Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2025/0056

 

   2025        07              23                               123/ШШ2025/0056

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

       Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О дүгнэлттэй *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г миний бие *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О дүгнэлттэй танилцлаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г намайг нь "газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч"-ийн шалган шийдвэрлэхээр заасан зөрчлийг харьяаллын дагуу шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.37, 6.40, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч *** ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан №0614004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ. Миний бие дээрх Прокурорын газраас ирүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь "газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч"-ийн шалган шийдвэрлэхээр заасан зөрчлийг харьяаллын дагуу шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.37, 6.40, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч *** ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан №0614004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичжээ. [2]

Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О гомдолтой *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г холбогдох *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №0614004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

[1] хх-ийн 42 дугаар хуудас,

[2] хх-ийн 25-26 дугаар хуудас,