. | 2022.10 | 192 | 56 | 60,153 | 5,052,852 |
| 3. | 2022.11 | 180 | 56 | 47,381 | 3,980,004 |
| 4. | 2022.12 | 168 | 56 | 43,684 | 3,669,456 |
| 5. | 2023.01 | 168 | 56 | 40,268 | 3,382,512 |
|
|
|
|
|
| 20,084,820
|
II. Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.10 | 168 | 56 | 23,454 | 1,970,136 |
| 2. | 2022.11 | 192 | 56 | 25,116 | 2,109,744 |
| 3. | 2022.12 | 192 | 56 | 26,553 | 2,230,452 |
| 4. | 2023.01 | 204 | 56 | 33,531 | 2,816,604 |
|
|
|
|
|
| 9,126,936
|
III. Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илуү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.09 | 204 | 56 | 67,711 | 5,687,724 |
| 2. | 2022.10 | *192 | 56 | 74,158 | 6,229,272 |
| 3. | 2022.11 | 180 | 56 | 82,233 | 6,907,572 |
| 4. | 2022.12 | 144 | 32 | 71,493 | 3,431,664 |
|
|
|
|
|
| 22,256,232
|
IV. Нэхэмжлэгч Э.ын нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.09 | 204 | 56 | 65,492 | 5,501,328 |
| 2. | 2022.10 | 192 | 56 | 69,975 | 5,877,900 |
| 3. | 2022.11 | 180 | 56 | 70,142 | 5,891,928 |
| 4. | 2022.12 | 168 | 56 | 71,713 | 6,023,892 |
| 5. | 2023.01 | 168.5 | 56 | 51,731 | 4,345,404 |
|
|
|
|
|
| 27,640,452
|
V. Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.12 | 192 | 56 | 62,199 | 5,224,716 |
| 2. | 2023.01 | 204 | 56 | 81,386 | 6,836,424 |
|
|
|
|
|
| 12,061,140
|
VI. Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.10 | 192 | 56 | 58,376 | 4,903,584 |
| 2. | 2022.11 | 180 | 56 | 60,293 | 5,064,612 |
| 3. | 2022.12 | 168 | 56 | 63,619 | 5,343,996 |
| 4. | 2023.01 | 168.5 | 56 | 49,106 | 4,124,904 |
|
|
|
|
|
| 19,437,096
|
VII. Нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол
| № | Cap | Нийт ажилласан цаг | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1. | 2022.11 | 180 | 56 | 59,519 | 4,999,596 |
| 2. | 2022.12 | 168 | 56 | 68,102 | 5,720,568 |
| 3. | 2023.01 | 168,5 | 56 | 53,513 | 4,495,092 |
|
|
|
|
|
| 15,215,256
|
I. Нэхэмжлэгч Т.******* нь 2022 оны 09 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 20,084,820 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 908,040 төгрөгөөр нэмэгдүүлж,
II. Нэхэмжлэгч Б. нь 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 9,126,936 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 586,152 төгрөгөөр нэмэгдүүлж,
III. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 09 сараас 2022 оны 12 сарын илүү цагийн хөлс 22,256,232 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 10,383,480 төгрөгөөр багасгаж,
IV. Нэхэмжлэгч Э. нь 2022 оны 09 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 27,640,452 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,414,560 төгрөгөөр багасгаж,
V. Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нь 2022 оны 12 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 12,061,140 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,611,708 төгрөгөөр нэмэгдүүлж,
VI. Нэхэмжлэгч Б. нь 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 19,437,096 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,219,092 төгрөгөөр багасгаж,
VII. Нэхэмжлэгч Н. нь 2022 оны 11 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 15,215,256 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,225,476 төгрөгөөр багасгаж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.*******, Э., Н., Б., Г.Ганзориг, С.*******, Б. нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. Үүнийг илүү тодорхой болгохын тулд дараах хоёр үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 сарын 31-ний өдөр ХХК-иас нийт ажилтнуудад тэр дундаа нэхэмжлэгчид уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 дагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан. Нэхэмжлэгч 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 09,10,11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийн хувьд 150 хоног хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд зус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацаат дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан. Үүнээс үзвэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 06 дугаар сарын 08 болон 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах хугацаа нь 2022 оны 12 дугаар cap, 2023 оны 01 дүгээр cap тул нэхэмжлэгч нар нь энэхүү хугацааны илүү цагийн хөлс гаргуулах асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар гомдол гаргаж хандаагүй тул энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Хоёр. Уртын ээлжийн зохицуулалтын тухайд: Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан. ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/ Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг ... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногт, турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан. Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна. Х.Болорчулуун Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг. М.нчимэг Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна. С.Чинзориг Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна... Х.Ганбаатар ... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ... Үүнээс дүгнэхэд, уртын ээлжийн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа болно.
Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, тооцоолол илэрхий алдаатай талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд маш тодорхой тусгах ёстой зүйл бол нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага нь илэрхий алдаатай болсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1,5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл нийцэх юм.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд ХХК-ийн ХН-Г 1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагт нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг. Түүнчлэн ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно. Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.04.28-ны өдрийн №50 дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн захирамж, 2023.03.01-ний гомдол буцаах тухай албан бичиг, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, 2024.01.26-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2022.01.25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний монгол, англи хэл дээрх хувь, 2022-2025 оны хамтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, хариуцагч нарын 2022 оны 09, 10, 11-р ажилласан цагийн бүртгэл, хариуцагч нарын 2022 оны 09, 10, 11-р саруудад олгосон цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл, 2022-2025 оны хамтын гэрээ, толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ХН-С-056:Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дүгээр Журам шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ХН-Г1.1: Цалин хөлсний журмын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дүгээр Журам шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь; ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журмын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ажлын байрны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хувь, ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/НR дугаар албан бичиг8 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, Доктор, профессор Б.Уранцэцэгийн хууль зүйн дүгнэлт, МУУҮА-ын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 албан бичиг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлал, ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НR дугаар албан бичиг, ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар, МҮХАҮТ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн баримт, мэдээлэл, ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын 2023 оны 12 сарын 17-ны өдрөөр огноолсон гомдол, ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гомдол буцаах тухай 2023-03-01-ний өдрийн бичиг, ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын 2023 оны 03 сарын 10-ны өдрөөр огноолсон гомдол, ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын Гомдол буцаах тухай 2023-03-16-ны өдрийн бичиг, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гаргасан 2023-03-29-ний өдрийн гомдол, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023-04-28-ны өдрийн тэмдэглэл/шийдвэр, Т.*******ийн 2022 оны 12,2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, Г.Ганзоригийн 2022 оны 12 дугаар сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, С.*******гийн 2022 оны 12, 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, Б.ын 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, Н.ийн 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, Б.ын 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, Э.ын 2022 оны 12, 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн тооцоолол, ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гомдол зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2025.04.23-ны өдрийн №1053 албан тоот, №50 дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргах нь, 2023.12.17-ны өдрийн толгой ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлийн гомдол, 2023.03.10-ны өдрийн толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах нь, 2023.03.01-ний өдрийн гомдол буцаах тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т.*******, С.*******, Г.Ганзориг, Б., Б., Н., Э. нар нь " толгой" ХХК-д холбогдуулан, 2022 оны 09, 10, 11, 12 дүгээр сар болон 2023 оны 01 дүгээр сард ажил хөдөлмөр эрхэлсэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулахаар шаарджээ.
2.1. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, уртын ээлжээр буюу 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байгаа, нэг өдөрт ажиллах ажлын ердийн цагийг 12 цаг байхаар тогтоосон. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар илүү цагт / өдөр тутам 4 цаг/ ногдох хөлсийг олгоогүй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дутуу олгогдсон илүү цагийн хөлсийг гаргуулна гэжээ.
2.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр буюу эцсийн байдлаар нэхэмжлэгч тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, ихэсгэж, тодруулсантай холбоотойгоор зохигчид тухайн шаардлагын хүрээнд маргажээ.
3. Хариуцагч толгой ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэсэн нь уртын ээлжийн ажилтны сард ажиллах дундаж ажлын цагийг 168 байхаар тогтоосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног буюу нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй, түүнчлэн ажлын цагийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон, хууль тогтоомжид бүрэн нийцсэн тул уртын ээлжид өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нэхэмжлэгч нарын гомдлыг зөвшөөрөхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, илүү цагийн цалин, хөлсийг тооцсон аргачлал тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч нар нь толгой ХХК-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар маргаагүй, улмаар 2022.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр ажлын хуваарийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлөөр өөрчилжээ.
6. Нэхэмжлэгч нар нь ийнхүү 14 хоногоор ажиллах явцад хуульд зааснаар ердийн ажлын цагаар буюу 8 цаг ажиллах ёстой байхад ердийн ажлын цагийг 12 цаг болгон уртасгасантай холбоотойгоор хоног тутам 4 цаг илүү ажиллах болсон гэх шалтгаан, үндэслэлээр маргажээ.
7. Нэхэмжлэгч нар нь 2022 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хөдөлмөрийн хууль тогтоомжид зохицуулснаар уртын ээлжийн ажилтан нь сар бүр 14 хоног, өдрийн 8 цаг буюу ердийн ажлын цагаар нийт 112 цаг ажиллах ёстой боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон хуулиар тогтоосон 14 хоногийн ажлын хугацаанд 168 цаг ажиллах ёстой гэсэн горим тогтоосон. Ийнхүү 168 цаг ажилласнаар тухайн сар бүрт 56 цагийн илүү ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч илүү ажилласан цагийн нэмэгдлийг хууль журамд нийцүүлэн ажил олгогч тооцоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан холбогдох саруудын хугацаанд сар бүр 56 буюу нийлбэр дүнгээр илүү цагийн нэмэгдлийг дутуу тооцуулах үндэслэл болсон, энэ нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй тул холбогдох журамд нийцүүлэн гаргуулах шаардлагатай гэж маргажээ.
8. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч нар нь маргаж буй саруудын ажилласан нийт цаг, сар бүрийн цагийн ажлын дундаж цалин хөлсний талаар маргаагүйгээс гадна уг ажилласан хугацаанаас сар бүр /14х12/ 168 цагт ногдох цалин хөлсийг энгийн цагаар тооцон хүлээн авсан, мөн 168 цагаас илүү тооцогдсон цалин хөлсийг холбогдох журмын дагуу тооцуулан авсан талаар тус тус маргаагүй байна.
9. Харин зохигчид сар бүр ажиллах ёстой энгийн ажлын цагийг /14х8/ 112 цаг, эсхүл /14х12/ 168 цагаар тооцох эсэх, эдгээр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар маргасан, улмаар 168-112=56 цагийн хөлсийг/1 сарын/ илүү цагийн цалин хөлс гэж үзэх ёстой эсэх талаар мэтгэлцжээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчилсан, мөн хуулийн 92.1-т ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор тус тус хуульчилсан байх тул уг горимоор нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тохирсон гэж үзнэ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж 1 өдөрт ажиллах цагийн дээд хэм хэмжээг хуульчилсан, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж, хөдөлмөрийн хууль тогтоомжоор 7 хоногт ажиллах /40 цаг/ дээд хэм хэмжээнээс илүү ажилласан цаг хугацаа тутамд илүү цагийн хөлсийг тооцох талаар журамлажээ.
12. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд Ажлын цагийн дээд хязгаар-ыг Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх-аар, мөн ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг найман цагаас илүүгүй байхаар /40:8/, ийнхүү ажилтны ердийн ажиллах нэг өдрийн болон долоо хоногийн нийт ажиллах цаг хугацаанд хязгаарласан хэм хэмжээг хуульчилсан зэргээс дүгнэхэд уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэхэд мөн хуулиар тогтоосон цаг хугацаанаас илүү байдлаар тогтоох боломжгүй бөгөөд уг хугацааг уртасгах, ялгамжтай байдлаар тогтоох зэргээр хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан ердийн ажлын цагаас хэтэрсэн хугацаанд илүү цагийн хөлс тооцох талаар тус тус хуульчилжээ.
14. Иймд нэхэмжлэгч нар нь 2022 оны 09, 10, 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудад сар бүр 112 цагаас илүү ажилласан боловч илүү цагийн нэмэгдэл хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн авч чадаагүй гэх үндэслэлээр илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
15. толгой ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, болон хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсны дагуу уртын ээлжээр ажилладаг ажилтны хувьд сар бүр ажиллах энгийн ажлын цагийг 14х12 буюу 168 цаг гэж тооцон, үүнээс илүү ажилласан цаг хугацаанд илүү цагийн нэмэгдэл тооцож олгосон асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь нийт ажилласан цагт ногдох цалин хөлсийг авч байсан талаар мөн маргаангүй байна.
16. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн №А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарт илүү цагийн хөлсийг тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.
17. Нэхэмжлэгч нар нь сар бүрийн 168 цагт ногдох цалин, хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцон авсан байх тул илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцуулж хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан нь энгийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр нэмэгдүүлэх ойлголт байх тул энгийн цагаар олгогдсон цалин, хөлсийг нь хасаж тооцох буюу илүү цагийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.
19. Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гомдол эрхгүй гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тухайн шаардлагатай холбоотой гомдлоо анх ажил олгогч толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг 2023.03.01-ний өдөр буцаасан, улмаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст дахин гомдол гаргасан, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг буцаасан гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй, нэхэмжлэгч нь дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн №50 тэмдэглэлээр дуусгавар болгосонтой холбоотойгоор шүүхэд нэхэмжлэлийг гаргасан, улмаар шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг үйл явдал болж байжээ.
20. Нэхэмжлэгч нар нь 2022 оны илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэх асуудлаар ажил олгогчтой маргах эрхээ хэрэгжүүлэхдээ цалин хөлс хүлээн авсан хугацаанаас хойшхи 90 хоногийн хугацааны дотор хуулиар тогтоосон журмын дагуу гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
21. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: гэж, мөн хуулийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж хуульчилжээ.
22. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг; ойлгохоор томьёолсон ба зохигчид хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн найруулгын хүрээнд шинээр зохицуулсан уртын ээлжээр ажиллуулах горим, түүний хугацаа болон уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэх цагийн хэмжээ, хязгаар, түүнд холбогдох цалин хөлс, нэмэгдэл хөлс олгогдох асуудал, нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хэрхэн тооцох зэрэг хэм хэмжээг хэрхэн ойлгож, хэрэглэх, зохицуулалтын хүрээ, хязгаарын хувьд харилцан өөр өөр байр сууринаас хандсан, ойлголтын зөрүүтэй байсан, улмаар тухайн маргаантай холбоотой асуудал нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох журмаар зохицуулагдаж байгаатай холбоотойгоор Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх суудлаар маргасантай холбоотойгоор өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлаар холбогдох гомдлыг зохих журмын дагуу гаргаж маргасныг нэхэмжлэгч нарын эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь дараа сарын цалин буух өдөр байсан гэж, тодруулбал, ажилтныг дараа сарын цалин буух өдөрт өөрийн хөдөлмөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж шууд тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь учир дутагдалтай байх тул тухайн маргаантай асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
23. Харин нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн эрхийн маргааны хувьд өөрийн хууль ёсны эрх, ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн, илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах асуудлаар 2023 оны 02 дугаар сараас хойш маргасан атлаа 2025.04.07-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, ихэсгэх агуулгаар буюу даруй 2 жил өнгөрсний дараа илүү цагийн цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийг ихэсгэсэн, уг ихэсгэсэн шаардлага нь илүү цагийн нэмэгдэл цалин хөлсний бусад саруудтай холбоотой буюу анхны нэхэмжлэлийн шаардлагаас өөр эрх зүйн үр дагавар үүсгэж байгаагийн хувьд Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа энэ хугацааг илэрхий хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан өдрөөс хойшхи хугацаанд хамаарах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, мөн хуулийн 154.2.2-т заасан хугацаанд гаргаагүй буюу гомдол хэлэлцүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болно.
24. Иймд Т.*******ийн 2022 оны 12 cap, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 7,960,008 төгрөг, С.*******гийн 2022 оны 12 cap, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 13,815,144 төгрөг, Г.Ганзоригийн 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 5,224,716 төгрөг, Б.ын 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 2,230,452 төгрөг, Б.ын 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 5,343,996 төгрөг, 6. Н.ийн 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 5,720,568 төгрөг, Э.ын 2022 оны 12 cap, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 11,783,856 төгрөгт холбогдох буюу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр ихэсгэсэн шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. /хх 4-126/
25. Харин нэхэмжлэгч нарын шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул 2025.05.21-ний өдрөөр эцэслэн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар илүү цагийн цалин, хөлсийг тооцож олгох үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
I. Т.*******ийн 2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсийг тооцоход /8,496,994+7,352,947+9,773,769/ 25,623,710 төгрөг, 25,623,710 : 528=48,529.7 төгрөг, /48,529.7 х 168 х 0,5/ 4,076,495 төгрөг,
II. С.*******гийн 2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсийг тооцоход /5,094,946+12,568,889+16,009,268/ 33,673,103 төгрөг, 33,673,103: 576=58,460.2 төгрөг, /58,460.2 х 168 х 0,5/ 4,910.656 төгрөг,
III. Г.Ганзориг нь 2022 оны 10-12 дугаар сарын илүү цагийн хөлсийг нэхэмжилсэн боловч 2022 оны 10, 11 сарын цалин хөлс гаргуулах шаардлагаасаа 2025.05.21-ний өдрийн тодруулсан шаардлагаар татгалзсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг тооцоход тухайн сарын дундаж цагийн цалин хөлс нь 62,199 төгрөг, 62,199 х 56 х 0,5= 1,741,572 төгрөг,
IV. Б.ын 2022 оны 10-12 сарын илүү цагийн хөлсийг тооцоход /3,884,747+5,368,557+5,502,986/ 14,756,290 төгрөг, 14,756,290 : 552=26,732.4 төгрөг, /26,732.4 х 168 х 0,5/ 2,245,522 төгрөг,
V. Б.ын 2022 оны 10-12 сарын илүү цагийн хөлсийг тооцоход /12,175,777+9,414,302+12,896,582/ 34,486,661 төгрөг, 34,486,661: 540=63,864.1 төгрөг, /63,864.1 х 168 х 0,5/ 5,364,584 төгрөг,
VI. Н. нь 2022 оны 10-12 дугаар сарын илүү цагийн хөлсийг нэхэмжилсэн боловч 2022 оны 10 дугаар сарын цалин хөлс гаргуулах шаардлагаасаа 2025.05.21-ний өдрийн тодруулсан шаардлагаар татгалзсан бөгөөд 2022 оны 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг тооцоход 11 сарын дундаж цагийн цалин хөлс нь 59,519 төгрөг, 59,519 х 56 х 0,5= 1,666,532 төгрөг, 12 сарын дундаж цагийн цалин хөлс нь 68,102х56х0,5 =1,906,856 төгрөг, нийт 3,573,388 төгрөг,
VII. Э.ын 2022 оны 09-11 сарын илүү цагийн хөлсийг тооцоход /11,792,755+14,601,884+9,969,660.5/ 36,364,299 төгрөг, 36,364,299 : 576=63,132 төгрөг, /63,132 х 168 х 0,5/ 5,303,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
26. Иймд хариуцагч толгой ХХК-иас,
-2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,076,495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 16,008,325 төгрөгт холбогдох хэсгийг,
- 2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,910.656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 17,345,576 төгрөгт холбогдох хэсгийг,
- 2022 оны 12 сарын илүү цагийн хөлсөнд 1,741,572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, үлдэх 10,319,568 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 10-12 сарын илүү цагийн цагийн хөлсөнд 2,245,522 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ад олгож, үлдэх 6,881,414 төгрөгт холбогдох хэсгийг,
- 2022 оны 10-12 сарын илүү цагийн хөлсөнд 5,364,584 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.од олгож, үлдэх 14,072,512 төгрөгт холбогдох хэсгийг,
- 2022 оны 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд 3,573,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.т олгож, үлдэх 11,641,868 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 09-11 сарын илүү цагийн хөлсөнд 5,303,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.т олгож, үлдэх 22,337,326 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч толгой ХХК-иас
-2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,076,495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 16,008,325 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 9-11 сарын илүү цагийн хөлсөнд 4,910.656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 17,345,576 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 12 сарын илүү цагийн хөлсөнд 1,741,572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, үлдэх 10,319,568 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 10-12 сарын илүү цагийн цагийн хөлсөнд 2,245,522 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ад олгож, үлдэх 6,881,414 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 10-12 сарын илүү цагийн хөлсөнд 5,364,584 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.од олгож, үлдэх 14,072,512 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд 3,573,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.т олгож, үлдэх 11,641,868 төгрөгт холбогдох хэсгийг,
-2022 оны 09-11 сарын илүү цагийн хөлсөнд 5,303,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.т олгож, үлдэх 22,337,326 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын /Т.*******д 83,212 төгрөг, С.*******д 104,342 төгрөг, Г.Ганзоригт 77,333 төгрөг, Б.ад 54,089 төгрөг, Б.од 104,772 төгрөг, Н.т 93,881 төгрөг, Э.т 111,141 төгрөг/улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн хөрөнгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргаж, нэхэмжлэгч нарт олгож, 294,026 төгрөгийг хариуцагч толгой ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД