2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05068

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 191/ШШ2025/05068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ...... тоот хаягт оршин суух, ......РД:*******/,

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ....тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ....хороо, .... тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/,

Нэхэмжлэгч: .... аймаг, .....тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....дүүрэг, .....давхар хаягт байрлах, ХХК/РД:/-д холбогдох,

Илүү цагийн нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч З., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь толгой ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгоогүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу ХХК-иас гаргуулна гэжээ.

1.1. Нэхэмжлэгч нар нь 2025.06.02-ны өдөр эцсийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж тодруулахдаа: Тус шүүхэд Б. (Б., Ц.*******, Б.*******, Т.) нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас ажилласан цагийн бүртгэл, цалингийн задаргаа ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

                         I.          Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Cap

Сард

ажилласан

цаг

Илүү

цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2024.05

168

56

65,434.48

5,496,496

2.

2024.06

204

56

59,921.27

5,033,386

3.

2024.07

192

56

53,547.63

4,498,000

 

 

 

 

 

15,027,882

 

 

                        II.        Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Cap

Сард

ажилласан

цаг

Илүү

цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2024.05

192

56

49,941

4,195,044 е

2.

2024.06

168

56

33,530

2,801,400

3,

2024.07

108

-

-

-

 

 

 

 

 

6,996,444

 

 

 

                        III.        Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Cap

Сард

ажилласан

цаг

Илүү

цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2024.05

168

56

85,390

7,172,760

2.

2024.06

168

56

27,046

2,271,864

3.

2024.07

144

32

31,421

1,508,208

 

 

 

 

 

10,952,832

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       IV.        Нэхэмжлэгч Т.гийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Cap

Сард

ажилласан

цаг

Илүү

цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2024.05

120

8

121,535:71

1,458,428

2.

2024.06.

204

56

88,064

7,397,376

3.

2024.07

180

56

90,498

7,601,832

 

 

 

 

 

16,457,636

 

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХК-иас дараах илүү цагийн хөлсийг шаардаж байна.

         I.    Нэхэмжлэгч Б.д 15,027,882 (арван таван сая хорин долоон мянга найман зуун наян хоёр) төгрөг,

        II.    Нэхэмжлэгч Б.******* нь 6,996,444 (зургаан сая есөн зуун ерэн зургаа мянга дөрвөн зуун дөчин дөрвөн) төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 15,887,676 төгрөгөөр багасгаж байна

      III.    Нэхэмжлэгч Ц.******* нь 10,952,832 (арван сая есөн зуун тавин хоёр мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 2,516,568 төгрөгөөр багасгаж байна.

      IV.    Нэхэмжлэгч Т. нь 16,457,636 (арван зургаан сая дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун гучин зургаа) төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг 4,158,466 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

2. Хариуцагч шүүхэд 2025.05.30-ны өдөр гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Б., Ц.*******, Б.*******, Т. нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар: 1.1. Улсын ******* Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан. 1.2. ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно. 1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэгийн хууль зүйн дүгнэлт, ******* Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбар, Улсын ******* Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын ******* Хурлын нэр бүхий гишүүдийн дараах санал, тайлбар зэргээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

2. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар: Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж заасантай үл нийцнэ. ...Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийн дагуу ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгчээс 2024 оны 05, 06, 07 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нар хариуцагч компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Уртын ээлжээр ...14 хоног ажиллаад 14 хоног амрах, мөн өдөрт ажиллах цагийг 12 цагаар ажиллана гэж тусгасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байдаг. Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь 2023 оны 3 дугаар сард 84 ажилтныг төлөөлөн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 4 дүгээр сард 84 ажилтныг төлөөлөн А. нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба зарим хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бол зарим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгч нар нь өмнө 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан 34 ажилтанд багтсан байсан ба эдгээр ажилтнуудын нэхэмжлэлд шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 2 жил 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс:  Нэхэмжлэгч нарын илүү цагийн тооцоолол, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгч нарын №11 толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч нарын №109 дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, 2024.12.19-ний өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2024/25101 захирамж, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, 2025.05.30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч нарын ажилласан цагийн хуваарь, нэхэмжлэгч нарын цагийн тооцоолол, нэхэмжлэгч нарын цагийн хүснэгт, нэхэмжлэгч нарын цалингийн тооцоолол, нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, нэхэмжлэгч нарын гүйцэтгэх захирлын тушаал, цалин хөлсний журам, 2021.10.08-ны өдрийн тодруулга хүсэх тухай албан бичиг, 2021.10.08-ны өдрийн тодруулга хариу хүргүүлэх тухай албан бичиг, хууль зүйн дүгнэлт, ******* улсын үндсэн хуулийн цэцийн магадлал, 2023.12.13-ны өдрийн 23/244 албан бичиг, 2022.01.24-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, дотоод мэдээлэл, 2023.03.10-ны өдрийн илүү цагийн хөлсийг нөхөн олгуулах тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б., Ц.*******, Б.*******, Т. нар нь " толгой" ХХК-д холбогдуулан, 2024 оны 05, 06, 07 дугаар сард ажил хөдөлмөр эрхэлсэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулахаар шаарджээ.

 

2.1. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, уртын ээлжээр буюу 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байгаа, нэг өдөрт ажиллах ажлын ердийн цагийг 12 цаг байхаар тогтоосон. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар илүү цагт / өдөр тутам 4 цаг/ ногдох хөлсийг олгоогүй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дутуу олгогдсон илүү цагийн хөлсийг гаргуулна гэжээ.

2.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр буюу эцсийн байдлаар нэхэмжлэгч тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тодруулсантай холбоотойгоор зохигчид тухайн шаардлагын хүрээнд маргажээ.

 

3. Хариуцагч толгой ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэсэн нь уртын ээлжийн ажилтны сард ажиллах дундаж ажлын цагийг 168 байхаар тогтоосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног буюу нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй, түүнчлэн ажлын цагийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон, хууль тогтоомжид бүрэн нийцсэн тул уртын ээлжид өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нэхэмжлэгч нарын гомдлыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нар нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй атлаа одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 2 жил 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, илүү цагийн цалин, хөлсийг тооцсон аргачлал тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч нар нь толгой ХХК-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар маргаагүй, улмаар 2022.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр ажлын хуваарийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлөөр өөрчилжээ.

 

6. Нэхэмжлэгч нар нь ийнхүү 14 хоногоор ажиллах явцад хуульд зааснаар ердийн ажлын цагаар буюу 8 цаг ажиллах ёстой байхад ердийн ажлын цагийг 12 цаг болгон уртасгасантай холбоотойгоор хоног тутам 4 цаг илүү ажиллах болсон гэх шалтгаан, үндэслэлээр маргажээ.

 

7. Нэхэмжлэгч нар нь 2022 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хөдөлмөрийн хууль тогтоомжид зохицуулснаар уртын ээлжийн ажилтан нь сар бүр 14 хоног, өдрийн 8 цаг буюу ердийн ажлын цагаар нийт 112 цаг ажиллах ёстой боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон хуулиар тогтоосон 14 хоногийн ажлын хугацаанд 168 цаг ажиллах ёстой гэсэн горим тогтоосон. Ийнхүү 168 цаг ажилласнаар тухайн сар бүрд 56 цагийн илүү ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч илүү ажилласан цагийн нэмэгдлийг хууль журамд нийцүүлэн ажил олгогч тооцоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан холбогдох саруудын хугацаанд сар бүр 56 буюу нийлбэр дүнгээр илүү цагийн нэмэгдлийг дутуу тооцуулах үндэслэл болсон, энэ нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй тул холбогдох журамд нийцүүлэн гаргуулах шаардлагатай гэж маргажээ.

 

8. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч нар нь маргаж буй саруудын ажилласан нийт цаг, сар бүрийн цагийн ажлын дундаж цалин хөлсний талаар маргаагүйгээс гадна уг ажилласан хугацаанаас сар бүр /14х12/ 168 цагт ногдох цалин хөлсийг энгийн цагаар тооцон хүлээн авсан, мөн 168 цагаас илүү тооцогдсон цалин хөлсийг холбогдох журмын дагуу тооцуулан авсан талаар тус тус маргаагүй байна.

 

9. Харин зохигчид сар бүр ажиллах ёстой энгийн ажлын цагийг /14х8/ 112 цаг, эсхүл /14х12/ 168 цагаар тооцох эсэх, эдгээр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар маргасан, улмаар 168-112=56 цагийн хөлсийг/1 сарын/ илүү цагийн цалин хөлс гэж үзэх ёстой эсэх талаар мэтгэлцжээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчилсан, мөн хуулийн 92.1-т ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор тус тус хуульчилсан байх тул уг горимоор нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тохирсон гэж үзнэ.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж 1 өдөрт ажиллах цагийн дээд хэм хэмжээг хуульчилсан, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж, хөдөлмөрийн хууль тогтоомжоор 7 хоногт ажиллах /40 цаг/ дээд хэм хэмжээнээс илүү ажилласан цаг хугацаа тутамд илүү цагийн хөлсийг тооцох талаар журамлажээ.

 

12. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд Ажлын цагийн дээд хязгаар-ыг Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх-аар, мөн ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг найман цагаас илүүгүй байхаар /40:8/, ийнхүү ажилтны ердийн ажиллах нэг өдрийн болон долоо хоногийн нийт ажиллах цаг хугацаанд хязгаарласан хэм хэмжээг хуульчилсан зэргээс дүгнэхэд уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэхэд мөн хуулиар тогтоосон цаг хугацаанаас илүү байдлаар тогтоох боломжгүй бөгөөд уг хугацааг уртасгах, ялгамжтай байдлаар тогтоох зэргээр хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан ердийн ажлын цагаас хэтэрсэн хугацаанд илүү цагийн хөлс тооцох талаар тус тус хуульчилжээ.

 

14. Иймд нэхэмжлэгч нар нь 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад сар бүр 112 цагаас илүү ажилласан боловч илүү цагийн нэмэгдэл хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн авч чадаагүй гэх үндэслэлээр илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

15. толгой ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, болон хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсны дагуу уртын ээлжээр ажилладаг ажилтны хувьд сар бүр ажиллах энгийн ажлын цагийг 14х12 буюу 168 цаг гэж тооцон, үүнээс илүү ажилласан цаг хугацаанд илүү цагийн нэмэгдэл тооцож олгосон асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь нийт ажилласан цагт ногдох цалин хөлсийг авч байсан талаар мөн маргаангүй байна.

 

16. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн №А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарт илүү цагийн хөлсийг тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

 

17. Нэхэмжлэгч нар нь сар бүрийн 168 цагт ногдох цалин, хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцон авсан байх тул илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцуулж хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан нь энгийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр нэмэгдүүлэх ойлголт байх тул энгийн цагаар олгогдсон цалин, хөлсийг нь хасаж тооцох буюу илүү цагийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.

 

19. Хөдөлмөрийн тухай хуульд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчсөн, хуулиар тогтоосон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гомдол эрхгүй гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тухайн шаардлагатай холбоотой нэр бүхий 34 ажилтны гомдлыг анх ажил олгогч толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, 2024 оны 10 сарын 28-ны өдөр тус комисс хэлэлцээд №11 дугаартай тэмдэглэл гарсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №109 хурлын тэмдэглэл, шийдвэр гарсан, шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №181/ШЗ2024/25101 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор зөрчлийг арилгаж шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан байх тул хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

20. Нэхэмжлэгч нар нь 2024 оны илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэх асуудлаар ажил олгогчтой маргах эрхээ хэрэгжүүлэхдээ цалин хөлс хүлээн авсан хугацаанаас хойших 90 хоногийн хугацааны дотор хуулиар тогтоосон журмын дагуу гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

21. Нэхэмжлэгч талаас эцсийн байдлаар буюу 2025.06.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасгасантай холбоотойгоор зохигчид тухайн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, 2024.05-07 дугаар сард нэхэмжлэгч нарын ажилласан цаг, сар бүрийн нэг цагийн дундаж цалин, хөлс, илүү ажилласан цагийн хэмжээний хувьд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцоололтой хариуцагч маргаагүй тул дараах байдлаар илүү цагийн цалин, хөлсийг тооцож олгох үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

 

   I.        Б.ын 2024 оны 5-7 сарын илүү цагийн хөлсийг тооцоход 5 сар-/56х0,5х65,434.48/ 1,832,165 төгрөг, 6 сар-/56х0,5х59,921.27/1,677,795 төгрөг, 7 сар-/28х53,547.63/ 1,499,334 төгрөг, нийт 5,009,294 төгрөг,

  II.        Ц.*******ийн 2024 оны 5-7 сарын илүү цагийн хөлсийг тооцоход 3,650,944 төгрөг,

III.        Б.*******ын 2024 оны 5-6 сарын илүү цагийн хөлсийг тооцоход 2,337,188 төгрөг,

  IV.      Т.гийн 2024 оны 5-7 сарын илүү цагийн хөлсийг тооцоход 5,485,879 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

22. Иймд хариуцагч толгой ХХК-иас,

 

-2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 5,009,294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож, үлдэх 10,018,588 төгрөгт холбогдох хэсгийг,

- 2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 3,650,944 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******өд олгож, үлдэх 7,301,888 төгрөгт холбогдох хэсгийг,

- 2024 оны 05-06 сарын илүү цагийн хөлсөнд 2,337,188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 4,659,256 төгрөгт холбогдох хэсгийг,

-2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 5,485,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгож, үлдэх 10,971,757 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч толгой ХХК-иас

2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 5,009,294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож, үлдэх 10,018,588 төгрөгт холбогдох хэсгийг,

2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 3,650,944 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******өд олгож, үлдэх 7,301,888 төгрөгт холбогдох хэсгийг,

2024 оны 05-06 сарын илүү цагийн хөлсөнд 2,337,188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 4,659,256 төгрөгт холбогдох хэсгийг,

2024 оны 05-07 сарын илүү цагийн хөлсөнд 5,485,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгож, үлдэх 10,971,757 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч толгой ХХК-иас 240,366 төгрөгийг хариуцагч гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД