| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00235И |
| Дугаар | 315/ШШ2025/00209 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2025/00209
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас *******, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,835,441.25 (Хоёр сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун дөчин нэгэн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2024052221147 тоот зээлийн гэрээгээр 2,888,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гараагүй. Тиймээс ЗГ2024052221147 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,472,754.07 төгрөг, үндсэн хүү 357,267.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,419.25 төгрөг нийт 2,835,441.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,835,441.25 төгрөгийг
2025 оны 07 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 09 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 20-нд 535,441.25 төгрөгийг Токи ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь дээрх хувиараар төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,835,441.25 (Хоёр сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун дөчин нэгэн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,835,441.25 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 09 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 20-нд 535,441.25 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь дээрх хувиараар төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,314 төгрөгийн тал хувь 30,158.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 30,158.5 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,835,441.25 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 09 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 20-нд 400,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 20-нд 535,441.25 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь дээрх хувиараар төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,314 төгрөгийн тал хувь 30,158.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 30,158.5 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР