| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/03450/И |
| Дугаар | 191/ШШ2025/05107 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:.... дүүрэг, .....хороо, .....гудамж, .....тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 1989 оны 07-р сарын 01-ны өдрөөс Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт жуулчны зохицуулагч, диспетчерээр ажилласан. Мөн ..онуудад МАТ ББХК-нд жуулчны зохицуулагчаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн ч Гадаадын жуулчдыг үйлчлэх газар 1992 оны 01-р сараас 1992 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан баримт, МАТ ББХК-нд 1992 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ажилласан баримт Үндэсний архивын ерөнхий газар, Нийслэлийн архив газраас шүүлгэж үзэхэд дээрх баримтууд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул 1989-1994 онуудад ажиллаж байсан жилүүдээ тооцуулах хүсэлтэй байна. Иймд намайг Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт 1992 оны 01-р сараас 1992 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл, МАТ ББХК-нд 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1994 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийн баримт, №368 Архивын ерөнхий газрын тодорхойлолт, №151 Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны засаг даргын тодорхойлолт, 2025.03.27-ны өдрийн №100 нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, №96 тушаал, №57 тушаал, №55 тушаал, №134 тушаал, №134 тушаал, №55 тушаал, №96 тушаал, 1991.09.27-ны өдрийн бичиг, фото зураг, нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа, 1993 оны 9-р сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 1992 оны аяллын ерөнхий график №04 зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох
баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Н.******* нь Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, МАТ ББХК-нд 1992 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.
4. Н.******* нь 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс Улаанбаатар зочид буудалд хаалгачаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдах болсонтой холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, улмаар 1983-1986 онд цэргийн алба хааж, дүүргэсний дараа Улаанбаатар зочид буудлын хаалгагчаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан болох нь Улаанбаатар зочид буудлын даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар тушаал бичигдсэн, 1982.06.15-ны өдөр Улаанбаатар зочид буудлаас Н.*******ад олгосон №232490 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогджээ.
5. Н.*******ын хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон талаар бичигдсэн, улмаар нэхэмжлэгч Н.*******ын №232490 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Н.*******ыг өөрийнх нь хүсэлтээр зочны хаалгачийн ажлаас чөлөөлсөн талаар тусгагдсан байх боловч, нотлох баримтын хувьд,
а/ Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын даргын Ажилд түр авах тухай 1989.07.24-ний өдрийн №57 тушаалаар Н.*******ыг 1989.06.26-наас мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл анчин жуулчны зохицуулагчаар түр хугацаагаар томилсон, мөн газрын даргын 1990.06.26-ны өдрийн №55 тушаалаар Н.*******ыг жуулчны хөдөлгөөний зохицуулагчаар 1990.07.01-ний өдрөөс 1990.11.01 хүртэл ажиллуулах-аар тогтоосон, Гадаадын аялал жуулчлалын Жуулчин нэгтгэлийн Ерөнхий захирлын 1991.11.02-ны өдрийн №134 тушаалаар ...Н.*******ыг 1991.12.31-н хүртэл жуулчны хөдөлгөөнийг зохицуулагчаар ажиллуулахаар тогтоосон, улмаар Гадаадын аялал жуулчлалын Жуулчин компанийн 1992.10.30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №96 тушаалаар Н.*******ыг 1992.11.01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл баримт, Жуулчин ХК-иас 1991.09.27-ны өдөр Н.*******ад олгосон баярын бичиг, 1992.05.13-ны өдрийн огноотой Н.*******ын үйлдсэн 1992 оны аялалын ерөнхий график №4 зэрэг баримт, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, мөн Н.*******тай Гадаадын жуулчдыг үйлчлэх газар болон МАТ ХХК-д хамт ажиллаж байсан Б.Баяраа, Т.Нарангэрэл нарын нарын тодорхойлолт, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Н.******* нь 1989 оны 06 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Гадаадын жуулчдыг үйлчлэх газар, Гадаадын аялал жуулчлалын Жуулчин нэгтгэл, Жуулчин компани зэрэгт анчин жуулчны зохицуулагч, жуулчны зохицуулагч, диспетчерээр тасралтгүй ажиллаж байсан болох нь тогтоогджээ.
б/ Түүнчлэн, Гадаадын аялал жуулчлалын Жуулчин компанийн 1992.10.30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №96 тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Н.******* нь МАТ ББХК-д 1992 оны 10-р сарын 06-ны өдрөөс 1995 оныг хүртэл ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт 1992.10.06-ны өдрийн МАТ ХХК-ийн захирлын №05 тушаалаар үйлчилгээний менежерээр томилсон тухай тэмдэглэл, МАТ ХХК-ийн англи хэл дээрх танилцуулга, МАТ ХХК-иас Н.*******ын 1993-1994 оны авсан цалингийн бүртгэл, мөн Н.Эрдээнбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Н.*******тай Гадаадын жуулчдыг үйлчлэх газар болон МАТ ХХК-д хамт ажиллаж байсан Б.Баяраа, Т.Нарангэрэл нарын тодорхойлолт зэргээр нотлогджээ.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.******* нь Гадаадын аялал жуулчлалын нэгтгэл, Гадаадын аялал жуулчлалын Жуулчин компанид 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл анчин, жуулчны хөдөлгөөний зохицуулагчаар, МАТ ББХК-нд 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд менежерээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт ******* *******/РД:*******/ нь Гадаадын аялал жуулчлалын нэгтгэл, Гадаадын аялал жуулчлалын Жуулчин нэгтгэл, Жуулчин компанид 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тээврийн тасалбар зохицуулагч, анчин, жуулчны хөдөлгөөний зохицуулагчаар,
МАТ ББХК-нд 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд менежерээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД