| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/00062/И |
| Дугаар | 191/ШШ2025/05067 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05067
2025 06 04 191/ШШ2025/05067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ...өдөр төрсөн охин С.*******, ...... төрсөн охин С. нарыг эх Б.*******гийн, .... өдөр төрсөн охин С.*******сүрэнг эцэг Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсэг, түүнээс гаргуулах шаардлагын хүрээнд зохигч дараах байдлаар харилцан тохирч 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр:
1/ ******* дүүрэг, 9 дүгээр хороо, Баянбүрд Резиденс, А блок, 2 дугаар орц, 4 давхрын В тип, 417 байр, 137 тоот хаягт байрлах, 40,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Д. нь хариуцагч Б.*******, нэхэмжлэгч Б.*******, тэдгээрийн дундаас төрсөн хүүхдүүд болох охин С.*******сүрэн, С, С.*******, С. нарын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******д өгөх,
2/ Хүүхдийн асрамжийн хувьд охин С.*******сүрэнг эцэг Б.*******ын асрамжид, охин С.*******, С. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээх,
3/ Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, эцэг эх нь аль аль нь үр хүүхдээ цаашид адил халамжлан санхүүгийн дэмжлэг үзүүлж байхаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй тохиолдолд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+1,137,116/ 1,207,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 1,207,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №191/ШЗ2025/11707 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүрэг 6-р хороо 417 байрны 137 тоот үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулах, шилжүүлэхгүй байхыг хариуцагч Б.*******т даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, мөн хэргийг хянан шийдвэрлэтэл хүүхдүүд болох С.*******, С.*******сүрэн, С. нарыг эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлэх арга хэмжээ нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД