2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04982

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, .....Хороо, .... гудамж ..... өөрийн байр хаягт оршин байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, .... тоот хаягт оршин байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,439,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б./шүүх хуралдааны дундуур орхин гарч явсан/, гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-******* ******* ******* ******* ******* ******* *******-ын Дохиолол холбооны 1 дүгээр анги нь ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанитай ОГ/22/169 дугаар гэрээ байгуулсан. Гэрээгээр Дархан Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 12,85 км хатуу хучилттай авто *******ын төслийн ажилтай холбогдуулан кабелийн трасс өөрчлөх мөн холбооны агаарын шугамыг хурааж кабельд шилжүүлэх ажлыг 21 919 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 2.2.1-т заасны дагуу урьдчилгаа 50 ******* буюу 10 959 300 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захиалагч тал шилжүүлсэн байдаг. Гэрээт ажлыг гүйцэтгэгч тал бүрэн хийж дуусгасан ба үлдэгдэл төлбөр 10,959,500 төгрөгийг гэрээний 2.2.2-т заасан хугацаанд захиалагч тал шилжүүлэх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Талууд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрийн тооцооллыг баталгаажуулсан. Гэрээний 2.2.3-т заасан нөхцөлөөр алданги тооцвол 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл нийт 366 хоног буюу 20,056,251 төгрөг байх бөгөөд алдангийн дунг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцвол 5,479,850 төгрөг болж байна. Иймд гэрээний үндсэн төлбөр 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг буюу нийт 16,439,550 төгрөгийг ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч 2024.08.29-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авсан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил үйлчилгээний гэрээ, Сүхбаатар-Дулаан өртөө хоорондын *******д 44-р км-ийн 6-р зуутад авто *******ын гүүр барих трасст давхцаж байгаа магистраль кабель, агаарын шугам, гол тоологчийн кабель зөөх тооцоо хавсралт №1, үе шатны ажлын хуваарь, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022.12.07-ны өдрийн 75/528 тоот албан бичиг, 2022.05.17-ны өдрийн №35/АХ хүсэлт гаргах нь албан бичиг, Сүхбаатар-Дулаан хоорондын *******ын 44-р км-ийн 6-р зуутад авто*******ын гүүр барих трасст давхцаж байгаа кабель шугам шилжүүлсэн, агаарын шугам кабельд шилжүүлсэн ажлын тайлан, 2022.01.13-ны өдрийн №10/150 итгэмжлэл, 2013.06.20-ны өдрийн №А-154 дүрэм батлах тухай албан бичиг, ******* ******* *******ын дохиолол холбооны ангийн дүрэм, төлбөрийн акт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж, ажил туслан гүйцэтгэх гэрээ, №2 бетон зуурмаг худалдан авах гэрээ, №22/04 бетон зуурмаг худалдан авах гэрээ, зарлагын баримт, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэх, төлбөрийн баримт, ажил шалгуулах хүсэлт, фото зураг /канон/, дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар: 2024.10.29-ний өдрийн №218 албан бичиг, 2025.05.26-ны өдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг, нийт 16,439,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******ын дохиолол холбооны Нэгдүгээр анги нь ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2022.05.20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Дархан Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120,85 км хатуу хучилттай авто *******ын төслийн ажилтай холбогдуулан кабелийн трасс өөрчлөх, мөн холбооны агаарын шугамыг хурааж кабельд шилжүүлэх ажлыг нийт 21,919,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч үлдэгдэл хөлс 10,959,500 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний дагуу үлдэгдэл ажлын хөлс 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг, нийт 16,439,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024.08.29-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авсан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байна.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ыг төлөөлөн Дохиолол холбооны Нэгдүгээр анги болон ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №ОГ/22/169 дугаартай Ажил үйлчилгээний гэрээ-г байгуулжээ.

5.1. ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* ******* *******ын дохиолол холбооны 1 дүгээр ангийн дарга Я.Амартайванд тус *******ийн нэрийн өмнөөс 50 сая хүртэл үнийн дүнд ... ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг 2022.01.13- 2023.01.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгосон байх тул ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ыг төлөөлөн Дохиолол холбооны Нэгдүгээр анги нь ХХК-тай гэрээг байгуулах бүрэн эрхтэй байна. /хх-47/

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр Дархан-Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120,85 км хатуу хучилттай авто *******ын төслийн ажилтай холбогдуулан гол тоологчийн кабелийн трасс өөрчлөх, холбооны агаарын шугамыг хурааж, кабельд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлс 21,919,000 төгрөгийг төлөхөөр гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

б/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн, дуусгавар болгосон боловч үлдэгдэл төлбөр болох 10,959,700 төгрөгийг хариуцагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь ажлын хөлсийг бүхэлд нь төлөхгүй, учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажил доголдолтой байсан, мөн тохирсон хугацаанаас хэт хурдан хийж гүйцэтгэсэн, бараг ажил гүйцэтгэсэн гэх зүйлгүй атлаа их хэмжээний мөнгөн хөрөнгө шаардсан, ямар ажил хийсэн нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

в/ Учир нь талуудын хооронд байгуулсан Ажил үйлчилгээний гэрээ-ний дагуу ажлыг бүрэн, чанартай, тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн, гэрээний харилцаа бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. Тодруулбал,

******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ыг төлөөлөн Дохиолол холбооны Нэгдүгээр анги нь хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу ХХК-тай 2022.05.20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, захиалагч урьдчилгаа төлбөрийг 2020.06.02-ны өдөр шилжүүлснээс хойш гэрээгээр тохирсон агаарын шугамыг кабелийн шугамд шилжүүлэх, дохиоллын болон мэдээллийн кабелийн трасс шилжүүлэн зөөх, түүнтэй холбоотой ажлуудыг 2020.06.15-ны өдөр хийж гүйцэтгэсэн болох нь гэрч Я.Амартайваны шүүхэд гаргасан мэдүүлэг, үүнээс хойш буюу 2 жил 9 сарын дараа 2023.03.31-ний өдөр талуудын хооронд үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн нягтлан бодох бүртгэлийн үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон, түүнээс хойш нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолд хамаарах баримт илрээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

6. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон цагаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч ХХ-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг удаа дараа шаардаж байсан боловч захиалагч ажлын хөлсийг төлөөгүй, энэ хугацаанд ажлын доголдол, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагч талаас аливаа шаардлага гаргаагүй, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хяналтыг хэрэгжүүлж байсан гэрч Я.Амартайваны шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг чанартай, бүрэн хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч тал нь ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

7. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд ******* тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, ажил гүйцэтгэсэн гэх зүйлгүй атлаа их хэмжээний мөнгөн хөрөнгө шаардсан гэх үйл баримтыг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Хариуцагч нь ажлын хөлсийг бүхэлд нь төлөхгүй, мөн тохирсон хугацаанаас хэт хурдан хийж гүйцэтгэсэн, ямар ажил хийсэн нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

8. Гэрээний талуудын ажлын гүйцэтгэлийн үлдэгдлийн талаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актад үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй болно. /хх-15/

9. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт 10,959,700 төгрөгийг хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д төлөх ёстой байна.

10. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон алдангид 5,479,850 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

11. Зохигчдын хооронд байгуулсан Ажил үйлчилгээний гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2.2-т Үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч ажлыг дуусган захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш төлбөрийн нэхэмжлэлийн дагуу 50 хувийн төлбөр болох 10,959,500 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлнэ, мөн гэрээний 2.2.3-т Захиалагч тал төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасныг үндэслэн тооцоо нийлсэн акт үйлдсэн хугацаанаас хойш хариуцагч үлдэгдэл хөлсийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, алданги шаардах эрхийг тодорхойлжээ.

12. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг гэрээний 2 дугаар хавсралтаар баталсан, уг ажил гүйцэтгэх гэрээний үргэлжлэх хугацаа нийт 5 өдөр байхаар харилцан тохирсон ба 2020.06.15-ны өдөр ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаснаар төлбөрийг гэрээний 2.2.2-т зааснаар шаардах эрхтэй болно.

13. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т заасан, гэрээний талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа-г 2023.03.31-ний өдөр үйлдсэнээс хойш хариуцагч ажлын үлдэгдэл хөлс төлөх үүргээ огт биелүүлээгүй байна.

г/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 5,479,850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт 10,959,700 төгрөг, алданги 5,479,850 төгрөг, нийт 16,439,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хүсэлтийн шатанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон, Иргэний хуульд зааснаар хугацаагүй олгосон итгэмжлэл нь 1 жил байхаар заасан тул цаашид хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд оролцож байгаа нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж маргасан.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс энэхүү хэрэг маргаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.ыг 2024.05.27-ны өдрийн 10/2004 албан бичгээр томилсон, Итгэмжлэл нь энэхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж итгэмжлэлийн хугацааг заажээ.

Тодруулбал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах гэсэн агуулгад нийцсэнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар төлөөлүүлэгч төлөөлөгчөөс татгалзаагүй, төлөөлүүлж буй этгээдээс энэ талаар аливаа мэдэгдэл ирүүлээгүй байх тул маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд олгогдсон итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нь дуусгавар болсон гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас буюу шүүх хуралдаанд оролцох эрхийг нь эдлүүлэхгүй байх хязгаарлалт болохгүйгээс гадна шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг шүүх хүлээн авахаас татгалзсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш буюу мэтгэлцээний үе шатанд даргалагч, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасныг хэлэлцэхгүй орхисон болно.

а/ Учир нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө зохигчоос шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асууж анхааруулсан, зохигчдын хэн аль нь шүүгчээс татгалзаагүй бөгөөд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах үе шат дуусаж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа, мөн хэргийг хэлэлцэж эхэлсэн, хариуцагч хариу тайлбар гаргах үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журамд нийцээгүй тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн болно.

16. Хариуцагч Б. нь шүүх хуралдааны дундуур шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэлийг тодорхойлохдоо, ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хугацаа дуусгавар болсон байхад уг хугацааг дуусаагүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байгаа нь хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул шүүгчээс татгалзаж байгаа ба шүүх хуралдааныг уг татгалзлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлж явуулах гэсэн үндэслэлийг заасан нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь хурлыг цааш нь үргэлжлүүлэхэд саад болохгүй, хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах оролдлого гэж үзэх үндэслэл болсныг дурдав.

17. Түүнчлэн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдааны дундаас хурлыг орхиж гарах хүсэл зоригоо илэрхийлж, гарч явсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болоогүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ХХК-иас 16,439,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 240,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД