| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00250И |
| Дугаар | 315/ШШ2025/00208 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00208
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 15-р давхарт байрлах, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,291,774.18 (Хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М банк ХК нь ******* 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6000021134 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусах боловч 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 2,274,774.18 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 2,291,774.18 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М банк ХК-аас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4,430,000 төгрөгийн зээл авсан. М банк ХК-аас нэхэмжилсэн үндсэн зээл 1,948,126.55 төгрөг, үндсэн хүү 300,342.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,305.42 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 2,291,774.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч М.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,291,774.18 (Хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,291,774.18 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,618 төгрөгийн тал хувь 25,809 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25,809 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 2,291,774.18 (Хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,618 төгрөгийн тал хувь 25,809 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25,809 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР