Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/124

 

 

 

 

 

 

      2024             2           7                                            2024/ДШМ/185                     

 

Э.Х, Ч.У, Д.Б,

Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

шүүгдэгч Ч.У, Д.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Х.Гантулга,

хохирогч С.Бийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

хохирогч, иргэний хариуцагч “Д” ХК /ТӨХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов,

хохирогч, иргэний хариуцагч “Д” ХК /ТӨХК/-ийн өмгөөлөгч Э.Туул,

иргэний нэхэмжлэгч Ш, түүний орчуулагч Д.Н, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, Д.Баттөмөр,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/631 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Л.Намнансүрэн, хохирогч С.Б, хохирогч, иргэний хариуцагч “Д” ХК /ТӨХК/-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Х, Ч.У, Д.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2014250006873 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

           

           

            Шүүгдэгч Г.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс /цаашид БНХАУ/-ын Т” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, “Д” ХК /ТӨХК/-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор “Т” ХХК-ийн захирал Ш-ийг БНХАУ-д байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х /Х/ нь БНХАУ-ын Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бд өгч, тус бланкин дээр “С” ХХК-ийн захирал Г.Б нь “гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны - тоот гадаад валютын данс, Голомт банкны - тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг боловсруулж, Д.Баар БНХАУ-ын Тиажин хотын замаар бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “Д” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж хуурамч баримт бичиг ашиглан хуурсан, тус 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийн дагуу “Д” ХК /ТӨХК/ нь төөрөгдөлд орон хууртаж 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “С” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны - тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны - тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус авч, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч залилах гэмт үйлдлийг зохион байгуулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С1 телевизийн “Ц” нэвтрүүлэгт оролцох үедээ Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийдвэрийн дагуу 2013 оны 6 сарын 13-ны өдөр Б буюу “Н” ХХК-ийн байранд явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хохирогч С.Бийн нэр төр, алдар хүндэд халдаж “С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон...” гэж илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт тус тус,

             

            шүүгдэгч Ч.У нь “Д” ХК /ТӨХК/-ийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн нийт 1,200,258.2 ам.доллар /1.543.406.400/ төгрөгийг өөрийн “С” ХХК-ийн дансаар авч Г.Бид дамжуулан өгч залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

            шүүгдэгч Д.Б нь санаатайгаар бусадтай бүлэглэн БНХАУ-ын Т” ХХК-ийн захирал Ш-ыг Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор түүний төлөөлөгч Э.Хд үлдээсэн БНХАУ-ын Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг авсан, тус бланкин дээр Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж, “Д” ХК /ТӨХК/-д хүргүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

            шүүгдэгч БНХАУ-ын иргэн Э.Х нь БНХАУ-ын Т” ХХК-ийн захирал Ш-ийг Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор үлдээсэн БНХАУ-ын Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж Д.Баар дамжуулж Г.Бид өгч, залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн Прокурорын газраас: шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, БНХАУ-ын иргэн Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Бийг бусадтай бүлэглэн, хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэн, хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Г.Бийн цагдан хоригдсон нийт 409 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон  нийт 6,135,000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч нийт торгуулийн ялыг 33,865,000 төгрөг, шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон нийт 166 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон нийт 2,490,000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч нийт торгуулийн ялыг 32,510,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Г.Б, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих ялаас солихыг дурдаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Боос нийт 671,702,200 төгрөгийг, шүүгдэгч Д.Баас нийт 771,702,200 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Д” ХК /ТӨХК/-д олгож, уг хохирлоо тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тамгын газрын Төрийн сангийн дансанд байгаа 100,000,000 төгрөгийг “Д” ХК /ТӨХК/-д олгож, “Д” ХК /ТӨХК/-аас 1,543,406,400 төгрөг, 547,555.2 ам.долларыг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ш-ийн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий а нгийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Д.Бын өмчлөлийн орон сууц /үнэлгээ 169,200,000 төгрөг/ орон сууц /үнэлгээ 198,000,000 төгрөг/ битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, “Д” ХК /ТӨХК/-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд байгаа 550,000 ам.долларын шилжилт хөдөлгөөн, хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Д” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Д” ТӨХК-ийн дансанд ам.доллар орж ирснээр захиран зарцуулах эрх үүсч байна...” гэсэн дүгнэлт нь ямар хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн дүгнэлт хийж байгаа талаар огт бичээгүй байна. “Д” ТӨХК 2011 оны 3 сарын 18-ны өдөр БНХАУ-ын “Т”-тай ELYT-20110125 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээгээр нийт 100,000 тонн төмрийн хүдрийг нийт 4,000,000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Энэ гэрээний 2.1-д заасны дагуу худалдан авагч гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа төмрийн хүдрийг худалдан авагчид шилжүүлэх, гэрээний үргэлжлэх хугацаа 2011 оны 7 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр заажээ. Гэрээнд худалдан авагч талыг төлөөлж захирал Х болон Монгол дахь төлөөлөгч Х нар гарын үсэг зуржээ. “Т” ХХК ELYT-20110125 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд 13 удаагийн гүйлгээгээр худалдан авагчийн дансанд шилжүүлсэн. Улмаар “Т” ХХК-ийн хэвлэмэл хуудас дээр бичигдсэн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн огноотой 86/25 дугаартай албан бичгээр Худалдах худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 2,000,000 ам.доллараас 1,200,000 ам.долларыг “С” ХХК-ийн арилжааны банк дахь дансанд буцаан шилжүүлэхийг хүссэн байдаг. Энэхүү албан бичигт захирал гээд Х гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Албан бичгийн дагуу “Д” ТӨХК 1,200,000 ам.долларыг шилжүүлсэн байна. “Т” ХХК 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт Х болон түүний эхнэр Оюунгэрэл нарын хууль бус үйлдлийг шалгаж өгөх өргөдлийг гаргасан байдаг. “Д” ТӨХК 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын “Т” ХХК-тай ELYT-20110125 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ болно. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. “Д” ТӨХК нь худалдагч бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайгаас биет байдлын болон эрхийн доголдолгүй нунтаг төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авагчид худалдах, худалдан авагч төмрийн хүдрийн баяжмалын төлбөрийг урьдчилан бүрэн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Худалдах, худалдан авах гэрээнд худалдагч авагч талд Х гэгч иргэн нь “Монгол дахь төлөөлөгч” гэж гарын үсэг зурж, худалдагч талаас гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа мэдээлэл авах эрхийг “Х”-д өгч байхаар (Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2) заасан зэрэг нь худалдан авагчийн эрх бүхий төлөөлөгч бол Х гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн. Энэ нь мөн “Т” ХХК-ийн Улсын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөлд “...түүнд улам итгэх болсон, ийм ч учраас түүнд дансанд байх мөнгийг захиран зарцуулахаас бусад гэрээтэй холбоотой үйлдэл хийх эрхийг 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон билээ” гэж бичсэнээр улам баталгаажсан. “Т” ХХК-ийн хэвлэмэл хуудас дээр бичигдсэн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн огноотой 86/25 дугаартай албан бичгээр худалдан авагчийн төлөөлөгч төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг буцаан шилжүүлэхийг хүссэн байна. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээний зарим хэсгээс татгалзаж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, худалдагч гэрээнд заасны дагуу төмрийн хүдрийн баяжмал нийлүүлж эхлээгүй тул худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан худалдан авах хөрөнгөөс 30,000 тонн хөрөнгө авахаас татгалзаж, нэгэнт шилжүүлсэн төлбөрийг буцаан шилжүүлэхийг хүссэн байна. Худалдагч “Х” гэгчийг худалдан авагчийн бүрэн эрхт төлөөлөгч гэж харилцаж байсан тул түүний хүсэлтийн дагуу төлбөрийн зарим хэсгийг буцаан шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн өмчлөх эрх нь гэрээ бүрэн биелэгдсэний дараа худалдагч талд үүснэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хөрөнгө худалдан авсны хариу төлбөр болно. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хиймэгц биелэгдэх гэрээ биш бөгөөд тодорхой хугацаанд гэрээний зүйл болох төмрийн хүдрийн баяжмалыг бэлтгэж, худалдагчид нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэрээний зүйлийг бэлтгэх, нийлүүлэх хугацаанд талууд харилцан тохиролцож дуусгавар болгох, эсхүл гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгосон, гэрээнээс татгалзсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой тул гэрээний төлбөрийг шууд өмчлөх эрх үүсэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1060 дугаартай магадлалд: ....Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт үйлдлийн улмаас бодит байдлыг буруугаар ойлгож төөрөгдөлд орсон этгээд байх бөгөөд тухайн хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид хамаарна. Өмчлөх эрх гэдэг нь Иргэний хуулийн 101.1 дэх хэсэгт заасан байна..." гэсэн байсан. /10хх 167/ Иргэний хуулийн 101 дүгээр зүйл нь өмчлөх эрхийн ерөнхий зохицуулалтыг агуулж байгаа бөгөөд өмчлөх эрх хэзээ үүсэх вэ гэдгийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдах худалдан авах гэрээний төлбөр нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр хариу төлбөр болох мөнгөн хөрөнгийн өмчлөх эрх худалдагч талд үүсэхээр байна. Иймд, гэрээний төлбөр нь “Д” ТӨХК-ийн дансанд орсноор захиран зарцуулсан эрх үүссэн гэж хуулийн үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, улмаар хохирогчоор тогтоосон нь зөв гэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь, өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх хууль зүйн хувьд хэзээ үүсэхийг Иргэний хуульд тодорхой хуульчилсан байхад ийнхүү хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс алдаатай дүгнэлт, шийдвэр гарсаар байна. “Д” ТӨХК-ийн гэрээний мөнгө дансанд орсноор гэмт хэрэг гарсан гэж үзээгүй бөгөөд шилжүүлсэн гэрээний мөнгөний зарим хэсгийг буцаан авахыг шаардсанаар буцаан шилжүүлэхгүй гэх эрх “Д” ТӨХК-ийн хуулиар олгогдоогүй учраас гэрээний зүйл буюу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй мөнгийг буцаан өгсөн байхад хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ хэргийн хохирогч нь БНХАУ-ын Тианжин хотын “Т” ХХК гэж үзэж байгаа бөгөөд тэдний захирал Шнь Монгол Улсад бизнес хийхээр ирээд Хтай хамтран мөн Боор дамжуулан гэрээ хийсэн байх бөгөөд байх бөгөөд гэрээ байгуулах үйл явцыг мэдэж байсан. Х, Б нарын санаатай үйлдлийн улмаас Шийг бүтээгдэхүүнээ авахаас өмнө түүнийг төлөөлөн албан бичиг, тамга, гарын үсгээр баталгаажуулан мөнгийг авсан байна. “Д” ТӨХК ноцтой төөрөгдөлд ороогүй болох талаар факсаар албан бичиг ирүүлсэн бөгөөд энэхүү албан бичгийг хэн, хаана үйлдсэнийг мэдэх боломжгүй, оролцоогүй харин ирүүлсэн албан бичгэн дээр дарагдсан тамга нь гэрээн дээр дарагдсан тамганы дардастай адилхан, гэрээнд гарын үсэг зурсан Монгол улс дахь төлөөлөгч Хгийн гарын үсэг адилхан зурагдсан, байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудас дээр бичигдсэний дагуу мөнгө шилжүүлсэн. Гэрээний төлбөрийн зарим хэсгийг буцаан шилжүүлэхгүй байх эрхгүй учраас мөнгийг шилжүүлсэн хууль ёсны үйлдэл болно. Шүүгдэгч Х болон Ч.У нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, БНХАУ-ын иргэн Шийг Бтой Х гэх хүн анх танилцуулсан, Х нь монгол хэл үл мэдэх гадаадын иргэний өмнөөс төлөөлөн явуулахдаа итгэмжлэл авсан атлаа итгэмжлэлийг үндэслэн үйл ажиллагаа явуулж болох байтал БНХАУ-ын Тианжин хотын “Т” ХХК-ийн хэвлэмэл бланк хэрэгтэй мэтээр ойлгуулж, хэвлэмэл бланк дээр тамга даруулан авч үлдсэн үйлдэлдээ маргаагүй бөгөөд энэ бланкыг өөрийг нь төлөөлөн бүрэн ашиглах боломжийг шүүгдэгч Д.Б, Г.Б, Ч.У нартай хамтран залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. “Д” ТӨХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд “хохирогчийг зөв тогтоогоогүй” гэх үндэслэлээр маргаж байгаа үйл баримтыг шүүгдэгч Д.Б нар “хохирогч нь өөрсдийгөө хохирогч биш гээд байхад яллаж байна” гэх байдлаар ашиглаж байгаа боловч энэ нь шүүгдэгч нар нь “Д” ТӨХК-ийг хохироосон бус “Д” ТӨХК-иас бүтээгдэхүүн худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн үйл баримтыг мэдэж байсан учраас гагцхүү тэр мөнгийг бүтээгдэхүүн нийлүүлэхээс өмнө л авах боломжтой учраас албан бичиг үйлдэж, илгээж, мөнгийг авсан. Өөрөөр хэлбэл, Ший монгол хэл мэдэхгүй ч монголд бизнес хийхээр ирсэн сул талыг ашиглан түүний итгэж өгсөн итгэмжпэл болон хоосон тамгатай хэвлэмэл хуудас гурвыг авч, үүнийгээ “Д” ТӨХК-д илгээж байсан бөгөөд үүний нэгэн адил хэвлэмэл хуудсаар түүний авах мөнгийг өмнөөс нь хууль бусаар авсан нь Х, Б, У, Б нар нь хамтран “Д” ТӨХК-ийг бус “Д” ТӨХК-иас бүтээгдэхүүн авахаар тохиролцсон Шийн бүтээгдэхүүн худалдан авах үйлдэлд нь саад учруулж, түүнийг хохироосон үйлдэл гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд: БНХАУ-ын Тианжин хотын “Т” ХХК, “Д” ТӨХК-ийн хооронд 2011 оны дугаар сард төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу 2,000,000 ам.доллар “Д” ТӨХК-ийн дансанд шилжин орж ирснээр “Д” ТӨХК нь БНХАУ-ын Тианжин хотын “Т" ХХК-ийн өмнө гэрээний үүргээ биелүүлэх учиртай. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд, гэрээний дагуу орж ирсэн үнийн дүнг хариуцан буцаан өгөх үүргийг хүлээнэ. Иймд “Д” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв байна. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь “гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар иргэний хариуцагчаар тогтоосон” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгчээс иргэний нэхэмжлэлтэй нь холбоогүй мэдүүлэг авах, асуулт асуух, асуултанд хариулах зэргээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдсан болохыг шүүх хуралдааны тэмдэглэлийг эх сурвалж болгон давж заалдах гомдолдоо дурдаж байна. Иргэний нэхэмжлэгчээс “хэдэн тамгатай хоосон бланкыг төлөөлөгч Хд өгсөн талаар, төлөөлөгч Хгаас “Д” ТӨХК-д факсаар явуулсан албан бичгийн тамга, гарын үсгийн талаар болон шинжээчийн дүгнэлтийн талаар мэдүүлгийг шүүх хүлээн авч байгаа нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоогүйгээр, хэргийн үйл баримттай холбогдуулан хохирогчийн, гэрчийн байр сууринаас оролцуулсан. Түүнчлэн, шүүх нь “... хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...” гэж бичсэн байна. “Д” ТӨХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шууд дүгнэлт хийгээгүй бөгөөд хийх боломжгүй. “Хэрэв” гэж бичсэн шүүх нь “аливаа үйл хэргийг магадлах, боломгүй сэжиглэх зэрэгт хэрэглэх үг”-ийг ашигласан байна. Энэ бичилт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, “Д” ТӨХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх учиртай хэмээн үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай шийдвэрийг гаргаж байгаа нь гэмт хэргийн үйл баримт, гэмт хэргийн үндсэн шинжтэй хамааралгүй дүгнэлтийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, “Д” ТӨХК-тай гэрээ байгуулсан бол иргэний хариуцагчаар “Д” ТӨХК болох хуулийн этгээдийг биш харин эрүүгийн 2014250006873 дугаартай хэрэгт тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон Б.Цыг иргэний хариуцагчаар татсан байгаа талаар шүүх хуралдааны үеэр шинжлэн судлуулсан боловч шүүх энэ талаар үгүйсгэсэн тайлбар, дүгнэлтийг шийтгэх тогтоолд бичээгүй байна. /8хх 184/

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолд: ... “Д” ТӨХК-ийн санхүүгийн баримтаар “Д” ТӨХК-ийн дансанд 577,555.20 ам.долларыг өглөгөөр тусгагдсан байгааг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд болох нь тогтоогдож байх тул Б.Цыг иргэний хариуцагчаар тогтоосон...” байна. Мөрдөгч тогтоолдоо “Д” ТӨХК-ийн дансанд өглөгөөр тусгагдсан гэсэн бол иргэний хариуцагчаар “Д” ТӨХК-ийг тогтоогоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цын хувийн дансанд байхгүй байхад түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.” гэж заасан байхад ч хуулийн этгээдийг бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийг татсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг тус тус зөрчсөн шийдвэрийг үндэслэн гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв байна” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхээс “Д” ТӨХК болон БНХАУ-ын Тианжин хотын “Т” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь гэмт хэргийн арга хэрэгсэл биш иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь гэмт хэргийн шинжгүй байхад гэрээний өмчлөгчийн эрхийн талаар, гэрээний үүргээ биелүүлэх талаар дүгнэлт хийж, гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах талаар Улсын дээд шүүхиийн шийдвэрийг үндэслэн ам.доллараар гаргуулахаар шийдвэрлэж байгааг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийтгэх тогтоолд: ...Тиймээс анх “Д” ТӨХК-ийн дансанд гэрээний үүргийн дагуу иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Шнь 2,000,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд үүнээс үлдсэн 547,555.2 ам.доллартой дүйцэхүйц “Д” ТӨХК-ийн эзэмшлийн ам.долларын харилцах дансанд байгаа 550,000 ам.долларыг ... ам.доллараар нь гаргуулж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв...” гэсэн байна. /шийтгэх тогтоолын 25-26/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11. “Д” ТӨХК-иас 1,543,406,400 төгрөг, 547,555.2 ам.долларыг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 “Монгол Улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ.” гэж заасан байна. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрээний үлдэгдэл төлбөрийг, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг хэрэгжүүлэхээр, ам.доллароор гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна. Гэмт хэргийн улмаас учраагүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гагцхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоог тогтоосны дараа иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх байтал гэмт хэрэгтэй холбоогүй гэж дүгнэсэн атлаа иргэний нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх хуулийн заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэртэй анх удаа танилцаж байна. Монгол Улсын бүх шүүхийн шийдвэрт гадаад валютыг заавал үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн байдаг. Гэтэл 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг ам.доллараар тодорхойлж, ам.доллараар гүйлгээ хийсэн үйл баримтыг шийдвэрлэхдээ дараах байдлаар зөрүүтэйгээр тооцож шийдвэрлэсэн. Үүнд:

Шүүгдэгч Д.Б, Д.Б нараас нийт 1,543,406,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгч Д.Бийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар бусадтай бүлэглэн .... гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,258.2 ам.долларыг авах зорилгоор ... нэр бүхий дансуудаар өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдлийг зохион байгуулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй ... гэж шүүх үзэв.” /шийтгэх тогтоолын 20-21/ 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Д” ТӨХК-иас “С” ХХК-ийн данс руу 404,774,400 төгрөгийг шилжүүлсэн байна. Монгол банкны 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хаалтын ханшны мэдээг гаргаж өгсөн бөгөөд 1,264.92 төгрөгөөр 320,000 ам.доллартой тэнцэх 404,774,400 төгрөгийг шилжүүлсэн байна. Ам.доллараар 880,000 долларыг төгрөгт шилжүүлэхэд 1,113,129,600 төгрөгтэй тэнцэж байх бөгөөд нийтдээ 1,200,000 ам.доллар буюу 1,517,904,000 төгрөгтэй тэнцэх мөнгийг худалдан авагч талаас ирсэн албан бичигт үндэслэн, түүнд бичигдсэн данс руу шилжүүлсэн баримт авагдсан байхад шүүх 258,2 ам.долларыг нэмж бичсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолд 1,200,258.2 ам.долларыг ямар тооцоогоор тооцсон талаараа бичээгүй байх бөгөөд ойлгомжгүй байна. 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу 2011 оны 5 дугаар сарын 13-наас 16-ны өдрийн хооронд 2,000,000 ам.доллар шилжүүлсэн. 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 ам.долларыг буцаан шилжүүлсэн. 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гэрээний дагуу 245,316 ам.доллар буюу 307,336,791 төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн нийлүүлсэн анхан шатны баримтууд /8хх 211-222/, 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 10,000 ам.доллар буюу 14,637,200 төгрөг /9хх 10/, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 20,000 ам.доллар буюу 29,409,800 төгрөгийг Шбэлнээр нь буцаан авсан /9хх 18/. Гэрээний үлдэгдэл нь санхүүгийн анхан шатны баримтаар 524,684 ам.доллар буюу 639,773,435 төгрөгтэй тэнцэхээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд “Д” ТӨХК-иас дээрх байдлаар нотлох баримтыг шинжлэн судлуулж, дүгнэлтээ танилцуулсан байхад шийтгэх тогтоолд дээрх баримтыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлийн талаар бичээгүй байна. Шүүх шийдвэртээ нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 308 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг эх сурвалж болгосон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “банкинд байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах” прокурорын зөвшөөрөл нь хууль зөрчсөн шийдвэр, ажиллагаа юм. /19хх 65/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд: гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд дээрх ажиллагааг явуулахыг хуульд заасан байна. Энэ хэрэг үүссэн үндэслэл, сэжиг таамаг нь анхнаасаа “1,200,000 ам.долларыг хуурамч бичиг үйлдэж авсан” гэсэн гомдлын мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн бөгөөд үлдэгдэл 800,000 ам.долларын асуудал нь гэмт хэрэгтэй холбоогүй, гэрээний дагуу хууль ёсны үйлдэл гэж үзсэн нь уг 800,000 ам.доллартай тэнцэх мөнгө нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй, гэмт хэрэг үйлдэж олоогүй, энэ мөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байхгүй буюу өөрөөр хэлбэл, хэрэг гарснаас 10 жилийн дараа “Д” ТӨХК-ийн дансанд байгаа гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Гэмт хэрэг үйлдэж олоогүй мөнгийг 10 жилийн дараа хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл нь хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх мөн адил гэмт хэрэг үйлдэж олсон гэж дүгнээгүй атлаа прокурорын зөвшөөрлийг үндэслэж, гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 308 дугаартай зөвшөөрлийг мөрдөгч ХХБ-нд хүргүүлсэн баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд уг зөвшөөрлийн дагуу мөрдөгч банкинд даалгасан эсэх талаар тодорхой ажиллагаа хийгээгүй байхад ийнхүү энэ ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ дээрх прокурорын зөвшөөрлөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөн Улсын дээд шүүхийн иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэснийг үндэслэн шийдэж байгаа тухай бичсэн байна. /шийтгэх тогтоолын 25-26/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно." гэсэн заалтыг хэрэглэсэн нь алдаатай дүгнэлт юм. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: ... шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг ... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар тогтоолдоо бичээгүй орхигдуулсан байна. Яллах дүгнэлтэд иргэний нэхэмжлэлийн талаар яллагдагч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар ялласан байхад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан этгээдэд оногдуулж байгаа иргэний нэхэмжлэлийг хэрхэн талаар тогтоолдоо бичээгүй нь шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахдаа шийтгэх ба цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын тухай шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдах ба харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гаргасан нэхэмжлэлийн талаар буюу хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгох заалтыг бичнэ. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид нь зөвхөн шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт харин ялтан, түүний өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч хохирогч болон түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэл төдийгүй бусад асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэгч талыг хохирогч, иргэний нэхэмжлэгч гээд гэм буруутай этгээдийг иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэж үйл ажиллагааны үе шат бүрт өөрөөр томьёолон нэрлэснээрээ онцлог байдаг. “Д” ТӨХК-ийн ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон нотлох баримт, үйл баримт шүүх хуралдаанаар тогтоогдоогүй байхад шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг иргэний хариуцагч болгон төлүүлэх нь хууль зүйн талаасаа ойлгомжгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг хэнээр төлүүлэх вэ асуудал дээр маргааныг шүүх хууль зүйн талаас нь зөв дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гэж үзсэн нийгэмд аюултай үйлдлийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэх ёстой байтал гэм буруугүй иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байна. Гэм буруугүй иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдэж байгаа юм бол гэмт хэргийн улмаас учраагүй хохирол, иргэний нэхэмжлэлийг төлөх учиртай бөгөөд энэ нь эрүүгийн хэрэгт хамааралгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “11. “Д” ТӨХК-иас 1,5543,406,400 төгрөг, 547,555.2 ам.долларыг тус тус гаргуулж, иргэний нэхэмжпэгч Шд олгосугай.” гэсэн нь гэмт хэргийн улмаас хохирол, иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлэж байгаа гэж үзэх боломжгүй юм. Гэм буруутай гэж тогтоосон шүүгдэгч Д.Б, Д.Б нар нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 880,000 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 1,113,129,600 төгрөг, 320,000 ам.доллартай тэнцэх 404,774,400 төгрөг буюу нийт 1,200,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,517,904,000 төгрөгийн хохирлыг гэмт үйлдлийн улмаас учруулсан байхад энэ төлбөрийг гэм буруугүй, шүүгдэгч нартай ямар ч хамааралгүй “Д” ТӨХК-иар төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр юм. Шүүгдэгч нар 2011 онд 1,517,904,000 төгрөгийг хувьдаа авч завшиж, үр шим нь хүртэж, маргалдаж явсаар 12 жилийн дараа гэмт хэрэг үйлдэх үеийн ханшаар тооцож, төгрөгийн төлбөрийг төлөхөөр шийдүүлж байхад “Д” ТӨХК-ийг оролцуулалгүй шүүхийн шат шатны шийдвэрүүд гарч, 12 жилийн дараа иргэний нэхэмжлэгчид мөнгө төлөх шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. 2011 оны 1,200,000 ам.доллар нь өнөөдрийн 3436.72 төгрөгийн ханшаар тооцоход 441,669.7 ам.доллартай тэнцэж байхад 2011 оны гэрээний үлдэгдэл хэмээн үндэслэлгүй тооцоо хийсэн 547,555.2 ам.доллар нь 1,881,793,906 төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засгийн утгаараа “Д” ТӨХК нь ямар ч гэм буруугүй атлаа иргэний нэхэмжлэгчид 1,543,406,400+1,881,793,906 төгрөг буюу нийт 3,425,200,306 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдэж байгаад маш их гомдолтой байна.

Нийт төлбөрийг өнөөдрийн 3436.72 төгрөгт хуваахад 12 жилийн дараах ханшаар 996.648 ам.доллартай тэнцэх төлбөрийг иргэний нэхэмжлэгч авахаар болж байгаа нь “Д” ТӨХК-ийг шүүх шийдвэрээрээ хохирол учруулж байна. Бодит байдал дээр “Д” ТӨХК нь Ший монгол хэлтэй, монгол дахь хүсэл зориг, зорилгоо биелүүлэх үүрэгтэй төлөөлөгч Хгийн албан бичгээр 1,200,000 ам.доллар буюу 1,517,904,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь Ший хүсэлтээр 30,000 ам.доллар буюу 44,047,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 245,316 ам.доллар буюу 307,336,791 төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн нийлүүлж, одоо 524,684 ам.доллар буюу 639,773,435 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх эсхүл төлбөрийг нь иргэний журмаар төлөх үүрэгтэй байхад эрүүгийн шүүхийн шийдвэрээр 996.648 ам.доллар буюу 3,425,200,306 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. “Д” ТӨХК нь БНХАУ-ын Тианжин хотын “Т” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний үлдэгдэл нь худалдан авагч талаас монгол талын төлөөлөгч Х болон зуучлуулагч гэх хүмүүүсийн хоорондын болсон асуудлаар 524,684 ам.долларын үлдэгдэл төлбөрийг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлд оруулахаар тооцож байгаа бол ам.доллараар бус гэмт хэрэг үйлдэх үеийн ханшаар тооцож, хуулийн дагуу төгрөгөөр тодорхойлоогүй зэрэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж байна.

“Д” ТӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгө оруулсан хуулийн этгээд юм. Төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагаагаа ашигтай явуулж улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах бөгөөд үйл ажиллагаа нь ашиггүй ажилласан тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж байдаг онцлогтой. Худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох худалдан авагч болон түүний төлөөлөгч хооронд үүссэн маргааны хохирлыг төрийн өмчит хуулийн этгээдээр барагдуулах гэж байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бусдын хохирлыг барагдуулах, улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ хэрэгт “Д” ТӨХК-ийг ноцтой төөрөгдөлд орж, данснаасаа гэмт этгээд рүү мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан” гэж хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй юм. “Д” ТӨХК нь Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний хуулийн зохицуулалтын дагуу худалдан авагч талд шилжүүлэн өгөөгүй байхдаа гэрээний төлбөрийг захиран зарцуулах эрх нь үүсэхгүй тул худалдан авагч талын хүсэлтээр худалдан авах барааны тодорхой хувийг авахаасаа татгалзаж байна хэмээн үзэж, гэрээний төлбөрөө буцаан авах хүсэлтэд заасан данс руу шилжүүлэхдээ худалдан авагч талын урьд өмнө ашиглаж байсан хэвлэмэл хуудас, тамга, монгол дахь төлөөлөгчийн гарын үсгээр баталгаажсан байсан тул уг хүсэлтийн дагуу дотоод гүйлгээ хийсэн нь хууль зөрчөөгүй, гэм буруугүй үйлдэл гэж үзэж байна. Энэ хэргийн шүүгдэгч Х, У нарын үйлдлийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Х нь монгол талын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд монгол хэл мэдэхгүй Шээс итгэмжлэл, компанийн тамгаар баталгаажуулсан хоосон хэвлэмэл хуудас авч, түүнийгээ Бтай хамтран эрх зүйн үр дагавар үүсгэх бичгийг “Д” ТӨХК руу илгээж байсан талаараа маргадаггүй. Хд компанийнхаа хоосон хэвлэмэл хуудсыг тамгаараа баталгаажуулан өгч байгаа Шнь уг хэвлэмэл хуудсыг ашигласнаас гарах үр дагаврыг “Д” ТӨХК-иас бус Хгаас хариуцлага нэхэх үндэслэлтэй байхад түүнийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй юм. ...“ гэв.

 

Шүүгдэгч Г.Б, Д.Б болон тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Л.Намнансүрэн нар давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, шүүхийн хийсэн дүгнэлтийг дараах баримтуудаар үгүйсгэн няцааж байна.

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд дүгнэлт хийхдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримт болон 3 өдрийн шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шнь “Д ТӨХК-тай Г.Боор зуучлуулж 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийж ...” гэж дүгнэлтээ хийсэн. Улсын яллагч Б.Энх-Эрдэнийн энэ дүгнэлт нь анхнаасаа “Г.Боор зуучлуулж гэрээг хийсэн” талаар хүлээн зөвшөөрч бодит байдалд нийцсэн зөв дүгнэлт хийсэн ба энэхүү бодит уйл баримтаар шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно. Шүүх үүнийг анхаарч зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн тайлбарлаад байгаа бичгээр байгуулсан зуучлалын гэрээний цаг хүгацаа буюу 2011 оны 8 дугаар сараас бүтэн 5 сарын өмнө, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шнь “Д ТӨХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Г.Боор зуучлуулж гэрээг байгуулсан бодит үйл баримттай буюу тогтоогдсон үйл баримттай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

Улсын яллагч Ө.Мөнхнавчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлт нь улсын яллагч Б.Энх-Эрдэнийн дээрх дүгнэлттэй нэгэн адил агуулгатай бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дугаартай худалдах, худалдан авах гэрээг Г.Боор зуучлуулан хийсэн болохыг зөв тогтоон дүгнэсэн. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ зөвхөн гэрээг бичгээр байгуулсан хугацааг үндэслэж, харин түүний өмнөх цаг хугацаанд Г.Б бодит үйлдлээрээ зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

Ший хэрэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүхийн тайлбарлаад байгаа бичгээр байгуулсан зуучлалын гэрээний цаг хугацаа буюу 2011 оны 8 дугаар сараас бүтэн 6 сарын өмнө Г.Б болон Шнар нь зуучлалын гэрээг амаар тохиролцсон, Г.Б нь зуучлагчийн үүргээ 2011 оны 2 дугаар сараас эхлэн биечлэн бодитоор хэрэгжүүлж эхэлсэн, зуучлалын гэрээг бичгээр байгуулах талаар тохиролцсон үйл баримтуудыг Шөөрөө хангалттай тодорхой мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүй тогтоогдсон байна. Ший энэ хохирогчоор өгсөн хууль ёсны мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй орхигдуулсан нь алдаатай, үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ нь шүүгдэгч нарын мэдүүлгээр бус Ший өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа нь онцгой чухал ач холбогдолтой баримт юм.

2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр улсын яллагч Б.Энх-Эрдэнээс асуулт, хариултын шатанд Шээс “2011 оны гэрээг байгуулахад Г.Б танд зуучилсан уу?” гэж асуухад Шнь “Тийм” гэж, улсын яллагч Б.Энх-Эрдэнээс “Зуучилсны хариуд шагнал, урамшуулал өгөхөөр тохирсон зүйл бий юу” гэхэд, иргэний нэхэмжлэгч Ш“гэрээг хийхээс өмнө, хийж байх үед ч энэ талаар ярьж байсан” гэж, улсын яллагч Б.Энх-Эрдэнээс “урамшууллын гэрээг бичгээр байгуулсан уу” гэхэд иргэний нэхэмжлэгч Ш“хийсэн” гэж тус тус мэдүүлсэн.

Ший шүүх хуралдаан дээр өгсөн дээрх мэдүүлэг нь 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүйгээр тохирч байгаа бөгөөд түүний өөрийнх нь удаа дараагийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үнэн үйл баримт ийнхүү эргэлзээгүй тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлогдон тогтоогдсон үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Түүнчлэн, шүүхийн дээрх алдаатай дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь цогц байдлаар үнэлээгүй, хэсэгчлэн дүгнэлт хийснээс үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

... Мөн иргэний нэхэмжлэгч Ший удаа дараагийн шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд шүүх бүрэлдэхүүний асуултанд зуучлалын гэрээг байгуулсан, гэрээнд хэн аль нь санаа бодлоо тусгасан, манай компанийн тамга, миний гарын үсэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь хангалттай тогтоогддог болно.

2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ELYT 2011-0125 дугаартай худалдах, худалдан авах гэрээг Ш, “Д” ТӨХК нар хийхээс өмнө Ш, Г.Б нарын хооронд 1,200,000 ам.долларыг өгөх талаар тогтсон байсан болох нь, мөн мөнгийг гэрээ хийсний дараа өгөх талаар яригдсан болох нь тухайн үед Шийн орчуулагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Хгийн мэдүүлгээр тус тус тогтоогддог ба мөнгийг яаж өгөх болон гэрээг яаж бичихээ эргээд ярилцахаар болсон нь давхар тогтоогддог.

2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр улсын яллагч Б.Энх-Эрдэнэ “2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр урамшуулал олгох гэрээ байгуулсан. Яагаад энэ гэрээг байгуулахаас өмнө мөнгө шилжүүлж байгаа юм бэ?” гэж шүүгдэгч Г.Боос асуухад, “Амаар хийсэн хэлцлээ бичигт оруулсан нь 8 дугаар сарын 3-ны өдөр. Тамгаа дарна гээд Шзугтсан. Өгсөн авсан бичгээ бичгэн хэлбэрт оруулаад ирлээ гэж ирсэн. Тохироо бол гэрээ хийхээс өмнө байгаа” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь дээрх Ший мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, улсын яллагч нарын дүгнэлтүүд, шүүгдэгч Э.Хгийн мэдүүлгүүдтэй бүрэн нийцсэн, зөрүүгүй байгаа нь бодит байдал бүх талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс дээрх бүх мэдүүлгүүд улсын яллагчийн дүгнэлтээр анхан шатны шүүхээс “Д” ТӨХК-иас 1,200,258.2 ам.долларыг “С” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан үйл явдал болоод 2 сарын дараа Г.Б нар нь иргэний нэхэмжлэгч Штэй зуучлалын гэрээ байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна гэсэн нь бүрэн үгүйсгэгдэн няцаагдаж байна.

2. Анхан шатны шүүх нь гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ: “Мөн иргэнии нэхэмжлэгч Шнь “Д” ТӨХК-д шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос дийлэнх хэсэг болох 1,200,258.2 ам.долларыг Г.Бид зуучлалын хөлсөнд олгохоор зөвшөөрсөн гэж үзэх нь үнэнд үл нийцэхээр байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй.

Шүүх уг дүгнэлтийг хийхдээ “үнэнд үл нийцэхээр байна ” гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан аль нэг нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн хувьд дүгнэсэн шийдвэр гэхээсээ илүүтэйгээр ёс зүй, номлол, сургаалын шинжтэй хийсвэр дүтнэлт хийсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хэргийн бодит байдал бол иргэний нэхэмжлэгч Шнь Дтэй байгуулсан 0 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос 1,200,000 ам.долларыг “С” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна. Захирал “Ш” гэж өөрийн “Т” ХХК-ийн албан бланк дээр үйлдэж, өөрийн гарын үсгээ зурж өгсөн албан бичиг нь хэрэгт нотлох баримтаар авагдаж, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 3 удаагийн нийт 9 криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, мөн хэл бичгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтүүдээр хувилах, олшруулах төхөөрөмж ашиглагдаагүй, гарын үсэг нь Шин Дун Шэнийн гарын үсэгтэй тохирч байгаа нь эргэлзээгүй тогтоогдож, хэл бичиг найруулгын хувьд бүрэн гүйцэт орчуулагдан нотлох баримтаар бэхжигдэж, эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаар цагаатгах тогтоолын үндэслэл болж дүгнэгдэж байсан. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/631 дугаар шийтгэх тогтоол нь эдгээр хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжигдсэн хууль ёсны зөрүүгүй шинжээчийн дүгнэлтүүдээр бодит үнэн тогтоогдсоор байхад үүнийг эсрэгээр “үнэнд үл нийцэхээр байна ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3. Анхан шатны шүүх нь “... мөн “Д” ТӨХК-иас мөнгө буцааж авах талаар хүсэлт илгээсэн иргэний нэхэмжлэгч Шийн өөрөө бичиж өгсөн гэх хятад хэл дээрх албан бичиг хавтаст хэрэгт байгаа боловч Д ТӨХК нь уг албан бичгийг үндэслэн 1,200,258.2 ам.долларыг “С” ХХК-ийн эзэмшлийн данснуудад шилжүүлээгүй байх ба шүүгдэгч Г.Бийн боловсруулсан шүүгдэгч Д.Бын Э.Х гэж зурсан монгол хэл дээрх албан бичгийг үндэслэн шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийсэн.

Гэтэл анхан шатны шүүх энэ дүгнэлтээ хийхдээ “Д” ТӨХК-иас мөнгөө буцааж авах талаар Ш-ний өөрөө бичиж өгсөн гэх хятад хэл дээрх албан бичгийг илгээсэн, энэ нотлох баримт нь хавтаст хэрэг байгаа боловч” гэж дүгнэсэн нь зөв болсон. Харин анхан шатны шүүхийн “Д” ТӨХК нь уг албан бичгийг үндэслэн 1,200,258.2 ам.долларыг “С” ХХК-ийн эзэмшлийн данснуудад шилжүүлээгүй байх ба шүүгдэгч Г.Бийн боловсруулсан шүүгдэгч Д.Бын Э.Х гэж зурсан монгол хэл дээрх албан бичгийг үндэслэн шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь, Монгол улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нь нягтлан бодох буртгэлээ Монгол хэлээр хөтөлнө” гэсэн хуулийн шаардлагыг үндэслэн “Д” ТӨХК нь Шийн өөрөө үйлдэж өгсөн хятад албан бичгийг үндэслэн шилжүүлэх боломжгүй тул түүний агуулгыг Монгол хэл дээр хөрвүүлэн ирүүлэхийг мэдэгдсэн, уг Монгол хэл дээрх агуулгыг үндэслэн мөнгийг шилжүүлсэн нь зөв юм. Энэ үйл баримтын талаар шүүгдэгч Д.Б шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлдэг ба түүний мэдүүлгийг шүүх анхаар дүгнэлт хийж чадаагүй.

Шийн өөрийн гараар үйлдэж өгсөн Дтэй байгуулсан 0 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос 1,200,000 ам.долларыг “С” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна. Захирал Шгэсэн хятад хэл дээрх албан бичгээс шууд эх сурвалжтай бөгөөд түүний агуулгыг Монгол хэл дээр хөрвүүлэн буулгасныг шүүх дангаар нь салгаж түүгээр зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх аргаар боловсруулан илгээсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, нолтох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдлыг үнэлээгүй, эдгээр нотлох баримтуудын харилцан хамаарлыг зөв тодорхойлж дүгнэж чадаагүй. Хэрэв Шийн өөрөө үйлдэж өгсөн хятад хэл дээрх албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, эсхүл нотлох баримтаар авагдсан ч шинжээчийн дүтнэлтүүдээр Шээс үйлдэж өгсөн болох нь үгүйсгэгдэн няцаагдсан бол шүүх дээрх дүгнэлтийг хийх нь үндэслэлтэй болох байсан. Эндээс дүгнэхэд хятад хэл дээрх албан бичиг болон түүний агуулгыг Монгол хэл дээр буулгасан албан бичгийг дангаар нь үнэлж, тус тусад нь дүгнэлт хийх боломжгүй буюу үг, утга зүй, мөнгөн дүн, гэрээний дугаар, мөнгийг шилжүүлэн авах компани зэрэг бүх агуулга зөрүүгүй Хятад, Монгол хэл дээр үйлдэгсэн нэг нотлох баримт юм.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтын талаар дүгнэлт хийхдээ Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан үндэслэл, журмыг анхаарч үзээгүй. Тухайлбал, анхан шатны шүүх зуучлалын гэрээний талаар дүгнэлт хийхдээ: “... Г.Б нь иргэний нэхэмжлэгч Штэй зуучлалын гэрээ байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна ...” гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн энэ дүгнэлт нь болсон үйл явдал, бодит байдалтай огтхон ч нийцээгүйн зэрэгцээ “Хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой” гэсэн нь хэл зүйн, утга агуулгын хувьд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Залилах гэмт хэргийн төөрөгдөлд оруулах шинж нь залилах үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнөх цаг хугацаанд хэрэгжсэн байх, түүгээрээ дамжуулан үйлдлээ төгс дуусгасан байх, уг төөрөгдүүлэх нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийг хэрэгжүүлэх арга болсон байхыг шаардана. Түүнээс биш хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдлийн араас төөрөгдөлд оруулах гэсэн хууль зүйн ойлголт байх боломжгүй юм. Хэрэв энэ нөхцөл байдлаар тухайн зуучлалын гэрээг үнэлэхэд эргэлзээ үүссэн бол түүнийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзах ёстой байсан. Түүнчлэн Шийн өмгөөлөгч нараас зуучлалын гэрээ болон түүнийг үндэслэн хийгдсэн бусад иргэний эрх зүйн гэрээ, хэлцлүүдийг хууль зөрчиж хийгдсэн талаар мэтгэлцсэн ба энэ талаар шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрэв энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж иргэний хуулийн хүрээнд дүгнэгдэхэд хүрвэл тэдгээр нотлох баримтуудыг хууль ёсны баримт гэж үнэлэх боломжгүй нөхцөл, үр дагаварт хүрэх ба бүхэлдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм. Энэ талаар шүүх хуралдаан дээр дэлгэрүүлэн тайлбарлах болно. Тиймээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.“ гэв.

 

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын эхний үндэслэлд анхан шатын шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь хуурамч албан бичиг үйлдэн “Д” ТӨХК-иас 1,2 сая ам долларыг “С” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан үйл явдал болоод 2 сарын дараа Г.Бийн иргэний нэхэмжлэгч Штэй зуучлалын гэрээ байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна гэх алдаатай, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байгаа. Шийтгэх тогтоолын 22 дугаар хуудсанд байгаа үндэслэлийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч нараас хэрэгт авагдсан хууль ёсны хуульд заасан арга хэлбэрээр бүрдэж тогтоогдсон нотлох баримтаар шинжлэн судлагдсан дараах 7 нотлох баримтаар няцааж байна. Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болон 3 өдрийн шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн.  Дүгнэлтдээ Ш, “Д” ТӨХК-тай Г.Боор зуучлуулж 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийж дүгнэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 78 дугаар хуудасны 23-25 дугаар мөр дээр энэ дүгнэлт бичээстэй байгаа. Улсын яллагч Б.Энх-Эрдэнийн дүгнэлт нь Г.Боор зуучлуулж гэрээг хийсэн талаар хүлээн зөвшөөрч бодит байдалд нийцсэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Харин энэхүү үйл баримтаар шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байна. Шүүх үүнийг анхаарч зөв дүгнэлт хийж чадаагүй. Бичгээр байгуулсан зуучлалын гэрээний цаг хугацаа буюу 2011 оны 8 дугаар сард бүтэн 5 сарын өмнө 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ш, “Д” ТӨХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Г.Боор зуучлуулж гэрээг байгуулсан хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Шүүх өмнөх хэргийн үйл баримтууд, зуучлагч, зуучлалын үүрэг яаж явагдсан, хэрхэн зуучилсан, хэзээнээс зуучлаад явсан гэдгийг тасдаж хаяад бичгээр байгуулсан гэрээний цаг хугацаа руу дангаар нь хэсэгчлэн дүгнэлт хийж байгаа нь хэргийн үйл баримтыг бүхэлд нь дүгнэнэ гэдэг хуулийн зарчмыг гажуудуулсан дүгнэлт болсон. ... Улсын яллагч Ө.Мөнхнавч нь шүүх хуралдаанд дүгнэлтдээ өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч нар оролцож, шүүгдэгч Э.Х, Ч.У, Д.Б, Г.Б нарт холбогдох гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна гээд БНХАУ-ын Тяньжин хотын Т ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ширгэн Г.Боор зуучлуулан Д ХК-тай нэг тонн төмрийн хүдрийн баяжмалыг 40 ам доллароор буюу нийт 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг 4 сая амдоллароор худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх дүгнэлтийг хийсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дүгээр хуудасны доороосоо 1-10 дугаар мөрөн дээр энэ дүгнэлт тусгагдсан. Гэтэл улсын яллагч Ө.Мөнхнавчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлт нь улсын яллагч Б.Энх-Эрдэнийн дээрх дүгнэлттэй нэгэн адил агуулгатай бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай худалдан худалдан авах гэрээг Г.Боор зуучлуулан хийсэн болохыг зөв тогтоон дүгнэсэн. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ зөвхөн гэрээг бичгээр байгуулсан хугацааг үндэслэж, харин түүний өмнөх цаг хугацаанд Г.Б бодит үйлдлээрээ зуучлалын үүргийг гүйцэтгэсэн үйл баримтад огт дүгнэлт хийхгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэдгийг дээрх 2 улсын яллагчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлтээс тодорхой ойлгогдож тогтоогдож байгаа юм. БНХАУ-ын иргэн Шнь 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр мөрдөгч н.Баттулгад хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчоор мэдүүлэг өгсөн Ший мэдүүлэг тухайн цаг үедээ шинэ соргог, бодит нөхцөл байдлыг шууд хохирогчийнхоо хувиар мэдүүлж байсан. Энэ нь анхаарал татахуйц чухал мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгийн хэсгүүд дээр шүүх анхаарч дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байгаа. Мэдүүлэг өгөхдөө Шнь тухайн үед Г.Бид хүдрийн гэрээ хийж өгнө гэхдээ зуучлалын гэрээ хийнэ, хөлс өгнө гэсэн яриа гарсан. Гэхдээ хүдрийг талбай дээр буулгаад талбайгаас вагонд ачуулсны дараа ачсан хэмжээгээр тооцож хөлс өгнө гэж амаар тохиролцсон. Г.Б бид хоёрыг Э.Х орчуулж байсан гэдэг хохирогчийн мэдүүлэг байгаа. Ш, Дархан төмөрлөгийн  үйлдвэр ХК нарын гэрээ байгуулагдах үеэс Г.Бтой зуучлалын гэрээ хийнэ, амаар хөлс төлнө гэдгийг амаар тохирсон  гэдгээ Штодорхой мэдүүлсэн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудасны ар тал дээрээсээ 7-10 дугаар мөрөн дээр тусгагдсан. Мөн Шүргэлжлүүлэн хохирогчоор мэдүүлэхдээ төмрийн хүдэр худалдан авах гэрээ хийгээд гарч ирэхэд гадаа Г.Б ирчихсэн байсан гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлгийн 16-17 дугаар мөрөн дээр мөрдөгч н.Баттулгаас Ший мэдүүлэгтэй холбогдуулаад асуулт асуугаад Г.Б хэзээнээс эхлэн гэрээ байгуулаад зуучлах ажилд оролцсон бэ гэдэг чухал асуултыг асуусан. Тэгэхэд Ш2011 оны 2 дугаар сард гэж хэлсэн. 2 дугаар сараас эхлээд Э.Х утсаар ярихдаа манай нэг найз их сайн хүн, хүдрийн гэрээ хийх ажлыг хариуцаж байгаа гэж байсан. Тэр хүн Г.Б байсан ба тэр үеэс зуучлах ажилд оролцсон гэж үзэж болно гэж өөрөө 100 хувь хүлээн зөвшөөрөөд анхнаасаа Г.Бтой тохиролцож зуучлалын үүрэг гүйцэтгүүлсэн гэдгийг эргэлзээ байхгүйгээр хохирогчоор мэдүүлэг өгсөн.  Энэ мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар хуудасны дээрээсээ 20-24 дүгээр мөрөнд байгаа. Мөрдөгч н.Баттулгаас тухайн үед Д ХК-тай 100 мянган тонн төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш  4-5 сарын дараа буюу 2011 оны 8 дугаар сард Г.Бтой зуучлалын гэрээг байгуулах болсон гэхээр шүүхийн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа цаг хугацааны нөхцөл байдлыг тухайн үед буюу 2012 онд н.Баттулга мөрдөгч асуусан байдаг.  Асуултад Шхариулахдаа анх Г.Бтой зуучлалын гэрээ хийж хөлс өгнө гэж амаар тохирсон байсан ба гэрээгээ хийгээгүй байсан юм. Гэтэл 2011 оны 8 дугаар сард Г.Б намайг Дархан-Уул аймагт дуудаж ирүүлээд зуучлалын гэрээ хийнэ гээд хийсэн.  Аман тохиролцоо 2 сараас байсан. Гэрээгээ 8 дугаар сард байгуулсан гэдэг нь Ший өөрийнх нь мэдүүлгээр ямар нэгэн эргэлзээ зөрүү байхгүйгээр тогтоогдсон. Дээрх Ший мэдүүлгүүдээр шүүхийн тайлбарлаад байгаа бичгээр байгуулсан зуучлалын гэрээний цаг хугацаа буюу 2011 оны 8 сараас бүтэн 6 сарын өмнө Г.Б болон Шнар нь зуучлалын гэрээг амаар тохиролцсон. Г.Б нь зуучлалын үүргээ 2011 оны 2 дугаар сараас эхлэн биечлэн бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Зуучлалын гэрээг бичгээр байгуулах талаар тохиролцсон үйл баримтуудыг Шөөрөө хангалттай тодорхой мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын шатад эргэлзээгүй тогтоогдсон. Ший хохирогчоор өгсөн хууль ёсны мэдүүлгийг шүүх үнэлээгүй, орхигдуулсан нь алдаатай, үндэслэлгүй дүгнэлт хийх шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэж байгаа. Энэ нь шүүгдэгч нарын мэдүүлгээр бус Ший өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа нь чухал ач холбогдолтой. Эдгээр нотлох баримт байхад үүнийг үнэлэхгүй орхигдуулсан нөхцөл байдал үүссэн гэдэг нь шүүхийн дүгнэлтийг үгүйсгэн няцааж байна.  2023 оны 9  дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр Шхохирогч биш, иргэний нэхэмжлэгчээр орж ирсэн. Улсын яллагч Б.Энх-Эрдэнээс асуулт хариултын шатад Шээс 2011 оны гэрээг байгуулахад Г.Б танд зуучилсан уу гэж улсын яллагчаас асуухад Штийм гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 39 дүгээр хуудасны доороосоо 10-13 дугаар мөрөн дээр улсын яллагч Б.Энх-Эрдэнээс зуучилсны хариуд шагнал урамшуулал өгөхөөр тохирсон зүйл байна уу гэж асуухад иргэний нэхэмжлэгч Шнь гэрээг хийхээс өмнө хийж байх үедээ ч энэ талаар ярьж байсан гэдгийг энэ шүүх хуралдаан дээр нотлон хэлдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 39 дүгээр хуудасны доороосоо 6-9 дүгээр мөрөн дээр байгаа. Улсын яллагч Б.Энх-Эрдэнээс ахиад урамшууллын гэрээг бичгээр байгуулсан уу гэж тодруулж асуухад Шийг хийсэн гэж хариулдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-5 дугаар мөрөн дээр байгаа. Ший шүүх хуралдаан дээр асуулт хариултын шатад улсын яллагчийн асуултад хариулж мэдүүлсэн мэдүүлэг нь 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтын шатад өгсөн хэргийн бодит байдлын талаарх хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ямар нэгэн зөрүүгүйгээр тохирч байгаа бөгөөд түүний өөрийнх нь удаа дараагийн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байгаа үйл баримт дүгнэгдэж байгаа юм. Хэргийн үнэн үйл баримт ийнхүү эргэлзээгүй тогтоогдож байхад анхан шатын шүүх нотлогдон тогтоогдсон үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, түүнчлэн шүүхийн дээрх алдаатай дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь цогц байдлаар үнэлээгүйгээс эсхүл зуучлалын гэрээг байгуулсан цаг хугацаатай холбоотой хэсгийг хэсэгчлэн тасдаж дүгнэлт хийснээс үүдэлтэйгээр үндэслэлгүй дүгнэлтэд хүрэх нөхцөл байдал, үр дагаврыг хүргэсэн гэж бид нар үзэж байна. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны даргалагчаас иргэний нэхэмжлэгчээс асууя аа, зуучлалын гэрээ нь албан ёсных мөн юм уу, гэж ингэж асууж тодруулахад Шнь хэрвээ энэ гэрээ 2 тал бүрэн санаа бодлоо илэрхийлсэн, хэн хэнийх нь хэлэх гэсэн санаа бодол тусгагдсан. Би хуулийн биш гэж үздэг нь миний гар дээр нэг хувь нь байхгүй болохоор хуулийн биш гэж үздэг гэдгээ тайлбарлаж хэлсэн байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дүгээр хуудасны 9-14 дүгээр мөрөн дээр байгаа.  Мөн  шүүх хуралдаан даргалагчаас тухайн үед талаас тамга дарж гарын үсэг зурсан уу гэж асуухад иргэний нэхэмжлэгч Шнь энэ миний компанийн тамга, гарын үсэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч мухарласан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дүгээр хуудасны 15-17 дугаар мөрөнд байгаа.  Мөн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнд байсан Д.Эрдэнэсувд шүүгчээс Дтэй гэрээ байгуулахдаа Г.Бид зуучилсан асуудал яригдаж байна. Г.Бид шан хүнс өгөхөөр хувь тохирсон асуудал байна уу гэж тодруулж асуухад Ш2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Д ХК-тай гэрээ хийж Г.Бтой 100 мянган тонн тутамд хувь өгнө гэж ярьсан. Гэрээнд нэг тонн тутамд нь 5 доллар өгнө гэж тусгасан 2 талаасаа зөвшилцөөд гарын үсэг зурсан гэсэн Ший өөрийнх нь зуучлалын гэрээг гэмт хэргийн гадна талд тохиролцсон иргэний эрх зүйн гэрээ гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Зуучлалын гэрээтэй холбоотой Ший мэдүүлгээс удаа дараагийн шүүх хуралдааны асуулт хариултын шатад шүүх бүрэлдэхүүний асуултад зуучлалын гэрээг байгуулсан гэрээнд хэн аль нь санал бодлоо тусгасан манай компанийн тамга миний гарын үсэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа үйл баримт хангалттай дүгнэгдэж тогтоогдсон байгаа. Энэ нь шүүхийн дээрх дүгнэлттэй нийцэхгүй, шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэн няцаасан. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр улсын яллагч Б.Энх-Эрдэнэ Э.Хгаас 1,2 сая ам долларын талаар яриа хэзээ гарсан бэ гэж асуухад шүүгдэгч Э.Х Д ХК-тай хийх гэрээ хийхээс өмнө тогтсон байсан. Гэрээ хийсний дараа Г.Б зуучлалын мөнгөө хэзээ өгөх вэ гэ гэхээр нь би Шд энэ талаар хэлсэн гэдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 54 дүгээр хуудасны доороосоо 6-11 дүгээр мөрөнд байгаа. Э.Хгийн мэдүүлэгтэй холбогдуулаад Б.Энх-Эрдэнэ улсын яллагчаас гэрээг байгуулаад өгнө гэж ярьсан уу, хүдэр авсны дараа өгнө гэж ярьсан уу гэж зааглаж асууна. Энэ асуултад Э.Х гэрээ хийсний дараа 5 ам. доллар өгнө, яаж өгөх талаар яаж гэрээ бичихээ эргээд ярилцъя гэж ШГ.Б нар орчуулагч аваад өөр газар очиж ярьсан гэх эдүүлгийг өгсөн байгаа. Э.Хгийн мэдүүлгээр 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай худалдах худалдан авах гэрээг ШД ХК-тай хийхээс өмнө ШГ.Б нарын хооронд 1,2 сая амдолларыг өгөх талаар тогтсон мөн  мөнгийг гэрээ байгуулсны дараа өгөх талаар яригдсан болох нь тухайн үед Ший орчуулагч Монголын талын төлөөлөгч гэж гэрээн дээр зурагдсан нь Э.Хгийн мэдүүлгээр тус тус тогтоогддог ба мөнгийг яаж өгөх болон гэрээг яаж бичихээ эргээд ярихаар болсон нь нотлогдон тогтоогддог. 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаан дээр улсын яллагч Б.Энх-Эрдэнэ 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр урамшуулал олгох гэрээ байгуулсан. Яагаад энэ гэрээг байгуулахаас өмнө мөнгө шилжүүлж байгаа юм бэ гэж Г.Боос асууж тодруулахад Г.Б хариулахдаа амаар хийсэн хэлцлээ бичигт оруулсан нь 8 дугаар сарын 3-ны өдөр юм. Тамга дарна гээд Шзугтсан, өгсөн авсан бичгээ бичгэн хэлбэрт оруулаад ирлээ гэж ирсэн. Тохиролцсон байсан нь гэрээ хийхээс өмнө байсан гэх мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг дээрх Ший мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, улсын яллагч нарын дүгнэлтүүд шүүгдэгч Э.Хгийн мэдүүлэгтэй бүрэн нийцсэн, зөрүүгүй байгаа нь бодит байдалд бүх талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлүүдийг давхар бүрдүүлж байна гэж дүгнэж байгаа юм. Тиймээс дээрх бүх мэдүүлгүүд улсын яллагчийн дүгнэлтээр анхан шатын шүүхээс Д ХК-тай 1,2 сая амдолларыг “С” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан үйл явдал болоод 2 сарын дараа Г.Б нь иргэний нэхэмжлэгч Штэй зуучлалын гэрээг байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна гэсэн нь бүрэн үгүйсгэгдэн няцаагдаж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийж гэмт хэргийн шинжийг тодорхойлж дүгнэлт хийсэн нь алдаатай болсон. Иргэний нэхэмжлэгч Шнь Д ХК-д  шилжүүлсэн 2 сая ам доллароос дийлэнх хэсэг болох 1,2 сая амдолларыг Г.Бид зуучлалын хөлсөнд өгөхөөр зөвшөөрсөн гэж үзэх нь үнэнд үл нийцэхээр байна гэсэн дүгнэлтийг анхан шатын шүүх хийсэн.  Шүүх уг дүгнэлтийг хийхдээ үнэнд үл нийцэхээр байна гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан аль нэгэн нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн хувьд дүгнэсэн шийдвэр гэхээсээ илүүтэйгээр номлол сургаалын шинжтэй дүгнэлтийг хийсвэр байдлаар хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдлаар хэлбэрийн дүгнэлт хийсэн байна.  Шүүх үнэнд үл нийцнэ гэдэг үг, өгүүлбэрийг бичихдээ түүнийхээ уг шалтгааныг 2 сая доллар шилжүүлчхээд байхад 1,2 сая доллар буюу дийлэнхийг нь авч байгаа нь болохгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байгаа юм. Ингэхдээ дараах тоон нөхцөл байдал, хэргийн баримтад бүхэлд нь үнэн зөв үндэслэл дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл энэ талуудын хооронд байгуулж байгаа Т ХХК болон Д ХК нарын хооронд байгуулж байгаа гэрээний үнийн дүн Г.Бийн зуучлалын үүрэг нь 200 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авахад зуучлалын үүрэг гүйцэтгэсэн.  Гүйцэтгэсэн үүргээрээ Г.Б зуучлалын хөлсөө авч, шаардах эрхтэй. Яагаад гэвэл 200 мянган тонныг авах үүд хаалгыг нээж өгч зуучлалын гэрээнд оруулсан байхад гэрээгээ байгуулахдаа Шөөрийнхөө мөнгө санхүү, нөхцөл байдалд тааруулаад 100 мянгаар байгуулж байгаа. Тэр нь Г.Бийн зуучлагчийн буруу биш,  гэрээний нэг тал болоод худалдан авагчаар орж байгаа Шби 200 мянган тонныг нэг дор бүхэлд нь  худалдан авах боломжгүй учраас 100 мянган тонн болгож байгаа нь өөрийнх нь хүсэл зориг, өөрийнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал юм. Тэрнээс хамаараад зуучлалын хөлсний үнийн дүн буурах ёсгүй. 200 мянган тонны үнийн дүн 8 сая доллар юм.  8 сая доллароор худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжоо өөрөө алдаад 100 мянган тонны гэрээ хийгээд үүнийх нь нийт үнэ нь 4 сая доллар юм. 4 сая долларыг бүхэлд нь шилжүүлэх ёстой байтал тэр үүргээ биелүүлэхгүйгээр 2 сая доллар буюу 50%-ийг нь шилжүүлж байгаа. 2 сая доллароос гэрээний хэрэгжилтийн явцад гэрээнээсээ татгалзаад, татгалзсантай холбоотой мөнгөө буцаан авах нөхцөл байдал үүсээд  зуучлалын хөлс авахыг зөвшөөрч байгаа үйл баримтыг бүхэлд нь дүгнэхгүйгээр шилжүүлсэн мөнгөн дүн, тэндээс авсан мөнгийг үнэнд үл нийцнэ гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн дүгнэлт, хэргийг бүхэлд нь дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнээгүй, бодит байдалд нийцэж дүгнээгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй  байгаа. Улсын яллагч анхнаасаа яллах дүгнэлтийг шүүхэд үйлдээд оруулж ирэхдээ Д ХК дээр очсон албан бичгийг хуурамчаар үйлдсэн байна гэдэг хүрээнд гэмт хэрэг үйлдэгджээ гэж яллах дүгнэлт үйлдсэн. Улсын яллагч Д ХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг гэмт хэрэг үйлдэхэд халхавчилж, ашигласан гэдэг дүгнэлтийг хийгээгүй. Тухайн гэрээг байгуулахад ШГ.Б нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээг энэ гэмт хэрэгт хамаагүй энэ гэмт хэргийг үйлдэхэд зуучлалын гэрээгээр халхавчилсан юм байна. Зуучлалын гэрээг гэмт хэрэг үйлдэхэд арга хэрэгсэл болсон гэдэг байдлаар улсын яллагч яллах дүгнэлтдээ үйлдэж орж ирээгүй. Шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийднэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим бүхэлдээ зөрчигдөж байгаа юм. Яллах дүгнэлтийн гадна байгаа гэмт хэргийг халхавчилж үйлдсэн гэдгийг дурдаагүй, үндэслээгүй. Энэ зуучлалын гэрээтэй холбоотой гэм буруугийн дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг ноцтой гажуудуулсан гэж үзэж байгаа. Энэ хэргийн бодит байдал нь иргэний нэхэмжлэгч Шнь Д ХК-тай байгуулсан 0 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн 2 сая амдоллароос 1,2 сая амдолларыг “С” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна. Захирал Шгэж өөрийн Т ХХК-ийн албан бланк дээр үйлдэж өөрөө гарын үсэг зурж өгсөн албан бичиг нь хэрэгт нотлох баримтаар эх хувиараа авагдсан. Үүн дээр дээр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 3 удаагийн 9 криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, мөн хэл бичгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтүүд, хувилах олшруулах төхөөрөмж ашиглагдаагүй гарын үсгийн Ший гарын үсэгтэй тохирч байгаа нь эргэлзээгүй тогтоогдож, хэл бичиг найруулгын хувьд бүрэн гүйцэт орчуулагдан нотлох баримтаар бэхжигдэж, эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 537 дугаар цагаатгах тогтоолын үндэслэл болж дүгнэгдэж байсан нотлох баримтууд байгаа. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол нь эдгээр хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжигдсэн, хууль ёсны зөрүүгүй шинжээчийн дүгнэлтүүдээр бодит үнэн тогтоогдсоор байхад үүний эсрэгээр үнэнд үл нийцэхээр байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байгаа. Давж заалдах шатын шүүхэд хэргийн оролцогчдоос гомдол гаргахад Шэс тайлбараа ирүүлсэн. Энэ тайлбар дээр байгаа бланк, тамга Ший гарын үсэг зэргийг өөрөө үйлдээд 1,2 сая  ам долларыг “С” ХХК-руу шилжүүлж өгнө үү. Захирал Шгэж зурсан. Яг энэ 3 бланк, гарын үсэг, тамгыг ашиглаад Д ХК-руу хүргүүлсэн байгаа. Үүнийг хуурамч гэж мөрдөн байцаалтын шатанд хуурамч байна гэж мэдүүлсэн учраас 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэр Шийн гарын үсэг мөн, бланк нь эх хувиараа, тамга нь эх хувь байна олшруулах төхөөрөмж ашиглаагүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгсэн атлаа  тамга, гарын үсэг, бланкаа ашиглаад шүүхэд тайлбар ирүүлээд байгаа юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна. Дээр дурдсан 3 удаагийн криминалискийн шинжээчийн дүгнэлт 2 удаагийн хэл бичгийн шинжээчийн дүгнэлт сая ярьж байсан Шийн өөрийн үйлдсэн энэ хятад бичиг хавтаст хэргээс алга болсон. Хэрэгт баримтууд байсаар байхад байхгүй мэт дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдсэн. Хэрвээ анхан шатын шүүх шинжээчийн дүгнэлтүүд Шийн өөрийнх нь үйлдэж өгсөн албан бичиг хэрэгт байгаа  ямар баримтаар хэрхэн яаж үгүйсгэгдэж байгаа юм бэ гэдгээ дүгнэсий дараа нотлох баримтаас хасах юм уу, нотлох баримтаар үнэлэхгүй үнэлэхээс татгалзах юм уу, эсвэл бусад нотлох баримтаар ийнхүү үгүйсгэгдэн няцаагдаж байна гэсэн дүгнэлтийг хийсний дараа нотлох баримтуудын хажуугаар өнгөрөх боломж бүрдэнэ. Гэтэл үүнтэй холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй атлаа энэ баримтууд хэрэгт байхгүй мэт дүгнэлтүүдийг хийж байгаад гомдолтой байна. Тийм учраас үүн дээр давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн анхаарч хууль зүйн үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлтийг хийж өгнө үү. Д ХК-иас мөнгөө буцааж авах талаар хүсэлт илгээсэн иргэний нэхэмжлэгч Ший өөрөө бичиж өгсөн гэх хятад хэл дээрх албан бичиг хавтаст хэрэгт байгаа боловч Д ХК нь уг албан бичгийг үндэслэн 1,2 сая амдолларыг “С” ХХК-ийн эзэмшлийн данснуудад шилжүүлээгүй байх ба шүүгдэгч Г.Бийн боловсруулсан шүүгдэгч Г.Бын Э.Х гэж зурсан гарын үсэг монгол хэл дээрх албан бичгийг үндэслэн шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг хэлсэн. Энэ нь мөн үндэслэлгүй дүгнэлт юм. Хятад хэл дээрх албан бичгийг үндэслээгүй, Монгол хэл дээрх албан бичгийг үндэслэжээ гэж шүүх дүгнэсэн.  Шүүхийн энэ дүгнэлтийг дараах 6 хавтаст хэрэг нотлох баримтаар бүрэн үгүйсгэгдэж байна гэж өмгөөлөгч нар үзэж байгаа юм. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 88 дугаар хуудасны доороосоо 16 дугаар мөрөн дээр даргалагчаас иргэний нэхэмжлэгч Шд хэлэх зүйл байна уу гэж ингэж асуусахад Шхятад ханзтай бичгийг биеэр гардуулсан үүнийг Д ХК хүлээж авсан гэж мэдүүлсэн.  Шиан  Дун Шэнийн мэдүүлгээр Хятад өөрийнх нь үйлдэж өгсөн, шинжээч томилогдоод дүгнэлт гарсан байгаа албан бичиг Д ХК дээр аваачиж өгсөн. Түүнийг Д ХК авсан гэдгийг Шмэдүүлдэг. 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 35 дугаар хуудсан дээр даргалагчаас иргэний нэхэмжлэгч Ший өмгөөлөгч Ө.Одончимэгийн дүгнэлтийг сонсъё гэхэд өмгөөлөгч Ө.Одончимэг Д ХК нь 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шиан Дун Шинтэй хийсэн гэрээний дагуу хятад хэл мэдэхгүй атлаа 1,2 сая долларыг олгож өгнө үү гэсэн албан бичгийн дагуу мөнгийг гаргасан гэж байгаа. 10-ны 2 сая долларыг олгож өгнө үү гэсэн албан бичгийн дагуу мөнгийг гаргасан гэж байгаа юм. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 89 дүгээр хуудасны доороосоо 3 дугаар мөрөн дээр даргалагчаас иргэний нэхэмжлэгч Шд хэлэх зүйл байна уу гэхэд миний бие энэ гэрээг цуцлуулж энэ төслийг зогсоож байсан мөнгөө нэхэж байсныг би баталж байна гэж мэдүүлдэг. Тэгэхээр гэрээ цуцалсан төслөө зогсоосон, мөнгөө шаардаж байсан гэдгийг Шшүүх хуралдаан дээр мэдүүлж нотлон мэдүүлсэн.  2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дүгээр хуудасны доороосоо 5 дугаар мөрөн дээр Ший өмгөөлөгч Д.Баттөмөрөөс Д ХК-ийн төлөөлөгчөөс албан бичгийг судлалгүйгээр хэний буруутай үйл ажиллагааны улмаас мөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна вэ гэж асуухад хохирогчийн төлөөлөгч Д ХК-ийн гэрээнд заасан ШЭ.Х нарын гарын үсэг, тамга тэмдэгтэй бичгийн дагуу шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Монгол болон хятад албан бичгийг хоёуланг нь үндэслээд түүний өмнө албан бичиг явуулж байсан гэдгийг Э.Туул өмгөөлөгч дурдаж байсан. Хятад болон монгол албан бичгийг үндэслэж мөнгийг шилжүүлсэн үйл баримт бүрэн тогтоогдож байгаа. Хэргийг 60 хоногийн хугацаатайгаар прокурорт буцаагаад 191 хуудас нотлох баримт ирсэн.  2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12 цаг 30 минутад Д ХК дээр хийсэн хурлын тэмдэглэл нотлох баримтаар ирсэн. Тухайн тэмдэглэл дээр Д ХК-ийн захирал н.Эрдэнэцогтоос хятад хэл дээрх албан бичгийг үзүүлж энэ таны гарын үсэг мөн үү гэж асуухад Шмөн байна гэж өөрийнхөө гарын үсгийг хүлээн зөвшөөрсөн хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан. 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дугаар хуудас дээр өмгөөлөгч болон Шээс танай компанийн таны гарын үсэгтэй баримтыг үзээд гарын үсэг, албан бичгийг сканердсан байна гэж мэдүүлсэн нь ямар учиртай вэ гэж асуухад Д ХК-ийн санхүүгийн алба нь хуулийн дагуу танай явуулсан албан бичиг гэж тайлбарлаж хэлдэг.  Энэ байгууллагаас эхлээд ханзтай бичиг ирсэн, санхүүгийн байгууллага ойлгоод мөнгө гаргасан байдаг гэж хятад хэл дээрх албан бичгийг та нар яаж ойлгоод мөнгө шилжүүлээд байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг хэлдэг. Эдгээр 6 мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, нотлох баримтуудаар шүүх сүүлд явуулсан монгол албан бичгийг дангаар нь үндэслээд шилжүүлчихсэн мэт нэг талын дүгнэлт нь хэргийн бодит байдалд бас нийцэхгүй. Дээр дурдсан баримтуудаар бүхэлдээ үгүйсгэгдэн, няцаагдаж байгаа гэж гомдож байгаа. Анхан шатын шүүх дүгнэлт хийхдээ Д ХК-иас мөнгөө буцааж авах талаар Шийн өөрөө бичиж өгсөн гэх хятад хэл дээрх албан бичгийг илгээсэн гэж дүгнэсэн. Д ХК-тай уг албан бичгийг үндэслэн 1,2 сая ам долларыг “С” ХХК-ийн эзэмшлийн данснуудад шилжүүлээгүй байх ба шүүгдэгч Г.Бийн боловсруулсан шүүгдэгч Д.Бын Э.Х гэж үйлдсэн албан бичгийг үндэслэж шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн  нэгж байгууллага, гадаадын аж ахуйн нэгж байгууллагын төлөөний газар нь нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр явуулна гэсэн хуулийн заалттай. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилнэ гэсэн хуулийн шаардлагыг үндэслэн Д ХК нь Шөөрөө үйлдэж өгсөн хятад албан бичгийг үндэслэн шилжүүлэх боломжгүй, бодит нөхцөл байдал байсан. Түүний агуулгыг монгол хэл дээр хөрвүүлэн ирүүлэхийг мэдэгдэж, уг монгол хэл дээрх агуулгыг үндэслэн мөнгийг шилжүүлсэн баримт байхад энэ талаар дүгнэлт хийж чадаагүй. Монгол бичгээр дахиж ирүүлье гэдэг үйл баримтыг шүүгдэгч Д.Б шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар хуудсан дээр тодорхой байгаа. Монгол хэл дээрх тэр албан бичиг яагаад гарах болсон юм, юунаас эх сурвалжтай юм гэдэг нөхцөл байдлыг заавал тодруулж дүгнэлт хийх ёстой. Монгол бичиг нь Шийн өөрийнх нь үйлдэж өгсөн хятад хэл дээрх албан бичгээс шууд эх сурвалжтай бөгөөд түүний агуулгыг монгол хэл дээр хөрвүүлэн буулгасаныг шүүх дангаар нь салгаж, түүгээр зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хууран мэхлэх аргаар боловсруулан илгээсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдлыг үнэлээгүй, эдгээр нотлох баримтуудын харилцан хамаарлыг зөв тодорхойлж дүгнэлт хийж чадаагүй. Хэрэв Шийн өөрийнх нь үйлдэж өгсөн хятад хэл дээрх албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй эсхүл нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр Шээс үйлдэж өгсөн болох  нь үгүйсгэгдэн няцаагдсан бол шүүх дээрх дүгнэлтийг хийнэ. Хятад хэл дээрх албан бичиг болон түүнийг агуулгыг монгол хэл дээр буулгасан албан бичгийг дангаар нь үнэлж тус тусад нь дүгнэлт хийх боломжгүй буюу үг, утга утга зүй, мөнгөн дүн, гэрээний дугаар, мөнгийг шилжүүлэн авах компанийн нэр зэрэг 6 шинжээрээ хятад албан бичиг, монгол албан бичиг 2 бүгд тохирч байгаа юм. Хэрвээ хятад албан бичгийг агуулгын хувьд өөрөөр гуйвуулж өөр компани руу шилжүүлсэн, өөр дансаар авсан байх юм бол үүн дээр гэмт хэргийн шинжтэй асуудал яригдана. Анхан шатын шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтын талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан үндэслэл журмыг анхаарч үзээгүй. Тухайлбал анхан шатын шүүх зуучлалын гэрээний талаар дүгнэлт хийхдээ Г.Б нь иргэний нэхэмжлэгч Штэй зуучлалын гэрээ байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн дүгнэлт нь болсон үйл явдал бодит байдалтай нийцээгүйн зэрэгцээ хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэсэн хэл зүй, утга найруулгын хувьд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Шүүхийн энэ  дүгнэлтээр гэмт хэргээ үйлдчихээд үйлдсэнийхээ араас нь үйлдсэн гэмт хэргээ төөрөгдөлд оруулах гээд албан бичиг үйлдээд явж болохгүй. Залилах гэмт хэргийн төөрөгдөлд оруулах шинж нь залилах үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнөх цаг хугацаанд хэрэгжсэн байх, түүгээрээ дамжуулан үйлдлээ төгс дуусгасан байх, уг төөрүүлэх, төөрөгдүүлэх нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийг хэрэгжүүлэх арга болсон байхыг шаарддаг. Түүнээс хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдлээ араас нь төөрөгдөлд оруулах хууль зүйн ойлголт байхгүй. Хэрвээ энэ нөхцөл байдлаар тухайн зуучлалын гэрээг үнэлэхэд эргэлзээ үүссэн бол түүнийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзах ёстой байсан. Түүнчлэн Шийн  өмгөөлөгч нараас зуучлалын гэрээ болон түүнийг үндэслэн хийгдсэн бусад иргэний эрх зүйн гэрээ хэлцлүүдийг хууль зөрчиж хийгдсэн талаар мэтгэлцсэн ба энэ талаар шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрэв энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж иргэний хуулийн хүрээнд дүгнэхэд хүрвэл тэдгээр нотлох баримтуудыг хууль зүйн баримт гэж үнэлэх боломжгүй үр дагаварт хүрэх байсан. Тиймээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Д.Б нарыг гэмт хэргийн шинжгүй, иргэний маргааны шинжтэй үйл баримт гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасан.” гэв.

 

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Х.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг иргэний эрх зүйн маргаан, иргэний хуулиар зохицуулагдах харилцаа гэж үздэг. Хавтаст хэрэгт байгаа 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр улсын мөрдөн байцаах газар Шийн  хохирогчоор өгсөн мэдүүлэгт “би өөрөө Монголд ирж судлаад Д ХК-тай байгуулсан гэрээгээ сүмд үзүүлж, тэр гэрээг үндэслэн 2011 оны 4 дүгээр сарын дунд дунд үеэр Сүнтэй гэрээ байгуулсан. Сүн бид 2 компаниа төлөөлж гарын үсэг зурж тамгаа дарсан. Би Сүнд 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг нэг тонныг нь мянган юниар буюу 100 сая юанийн гэрээ байгуулсан. 2014 оны 4 дүгээр сардаа багтаж Сүн манай компанийн данс руу урьдчилгаа 20% буюу 20 сая юань шилжүүлсэн ам доллар шилжүүлбэл 3 сая ам доллар болж байсан” гэж байгаа юм. Тэгэхээр нийтдээ 15 сая доллар гэдэг нь хавтаст хэргийн 102 дугаар талд байгаа. Үргэлжлүүлэн мөрдөгч та Дээс 100 мянган тонн баяжмалыг 4 сая ам доллароор авах гэрээ хийжээ. Сүнд 15 сая ам доллароор зарах гэрээ хийж 11 сая ам долларын ашиг олох гэж байсан гэж ойлгож болох уу гэж асуухад тэр үед төмрийн хүдэр үнэхээр ашигтай байсан. Гэтэл одоо төмрийн хүдрийн үнэ буусан байгаа 2011 оны 8 дугаар сараас өмнө урагшаагаа хүдрээ гаргаж чадсан бол зуучлалын хөлсийг нь өгсөн ч ашигтай байх байсан. Харин одоо зуучлалын хөлс өгөөгүй байхад ч алдагдалд ороод байна гэсэн нь хавтаст хэргийн 105-106 дугаар талд байгаа. Яагаад өргөдөл гомдол гаргах болсон юм бэ гэхээр зуучлалын гэрээ байгуулсан 1,2 сая ам долларыг өгөхийг зөвшөөрсөн, зөвшөөрснийхөө дагуу мөнгийг Г.Б авсан.  Үүнийг яаж буцааж авах вэ гэдэг санаа тэр үеэс эхэлж үүсээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгагдаад байгаа. Шийн худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалын концентрац нь гэрээнд заасан 60%-аас багагүй байх шаардлагыг хангаагүй, өөрөөр 40%-ийн концентрац хүрэхгүй байсан. Иймд гэрээгээ цуцалсан гэсэн. Гэрээ цуцлагдаж байгаа Д ХК болон Шнарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төмрийн хүдэр одоо худалдан худалдан авах гэрээ цуцлагдаж, татгалзаж байгаа үндэслэл нь хувь хэмжээ шаардлага хангаагүй, төмрийн хүдэр нийлүүлсэн, хятадын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буусан.  Үүнээс гэрээний эрсдэл бий болсон. Зуучлагчийн хувьд Г.Бид ямар нэгэн буруутай үйлдэл зуучлалын талаар маргаан байхгүй. Үүн дээр үйлчлүүлэгчийн хувьд ямар нэгэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Анхны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 539 дугаартай шүүх хуралдаан дээр шүүгдэгчээр оролцож байгаа Э.Х одоо өмгөөлөгчийн асуултад хариулахдаа 2011 оны 5 дугаар сард ШЭ.Х руу яриад Г.Бийн мөнгийг гаргаад өг гэдэг асуудал байгаа. Үүнийг өөрөө зөвшөөрөөд хэлсэн байдаг. Хохирогч С.Бийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбарлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар анхан шатын шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогч иргэний нэхэмжлэгч иргэний хариуцагч Д ХК-ийн өмгөөлөгч Э.Туулийн гаргасан гомдолтой холбоотой хэлэхэд залилах гэмт хэргийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний 486 дугаар тогтоол дээр залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд бие организм байх бөгөөд гэмт этгээдээс хийж байгаа залилах үйлдэлд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Үүнд төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно гэж заасан. Хохирогч биш гэж гомдол гаргаад байгаа үндэслэлийг нь дэмжиж байгаа. Яагаад гэвэл Д ХК-ийг залилах боломж байхгүй. Ямар нэгэн албан тушаалтан хүн байх шаардлагыг улсын дээд шүүх жишиг тогтоолдоо бол гаргасан. Энэ утгаараа хохирогч биш гэж байгаа эсэхийг дэмжиж байна. Хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. Иймд Г.Бид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, таамаглалд үндэслэж бичсэн. Шүүх хуралдааны явцад тогтоогдсон үйл явдлынхаа эсрэг дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд тогтоогдсон үйл явдлыг тогтоогдоогүй мэтээр дүгнэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй гэж улсын дээд шүүхийн тайлбар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Гэтэл шүүх хуралдаанаар тогтоогдоогүй үйл явдлынхаа эсрэг дүгнэлт гаргаж хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Залилах гэмт хэргийн субьектив санаа нь бодит байдлыг буруугаар ойлгож төөрөгдөлд орсон этгээд байх бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд төмөрлөгийн үйлдвэрийг төөрөгдөлд оруулсан. Өөрөөр хэлбэл амьгүй биетэй төмөрлөгийн 1200 ажилчинтай хүнийг Г.Б би болон Д.Б бид хоёр төөрөгдөлд оруулах боломж байхгүй. Д ХК-ийг төөрөгдөлд оруулсан гэж байгаа. Гэтэл дээд шүүх болон давж заалдах шатын шүүх хэн гэдэг ямар эрх, албан тушаалтанд буруугаар ойлгосон талаар эрх зүйн дүгнэлт хий гэж буцаасан. Мөрдөн байцаалтын шатад болон прокурорын шатанд хэн гэдэг ямар хүн бодит байдлыг буруугаар ойлгосон талаар тогтоогоогүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтооно гэх ерөнхий заалтаа бариад Д ХК-ийг хохирогчоор тогтоосон. Шийтгэх тогтоолд бусдыг залилсан гэж дүгнэж байгаа ч дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй.  Энэ хэрэг үүссэнээс хойш 13 жил болж байна. Би 13 дахь жилдээ үнэнг олохын төлөө явж байна. Хууль шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж прокурорын гаргасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байгаа.  Яагаад гэвэл  2011-2021 он хүртэл Шийг хохирогчоор тогтоож оруулж ирсэн.  2021 онд дээд шүүх Шбиш байна гэхэд Д ХК-ийг оруулж ирсэн. Үүний дараа Д ХК манайх хохирогч биш,  төөрөгдөлд  ороогүй, иргэний харьяалалын дагуу гэрээний мөнгөө буцаасан гэж хэлэхэд хүчээр хохирогчоор тогтоосон. Миний урамшууллын гэрээг төөрөгдөлд оруулсан гэх шүүхийн бичвэрийг харвал би өөрөө өөрийгөө төөрөгдөлд оруулчихсан юм шиг агуулгатай дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл урамшууллын гэрээ хийгдсэн учраас төөрөгдөлд орсон гэж байгаа нь агуулга болон логикийн хувьд, хууль зүйн дүгнэлт, бичвэрийн хувьд хууль зөрчсөн шийдвэрийг анхан шатын шүүх гаргасан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гаргахдаа таамаглалд  үндэслэж болохгүй. Үнэнд үл нийцнэ гэдэг ойлголтоор бусдыг шийтгэдэг үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нэгэнт шүүх урамшууллын гэрээг дүгнэх гэж байгаа бол доторх заалтуудыг нь мөн адил дүгнэх хэрэгтэй. Оршуулгын гэрээний 1.2 дугаар заалтад “С” ХХК, Т ХХК нарын хооронд байгуулсан Д ХК-ийн гэрээ 200 мянган тонн хүдрийн баяжмал нь  зуучлалын гэрээ  юм.  Т ХХК нь Д ХК-тай гэрээ байгуулсан өдрөөр зуучлагчийн заасан дансанд 10 доллар шилжүүлж хөлсийг төлнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК,  Д ХК-тай гэрээ хийсэн өдөр заасан дансанд Шмөнгөө хийх нь зуучлалын гэрээний 2.1 дүгээр заалтад байгаа.  Зуучлагч ямар компанитай гэрээ хийсэн гэхээр “С” ХХК, Т ХХК нартай гэрээ байгуулсан. Тийм учраас Шийн “С” ХХК-д  өг гэх бичгээ жуулчлалын гэрээний нэг тал болсон компани руу өгсөн. Монголын шүүх бизнесээр бий болсон жуулчлалын гэрээний үүргийг эрүүгийн хэргээр хянан шийдвэрлэж болохгүй үүн дээр гомдож байгаа. Шийн өмгөөлөгч Ө.Одончимэг, Д.Баттөмөр нар шүүх хуралдааны мэтгэлцээний үед Иргэний хуулийн 411 дүгээр заалтыг зөрчөөд байна. Уг заалтад  зуучлалын гэрээтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ нь зуучлалын үнийн дүн байх ёстой. Монгол Улсын иргэний хуулийг зөрчиж Шбид 2 гэрээ хийхдээ зуучлалын гэрээ 5%-аас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Монгол улсын иргэний хуулийн 411 дүгээр зүйлийг зөрчөөд 15%-аар хийсэн. Өөр хүчин төгөлдөр бус хэлцлүүд хавтаст хэрэгт байгаа. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дугаар заалтыг зөрчөөд Д ХК-руу мөнгө авах албан бичгээ хятад хэл дээр өгсөн. Ингэж өгөхдөө нягтлан бодогчоор гарын үсэг зуруулах ёстой байсан. Иргэний хууль зөрчсөн талуудын хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь хууль зөрчсөн гэвэл гэрээний талууд болох Шбид хоёр буруутай.  Нэгийг нь ялтан болгож, нэгийг нь иргэний өмчлөгч болгох Монгол улсын хууль байхгүй.  Хохирогч С.Бийн гаргасан гомдол дээр тайлбар хэлье. С.Б нь цагдаагийн байгууллагад миний нэр төрийг хохироосон гэх гомдол гаргаад  прокурорын шатанд хаасан. Тагнуулын байгууллагад өгсөн гомдол дээр С.Бийг буруутан болгож оруулж ирж байгаа нь үндэслэлгүй.  Прокурор яллах дүгнэлтдээ бодит үйл явдлыг  биш зохиож бичсэн.  Үүнийг  анхан шатын шүүх зөв дүгнэсэн учраас хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн процесс шүүх хуралдааны явцад олон үйл явдал тогтоогдсон. Д ХК дээр хятад ханз бичиг очсон гэх шүүгдэгч нарын үгийг шүүх үнэлэхгүй байж болно. Шөөрөө шүүх хурал дээр ханз бичгийг Д дээр аваачиж өгсөн. “Манайх хятад хэлтэй бичгээр төлбөр тооцоо хийхгүй гээд бүртгэлд аваагүй юм” гэж Шийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон.  Шүүгдэгч Д.Б хятад албан бичгийг н.Сайханбаяр гээд нягтланд аваачиж өгсөн. Тухайн бичгэн дотор “С” ХХК-ийни данс байхгүй байгаа учраас дансыг нь бичээд манайх руу факсаар явуулаарай гээд явуулсан.” гэв.

 

Хохирогч С.Б давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн прокурорын газраас Г.Бийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С1 телевизийн “Ц” нэвтрүүлэгт оролцох үедээ .... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хохирогч С.Б миний нэр төр, алдар хүндэд халдаж, “С.Бийн захиалгаар Тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон” гэж илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Б нь С1 телевизийн “Ц” нэвтрүүлэгт оролцож байх явцдаа “.... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон” гэж ярьсан үйл баримт тогтоогдож байна. Мөн тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад тагнуулын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон үйл баримт болоогүй нь хавтаст хэрэгт авагдаж улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин уг ярилцлагын дүрс бичлэгийг үзэхэд яллах дүгнэлтэнд бичигдсэн шиг С.Бийн захиалгаар тагнуулын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон” гэж хохирогч С.Б рүү шууд чиглэсэн ярилцлага өгөөгүй болох үйл баримт тогтоогдож байна” гэжээ. Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Ц” нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг С1 телевизийн эфирээр цацагдаж, Youtube хуудсанд байршиж, өнөөдрийн байдлаар 47.600.000 орчим хүн үзэж, 3 жил гаруй хугацаанд байршиж, одоо ч хэн ч үзсэн болохоор энэ гэмт хэрэг үргэлжилсээр байна. Тус нэвтрүүлэг нийт 1 цаг 10 минут 21 секунд үргэлжилсэн бөгөөд 52 минут 12 секундээс эхлэн “С.Б” нь гэж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ярьж эхэлдэг ингэж ярьж байгаад 53 минутад ахин “С.Б” нь гээд тодруулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар үргэлжлүүлэн, “ийм ноцтой зүйлийн ард хонгил ажиллаж байгаа” гээд 54 минут 20 секундээс эхлэн “тагнуулын ажилтан яахлаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоодог билээ, та бод доо” гээд тагнуулын 2 ажилтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон тухай яриагаа үргэлжлүүлнэ. “С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон” гэж тасралтгүй үргэлжлүүлж яриагүй нь үнэн боловч тухайн нэвтрүүлэг үзсэн хэн ч С.Б намайг ярьж гүтгэж байгаа нь тодорхой бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ярьж эхлэхдээ хэд хэдэн удаа миний нэрийг хэлж, энэ яриа үргэлжилж байгаад дээрх зүйлийг ярьсан болох нь бичлэгээс тодорхой харагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Худал мэдээлэл” тараах гэмт хэрэг нь “Хүний нэр төр, алдар, хүндэд халдсан худал мэдээлэл тараасан” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан ба Г.Бийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч С.Бийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусад этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдол нь миний үйлчлүүлэгчийн хохирсон үйлдэлд холбогдолгүй учраас С.Бийн гомдолтой холбоотой тайлбар хэлье. Шүүхээс С.Бийг хоёр тагнуулын ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон гэх үйл баримт нотлогдож байна. Гүтгэсэн гэдэг нь нотлогдож байгаа боловч С.Б рүү чиглээгүй гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь С.Бийн гомдол дээр дурдагдсан байгаа. Youtube суваг дээр байршсан Ц нэвтрүүлгийн 52 дахь минутаас эхлээд С.Бийн талаар ярьж эхэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд тухайн этгээдэд чиглэсэн худал мэдүүлгийг тараасан байхад энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Нэврүүлгийг бүхэлд нь авч үзвэл тагнуулын байгууллагын 2 ажилтантай холбоотой асуудлыг С.Бийн захиалгаар орж ирсэн гэх агуулга харагдаж байгаа. Захиалгаар гэдэг үг хэлэгдээгүй ч С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын хоёр ажилтан орж ирээд ажиллагааг зогсоосон гэдэг нь харагдаж байгаа учраас С.Бийн захиалгаар гэх үгийг хэлсэн байх шардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хүчин төгөлдөр прокурорын шийдвэр байгаа гэдэг нь үндэслэлгүй. 4 дүгээр сарын 27-ны өдрийн Цензурүгй яриа нэвтрүүлгийг С.Б Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн боловч 2 тагнуулын байгууллагын ажилтантай холбоотой асуудлыг шалгуулаагүй байсан. Үүнийг анхан шатны шүүх дээр тодорхой ярьж, нотлох баримттайгаар тайлбарласан байгаа.  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хаасан гээд байгаа прокурорын тогтоол  нь тагнуулын байгууллагын 2 ажилтнуудтай холбогдолгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Иймд С.Бийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгосон Г.Бийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох ажиллагаа нь эрүүгийн процессын зорилгыг хангаж шийдвэрлэх үйл явц байдаг. Д ХК-ийн өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанаас орж эхэлсэн гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарласан учраас хэлж байгаа юм. Шүүхээс өмнөх нотлох ажиллагааны үе шатны аль хэсгээс өмгөөлөгчийг оролцуулах вэ гэдэг нь онолын асуудал байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Д ХК-ийг оруулахаар өмгөөлөгч нар нь эрхээ эдлэх нь боломж нь байсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл яригдсан учраас үүнийг ярих болсон. 12 жилийн хугацаанд үргэлжилж байгаа хэрэгт хохирогч гэх Ш, өөрийнхөө өмнөөс үйл ажиллагаа явуулахыг Э.Хд зөвшөөрсөн боловч түүний зөвшөөрөлгүйгээр бусадтай зуучлалын гэрээ хийх, гэрээгээ бусдад дамжуулан зарах үйл  ажиллагаа явагдсан байдаг. Үүнийг Э.Х мэдээгүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан Д ХК-тай байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх гээд байр түрээслэж байсан баримтаар нотлогддог. Гэрээгээ хэрэгжүүлэх гэтэл өөр этгээдүүд тухайн гэрээг хэрэгжүүлэх болсон. 3 бланкын хувьд хүдрийн талбай чөлөөлүүлэх, гэрээний хугацаа сунгуулах зэрэг зориулалтаар өгсөн гэдгийг Э.Х өөрөө хэлсэн.  Хэрэгт авагдсан нолтох баримтаар сүүлд 1,2 сая долларыг авсан гэх бланк нь хуурамч гэдэг дээр мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Д ХК-ийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Шэнэ компанид өгсөн мөнгөө авъя гээд байгаа юм. 3 өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаас хараат бус шүүх нотлох баримтад үндэслэсэн, хууль зүйн үндэслэл бүхий  нотлох баримтад тулгуурласан шийдвэр гаргасан гэж харж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Э.Хд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Д ХК-ийн гомдлын үндэслэлийг би сайн ойлгоогүй. Хохирогчоор тогтоолгосныг үндэслэлгүй гэж гомдоод байна уу, эсхүл гарах мөнгийг буруу тооцсон гэж байна уу гэх гомдлын үндэслэл нь тодорхойгүй.” гэв.

 

Хохирогч иргэний хариуцагч Д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дээр Д ХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэсэн 3 статустайгаар татаж оролцуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл манайх ямар нэгэн байдлаар хохироогүй. 2 сая доллар орсноос 1,2 сая долларыг авсан байдаг. Хохирогчоор тогтоогдсон 1,2 сая доллар Шийн мөнгө учраас манай компани захиран зарцуулах эрхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг 243.1 дэх зүйлд зааснаар манай дансанд мөнгө орж ирсэн ч бид нар захиран зарцуулах эрхгүй байсан. Шийтгэх тогтоол 258 мянган доллар гэж илүү бичигдсэн байгаа нь зөрүүтэй байгаа юм. Г.Боос мөнгө гаргуулаад үлдэгдэл мөнгийг доллараар гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Г.Бын 1,2 сая доллартай тэнцэх мөнгийг тухайн үеийн ханшаар бодсон атлаа үлдэгдэл мөнгийг доллараар гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д ХК дээр хятадууд ирээд тооцоогоо  нийлж гэрээгээ дүгнэе гэхэд эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл гэрээг дүгнэх боломжгүй гэдгийг хэлсэн байгаа.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш-ийн өмгөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр тайлбар хэлье. 2011 оны 3  дугаар сарын 18-ны өдрийн гэрээг талууд хүлээн зөвшөөрч маргаан байхгүй учир гэрээ байгуулагдсан байна.  Э.Туул өмгөөөлөгч болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас мөнгийг хариуцахгүй, манай компани хохироогүй гэдэг. Агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан заалтыг ярьж байгаа нь тухайн гэрээг дүгнээд, гэрээ эргээд биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд буцаагаад ямар үйлдэл хийсэн бэ гэхээр худалдан авагчийн шилжүүлсэн мөнгийг худалдан авагчид, худалдагчид буцааж өгөх үүрэгтэй харилцаа. Мөн иргэний хуулийн өмчлөх этгээд нь биш гэж байгаа. 3 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-ийн захирал Шхууль ёсны эрх бүхий этгээд буюу Д ХК-ийн гүйцэтгэх захирал болон эрх бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 100 мянган тонн төмрийн хүдэр авахаар гэрээ хийсэн боловч 50 хувийнх нь 2 сая долларыг шилжүүлсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулаад 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээний 50 хувь болох 2 сая долларыг шилжүүлсэн. 2 сая долларыг шилжүүлж өгснөөр захиран зарцуулах эрх нь Д ХК-д байгаа.  Д ХК-ийн  өөрийнх нь эзэмшлийн дансанд байгаа мөнгийг бусад этгээдэд шилжүүлснээс үүссэн үр дагаврыг манайх хариуцахгүй гэж байгаа нь зохимжгүй. Д ХК нь төрийг төлөөлж байгаа компани юм. Төрийн өмчит компани гэдэг нь тодорхой хэмжээний эрх үүрэг хүлээж байгаа этгээдүүд юм. Эрх үүрэг хүлээж байгаа этгээдүүд нь гэрээ байгуулаад өмчлөлд байгаа мөнгийг шилжүүлсэн. Энэ нь хэд хэдэн баримтаар үгүйсгэгдэж байгаа. Гэрээ байгуулах болсон шалтгаан нь зуучлалын гэрээг Г.Б хэлцэл байгуулахаар хүлээн зөвшөөрсөн.  03 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ байгуулахад Д ХК-ийн захирал н.Эрдэнэцогт гэрээ байгуулж болно гэхдээ Д ХК-иас гарч байгаа төмрийн хүдэр нь чанарын хувьд асуудалтай гэдгийг судалсан уу гэдэг зүйлийг ярьсан. Анхан шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий юм. Д ХК-ийг хохирогчоор тогтоож, Г.БуяБоос хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй гэдгийг тогтоосон нь зөв. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Шийг мөрдөгч болон шүүхээс хариуцах этгээд мөн гэдгийг  тогтоосон нь хууль ёсны юм. Олгож байгаа мөнгөн дүн, гарсан мөнгөн дүн зөв. Хохирогчоор тогтоогоод байгаа нь буруу гэж үзээд байна гэж ойлголоо. Шилжүүлж байгаа мөнгөн дүнг  буруу тооцлоо гэж яриад байна. 1,2 сая долларыг алдаатай бичсэн гэж яриад байна уу, техникийн алдаа гарсан гэж байна уу, хохирлыг буруу тооцсон гэж яриад байна уу гэдэг нь тодорхойгүй.  Иргэний хуулийн 110 дугаар зүйл дээр өмчлөгчийг гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.  Д ХК хууль бусаар нотлох баримт цуглуулаад ирсэн бичиг дээр шалгахгүйгээр мөнгийг олгочихсон. Захирал н.Эрдэнэцогт, нягтлан бодогч н.Даваадорж, н.Баттөгс гэсэн нарын мэдүүлэг байгаа.  н.Даваадорж нь шилжүүлсэн нь буруу гэж мэдүүлдэг. Захирал н.Эрдэнэцогт нь  “С” ХХК-д мөнгийг өг гэж хэлээгүй гэж мэдүүлдэг. Хөрөнгийн захиран зарцуулсан этгээд “С” ХХК-д мөнгө олгосныг хэлээгүй учраас Д ХК хариуцах нь зүйтэй. 1,2 сая долларыг тухайн үеийн ханшаар бодоогүй. Шүүх хуралдаан эхлэх бүрд тухайн үеийн валютын ханшаар боддог байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Иргэний хуулийн 217 дугаар зүйл дээр төлбөрийг Монголд мөнгөн дүнгээр хийж болно. Мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт  талууд харилцан зөвшөөрсөн бол доллароор гэрээ байгуулж болно гэж заасан байгаа.  Гэрээний төлбөрийн нөхцөл дээр монгол төгрөгөөр тооцно гэсэн нэг үг ч байхгүй. Доллараар нь тооцсон нь  холбогдох хуультай харшилсан зүйл байхгүй гээд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт тухайн үүргийг гүйцэтгэж үүсэх үеийнх нь албан ёсны ханшаар тооцно гэсэн. Манайх энэ дүнгээр нь нэхэмжилсэн боловч анхан шатын шүүх 1,2 сая долларыг 2011 оны ханшаар тооцоод 1 тэр бум 500 сая төгрөг болсон. Үүн дээр гомдол гаргаагүй учраас тайлбарлаж байгаа юм.  Давж заалдах шатын шүүх шийдвэрийг хэвээр үлдээвэл дансанд байгаа мөнгийг монгол мөнгөөр нь өгье гээд байгаа юм. 577,255,2 долларын н.Тогоо гэх нягтлан бодогч 2015 онд өгсөн мэдүүлэг дээрээ “бид тооцоо бодоод 547,555 доллар 20 цент байна” гэсэн.  Өөрөөр хэлбэл 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр талуудын тооцоо нийлсэн цаг хугацаанаас хойш иргэний нэхэмжлэгч Шийн 30 мянган долларыг хасахаар нийт 547,550 доллар гэж гаргасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд шийдсэн.  Гэрээг байгуулснаас хойш 547 мянган долларыг Д ХК  ав гэж хэлээгүй учраас аваагүй. Ханшийн зөрүүнөөс болж алдагдал хүлээх гээд байна гэж ярьвал 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдүүд хохирогчоор өгч байсан мэдүүлэг өөрчлөгдөж болно. Олон улсын эрх зүйн чадамж бүхий гэрээ байгуулдаг компани хэн нэгэн этгээдийн факсаар ирүүлснээ Д ХК манайх хохироогүй гэж байгаа нь ёс зүйгүй юм. Хязгаарлалт тогтоосон прокуроры тогтоол нь хууль бус гэж байна уу, хязгаарлалт тогтоосон мөнгө нь байхгүй гээд байна уу, гэдэг нь ойлгомжгүй байна. Прокурорын зөвшөөрлөөр Худалдаа хөгжлийн банкны дансыг битүүмжилсэн байхад 547 мянган доллар байх ёстой. Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар шүүхэд зуучлалын гэрээг ярьдаг. Зуучлалын гэрээ гэдэг нь худалдан авах ажиллагааны үр дүнд үүссэн  харилцаанаас бий болсон ашиг орлогоос хувь авна гэж тохирсон хэлцэл юм. 2 сая долларын 60%-ийг нь авах нь зөв  гэж байгаа.   Зуучлалын гэрээний хувь хэмжээ буюу иргэний эрх зүйн харилцаанд нийт үнийн дүнгийн 5%-аас хэтэрч болохгүй гэсэн заалт байгаа.  Анхан шатын гаргасан дүгнэлт хуулийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  Хятад улсын иргэн 2019 оноос хойш 5 жил одоо харьж чадаагүй.  ингээд байж байна шүү дээ, шүүгч ээ. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг хохирсон. Ший эрх ашийг хамгаалах байтал мушгин  гуйвуулаад өөр зүйл яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш-ийн өмгөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь хохирогчоо өмгөөлөөд, нөгөө талдаа хохирогч нь шүүгдэгчээ өмгөөлж шүүх хуралдаанд оролцдог. Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээс харахад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөшгин гуйвуулсан байдлаар хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд бид нар иргэний нэхэмжлэгчийн хувьд тайлбар гаргаж оролцож байсан. Иргэний хуультай холбоотой гаргасан тайлбарыг эрүүгийн хэрэг дээр иргэний хэрэг байсан гэж гуйвуулж ярьж байгаа нь харамсалтай байна. Д ХК болон Шнарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Гэрээний үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн гэдэг дээр хэн аль нь маргадаггүй. Хуурамч бичиг баримт ашиглаад Г.Б болон түүний нөхөд хамтран залилсан. Залилах гэмт хэрэг үйлдэхдээ зуучлалын гэрээний хөлсийг авсан гэж мэдүүлдэг. “С” ХХК-ийг манай үйлчлүүлэгч Шмэдэхгүй. Ч.У гэдэг хүнийг харж байгаагүй. Г.Бтой амаар хэлцэл хийж байсан ч мөнгөө алдсанаа 09 дүгээр сард мэдсэн байдаг. Иргэний нэхэмжлэгчийн байр суурьтай оролцож байгаа ч анх Ш, Г.Б, Д ХК нарын гуравласан харилцаа байдаг. Иргэний нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Үлдэгдэл 547 сая доллар Д ХК-ийн дансанд байгаа учраас доллараар нь гаргуулж авъя гэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Шшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа. Өнгөрсөн 13 жилийг би ганцаараа туулаад явж байгаа биш, эдгээр нөхдүүд мөн адил 13 жил явж байгаа. Энэ 13 жилийн хугацаанд Дархан төмөрлөгийн төлөөлөгч, удирдах албан тушаалтан, салбар хариуцсан ажилтан мэргэжилтэн, нягтлан нарын хэн  нь ч надтай уулзахгүй байгаа. 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу төлбөрийг Д ХК-ийн албан ёсны нэр дээрх дансанд тушаасан байдаг. Өнөөдрийг хүртэл тэр цаг үеээс хойш санхүү хариуцсан мэргэжилтний нүүрийг хараагүй байна. 2011 оны 09 дүгээр сард Дарханд өөрийн биеэр хэд хэдэн удаа уулзах гэж хичээсэн боловч уулзаж чадаагүй. Уулзаж чадаагүй болохоор Улаанбаатар хотод буцан ирж цагдаагийн газарт хандсан. Д ХК надтай уулзаж ямар шалтгаанаар мөнгийг буцаасан талаар хэн ч уулзаагүй. Харин цагдаагийн газраас ямар шалтгаанаар мөнгө байхгүй болсон талаар баримтыг харсан. 1,2 сая долларыг Д ХК-ийн албан ёсны данснаас гарсан албан бичгийг тухайн цаг мөчид анх удаа харсан. Өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс худлаа ярьж байна гэж харж байна. Тухайн мөнгө Д ХК, Г.Б нарын хамтарсан, бие биедээ тусалсан нэгэн зорилго хүслээр бүтсэн зүйл юм. Г.Б хэлэхдээ Шөөрийн биеэр үйлдвэр дээр очоод мөнгө буцаах хятад албан бичгийг өгсөн гэж байна. Энэ яриаг өмнө  нь бас ярьж байсан. Энэ талаарх тайлбараа бичээд баталгаа гаргаж өгсөн. Тухайн цаг үед миний бие Монгол улсад байгаагүй гэдгийг хил хамгааллын тодорхойлолт баталгаа илтгэнэ. Манай компани Д ХК-тай хийсэн гэрээг тухайн цаг үед хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байсан боловч өнөөдөр би хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл тухайн гэрээ дуусгавар болж гэрээний нөхцөл байдал, процесс хэрхэн яаж явагдаж байгаа талаар 2 талаас уулзалт, тэмдэглэгээ хийгдэж байсан түүх байхгүй.” гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлттэй байгаа. Гомдлын тухайд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс зуучлалын гэрээг хийсэн гэж ярьдаг. Иргэний хуулийн 416 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангасан байхыг шаардана. ШГ.Боор зуучлуулсан гэх асуудал нь тухайн Д ХК-тай холбоо тогтоож цаашид хамтран ажиллах хүсэл зоригоо гүйцэлдүүлэх зорилготой байсан. Үүний хариуд Г.Бид тодорхой хэмжээний урамшуулал өгөхөөр харилцан тохиролцсон. Төмөр ачигдсаны дараа ачигдсан барааны тоогоор урамшуулал олгогдох асуудал яригдаж байсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд Д ХК-иас Ший гэрээ байгуулсан компани руу 2011 оны 09 дүгээр сараас эхлэн тодорхой хэмжээний төмрийн хүдэр ачигдсан үйл баримт авагдсан. Гэтэл Д ХК-иас Г.Бид шилжиж байгаа мөнгөний эх үүсвэр нь 2011 оны 06 дугаар сард шилжсэн үйл баримт мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хятад  хэл дээрх баримт бичиг гэж байгаа боловч Д ХК дээр баримт бичиг дээр үзлэг хийхэд мөрдөгчийн тэмдэглэлд хятад албан бичиг байгаагүй талаар тусгагдсан байдаг. Тухайн цаг хугацаанд Д ХК дээр Шийн бичиж өгсөн хятад баримт бичиг очсон эсэх нь тодорхойгүй байгаа. Тийм учраас анхан шатны шүүх тухайн үйл баримтыг дүгнэхдээ монгол албан бичгийг үндэслэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д ХК-ийн тодорхой нэр бүхий этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авахад хятад албан бичиг ирсэн талаар хэлдэггүй. Шүүгдэгч Д.Б нь Э.Х гэх бичвэрийг дуурайлган зурсныг хуурамч биш гэж байна. Тухайн хүний нэр, гарын үсгийг зурах эрх шүүгдэгч Д.Бд байгаа юу гэдэг асуудал яригдана. Э.Х гэж бичиж болно гэсэн зөвшөөрөл олгосон эсэх асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д ХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Даваадорж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Баттөгс  нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүдийн агуулга нь Шийн компаниас төмрийн хүдрээ нийлүүлэхгүй байна, нийлүүлнэ үү гэхэд манайх нийлүүлэх боломжгүй байна гэх хариуг хэлэхэд мөнгөө буцааж авъя гэдэг асуудал ярьж байсан талаар мэдүүлдэг. Манайд бэлэн байгаа мөнгөний хэмжээ 1,2 сая ам доллар байна гэдгийг хэлсэн байдаг. Ингэж хэлэхдээ Д ХК-руу иргэний нэхэмжлэгчээс 2000 ам доллар шилжсэн. Гэтэл 800 ам долларыг буцааж аваад захиран зарцуулсан байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотой баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр үндэслэлээр Д ХК-иас манайх хохирогч биш, тухайн мөнгийг захиран зарцуулах эрх бидэнд байхгүй гэдгийг үгүйсгэж байгаа. Иймд Д ХК-ийн гомдол үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоол дээр 258,2 ам долларын зөрүү гарсан агуулга бүхий  гомдол гаргасан. 2011 онд Д ХК-иас Голомт банкин дахь “С” ХХК-ийн төгрөгийн дансанд 404,774,400 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг нь тухайн үеийн долларын ханштай харьцуулахад 320,258,2 ам доллар болж байгаа юм. Үүн дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д ХК буюу энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдийн өмгөөлөгч Э.Туулаас шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүхээс дүгнэхдээ гэрээг 5 дугаар сард байгуулагдсан гэж дүгнэсэн нь бичиг техникийн алдаа гаргасан уу, ямар нэгэн санаа зорилготойгоор байсан уу гэдгийг ярьсан. Үүн дээр прокурорын зүгээс дүгнэхдээ 2011 оны 3 дугара сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан боловч талууд мөнгийг шилжүүлсэн цаг хугацаа буюу 2011 оны 5  дугаар сард 50 хувийг шилжүүлснээс эрх үүрэг үүссэнээр гэрээ байгуулагдаж гэрээний дагуу 2 сая ам доллар орж ирсэн гэж шүүх дүгнэж бичсэн буюу энэ цаг хугацааг андуурч дүгнэж бичээгүй байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Мөнгөн дүнтэй холбоотой Д ХК-иас хохирогч болон шүүгдэгч нарт 2 удаагийн гүйлгээг хийсэн байдаг.  Нэг нь монгол мөнгөн дүнгээр, нөгөө нь доллароор гүйлгээ хийсэн байдаг. Доллароор шилжүүлэхдээ 880 мянган долларыг шилжүүлсэн, монгол мөнгөөр 404,774,400 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 320,258,2 доллар гэсэн утгатайгаар баримтыг шилжүүлсэн байдаг. Энэхүү санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан.  Нийт мөнгөн дүнгийн нийлбэр нь 1,258,2 доллар болж байгаа учраас шүүхээс нийт хохирлыг тооцсон нь өөрөө үндэслэлтэй буюу үүн дээр бичиг техникийн алдаа гаргаагүй,  цэвэр мөнгөн дүнгээрээ 1,2 сая ам доллар байх ёстой гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч Э.Туул хэлэхдээ Д ХК-иас монгол албан бичиг болон хятад албан бичгийг үндэслэж мөнгийг өгсөн гэж гомдлыг танилцуулсан. Гэвч хятад албан бичиг Д ХК-д ирсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар Д ХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас авсан гэрч нарын мэдүүлэг дээр байдаггүй. Мөн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд хятадаар бичсэн буюу мөнгийг авах ёстой гэсэн Шийн гарын үсэгтэй гэх шинжээч нарын дүгнэлтээр баталгаажсан гэдэг  албан бичиг Д ТӨХК-д ирсэн талаар үйл баримт байдаггүй. 2 сая ам доллароос 1,2 сая долларыг Т худалдааны ХХК-иас өөрсдөө хүссэн болохоор 1,2 саяыг долларыг шилжүүлсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Д ХК-ийн тухай үеийн нягтлан бодогч “тухайн үед бол бид нар луу залгаад мөнгөө авъя гэхэд бид нарт 1,2 сая ам доллар байна, өөр мөнгө байхгүй” гэж хэлсэн болохоор саналаа гарга гэж хэлсэн болохоор албан бичиг ирсэн буюу Д ХК-д байгаа хэмжээ нь 1,2 сая доллар байсан болохоос мөнгийг авах гэж байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн талаас 1,2 сая доллар гэж тааж хэлээгүй. Шүүх ял оногдуулахдаа нэр бүхий шүүгдэгч буюу Г.Б, Д.Б нарт ял оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирол төлөгдөөгүй байхад төлөгдсөн мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт  заасан сонгох төрлийн санкцтай хэрэгт сонгох ялын төрөлд хамааруулж хуулийн санкцад тааруулсан ялын хэмжээнд ял оногдуулсан. Шүүгдэгч  Д.Бд 35 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгт хорих ял оногдуулснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан буюу хуулийг буруу тайлбарлан ял оногдуулсан гэх үндэслэл хамаарахгүй гэж үзэж байна. Л.Намнансүрэн өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбартай холбогдуулаад тайлбар хэлэхэд улсын яллагч нарын зүгээс зуучлалын гэрээг Г.Боор дамжуулан хийсэн талаар маргаагүй. Гэхдээ энэ зуучлалын гэрээ нь мөнгөн дүнг авсан цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 08 дугаар сард буюу 6 дугаар сарын 27-ны өдөр авсан байгаа нь энэ цаг хугацаанаас хойш зуучлалын гэрээ байгууллагдаад байна гэдэг агуулгаар хуульд нийцэхгүй байна.  Зуучлалын гэрээний тонн тутмаас 5 доллар авахаар байсан бол 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээтэй холбогдуулж мөнгийг авах ёстой байсан бол 500 мянган ам доллар авах ёстой байтал 1,2 сая ам доллар авч байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  Д ХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрсдийгөө хохирогч биш гэж үздэг. Учир нь мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй гэж ярьдаг ч Д ТӨХК нь тухайн мөнгийг захиран зарцуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.  Тухайн үед шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулаад нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримт дээр 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Шболон Д ХК нарын хийсэн хурлын тэмдэглэл дээр мөнгө нийлсэн тооцоо нийлсэн актаар энэхүү баримтууд нь тогтоогддог.  Тухайн мөнгийг ашиглаад зарцуулчихсан үйл баримт тогтоогддог. Шийн хүсэл зорилгоос гадуур бусад этгээдээс үйлдэж албан бичгийг үндэслэж өгсөн нь Д ХК мөн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч мөн гэж үзэж байгаа. Энэ талаар гаргасан шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  Анх гомдол гаргаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 7 сарын 3-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудад үндэслээд 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Г.Бийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Тагнуулын байгууллагыг 8 дугаар сарын 3-ны өдөр яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр энэ хэрэгт хохирогчоор С.Бийг тогтоосон байдаг. Энэ баримт 15 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан. 2 дугаар сарын 23-ны өдөр С.Бийг хохирогчоор тогтоож, цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаад 3 сарын дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Тагнуулын байгууллага гэх агуулгыг өөрчилж, С.Бийг хохирогчоор тогтоосон.  Энэ баримт нь 20 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэж байгаад эрүүгийн дугаартай хэрэгт нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр нэгтгэн шалгаж хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугаа шийдвэрлүүлсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Г.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс /цаашид БНХАУ/-ын Т” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, “Д” ХК /ТӨХК/-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор “Т” ХХК-ийн захирал Ш-ийг БНХАУ-д байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х /Х/-д үлдээсэн байсан БНХАУ-ын Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкин дээр “... гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны  тоот гадаад валютын данс, Голомт банкны  тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү ...” гэсэн зохиомол хүсэлтийг боловсруулж, бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “Д” ХК /ТӨХК/ руу факсаар Д.Б илгээж хуурсан, тус 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгээр “Д” ХК /ТӨХК/ нь төөрөгдөлд оруулан 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “С” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны - тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны - тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг авч, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг зохион байгуулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

              шүүгдэгч Д.Б нь санаатайгаар Г.Бтой бүлэглэн БНХАУ-ын Т” ХХК-ийн захирал Ш-ыг Монгол улсад эзгүй байх хугацаанд Ший төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор Э.Хд үлдээсэн БНХАУ-ын Т” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг авсан, тус бланкин дээр Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж “Д” ХК /ТӨХК/-д хүргүүлэн “Залилах” гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь:

 

            Д.Бын яллагдагчаар өгсөн “... Б захирал тэр албан бичгийг хурдан явуулъя гэж ярилцаад Төв шуудангаар дамжуулан факсаар Д лүү явуулсан. Б албан бичгийг боловсруулсэн гэсэн, би бол гарын үсэг л зурсан. ...” /10хх 203-204/,

 

            Э.Хгийн яллагдагчаар өгсөн “... Шнадад хэрэг болж магадгүй гээд “Т” ХХК-ийнхаа тамгыг дарсан хоосон, бичилт хийгээгүй албан бланк 3 ширхэгийг үлдээж байсан нь үнэн. Гэрээний хугацаа буюу мөнгө шилжүүлэх хугацаа сунгуулахад 1-ийг хэрэглэсэн, мөн хүдэр буулгах талбай заасан албан бичгийг Дт хүргүүлж байсан. Харин 1 ширхэгийг нь Бд өгөөд хэрэг гарвал ашиглаж байгаарай гэж өгсөн. 1,200,258.2 ам.долларыг буцааж өгнө үү гэсэн албан бичгийн хувьд, ...миний гарын үсгийг зур гэж би зөвшөөрсөн боловч албан бичгийн утгыг нь асууж үзээгүй. Дараа нь Г.Боос асууж тодруулахад Шөөрөө 1,200,258.2 ам.доллар ав гэж албан бичиг хийж өгсөн гэж байсан. Түүний дагуу албан бичгийг төлөвлөж явуулсан гэж байсан. ...” /21хх 66/,

 

            иргэний нэхэмжлэгч Шийн “... Г.Б нь 1,200,258.2 ам.долларыг Д ТӨХК-нд хуурамч бичиг баримт үйлдээд авсан. Миний хувьд, одоо Д ТӨХК-иас 1,750,000 ам.долларыг нэхэмжилж байна. Д ТӨХК нь манай хохирлыг барагдуулаад, өөрт учирсан хохирлоо Г.Боос барагдуулах ёстой. ...” /11хх 242-243, 17хх 18/,

 

            гэрч “Д” ТӨХК-ийн захирал П.Эрдэнэцогтын “... гэрээ хийснээс хойш 2,000,000 ам.доллар орж ирсэн гэж манай нягтлан надад хэлсэн. ... манай дэд захирал Баттөгс, ерөнхий нягтлан бодогч Даваадорж нар над руу яриад нөгөө Хятадын компанийнхан мөнгө авна гээд байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээг нь цуцлаад, мөнгийг нь өгчих гэж хэлсэн. ... гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллараас 1,200,258.2 ам.долларыг “С” ХХК-руу шилжсэн гэдгийг мэдсэн. ... би амаараа гэрээг цуцал гэдэг үүрэг өгсөн боловч одоо болтол гэрээ цуцлах асуудал биелэгдээгүй байгаа. Учир нь гэрээний нөгөө тал ирж гэрээгээ дүгнэж, ярилцаагүй байгаа. ...” /20хх 239-242/,

            гэрч “Д” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Даваадоржийн “... дээрх гэрээ байгуулсан компанийн манайд төлөх ёстой 4,000,000 ам.долларын 50 хувь болох 2,000,000 ам.доллар шилжиж орж ирсэн. Ингээд төлбөр ирсэн тул 2011 оны 8 дугаар сарын 30-наас 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 5561,12 тонн төмрийн хүдрийн баяжмалын ачилт хийгдсэн. ...төлөөлөгч нь “тэгвэл 1,200,258.2 ам.доллартаа хүсэлтээ тавья” гэж хэлсэн. Тэгээд тэр хүсэлт дээр нь “С” ХХК-ийн ам.долларын болон төгрөгийн данс явуулсан байсан. Тэгээд тэр дансанд нь ам.доллар болон төгрөгөөр шилжүүлэг хийсэн. Ерөнхий захиралтай утсаар яриад, амаар зөвшөөрөл авч байж буцааж шилжүүлсэн. Мөн Х гэх хүний гарын үсэг, тамга тэмдэгтэй хүсэлтийг үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны - тоот валютын данс руу 880,000 ам.доллар, мөн Голомт банкны төгрөгийн - тоот данс руу 320,000 ам.долларт дүйцэх 404,774,400 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед манай дансан дахь ам.доллар хүрээгүй тул төгрөгөөр 1 ам.долларыг албан ханшаар 1264.92 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Одоо манайд дээрх компаниас авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 577,555.20 ам.долларын тооцоо үлдэгдэл байгаа. ...” /20хх 233-235/,

 

            гэрч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баттөгсийн “... 2011 оны 6 дугаар сард мөнгийг буцааж шилжүүлсэн. Миний одоо санахаар мөнгө буцааж шилжүүлсэн данс нь манайхтай гэрээ хийсэн Хятад улсын Тианжин хотын Тын компанийн данс биш байсан. ...” /20хх 218-222/ гэх мэдүүлгүүд,

 

            “Д” ТӨХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах” тухай дугаартай гэрээ /20хх 195-197/,

 

            “Т” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “С” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны - тоот гадаад валютын данс, Голомт банкны - тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү.” гэсэн төлбөр буцаан авах тухай албан бичиг /20хх 191/,

 

            2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Д” ТӨХК-ийн эзэмшлийн - тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас “С” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны - тоот харилцах дансанд “404,774,400 төгрөг гэрээний төлбөр буцаав” гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 636 дугаар баримт /8хх 199/,

 

            2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Д” ТӨХК-ийн эзэмшлийн - тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас “С” ХХК-ийн эзэмшлийн - тоот харилцах дансанд “880,000 ам.доллар гэрээний төлбөр буцаав” гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 65 дугаар баримт /8хх 200/,

 

Худалдаа хөгжлийн банкны Д” ТӨХК-ийн - тоот ам.долларын харилцах дансны “2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 880,000 ам.доллар - тоот харилцах дансанд “гэрээний төлбөр буцаав “С” ХХК” гэх хуулга /18хх 126-127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Д.Б нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б, П.Б нарын бүлэглэн “Д” ТӨХК-ийг хуурамч бичиг баримт ашиглан, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирлыг учруулж үйлдсэн ... гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Буянжаргалыг 40,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Быг 35,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх “Д” ТӨХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрийг иргэний нэхэмжлэгч Шд олгосон нь үндэслэлгүй байна. Тус гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр, гэрээний харилцаа дуусгавар болсон талаар баримтгүй байх тул Шнь “Д” ТӨХК-тай байгуулсан гэрээний асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч “Д” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан “…шүүгдэгч Э.Х, Ч.У нарын үйлдлийг цагаатгасан нь үндэслэлгүй, …иргэний нэхэмжлэлийн асуудлыг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, … “Д” ТӨХК-иас иргэний нэхэмжлэгчид гаргуулах үнийн дүнг доллараар тооцож гаргасан нь үндэслэлгүй …” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх дээр дурдсанаар шийдвэрлэсэн тул түүний энэ талаар гаргасан гомдлыг давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болно.

 

Анхан шатны шүүх Э.Х, Ч.У нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд, Ч.У нь нэг хувьцаа эзэмшигчтэй “С” ХХК-ийн захирал гэх боловч энэ нь нэр төдий, уг компанийн үйл ажиллагааг шүүгдэгч Г.Б зохион байгуулж явуулдаг, шүүгдэгч Д.Б нь гүйцэтгэдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Ч.Уын үйлдэлд шүүгдэгч Г.Б, Д.Б нартай бүлэглэн, бусдыг санаатайгаар залилах сэдэлт, зорилгогүй байсан гэж, Э.Хг түүний нэрээр бичигдсэн 86/25 тоот албан бичгийн утга, агуулгыг мэдээгүй, “С” ХХК-ийн дансанд шилжиж орсон мөнгөнөөс авч ашигласан гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Г.Б, Д.Б нартай санаатай нэгдэж, бусдыг залилах санаа, сэдэлт тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэж, тэдэнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Г.Б, Д.Б нар нь бусдыг хуурамч баримт хэрэглэн төөрөгдөлд оруулж, БНХАУ-ын Т” ХХК-ийн захирал Ш, “Д” ТӨХК нарын гэрээний төлбөрөөс 1,200,258.2 долларыг өөрийн дансанд шилжүүлэн авсан бөгөөд энэхүү үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангалттай агуулсан байх тул шүүгдэгч Г.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Л.Намнансүрэн нар нь хамтран “... Г.Б, Шнарын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан байхад Г.Б, Д.Б нарыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хуульд заасан худал мэдээлэл нь болоогүй асуудлыг болсон, эсхүл болсон асуудлыг болоогүй мэтээр үнэнийг гуйвуулсан, бодит байдалтай нийцээгүй агуулгатай байх бөгөөд олон нийтэд хүрснээр хохирогчийн нийгэмд үнэлэгдэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж, олон нийтэд хохирогчийн талаар худал ташаа ойлголт төрүүлсэн байдгаар тус гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Г.Б нь “Ц” нэвтрүүлэгт оролцох үедээ С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын ажилтнууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон гэж ойлгогдох зүйл яриагүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзээд, хохирогч С.Бийн “... Г.Бийн миний талаар худал мэдээлэл тараасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “... 547,555.2 ам.долларыг тус тус  ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

Тогтоох хэсэгт “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, “Д” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга, Э.Эрдэнэбулган, Л.Намнансүрэн, хохирогч С.Б, хохирогч, иргэний хариуцагч “Д” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

 

                      ШҮҮГЧ                                                  Г.ГАНБААТАР

 

 

                      ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ