Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 75

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Б.Уранцэцэг,

            хохирогч Н.Ц,

шинжээч Т.Сэлэнгэ,

            шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708015130202 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, өвөө, дүү нарын хамт, оршин суух, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-542 тоотод эх Б.Даваажавын гэрт Н.Цтай гэрээс гарсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн орчим ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэрт нь байдаг Даваанаа гэдэг танилцаад 7-8 сар болж байгаа хүүхний гэрт очсон. Тэгээд би тэдний гэрт Даваанааг хүлээгээд сууж байтал Даваанаагийн төрсөн дүү нь Баагий гэдэг 30 гаран насны залуу гаднаас орж ирээд надтай нэг шил 0,5 литрийн архи хувааж уусан. Дараа нь Даваанаагийн урд талд гэр нь байдаг Оюунгэрэл гэдэг хүүхэн мишок зарах гэсэн юм гэж орж ирсэн ба тэрийг нь Баагий авч гараад зараад дахин 1 ширхэг 0,5 литрийн архи уусан юм. Тэгээд Баагийн, Оюунгэрэл гэр лүүгээ явсан. ...23 цаг өнгөрч байхад цэргийн насны 2 залуу орж ирээд “ээж хаачсан юм” гээд асуухаар нь би “мэдэхгүй” гэхэд “чи яахаараа айл ингэж доромжлоод байж байдаг юм” гэж хэлсэн.  ...Би ээж чинь  угаасаа л уудаг ш дээ , ээж чинь Толгойтынхонтой явалддаг ш дээ гээд архины халуунд хэлчихсэн юм. Тэгсэн чинь ээж хаана байна гэж асуусан залуу над руу уурлаад дайраад эхлээд нүүр лүү гараараа, дараа нь толгой руу ямар ч байсан гараараа биш  нэг хатуу зүйлээр 2 удпаа  цохьсон гэж санаж байна Харанхуй байсан болохоор юугаар цохьсон гэдгийг мэдэхгүй, тэгсэн түүнийг найз нь аваад гарсан. Эмчилгээний зардалд нийт 5.560.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүлгүй, Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 45-46х  болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11724 дүгнэлтэд: “...Н.Цын биед гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 17-18х/

 

            Шинжээч Т.Сэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Цын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Хэдий хугацаанд гэдэг нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна.

            ...Цэрэнбалтавын биед учирсан гэмтэл нь бүгдээрээ шинэ гэмтэл байсан. Ер нь КТГ нь гэмтлийг шинэ, хуучнаар ялгасан байдаг бөгөөд Н.Цын КТГ-ээс харахад түүнд хуучин гэмтэл тогтоогдоогүй, бүгд шинэ гэмтэл үүссэн байсан. Би дүгнэлт гаргахдаа КТГ болон өвчний түүх, Н.Цыг биеэр үзсэний үндсэн дээр дүгнэлтийг гаргасан. Би Н.Цыг  гэмтэл авснаас хойш 5 хоногийн дараа үзсэн ба түүний гэмтэл нь  зах ирмэгээрээ шаргалтаж эхэлсэн байсан учир хугацаагаараа ч мөн шинэ гэмтэл гэдэг нь тохирч байгаа. 1-10 хоногтой бол шинэ гэмтэл гэж үздэг. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Н.Цын биед учирсан гэмтлүүдээс  гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь хүнд гэмтэл, өөрөөр хэлбэл толгойд учирсан гэмтэл нь хүнд гэмтэл, бусад гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтэл юм. Бид аль хүнд гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоодог. Хамар ясны хугарал, нүдний ухархайн цөмрөл нь нүүрний хэсэгт цохих үед үүснэ, мөн 1 удаагийн цохилтоор аль алинд нь нэгэн зэрэг гэмтэл учрах боломжтой. Хамар ясны хугарал, нүдний ухархайн цөмрөл гэмтлийг авсан хүн зүгээр яваад байх боломж муу буюу өөрт зовиур ихтэй байдаг ба мэс заслын аргаар цөмрөл, хугарлыг  сэргээж, эмчилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч О.Чингүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 21 цагаас 22 цагийн хооронд найз Ган-Эрдэнийн хамт явж байтал Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитод оршин суух ээжийнх нь гэрийн ойролцоо Ган-Эрдэнийн дүү нь уйлчихсан явж байхаар нь бид 2 ээжийнх нь гэр лүү нь ороход нэг танихгүй эрэгтэй хүн орон дээр нь хэвтэж байсан. Тэгээд Ган-Эрдэнэ тэр хүнээс “та босоод ир, таныг хэн гэдэг вэ, юун хүн бэ, ээж хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр хүн өөдөөс нь “би мэдэхгүй, 2 найзтайгаа ирээд архи уугаад согтоод унтчихсан байна, сэрэхэд ганцаараа байна” гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ “та одоо эзэнгүй айлд юу хийж байгаа юм бэ” гэхэд тэр хүн нь би “гарахгүй” гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ тэр 2 гарна гарахгүй гэж хэрэлдэж, зууралдаж аваад Ган-Эрдэнэ тэр хүний гар луу нь түлхсэн чинь орны хөлний хэсэгт нь байсан буланд шигдээд суучихсан. Тэгээд Ган-Эрдэнэ бие засахаар гараад би тэр хүнтэй нь хамт гэрт үлдсэн. ...Гаднаас Ган-Эрдэнэ орж ирээд тэр хүнийг цохих шиг болсон чинь тэр хүн нь орилохоор нь ойртоод харсан чинь нүүр нь цус болчихсон байхаар нь би Ган-Эрдэнийг авч гараад гэр гэрлүүгээ явсан ба тэр хүн тэндээ үлдсэн. Цэрэнбалтав явсаны дараа Ган-Эрдэнэ “миний ээжийг доромжилдог хэн юм бэ” гээд уурлаад байсан. Ган-Эрдэнийг бага байхад нь аав, ээж нь салаад аав нь нас бараад 7 орчим жил болж байгаа. Одоо өвөө эмээ дээрээ амьдарч байгаа, өвөө эмээ нь ус түлээгээ ч авч, хагалж чаддаггүй, Ган-Эрдэнэ бүгдийг хийдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 48х/

 

Гэрч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...гэртээ ирсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг нь эвдэлчихсэн байсан. Дотогш ортол том өрөөний ханын пийшингийн орчим, хана зэрэг цус болчихсон байсан. Манай гал тогооны шүүгээн дээр Цэрэнбалтавын малгай байхаар нь Цэрэнбалтав ирж дээ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би гараад урд айлын эгч Лхагваа /бүтэн нэрииг нь мэдэхгүй/-с “манай гэрт юу болоо вэ” гэж асуухад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр танайд чамайг асууж нэг залуу ирсэн, тэгээд “мэдэхгүй” гэсэн чинь танай хашаа руу ороод, танайд баахан хүмүүс архи ууцгаагаад байсан. Тэгсэн чинь шөнө 00 цагийн үед нөгөө чамайг асуусан залуу толгой нь цус болчихсон “эмнэлэг дуудаад өгөөч” гэж гуйсан гэсэн. Тэгсэн чинь Лхагваа эгч “яв” гээд хөөгөөд явуулсан гэсэн. Тэгээд Цэрэнбалтав манай толгойтын тэнд байдаг 2 өндөр байшингийн орцонд ороод байж байхад нь хүн хараад дуудлага өгсөн гэсэн. ...Хэд хоногийн дараа би Цэрэнбалтавтай утсаар яриад болсон асуудлын талаар асуухад “би танайд хэвтэж байхад 2 залуу орж ирээд нэг нь чи яагаад манай ээжийн гэрт хэвтэж байдаг юм бэ, яв” гэж хэлсэн чинь Цэрэнбалтав “явахгүй, би яахаараа явах ёстой юм” гэдэг байдлаар маргасан юм байна лээ. Тэгээд тэр залуу зодсон гэж хэлж байсан. Цэрэнбалтав хүүг маань өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хүү маань Цэрэнбалтавыг харж байгаагүй. Би хүү Ган-Эрдэнээс болсон асуудлыг асуухад “тантай уулзах гээд гэрт чинь очсон чинь нэг согтуу эрэгтэй байсан, тэгэхээр нь гар, яв” гэж хэлсэн чинь “яадаг юм архи ууж байна” гэж маргалдаж байгаад “танай ээж чинь архи эр хүн хоёроос буцахгүй ш дээ” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэнд байсан архины шилээр толгой руу нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/

 

            Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж Даваажав нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд ганцаараа амьдардаг. ...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээжийнхээ гэрт найз Чингүүний хамт очиход ээж гэртээ байхгүй, Цэрэнбалтав гэдэг хүн согтуу сууж байсан. ...”та хэн бэ, ээж хаачсан юм бэ” гэхэд “мэдэхгүй” гэхээр нь “та хэн бэ” гэхэд “Цэрэнбалтав байна” гэхээр нь ...”та тэгвэл гараач, айлд юу хийж байгаа юм бэ” гэхэд “би энд хүн хүлээж байна, гарахгүй” гээд байхаар нь би “таныг гарахгүй бол зодоод, хөөгөөд гаргана шүү” гэхэд “би гарахгүй” гээд байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь гараараа 1 удаа цохиход Цэрэнбалтав хажуу талын булан руу унахаар нь “одоо гар” гээд хувцаснаас нь татахад биеэ цааш нь татаад гарахгүй гээд байхаар нь зүүн талын хавирга хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод “та ер нь юун хүн юм бэ” гэхэд “би Цэрэнбалтав байна” гэхээр нь “хэнтэй хамт явж байгаа юм бэ” гэхэд “би найзтайгаа хамт ирсэн, намайг унтуулчихаад гараад явчисан байна” гэхээр нь би буцаж гараад хашаан дотор хүн байна уу гэж үзчихээд буцаад ороод ирэхэд орны хажуу талын буланд сууж байсан. ...Тэгэхээр нь би “ээж байхгүй юм чинь одоо гараад яв” гэхэд гарахгүй “би хүлээгээд байж байя” гээд суугаад байхаар нь ширээний хажууд байсан архины шилийг авч толгой руу нь 2-3 удаа цохиход толгой нь хагарч цус гарсан ба хөөгөөд гаргасан. ...Би тэр хүнд “ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүн дээр согтуу ирээд” гэж хэлсэн. Тэр хүн маргалдаж байхдаа “чи янхан ээжийгээ юуг нь хамгаалаад байгаа юм, танай ээж архи, эр хүн хоёроос буцдаггүй ш дээ” гэж хэлсэн. Энэ үед миний уур маш их хүрсэн. Тэгээд би ууранд ширээн дээр байсан архины шилээр цохиж байтал Чингүн намайг “боль” гэж салгаад намайг байшингаас аваад гарсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 40-41х/ 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Б.Ган-Эрдэнийн хувийн байдлын талаар:

Гэрч О.Чингүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ган-Эрдэнэ одоо эмээ, өвөө, дүү нарын хамтаар амьдардаг. Ган-Эрдэнэ маань гэрийнхээ хамаг хүнд хүчир ажлыг хийдэг. ...Ган-Эрдэнэ тэднийгээ орхиод ажил ч хийж чаддаггүй. Ган-Эрдэнэ сайн залуу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48х/

Гэрч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү маань их зөв сэтгэлтэй, төлөв даруу зантай хүн. Сурлага сайтай, сургуулиа төгсөөд цэрэгт явуулах гэсэн боловч ийм асуудал болчихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ган-Эрдэнэ их дуугүй, даруухан зантай, ямар нэгэн хэрүүл маргаан зодоон үүсгээд байдаггүй, бүрэгдүү хүүхэд. Багаасаа сурлага сайтай, аав, ээж нь бага байхад нь салсан учраас эмээ, өвөө дээрээ байх болж, эмээ, өвөө нь ч сайн өсгөж хүмүүжилсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52х/

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 109х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59х/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 114-116х/

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 117х/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 118х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ы өдрөөс 14-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-542 тоотод эх Б.Даваажавын гэрт иргэн Н.Цыг “ээжийг дээрэлхлээ, элдэв бусын үгээр хэллээ” гэсэн шалтгаанаар толгой руу нь архины шилээр, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Даваажавын гэрт түүнийг хүлээгээд байж байхад  ...23 цаг өнгөрч байхад цэргийн насны 2 залуу орж ирээд “ээж хаачсан юм” гээд асуухаар нь би “мэдэхгүй” гэхэд “чи яахаараа айл ингэж доромжлоод байж байдаг юм” гэж хэлсэн.  ...Би ээж чинь  угаасаа л уудаг ш дээ, ээж чинь Толгойтынхонтой явалддаг ш дээ гээд архины халуунд хэлчихсэн юм. Тэгсэн чинь ээж хаана байна гэж асуусан залуу над руу уурлаад дайраад эхлээд нүүр лүү гараараа, дараа нь толгой руу ямар ч байсан гараараа биш  нэг хатуу зүйлээр 2 удпаа  цохьсон гэж санаж байна. Харанхуй байсан болохоор юугаар цохьсон гэдгийг мэдэхгүй, тэгсэн түүнийг найз нь аваад гарсан. Эмчилгээний зардалд нийт 5.560.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүлгүй, Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 45-46х  болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11724 дүгнэлтэд: “...Н.Цын биед гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 17-18х/

 

            Шинжээч Т.Сэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Цын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын дагз ясны суурийн зүүн хэсгээс дээш үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Хэдий хугацаанд гэдэг нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Цэрэнбалтавын биед учирсан гэмтэл нь бүгдээрээ шинэ гэмтэл байсан. Ер нь КТГ нь гэмтлийг шинэ, хуучнаар ялгасан байдаг бөгөөд Н.Цын КТГ-ээс харахад түүнд хуучин гэмтэл тогтоогдоогүй, бүгд шинэ гэмтэл үүссэн байсан. Би дүгнэлт гаргахдаа КТГ болон өвчний түүх, Н.Цыг биеэр үзсэний үндсэн дээр дүгнэлтийг гаргасан. Би Н.Цыг  гэмтэл авснаас хойш 5 хоногийн дараа үзсэн ба түүний гэмтэл нь  зах ирмэгээрээ шаргалтаж эхэлсэн байсан учир хугацаагаараа ч мөн шинэ гэмтэл гэдэг нь тохирч байгаа. 1-10 хоногтой бол шинэ гэмтэл гэж үздэг. Бид аль хүнд гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоодог. Хамар ясны хугарал, нүдний ухархайн цөмрөл нь нүүрний хэсэгт цохих үед үүснэ, мөн 1 удаагийн цохилтоор аль алинд нь нэгэн зэрэг гэмтэл учрах боломжтой. Хамар ясны хугарал, нүдний ухархайн цөмрөл гэмтлийг авсан хүн зүгээр яваад байх боломж муу буюу өөрт зовиур ихтэй байдаг ба мэс заслын аргаар цөмрөл, хугарлыг  сэргээж, эмчилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч О.Чингүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Ган-Эрдэнийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитод оршин суух ээжийнх нь гэрийн ойролцоо явж байтал Ган-Эрдэнийн дүү нь уйлчихсан явж байхаар нь бид 2 ээжийнх нь гэр лүү нь ороход нэг танихгүй эрэгтэй хүн орон дээр нь хэвтэж байсан. Тэгээд Ган-Эрдэнэ тэр хүнээс “та босоод ир, таныг хэн гэдэг вэ, юун хүн бэ, ээж хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр хүн өөдөөс нь “би мэдэхгүй, 2 найзтайгаа ирээд архи уугаад согтоод унтчихсан байна, сэрэхэд ганцаараа байна” гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ “та одоо эзэнгүй айлд юу хийж байгаа юм бэ” гэхэд тэр хүн нь би “гарахгүй” гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ тэр 2 гарна гарахгүй гэж хэрэлдэж, зууралдаж аваад Ган-Эрдэнэ тэр хүний гар луу нь түлхсэн чинь орны хөлний хэсэгт нь байсан буланд шигдээд суучихсан. Тэгээд Ган-Эрдэнэ бие засахаар гараад би тэр хүнтэй нь хамт гэрт үлдсэн. ...Гаднаас Ган-Эрдэнэ орж ирээд тэр хүнийг цохих шиг болсон чинь тэр хүн нь орилохоор нь ойртоод харсан чинь нүүр нь цус болчихсон байхаар нь би Ган-Эрдэнийг авч гараад гэр гэрлүүгээ явсан ба тэр хүн тэндээ үлдсэн. ... Ган-Эрдэнэ “миний ээжийг доромжилдог хэн юм бэ” гээд уурлаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 48х/

 

Гэрч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ ирсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг нь эвдэлчихсэн байсан. Дотогш ортол том өрөөний ханын пийшингийн орчим, хана зэрэг цус болчихсон байсан. Манай гал тогооны шүүгээн дээр Цэрэнбалтавын малгай байхаар нь Цэрэнбалтав ирж дээ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би гараад урд айлын эгч Лхагваа /бүтэн нэрииг нь мэдэхгүй/-с “манай гэрт юу болоо вэ” гэж асуухад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр танайд чамайг асууж нэг залуу ирсэн, тэгээд “мэдэхгүй” гэсэн чинь танай хашаа руу ороод, танайд баахан хүмүүс архи ууцгаагаад байсан. Тэгсэн чинь шөнө 00 цагийн үед нөгөө чамайг асуусан залуу толгой нь цус болчихсон “эмнэлэг дуудаад өгөөч” гэж гуйсан гэсэн. Тэгсэн чинь Лхагваа эгч “яв” гээд хөөгөөд явуулсан гэсэн. Хэд хоногийн дараа би Цэрэнбалтавтай утсаар яриад болсон асуудлын талаар асуухад “би танайд хэвтэж байхад 2 залуу орж ирээд нэг нь чи яагаад манай ээжийн гэрт хэвтэж байдаг юм бэ, яв” гэж хэлсэн чинь Цэрэнбалтав “явахгүй, би яахаараа явах ёстой юм” гэдэг байдлаар маргасан юм байна лээ. Тэгээд тэр залуу зодсон гэж хэлж байсан. Цэрэнбалтав хүүг маань өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хүү маань Цэрэнбалтавыг харж байгаагүй. Би хүү Ган-Эрдэнээс болсон асуудлыг асуухад “тантай уулзах гээд гэрт чинь очсон чинь нэг согтуу эрэгтэй байсан, тэгэхээр нь гар, яв” гэж хэлсэн чинь “яадаг юм архи ууж байна” гэж маргалдаж байгаад “танай ээж чинь архи эр хүн хоёроос буцахгүй ш дээ” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэнд байсан архины шилээр толгой руу нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/

 

            Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж Даваажав нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд ганцаараа амьдардаг. ...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээжийнхээ гэрт найз Чингүүний хамт очиход ээж гэртээ байхгүй, Цэрэнбалтав гэдэг хүн согтуу сууж байсан. ...”та хэн бэ, ээж хаачсан юм бэ” гэхэд “мэдэхгүй” гэхээр нь “та хэн бэ” гэхэд “Цэрэнбалтав байна” гэхээр нь ...”та тэгвэл гараач, айлд юу хийж байгаа юм бэ” гэхэд “би энд хүн хүлээж байна, гарахгүй” гээд байхаар нь би “таныг гарахгүй бол зодоод, хөөгөөд гаргана шүү” гэхэд “би гарахгүй” гээд байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь гараараа 1 удаа цохиход Цэрэнбалтав хажуу талын булан руу унахаар нь “одоо гар” гээд хувцаснаас нь татахад биеэ цааш нь татаад гарахгүй гээд байхаар нь зүүн талын хавирга хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод “та ер нь юун хүн юм бэ” гэхэд “би Цэрэнбалтав байна” гэхээр нь “хэнтэй хамт явж байгаа юм бэ” гэхэд “би найзтайгаа хамт ирсэн, намайг унтуулчихаад гараад явчихсан байна” гэхээр нь би буцаж гараад хашаан дотор хүн байна уу гэж үзчихээд буцаад ороод ирэхэд орны хажуу талын буланд сууж байсан. ...Тэгэхээр нь би “ээж байхгүй юм чинь одоо гараад яв” гэхэд гарахгүй “би хүлээгээд байж байя” гээд суугаад байхаар нь ширээний хажууд байсан архины шилийг авч толгой руу нь 2-3 удаа цохиход толгой нь хагарч цус гарсан ба хөөгөөд гаргасан. Тэр хүн маргалдаж байхдаа “чи янхан ээжийгээ юуг нь хамгаалаад байгаа юм, танай ээж архи, эр хүн хоёроос буцдаггүй ш дээ” гэж хэлсэн. Энэ үед миний уур маш их хүрсэн. Тэгээд би уурандаа ширээн дээр байсан архины шилээр цохиж байтал Чингүн намайг “боль” гэж салгаад намайг байшингаас аваад гарсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 40-41х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Цын нүүрэн тус газар цохих, архины шилээр толгойн тус газар нь 2 удаа цохиж буй үйлдэл нь гэмт буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдэгдсэн төдийгүй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж, түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хор хохирол учруулна гэдгийг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг шууд санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болно. Тодруулбал, шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд болон бусад хөнгөн гэмтлийг аль аль нь учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн, хохирогчийн  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

Шүүгдэгч Б.Ган-Эрдэний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл,

Б.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Н.Цын “...ээжийгээ асуусан залуу нь  миний нүүр лүү гараараа нэг удаа, толгой руу гараараа биш өөр зүйлээр 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 45-46х  болон шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч О.Чингүний “...Ган-Эрдэнэ тэр хүнийг цохих шиг болсон чинь тэр хүн нь орилохоор нь ойртоод харсан чинь нүүр нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 48х/, гэрч Б.Даваажавын “...гэртээ ирсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг нь эвдэлчихсэн байсан. Дотогш ортол том өрөөний ханын пийшингийн орчим, хана зэрэг цус болчихсон байсан. Би хүү Ган-Эрдэнээс асуухад “тантай уулзах гээд гэрт чинь очсон чинь нэг согтуу эрэгтэй байсан, тэгэхээр нь гар, яв” гэж хэлсэн чинь “танай ээж чинь архи эр хүн хоёроос буцахгүй ш дээ” гэж хэлэхээр нь би тэнд байсан архины шилээр толгой руу нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/, шинжээчийн №11724  дүгнэлт, шинжээч Т.Сэлэнгээгийн мэдүүлэг /54-55, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.Ган-Эрдэний “...би тэр хүний  нүүр лүү нь гараараа 1 удаа, зүүн талын хавирга хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиосон, тэр хүн надтай маргалдаж байхдаа “чи янхан ээжийгээ юуг нь хамгаалаад байгаа юм, танай ээж архи, эр хүн хоёроос буцдаггүй ш дээ” гэж хэлэхээр нь  миний уур хүрч ширээн дээр байсан архины шилээр түүнийг цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 40-41х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд дээрх зүйл хэсгээр ял оногдуулах үндэслэлтэй болно.  Өөрөөр хэлбэл,

шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хүнд, хөнгөн гэмтлийг учруулсан нь шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь бие биеэ нотолсон шинжтэй байх тул шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.

Шүүгдэгч БГан-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Талуудаас гаргасан санал, хүсэлт шийдвэрлэсэн байдал:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт  дараах санал хүсэлт гаргасан болно. Үүнд:

- Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай, үндэслэл нь, хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан байдаг, үүнээс хүнд гэмтлийг нь Б.Г учруулсан, харин бусад хөнгөн гэмтлийг учруулсан нь эргэлзээтэй байгаа тул бусад гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоолгох, хуучин, шинээр нь ялгах шаардлагатай,

-Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан  тус зүйлд заасан торгох ялын доод хэмжээ буюу 10.000 нэгжийг /10 сая төгрөгийг/ нэг дахин багасгаж 5.000 нэгж буюу 5 сая төгрөг болгон бууруулан оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр боломжит хугацаа тогтоож өгнө үү. Үндэслэл нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг багасгаж буруулж болж байгаа тул торгох ялын доод хэмжээг ч бууруулах боломжтой гэж үзэж байна гэсэн саналуудыг тус тус гаргасныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь,  өмгөөлөгчийн саналд дурдагдсан “хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсан болохыг тодруулах зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай асуудал нь шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн буюу хууль зүйн ойлголт, тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүдийн тодруулбал зохих асуудал байх бөгөөд уг  асуудлыг тодруулж ирсэн гэж шүүх үзсэн болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шинжээчийн №11724  дугаартай дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлүүдийг дурдаж /хх-ийн 17-18х/ улмаар шинжээч Т.Сэлэнгээ нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учирсан гэмтлүүдийг хүнд, хөнгөнөөр заагласан төдийгүй  хохирогчид учирсан бүх гэмтэл нь шинэ гэмтэл гэж тодруулан мэдүүлсэн нь  бусад бичгийн нотлох баримтуудтай зөрчилдөөгүй, мөн үгүйсгэгдээгүй тул тус шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Мөн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын  доод хэмжээг багасгаж 5 сая төгрөгөөр торгох тухай” санал, дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” заасан заалттай зөрчилдөхөөр байх тул хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн өмгөөлөгч нь гэм буруу дээр маргахгүй гэсэн атлаа хохирогчид учруулсан зарим гэмтлийг тодруулбал, хөнгөн гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгааг эсрэгээрээ гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.  

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай дүгнэлтдээ  Б.Гд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих талаар дурдсаныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь, Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө насанд хүрсэн /хх-ийн 59х/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  наймдугаар бүлэг  “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-т заасан үндэслэлүүд нь түүнд хамааралгүй, шүүгдэгч Б.Гд хэрэглэхээргүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эрүүл мэндийн төлбөрт гарсан зардал гэж  нийт 817.790 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-ийн 15, 28-30х/ байх боловч шүүхийн хэлэлцүүүлэгт мэдүүлэхдээ “шүүгдэгчээс нийт 5.560.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэх тул шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 45-46х, шүүх хуралданы тэмдэглэл/

  

            Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,тэрбээр цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамсамбуугийн Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ган-Эрдэнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ