2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05108

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...дүүрэг, .... хороо, .....тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, гэрч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981-1993 онуудад Өмнөговь аймаг, ******* овоо сумын ******* нэгдэлд галч, авто слесарь сантехникийн слесарь, барилгачны ажлуудыг эрхэлж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон, гэтэл 1989-1993 онуудын Өмнөговь аймгийн *******- сумын ******* нэгдэлд сантехникийн слесариар ажиллаж байсныг тушаалд нэр гаргаагүйн улмаас ажилласан жил маань дутуу тооцогдоод байна. Өмнөговь аймгийн архиваас шүүлгэхэд 1989-1993 оны цалингийн тодорхойлолт гарсан, харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2000 оноос өмнөх даатгал шимтгэл төлөлт 2000 оноос өмнөх архивт байхгүй учир Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт олдохгүй байна. Иймд 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэлд Сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна: Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 11 хорооны Засаг даргын тодорхойлолт/гэрч Д.*******/, Д.*******ын тодорхойлолт, Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/гэрч Д.*******/, Д.*******ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

4. Ж.******* нь Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагыг гаргажээ.

 

5. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.

 

6. Ж.******* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдлийн Барилга тэжээлийн бригадын ажилтнаар анх ажилд орж, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдах болсонтой холбоотойгоор үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, улмаар 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанаас халагдаж /Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа/, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ******* нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр чөлөөлөгдөж, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ******* нэгдлийн авто слесариар ажиллуулсан талаар түүний №213642 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байх тул хугацаат цэргийн алба хааснаас бусад хугацаанд буюу 1981 оноос хойш Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэлд ажил эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Мөн Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №25 дугаар тушаалаар Ж.*******ийг 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ******* нэгдлийн авто слесарийн үүрэгт ажлаас чөлөөлж, барилгын бригадын ажилтан, сантехникийн слесариар авч ажиллуулсан талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигджээ.

 

7.1. Ж.******* нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад орон тооны цомхотгол хийгдсэнтэй холбоотойгоор 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь ******* компанийн ерөнхий захирлын 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №06 тоот тушаалын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажил олгогчийн тэмдэглэл, түүнийг баталгаажуулсан тамга, тэмдгээр тогтоогджээ.

 

8. Ж.******* нь Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан ажиллаж байсан гэх үйл баримт ийнхүү тогтоогдсон гэж үзэв.

 

9. Нотлох баримтын хувьд, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ж.*******ид олгогдсон №213642 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалсан, мөн тус байгууллагад хамт ажиллаж байсан гэх гэрч Д.*******ыг шүүх хуралдаанд дуудан ирүүлж, гэрчээр асуусан, Д.*******, Д.******* нарын нотлох баримтаар хэрэгт хавсаргасан хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг мөн харьцуулан үнэлсэн бөгөөд Ж.*******ийн ажиллаж байсан байдал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тогтоогджээ.

 

10.1. Түүнчлэн Ж.******* нь Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэлд 1981-1993 онуудад галч, авто слесарь, барилгачны ажил эрхэлж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай он жилүүд болох 1989 оны 5 дугаар сард 675 төгрөгийн цалин, 1990 оны 1,2,4,5,8,9,10,11,12 дугаар сар, 1991 оны 2,3,5-7 сар, 1992 оны 2-6, 9-12 сар, 1993 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлс авч байсан болох нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын 2025.03.24-ний өдрийн №182 дугаартай лавлагаагаар тогтоогджээ.

 

10.2. Ж.*******ийн ажилласан гэх зарим цаг хугацаанд цалин, хөлс нь бичигдээгүй байгаа шалтгааны талаар хуралдаанд тайлбарлахдаа, зарим үед цалингүй ажиллах тохиолдол байсан, янз бүрийн ажил хийдэг байсан, дулааны цагт халаалт зогссонтой холбоотойгоор өөр ажил гүйцэтгэх тохиолдол байсан, мөн зарим сарын цалинг хйиснээр нь, мөн бөөнд нь нэг удаа олгодог байсан учир цалингийн тодорхойлолтын зарим сарууд хоосон бичигдсэн байх магадлалтай гэх тайлбар гаргасан, цалингийн тодорхойлолтын зарим саруудын цалин хөлс нь харьцангуй ялгавартай олгогдсон зэргийг харьцуулан дүгнэхэд Ж.******* нь ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

11. Иймд нэхэмжлэгч Ж.******* нь Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэл, ******* компанид 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:*******/ нь Өмнөговь аймаг, *******- сумын ******* нэгдэл, ******* компанид 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД