2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04981

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04981

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ..... хороо, .....хаягт байрлах, ******* ******* ХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, ... хороо, .... хороолол, .....тоот хаягт байрлах, ******* овогт ******* *******/РД:*******/-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,576,173.01 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 162,665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: а/ Иргэн Л.******* нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ******* *******ны тоот данснаас интернэт *******аар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49,320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад ******* *******ны интернэт *******анд алдаа гарсан байдаг. Тус өдрийн 17:27 минутаас 17:35 минутын хооронд 49,320 төгрөгийг 101 удаагийн үйлдлээр, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутаас эхлэн 49,320 төгрөгийг 88 удаагийн үйлдлээр, 4320 төгрөгөөр 1 удаагийн үйлдлээр, 44,700 төгрөгийг 14 удаагийн үйлдлээр буюу нийт 204 удаагийн үйлдлээр, ******* хоорондын гүйлгээ хийсэн учраас бүх шилжүүлэгт 300 төгрөгийн нэмэгдэл 103 удаа буюу 30,900 төгрөг нийт 9,933,080 төгрөг иргэн Л.*******гийн хамаарал бүхий этгээдэд шилжигдэн орсон. Банк хоорондын гүйлгээ тул хэн рүү шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байсан тул Л.*******г дуудаж тодруулахад би, энэ мөнгийг авсан, танай си алдаа учраас өөрийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч А.******* гэх хүний төрийн *******ны данс руу шилжүүлсэн, үүнийгээ зөвшөөрнө, cap бүр 500,000 төгрөгөөр төлөх байдлаар барагдуулна гэсэн агуулгатай хүсэлтийг А.*******гийн хамт бичиж өгсөн. Уг хэрэгт ******* Л.*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01143 тоот Шийдвэрээр ...тус 9,933,080 төгрөгийн зарлага A.*******гийн Төрийн ******* дахь ******* тоот данс руу орлого болж шилжин, А.******* нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 1 удаа, 800,000 төгрөгөөр 6 удаагийн гүйлгээгээр нийт 9,800,000 төгрөгийг зарлага гаргасан болох нь Төрийн *******ны харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. Дээрх баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч Л.*******гийн эд хөрөнгө нэмэгдсэн зүйлгүй, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй байна.... хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд Шүүхийн хавтаст хэрэгт авагдсан А.*******гийн төрийн *******ны тоот дансны хуулгаар дээрх мөнгийг А.******* ашигласан болох нь тогтоогдсон тул энэхүү төлбөрийг А.*******гаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2. А.******* нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* *******ны интернэт *******аар гүйлгээ хийж өөрийн тоот данснаас 50,100 төгрөгийн гүйлгээг шилжүүлэх явцад алдаа гарсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр 56,199.77 төгрөгийн авлагатай болсон. Алдааны улмаас тус өдрийн 15:00 минутаас 15:21 минутын хооронд 49,859 төгрөгийг 94 удаагийн үйлдлээр мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутад дахин 999,651 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр, /ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 50 төгрөгөөр 6 удаа, ******* хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгөөр 6 удаа буюу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8,793,258.01 төгрөг *******гийн бусад *******ны дансанд шилжигдсэн. Улмаар тухайн үед *******ны зүгээс дуудаж уулзахад уг мөнгө дансанд нь шилжигдэн орсныг хүлээн зөвшөөрч cap бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг гаргаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. 8,793,258.01 төгрөгийн авлага үүссэнээс хойш А.******* нь *******анд 2015 оны 05 сарын 21-ны өдрөөс 2015 оны 12 дугаар 01-ны өдрийн хооронд нийт 1,003,300 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 146,865 төгрөг нийт 1,150,165 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 7,643,093.01 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй болно.

Банк 2020 онд А.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32020/13926 тоот Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч хаягт байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр А.*******г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосны дагуу энэхүү төлбөрийг мөн адил А.*******гаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,933,080+7,643,093.01=Нийт 17,576,173.01 төгрөг, нотариатын зардалд 19,500 төгрөг, Нийт 17,595,673.01 төгрөгийг А.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* Банк нь *******ны тухай хууль мөрдөх ёстой бөгөөд бүртгэл тооцоо хөтлөх программд алдаа гарсны улмаас хасах (-17,576,173.01) дүн үүсэж байгаа бол энэ тухай Монгол *******ны хяналт шалгалт, бүртгэл тооцоо, мэдээлэл технологи, аюулгүй байдалд хандаж албан шийдвэр чиг үүрэг авч хяналт тавиулсан байх ёстой. Банкны тухай хуулийн З8.З.Монгол******* нь *******наас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана. 19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх; Төв *******ны тухай хуулийн 5.5/үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих; 20.1 1.Монгол******* Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавина. Гэвч тус хаан ******* нь холбогдох эрх бүхий байгууллагад өөрсдийн алдааны тухай мэдэгдээгүй байна. Энэ асуудлыг иргэний шүүх биш Төв ******* Монгол ******* нь эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой.

******* Банканд байх иргэний дебит данс нь хасах үлдэгдэлтэй болох боломжгүй бөгөөд уг асуудлыг зөвхөн ******* ******* удирдаж байгаа болно. Тиймээс өөрийн IT - мэдээлэл технологийн газар хэлтсийн алдаа дутагдлыг иргэнээс нэхэмжлэх хуулийн заалт байхгүй. Банкны тухай хуулийн 11.1 Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ. Гэрээнд байхгүй мөнгөн дүнг байх боломжгүй алдаагаар үйлдэнэ гэж заалт оруулаагүй. Банк нь *******ны тухай хуулиар 7.4.7.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн *******анд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монгол******* зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх гэж заасан байдаг. 11.4.Банк нь ******* хоорондын гүйлгээгээ Монгол******* дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монгол*******наас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.

Тухайн мөнгөн дүн 2015 онд гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь ******* ******* өөрсдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн тухайн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний дансыг сэргээлгэж өгнө үү. Иргэний хуулийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна хэмээжээ. 75.2.4.бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байх болов ч ******* ******* нь гэрээг орлох баримт бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргахдаа тус хуулийн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үед гэрээний үүрэг хангуулахаар нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банкны тухай хуулийн 11.1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ. 11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна. Гэв ч гэрээнд төлбөр тооцоо гүйцэтгэхдээ хасах дүн рүү оруулна. Харилцагчид таагүй алдаа бий болгоно гэсэн заалт гэрээнд байхгүй болно. Иргэний хуулийн 446.1.3.харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх гэж заасан бөгөөд зөвшөөрөгдөх мөнгөн дүнд алдаа гаргасан. Дансанд хасах үлдэгдэл гэх үндэслэлгүй тоо бий болгожээ. Тиймээс 446.1.5.алдаатай хийсэн мөнгөн төлбөрийн гүйлгээг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох гэх заалтыг үндэслэн миний хохирлыг өөрт минь үүрүүлэх ******* *******ны хууль бус үйлдэлд хариуцлага тооцож данстай холбоотой, төв *******ны эрх хэмжээтэй холбоотой уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* ******* нь 2023.01.28-ны өдөр дугаар 61/02/ 552 дугаартай нэхэмжлэлийн 2-т дурдахдаа тоот данснаас 50,100 төгрөгийн гүйлгээг шилжүүлэх явцад алдаа гарсан хэмээжээ. Гүйлгээний шилжүүлэх эрх, алдааг хариуцах эрх, үүрэг зөвхөн *******анд байдаг. Төв *******наас ******* байгуулах зөвшөөрөл авч аливаа төлбөр тооцооны асуудлыг Монгол *******ны хяналт шалгалт доор хийж шаардлагатай тохиолдолд төв *******наас эрх хүлээн авагч хүртэл томилогддог бөгөөд энэхүү төлбөр тооцоо, гүйлгээний алдааны асуудлыг Монгол ******* шийдэх ёстой.

******* *******анд учирсан гэх хохирлыг эрсдэлийн сангаас барагдуулдаг. Монгол *******ны ерөнхийлөгч, сангийн сайдын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын активын эрсдэлийн сан байгуулах тухай журам"-8у 3.5.1.4/2- заалт, ******* *******ны ТУЗ-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот тогтоолыг үндэслэн эрсдэлийн сан бүхий 721 дансны 2.9 тэр бум төгрөг буюу нийт багцын 0.03%-тай тэнцэх сангаас хорогдуулсан байна.

 

Тиймээс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан ******* *******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учирсан мэдээлэл технологийн алдаа дутагдлаа алдаа гаргасан ажилтнаар залруулж *******ны тухай хууль, төв *******ны тухай хууль, компанийн тухай хууль, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг мөрдөж зөв зүйтэй нэхэмжлэл гаргаж хариуцагчийг зөв тогтоож хууль мөрдөхийг хүсэж байна гэжээ.

 

3.1. Хариуцагч А.******* 2024.11.26-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.******* нь ******* *******анд 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр энгийн харилцах буюу дебит данс нээлгэсэн бөгөөд хэвийн орлого зарлагын гүйлгээ хийж харилцагчийн зүгээс хамтран ажилласан болно. Гэвч ******* ******* нь программын алдааны улмаас танд 17 сая төгрөгийн битүүмж үүсгэсэн гэж миний дансыг хэвийн ажиллагаагүй болгосон бөгөөд дансанд байсан 146,865 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14:55 минутад 2015-улайсан дансны авлагаас хасав - гэх утгатай гүйлгээг хийсэн байсныг миний бие 2024 оны 11 сарын 25-ны өдөр мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргаж байна. Харилцагчийнхаа данснаас зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр *******ны тухай хуулийн 11.2-заалтыг зөрчиж харилцагчийн даалгавраар бус харилцагчид мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийсэн тул 11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасны дагуу хууль болон журмын бус алдаа гаргаж үндэслэлгүй гүйлгээ хийж өөртөө шилжүүлж авсан нөхцөл байдлыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр тооцож сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч А.******* миний ******* *******ны харилцах данснаас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж шилжүүлж авсан 146,865 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч А.******* 2025.01.27-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ******* ******* нь дансны хуулганд өөрчлөлт оруулж 2025 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар хуулганд хасах -17,000,000 гэх дүнг арилгаж дансны үлдэгдэлд +42,228 төгрөг гэж харагдах бөгөөд мөнгөн дүнг зарлагадахад шүүхийн шийдвэргүй, дансны үйлчилгээ үзүүлэх гэрээгүй битүүмжтэй байгаа болно. Банкны тухай хуулийн 11.1 -д 11.1 .Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж заасан байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байхгүй байхад миний хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс 2017 онд 0.00, 2018онд 0.00, 2019 онд 1400 төгрөг, 2020 онд 2400 төгрөг, 2020 онд 2400 төгрөг, 2021 онд 2400 төгрөг, 2022 онд 2400 төгрөг, 2023 онд 2400 төгрөг, 2024 онд 2400 төгрөг, 2025 онд 0.00 төгрөг авч нийт 15,800 төгрөгийн хохирлыг данс хөтөлсний шимтгэл нэртэй гүйлгээгээр бий болгож ******* ******* үндэслэлгүй зарим жилүүдэд хөрөнгөжжээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг 15,800 төгрөгөөр нэмэгдүүлж, миний ******* *******ны харилцах данснаас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж шилжүүлж авсан 15,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.30-ны өдрийн 01/3526 итгэмжлэл, 2023.06.30-ны өдрийн 29/3549 итгэмжлэл, 2023.11.28-ны өдрийн 61/02/553 итгэмжлэл, ******* *******ны тусгай активын газарт бичсэн гар бичмэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн 183/ШШ2020/03134 шийдвэр, 2021.03.24-ний өдрийн №00541 магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 183/ШШ2020/01143 шийдвэр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.28-ны өдрийн 181/ШЗ2020/13926 захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.11-ний өдрийн 183/ШШ2022/01476 шийдвэр, 2023.02.27-ны өдрийн 28к1-3/1230 албан тоот, 2023.03.20-ны өдрийн 61/05/13 мэдэгдэл, 2023.04.07-ны өдрийн 61/05/14 мэдэгдэл, 2023.10.19-ний өдрийн 61/05/487 мэдэгдэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.30-ны өдрийн 01/3526 итгэмжлэл, 2024.01.30-ны өдрийн 29/444 итгэмжлэл, 2024.05.01-ний өдрийн 61/02/240 итгэмжлэл, 2023.06.30-ны өдрийн 01/3526 итгэмжлэл, 2024.05.10-ны өдрийн 29/2760 итгэмжлэл, 2024.09.19-ний өдрийн №61 итгэмжлэл, 2024.10.10-ны өдрийн №61 итгэмжлэл, 2024.11.20-ны өдрийн 01/7117 итгэмжлэл, 2024.11.21-ний өдрийн 29/7159 итгэмжлэл, 2024.11.28-ны өдрийн №61 итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчаас:Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, мөрдөгчийн тогтоол, эмнэлэгт цаг захиалах, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.11.27-ны өдрийн №5041/24/356 тодорхойлолт, 2024.12.16-ны өдрийн №5041/24/373 тодорхойлолт, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025.01.27-ны өдрийн №5041/25/025 тодорхойлолт, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.06.11-ний өдрийн СХМ/2024/0065 Шүүхийн сахилгын хороо магадлал, 2024.10.18-ны өдрийн ГЗТ/2024/0144 сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамж, 2025.02.26-ны өдрийн 04/1050 албан тоот, гадаад паспортын хуулбар, 2025.05.23-ны өдрийн УИХ-03/6629 хариу тайлбар авах тухай албан бичиг, дансны хуулга, Голомт ******* ХК-ийн цахим гүйлгээний баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу: 2024.08.27-ны өдрийн 12/4439 албан бичиг, дансны хуулга, 2025.02.11-ний өдрийн 29/1701 албан бичиг, иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламжийн гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******д холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,933,080+7,643,093.01=Нийт 17,576,173.01 төгрөг, нотариатын зардалд 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ.Үүнд:

а/ Иргэн Л.******* нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ******* *******ны тоот данснаас интернэт *******аар гүйлгээ хийж, өөрийн дансанд байсан 49,320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад ******* *******ны интернэт *******анд алдаа гарч нийт 9,933,080 төгрөг иргэн Л.*******гийн хамаарал бүхий этгээдэд шилжин, *******наас зарлага гарсныг Л.******* хүлээн зөвшөөрч өөрийн хамтран амьдрагч А.*******гийн Төрийн *******ны данс руу шилжүүлсэн, cap бүр 500,000 төгрөгөөр төлнө гэсэн хүсэлтийг 2015 онд А.*******гийн хамт бичиж өгсөн бөгөөд А.*******гийн Төрийн *******ны тоот дансны хуулгаар дээрх мөнгийг А.******* ашигласан болох нь тогтоогдсон. Мөн хариуцагч А.******* нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* *******ны интернэт *******аар гүйлгээ хийж өөрийн тоот данснаас 50,100 төгрөгийн гүйлгээг шилжүүлэх явцад дахин алдаа гарч, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8,793,258.01 төгрөг *******гийн бусад *******ны дансанд шилжсэн. Банкны зүгээс А.*******тай уулзахад уг мөнгө дансанд нь орсныг хүлээн зөвшөөрч cap бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг гаргаж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. 8,793,258.01 төгрөгийн авлага үүссэнээс хойш А.******* нь нийт 1,150,165 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 7,643,093.01 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 17,576,173.01 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөгийн хамт 17,595,673.01 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, *******ны бүртгэл тооцоо хөтлөх программд алдаа гарсны улмаас хасах дүн үүсэж байгаа бол энэ тухай Монгол *******ны хяналт шалгалт, бүртгэл тооцоо, мэдээлэл технологи, аюулгүй байдалд хандаж хяналт тавиулсан байх ёстой боловч ******* өөрсдийн алдааны тухай мэдэгдээгүй тул шүүхээр бус Төв ******* асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн өөрийн мэдээлэл технологийн газар хэлтсийн алдаа дутагдлыг иргэнээс нэхэмжлэх хуулийн заалт байхгүй. Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх тул шаардах эрхгүй, тухайн мөнгөн дүн 2015 онд гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь ******* ******* өөрсдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гүйлгээний шилжүүлэх эрх, алдааг хариуцах эрх, үүрэг зөвхөн *******анд байдаг тул энэхүү төлбөр тооцоо, гүйлгээний алдааны асуудлыг Монгол ******* шийдэх ёстой. ******* *******анд учирсан гэх хохирлыг эрсдэлийн сангаас барагдуулдаг тул үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан ******* *******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна. Мэдээлэл технологийн алдаа дутагдлаа алдаа гаргасан ажилтнаар залруулж *******ны тухай хууль, төв *******ны тухай хууль, компанийн тухай хууль, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг мөрдөх, хариуцагчийг зөв тодорхойлох ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.1. ******* *******ны өөрийн эзэмшлийн дансанд байсан 146,865 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хууль зөрчин харилцагчийн даалгавраар бус харилцагчид мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийсэн учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн 2019-2024 оны хооронд данс хөтөлсний шимтгэл нэртэй гүйлгээгээр нийт 15,800 төгрөгийг татан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 162,665 төгрөгийг ******* *******наас гаргуулахаар хариуцагч А.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

4. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

5.1. Иргэн гийн ******* нь ******* *******ны тоот дансны эзэмшигч бөгөөд 2015.05.07-ны өдрийн 17:27 цагт 49,320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад *******ны тухайн шилжүүлэг нь олон удаагийн давтамжтай үйлдлээр буюу 17:27 цагаас 17:35 цагийн хооронд 49,320 төгрөг нь 101 удаагийн гүйлгээгээр 4,981,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 цагаас эхлэн 49,320 төгрөг нь 88 удаагийн гүйлгээгээр нийт 4,340,160 төгрөг, 01:46 цагт 4,320 төгрөг нэг удаа, мөн 44,700 төгрөг нь 14 удаагийн гүйлгээгээр нийт 625,800 төгрөг, дээр дурдсан шилжүүлэг тутамд ******* хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгийн 103 удаагийн гүйлгээ буюу 30,900 төгрөг, нийт 9,982,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь Л.*******гийн дансны хуулгаар тогтоогджээ. /хх-13-17/

5.2. Л.*******гийн ******* *******ны тоот данснаас шилжүүлсэн дээрх гүйлгээ нь хариуцагч А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-ны өдрөөс 2015.05.08-ны өдрийн хооронд 49,320 төгрөг нь 101 удаагийн гүйлгээгээр 4,981,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эхлэн 49,320 төгрөг нь 88 удаагийн гүйлгээгээр нийт 4,340,160 төгрөг, нэг удаагийн гүйлгээгээр 4,320 төгрөг, мөн 44,700 төгрөг нь 14 удаагийн гүйлгээгээр нийт 625,800 төгрөг буюу нийт 9,951,600 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогджээ./хх-88-90/

6.1. Хариуцагч ******* ******* нь ******* *******ны тоот дансны эзэмшигч бөгөөд 2015.05.06-ны өдөр ******* *******ны интернэт *******аар гүйлгээ хийж, өөрийн тоот дансан дахь мөнгөн хөрөнгө нь 44,100.23 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нь 50,200 төгрөгийн гүйлгээ хийхэд дансан дахь мөнгөн хөрөнгө нь утгатай болсон, улмаар 6,099.77 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, үүнээс хойш хийгдсэн гүйлгээнүүд нь - утгаар илэрхийлэгдэн, 2015.05.06-ны өдрийн 18:02 цагт 50,100 төгрөгийн, 50,000 төгрөгийн, нийт /6,099.7+50,100+50,000/ 106,199.7 төгрөг, 2015.05.07-ны өдрийн 15:00 минутаас 15:21 минутын хооронд 49,859 төгрөг нь 94 удаагийн гүйлгээгээр, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутад дахин 999,651 төгрөг нь 5 удаагийн гүйлгээгээр, мөн ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 50 төгрөгөөр 6 удаа, ******* хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгөөр 6 удаа буюу 9,793,300.7 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь А.*******гийн ******* *******ны дансны хуулгаар нотлогджээ. /хх-18-20/

6.2. Хариуцагч А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данснаас шилжүүлсэн дээрх гүйлгээ нь хариуцагч А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-ны өдөр 49,859 төгрөг нь 94 удаагийн гүйлгээгээр 4,981,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 999,651 төгрөг нь 5 удаагийн гүйлгээгээр нийт 9,685,001 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь нотлогджээ. /хх-88-90/

7. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд иргэн Л.******* нь 49,320 төгрөгийн гүйлгээг хийх явцад программын алдааны улмаас олон дахин давтамжтайгаар шилжсэний улмаас тус *******ны мөнгөн хөрөнгөөс 9,933,080 төгрөг А.*******гийн дансанд шилжсэн, мөн хариуцагч А.******* нь өөрийн ******* *******ны тоот данснаас Төрийн *******ны № тоот дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлэх явцад программын алдаа гарч 8,793,258.01 төгрөг А.*******гийн дансанд шилжсэн, нийт 18,726,338.01 төгрөгөөс 1,150,165 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 17,576,173.01 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

8. Улмаар ******* ******* нь А.*******гийн эзэмшлийн Төрийн *******ны дансанд олон удаагийн гүйлгээгээр шилжсэн мөнгөн хөрөнгө нь өөрийн *******ны программын алдаанаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч А.******* нь мөн уг мөнгөн хөрөнгийг өөрийнх нь дансанд шилжсэнийг мөн, буцаан төлөхийг өмнө нь хүлээн зөвшөөрч байсан боловч мөнгөн хөрөнгийг төлөхөөс татгалзсантай холбоотойгоор энэхүү маргаан үүсжээ.

9. Хариуцагч А.******* нь *******ны системийн алдааны улмаас бусдын данс руу мөнгөн хөрөнгө шилжсэн асуудал нь ******* *******ны өөрийн буруутай үйлдэлд хамаарах учир тухайн хөрөнгийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан, улмаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, Төрийн *******ин дахь мөнгөн хөрөнгийг А.******* өөрийн данснаас гаргаж авсан, захиран зарцуулсан болохыг нотлох баримтгүй, уг мөнгөн хөрөнгийг Төрийн *******ны данснаас хариуцагч А.******* аваагүй тул хариуцах үндэслэлгүй гэж маргасан боловч хариуцагчийн татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл нотлогдоогүй, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримт зэргээр хариуцагч А.******* нь өөрийн дансанд бусдаас үндэслэлгүйгээр шилжсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэх үйл баримт бодитой байна гэж үзэв. Тодруулбал,

10. ******* *******ны тусгай активын газарт хандан А.*******, Л.******* нар 2015.09.11-ний өдөр өргөдөл бичиж өгчээ. Үүнд: *******гийн тоот данснаас 8,793,659 төгрөг, *******гийн тоот данснаас 9,993,080 төгрөг тус тус Төрийн *******ны 100102302352 тоот *******гийн данс руу нийт 18,782,739 төгрөгийг интернэт *******аар шилжүүлсэн. Интернэт *******ны алдаанаас болж дээрх гүйлгээ хийгдсэн болно. Нийт мөнгөн дүнг сар бүр 500,000 төгрөгөөр тооцон төлж барагдуулна. Жич: А.******* , Л.******* тоот уг данснуудад 18,782,739 төгрөг байхгүй байсан бөгөөд ******* *******ны данс нь хасах-8,793,659 төгрөг, данс нь хасах -9,993,080 төгрөгийн үлдэгдэлтэй болж Төрийн *******ны 100102302352 тоот дансанд 18,782,739 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө нь бидэнд орж ирэх ёсгүй орлого болно гэжээ. /хх-11/

10.1. Дээр дурдсан гар бичмэлийг хариуцагч няцаах, үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч А.*******гийн Төрийн *******ны 100102302352 тоот дансанд ******* *******наас шилжсэн мөнгөн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсантай холбоотойгоор өөрөө хариуцах үндэслэлтэй. Хариуцагч А.******* нь шүүх хуралдаанд тухайн гар бичмэлийг ******* *******ны тусгай активын газраас хүчээр дарамт, шахалт үзүүлж бичүүлж авсан гэж тайлбарласан боловч энэ байдал нотлогдоогүй, тухайн асуудлаар холбогдох гомдол, санал гаргаж байгаагүй талаар тайлбар гаргасан тул хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгнө.

11. Түүнчлэн хариуцагч А.******* нь ******* *******ны буруутай үйл ажиллагаа буюу *******ны өөрийн программын алдааны улмаас шалтгаалан хийгдсэн гүйлгээний улмаас тус *******ны харилцагч нь хариуцлага хүлээх үндэслэлгүй, учир нь программын алдаа гарсан асуудал нь тухайн алдааг гаргасан албан тушаалтан, ажилтны буруутай үйлдэлд хамаарах тул энэ байдлыг нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж, мөн талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байхад түүний дагуу мөнгөн хөрөнгө шилжээгүй байхад өөрсдийн алдаанаас шалтгаалан гарсан асуудлаар харилцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй тул ******* *******ны алдааг нотлох шаардлагатай гэж маргажээ.

12. Нэхэмжлэгч нь ******* *******ны дотоодын программын алдааны улмаас маргаан бүхий шилжүүлэг, гүйлгээ хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн, улмаар тухайн асуудлаар хариуцагчтай маргаагүй тул үүнийг нотлох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул энэхүү эрх зүйн харилцааны хүрээнд маргааныг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн татгалзлын үндэслэл саад болохгүй юм.

13. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

14. Талуудын хооронд нэгэнт хүчин төгөлдөр гэрээний харилцаа бий болоогүй байхад үндэслэлгүйгээр шилжсэн өөрийн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарч байна.

15. Нэхэмжлэгчийн өөрийн эд хөрөнгө нь үндэслэлгүйгээр А.*******д шилжсэн гэх үйл баримт тогтоогдсон, нөгөө талаас А.******* нь нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдсон буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгө тэр хэмжээгээр багассан байна.

16. Бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэн, улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгох замаар өөрийн хөрөнгө орлогоо бодитоор нэмэгдүүлсэн, тэр хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжин хууль бус орлого олсон бол өөрийн хүсэл зоригоос гадуур хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй этгээдэд эд хөрөнгийн хохиролд хамаарах олсон ашиг орлого, үр шимийг буцаан төлөх үүрэг хуульд зааснаар үүсэх бөгөөд ******* ******* нь энэ үндэслэлээр хариуцагчаас мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.

17. Иргэн Л.*******гийн ******* *******ны тоот данснаас А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-2015.05.08-ны өдрийн хооронд нийт 9,951,600 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, үүнээс 49,420 төгрөг нь Л.*******гийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байх тул /9,951,600- 49,420/ 9,902,180 төгрөгийн хэмжээгээр А.******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

а/ Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 103 удаагийн гүйлгээний шилжүүлэг тутамд ******* хоорондын гүйлгээний хураамж тус бүрд бодогдсон 300 төгрөг, нийт 30,900 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч уг мөнгөн хөрөнгө нь А.*******гийн дансанд орлого болж ороогүй, ******* хоорондын гүйлгээний хураамжид татагдсан 30,900 төгрөг нь хариуцагчид хамааралгүй байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

18. Хариуцагч А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данснаас хариуцагч А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-ны өдөр нийт 9,685,001 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь нотлогдсон, энэ хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-88-90/

19. Хэрэгт авагдсан баримтаар А.*******гийн дансанд 9,685,001 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагчийн дансанд нийт 8,793,258.01 төгрөг шилжсэн гэж нэхэмжлэлээ тодорхойлсон, үүнээс төлсөн төлбөрийг нь хасвал нийт 7,643,093.01 төгрөг үлдсэн гэж, хариуцагчаас шаардсан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 7,643,093.01 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

20. Дээр дурдсан үндэслэлээр Л.*******гийн ******* *******ны тоот данснаас А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-2015.05.08-ны өдрийн хооронд шилжсэн мөнгөн хөрөнгөөс 9,902,180 төгрөг, А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данснаас хариуцагч А.*******гийн Төрийн *******ны № тоот дансанд 2015.05.07-ны өдөр үндэслэлгүйгээр шилжсэн мөнгөн хөрөнгөөс 7,643,093.01 төгрөг, нийт 17,545,273.01 төгрөгийг хариуцагч А.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэстэй гэж дүгнэв.

21. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт бичгийг нотариатаар батлуулсантай холбоотой гарсан нотариатын зардал болох 19,500 төгрөг нь хариуцагч А.*******д хамааралгүй, нэхэмжлэгч шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан өөрт нь хамаарах зардал байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй, А.******* хариуцах үндэслэлгүй.

22. Нэхэмжлэгч ******* ******* нь 2015 оноос хойш өөрийн мөнгөн хөрөнгө нь бусдад үндэслэлгүйгээр шилжсэн асуудалтай холбогдуулан зохих этгээдүүдэд хандаж байсан, улмаар Л.*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020-2022 оны хооронд шүүхээр шийдвэрлүүлсэн, 2020 онд А.*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар түүнийг 2022 онд эрэн сурвалжлуулж, 2023 онд цагдаагийн байгууллагаас оршин суугаа газрыг нь олж тогтоосны дараа удаа дараа түүнд мэдэгдэл хүргүүлж байсан, үр дүн гараагүйтэй холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сард шүүхэд хандсан зэрэг үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар энэхүү маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

23. Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч ******* *******анд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу А.*******гийн ******* *******ны харилцах данснаас 146,865 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хууль зөрчин харилцагчийн даалгавраар бус, харилцагчид мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийж авсан, мөн 2019-2024 оны хооронд данс хөтөлсний шимтгэл нэртэй гүйлгээгээр нийт 15,800 төгрөгийг татан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 162,665 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэжээ.

23.1. А.*******гийн ******* *******ны харилцах данснаас 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2015-улайсан дансны алдаа авлагаас хасав гэсэн утгатайгаар 146,865 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч ******* ******* ХК нь өөрийн зүгээс үндэслэлгүйгээр А.*******д шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө болох 8,793,258.01 төгрөгөөс уг мөнгөн хөрөнгө 146,865 төгрөгийг нэхэмжлэл гаргахад хасч тооцсон байх тул Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох боломжгүй юм.

23.2. Мөн А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данс нь одоогоор ашиглагдаж байгаа, тэдгээрийн хооронд байгуулагдсан данс, хугацаагүй хадгаламжийн гэрээний үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул хадгаламжийн данснаас татан авсан 146,865 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу гэрээний бус үүрэгт хамааруулан шаардах үндэслэлгүй байна.

24. Хариуцагч А.******* нь 2019-2024 оны хооронд ******* ******* нь өөрийн зөвшөөрөлгүйгээр данс хөтөлсний шимтгэл нэртэй гүйлгээгээр нийт 15,800 төгрөгийг татан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэж шаардсан.

25. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаар, 2019 онд 1,400 төгрөг, 2020 онд 2,400 төгрөг, 2021 онд 2,400 төгрөг, 2022 онд 2,400 төгрөг, 2023 онд 2,400 төгрөг, 2024 онд 2,400 төгрөг, нийт 13,400 төгрөгийг ******* 2019-2024 оны хооронд данс хөтөлсний хураамжид татан авсан байна. Харин хариуцагч А.******* нь 2020 оны данс хөтөлсний хураамж 2,400 төгрөгийг давхар нэхэмжилснийг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх191-197/

26. 2019-2024 оны хооронд сар бүр данс хөтөлсний хураамжид 200 төгрөгийг ******* суутган авч байсныг ******* ******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлагын үндэслэлийг хариуцагч тодорхойлсон боловч энэ байдал нотлогдоогүй гэж үзэв.

27. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч А.******* нарын хооронд байгуулсан А.*******гийн ******* *******ны тоот данс нь 2012 онд нээгдсэн, улмаар 10 жил болсноор байгууллагын архивын дотоод журмаар хадгаламжийн нэгжийг устгасан учир түүнтэй байгуулсан гэрээг гаргаж өгөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх-179 тэмдэглэл/

28. Түүнчлэн, шүүгчийн захирамжийн дагуу ******* *******ны 2025.02.11-ний өдрийн №29/1701 албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу албан бичгээр А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данс нь 2012 онд нээгдсэн талаар тодорхойлж, шүүхэд Иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламжийн гэрээ-ний загварыг хавсралтаар ирүүлсэн, уг гэрээний 2.15-д Данс эзэмшигч нь ******* *******ны харилцах данс буюу хугацаагүй хадгаламжийн дансны нөхцөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөлтэй тус тус танилцсан бөгөөд үүний дагуу үйлчлүүлэхийг зөвшөөрч байна гэж заажээ. /хх-214-215/

30. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй гэж, мөн хуулийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол *******, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасан зэргийг харьцуулан дүгнэхэд шимтгэл, хураамжийн асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээгээр харилцан тохирдог болох нь тогтоогджээ.

31. А.*******гийн эзэмшлийн ******* *******ны тоот данс нь ашиглагдаж байгаа, тэдгээрийн хооронд байгуулагдсан данс, хугацаагүй хадгаламжийн гэрээний үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэгчээс татан авсан данс хөтөлсний хураамжийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу гэрээний бус үүрэгт хамааруулан шаардах үндэслэлгүй байна.

32. Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

33. Хариуцагч А.******* нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* *******анд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг шүүх хүлээн авахаас татгалзсан, мөн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш буюу мэтгэлцээний үе шат/асуулт хариултын/-анд даргалагч, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргасныг хэлэлцэхгүй орхисон болно.

а/ Учир нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө зохигчоос шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асууж анхааруулсан, зохигчдын хэн аль нь шүүгчээс татгалзаагүй бөгөөд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах үе шат дуусаж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа, мөн хэргийг хэлэлцэж эхэлсэн, нотлох баримтыг шинжлэн судалж дууссаны дараа асуулт хариултын үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журамд нийцээгүй тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн болно.

34. Хариуцагч А.******* нь шүүх хуралдааны дундуур шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэлийг тодорхойлохдоо, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан 91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол гэсэн үндэслэлийг заасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн хуулийн 91.1.2-91.1.4-т заасан үндэслэлүүдээр нийт 4 удаа татгалзаж байсныг хуульд заасан журмын дагуу өмнө нь шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдааны мэтгэлцээний явцад дахин тухайн асуудлаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь хурлыг үргэлжлүүлэхэд саад болохгүй, хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах оролдлого гэж үзэх үндэслэл болсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.*******гаас 17,545,273.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, ******* ******* ХК-д холбогдох, 162,665 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,929 төгрөг, хариуцагч А.*******гийн /16,459.16+6,000/ 22,459,16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 245,676  төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, хариуцагч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 12,853.16 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД