| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04443/И |
| Дугаар | 191/ШШ2025/05110 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05110
2025 06 05 191/ШШ2025/05110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ....хороо, ...хороолол ....байр хаягт оршин байрлах, ******* ******* ХХК/РД:*******/,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, .... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, .... хороо ... гудамж, ..., ******* ******* ХК, /РД:/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... дүүрэг, ... хороо, ... хороолол .... байр хаягт оршин байрлах, ХХК/РД:/ -ийг оролцуулан,
Хууль зөрчиж, хуурч мэхэлж, хүч хэрэглэж хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ...тоот хаягт байршилтай, 210 м/кв талбайтай Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байршилтай, 320 м/кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн , ..хаягт байршилтай, 585 м/кв талбайтай Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Банкны тухай хууль, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, Зээл, Барьцааны гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талыг хуурч мэхэлж, хүч хэрэглэж Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дахин байгуулан *******ны нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоолгох,
Талуудын хооронд байгуулсан 2021.10.27-ны өдрийн дээрх Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүд болон Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9, 45, 59, 60-р зүйлд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Тус ******* ******* Констракшн ХХК, Ивээл ХХК болон иргэн Ц.******* нартай 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3000-2019/130 тоот Зээлийн гэрээ байгуулан 3,000,000,000.00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлж, нэр бүхий 7 төрлийн үл хөдөх эд хөрөнгийг барьцаалсан. "******* Констракшн ХХК нь дээрх Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох 3,112,181,181.56 төгрөгийн төлбөртөө барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг тус *******инд шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 42/21 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Үүнд:
а/Нэхэмжлэгч Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, энх тайваны өргөн Чөлөө гудамж, 4/1 барилгын 1 давхар тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
б/Нэхэмжлэгч ******* Констракшн ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 барилгын 3 дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
в/ Нэхэмжлэгч Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу тус ******* 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г тус ******* байгуулсан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар нь эрхийн улсын Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгийн буюу нийт 3,113,730,676.85 төгрөгийн зээлийн төлбөртөө тооцон өмчлөх эрхүүдийн тус *******инд шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,113,730,676.85 төгрөг төлсөн тохиолдолд Хөрөнгө-ийн өмчлөх эрхийг буцааж шилжүүлж авахаар тус тус тохиролцсон.
Хөрөнгө-үүдийн өмчлөх эрхийг тус ******* хуулийн дагуу шилжүүлж авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг нэхэмжлэгч нартай байгуулсан бөгөөд улсын бүртгэлд тус ******* 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө-н өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулан авсан. Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар болох нийт 62,274,613.54 төгрөгийг тус ******* төлж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нараар буцааж төлүүлсэн болно.
Нэхэмжлэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний 2.2 дах хэсэгт заасны дагуу Хөрөнгө-г буцааж худалдаж аваагүй тул тус ******* өмчлөх эрхээ хамгаалуулах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөрөнгө-г нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нар Хөрөнгө-г 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор чөлөөлөх нөхцөлтэй Эвлэрлийн гэрээ-г тус *******тай байгуулсан бөгөөд тус гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нэхэмжлэгч нар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус ******* шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт шүүхээр бичүүлж авсан. Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөрөнгө-г нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тус *******инд хүлээлгэж өгсөн болно.
Банкны тухай хууль, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, Зээл, Барьцааны гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талыг хуурч мэхэлж, хүч хэрэглэж Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулан *******ны нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус ******* нэхэмжлэгч нарын төлөхгүй байгаа зээлийг төлүүлэх зорилгоор барьцааны зүйл болох Хөрөнгө-н өмчлөх эрхийг шилжүүлж авсан.
1.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус ******* нэхэмжлэгч нартай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г, тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Тус ******* нэхэмжлэгч нараас авах зээлийн гэрээний төлбөр болох 3,113,730,676.85 төгрөгийн төлбөрөөрөө худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн болно.
2. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56.1.1,56.1.9,45, 59, 60-р зүйлд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх зүйлүүдийг үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл ******* нь хуулиар хориглоогүй үйл ажиллагааны хүрээнд зээл төлүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болно.
2.2. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нартай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний 2.2 дах заалтаар тус ******* нэхэмжлэгч нарт 3,113,730,676.85 төгрөгийг 2 жилийн хугацаанд хүйгүйгээр ашиглах, тус дүнгээр Хөрөнгө-г буцааж авах эрхүүдийг олгосон буюу тодорхой нөхцөлтэй гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 265-268 дугаар зүйлд тодорхойлогдсон Буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээний 2.2 дахь заалтаар Иргэний хуулийн 268 дугаар зүйлд заасан хязгаарлалтын хүрээнд нэхэмжлэгч нарын буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хугацааг 2 жилээр харилцан тохирсон бөгөөд ийнхүү буцаан худалдан авах эрхийг гэрээнд заасны дагуу хэрэгжүүлээгүй болно Өөрөөр хэлбэл тус ******* тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож нэхэмжлэгч нартай хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн нэг үндэслэл болох Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт мөн адил үгүйсгэгдэж байна.
2.3. Нэхэмжлэлд тус *******ийг хуурч мэхэлж, хүч хэрэглэн гэрээнүүд байгуулсан гэж бичсэн байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага, урьдач нөхцөлүүд бүрдсэн эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.Нэхэмжлэгч нар нь өөрсдийн сайн дурын хүсэлтээр тус гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******анд хүсэлт гаргасан бөгөөд Банк хүсэлтийг хүлээн авч, талууд сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Нэхэмжлэгч нь *******анд энэхүү гэрээг хэрэгжүүлэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой хүсэлтүүд гаргах, хожим гэрээний үүргээ биелүүлж тус хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэргээр удаа дараа гэрээний хүчин төгөлдөр байдлыг өөрийн үйлдлээр хүлээн зөвшөөрч ирсэн тул тус хэлцлийг хийхээр хууран мэхлэгдсэн, хүчинд автсан гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн төлөх төлбөрт нь Хөрөнгө-н өмчлөх эрхийг тус ******* шилжүүлж авсан бөгөөд нэхэмжлэгч нарыг хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл огт байхгүй болно.
3.1. Тус *******ны нэхэмжлэгч нартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний 2.2 дах хэсэгт заасан нөхцөл биелэгдээгүй, түүнчлэн тус *******ны өмчлөх эрхийг хамгаалсан хуулийн хучин төгөлдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дүгээр захирамж байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болохын хувьд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг байгуулахдаа үндсэн зээлийн болон барьцааны гэрээний тал болох ХХК-иас асууж тодруулаагүй шууд гэрээг байгуулсан, гэрээ хэлцэлд оролцуулахгүйгээр дараагийн гэрээг хийсэн нь үндэслэлгүй, компанийн ТХ-ийн 48, 159.1, нь гэрээний оролцогчийн эрхийг зөрчсөн, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өртөг бүхий хөрөнгүүдийг бага үнэд тооцон авсныг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 159 дүгээр 159.1, 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг зөрчсөн. Барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах ёстой байхад өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан. ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч итгэмжлэлгүйгээр захиран зарцуулсан нь хууль зөрчсөн учир төлөөлөх эрхгүй, компанийн хуулийг зөрчиж хэлцэл хийсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хэлцлүүд нь зээлдэгчийг хохироосон гэж маргажээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №3000-2019/130-1 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, , №3000-2019/130-2 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, №3000-2019/130-3 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, №3000-2019/130-4 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, №000641651 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ , иргэний үнэмлэхийн хуулбар, №000755797 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ , иргэний үнэмлэхийн хуулбар, №000641652 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ , иргэний үнэмлэхийн хуулбар, №000641651 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, франчайзын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөрчлийн хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх №1/22, нэхэмжлэх №12/22, нэхэмжлэх №2/22, нэхэмжлэх №4/22, нэхэмжлэх №5/22, нэхэмжлэх №6/22, нэхэмжлэх №7/22 зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №3000-2019/1360-1 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №3000-2019/1360-2 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №3000-2019/1360-3 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №3000-2019/1360-4 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, 2021.10.14-ний өдрийн 42/21 хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, 2021.10.27-ны өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, №000641651 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000934793 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, №000755797 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000934791 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000934792 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.04-ний өдрийн 50/21 хүсэлт, төлбөр барагдуулах гэрээ, гүйлгээний баримт, 2023.10.10-ны өдрийн 13/895 мэдэгдэл, 2023.10.16-ны өдрийн 39/23 хүсэлт, 2023.10.30-ны өдрийн Г3/968 шаардлага хүргүүлэх тухай, 2023.12.11-ний өдрийн нэхэмжлэл, 2023.11.27-ны өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2023.12.27-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2023.12.27-ны өдрийн 101/ШШ2024/00074 шүүгчийн захирамж, 2024.06.06-ны өдрийн 101/ШЗ2024/15881 шүүгчийн захирамж, 2024.06.06-ны өдрийн 101/ГХ2024/01355 шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024.06.07-ны өдрийн хүсэлт, зээл, зээлийн хүүний тооцоолол зэрэг баримтуудыг хэрэг ирүүлжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, иргэн Ц.******* нар нь хариуцагч ******* *******инд холбогдуулан, маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг Банкны тухай хууль, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, Зээлийн, Барьцааны гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талыг хуурч мэхэлж, хүч хэрэглэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дахин байгуулж, хөрөнгүүдийг *******ны нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоолгох, Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүд болон Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9, 45, 59, 60 дугаар зүйлд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Нэхэмжлэгч нар нь ******* *******наас 3,0 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар зээлж, холбогдох зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн төлөлт хэвийн төлөгдөж байсан боловч Ковидийн улмаас үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Гэтэл ******* зээлийн үүргийг шаардаж, дарамт шахалт үзүүлж, цар тахал ид тархаж байх үед хөрөнгөө зээлээ төлөөд эргүүлэн авах эрх чинь нээлттэй, ******* эрсдэлээ тооцож байна, та бүхэн санаа амар байж болно, танай хөрөнгийг цааш нь зарж үрэхгүй гэх мэт төрөл бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор хөрөнгүүдийг худалдах худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг байгуулан манай өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Зээлдэгч нь тахлын улмаас үйл ажиллагааны доголдол гарснаа нөхөж амжихгүй зээлийн эргэн төлөлтийн зөрчил үүссэнийг далимдуулан ******* нь хөрөнгүүдийг хямд үнээр хураан авсан. Нэхэмжлэгч нь *******наас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авч, төлөх хүсэл зоригоор *******тай гэрээ байгуулж, зээл авсан болохоос хямд үнээр зээлийн үүрэгт шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Гэтэл ******* нь давуу байдлаа ашиглан, хуурч мэхэлж, нэг талын хүсэл сонирхлоор зээлдэгчийн үйлчилгээний болон компанийн үйл ажиллагаа нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас доголдмогц үл хөдлөх хөрөнгүүдийг нэр дээрээ хууль зөрчиж шилжүүлсэн авсан байна. Зээлийн, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, талууд тохиролцож эдгээр гэрээг хүчингүй болгоогүй байхад Зээлийн барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх болон Үл хөдлөх хөрөнгийг худалдах хуцалдан авах гэрээнүүдийг давхар хийсэн. Банк нь зээлдэгчтэй Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах-худалдан авах 3 гэрээг тодорхой үнэ тохирч байгуулсан боловч уг гэрээнд заасан үнийг худалдагч талд төлөөгүй нь уг гэрээнүүд нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулна. Мөн зээлдэгчийг хуурч, мэхлэн *******наас авсан зээлийн төлбөрийг 1,5 дахин нугалах зах зээлийн үнэ бүхий зээлдэгчийн эд хөрөнгийг дээрх гэрээгээр халхавчилж үнэгүйдүүлэн өөртөө олж авч буй нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд барьцаа хөрөнгө нь зах зээлийн үнэ 8-9 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл ******* нь ямар ч үнэлгээ хийлгэхгүйгээр, хямд үнээр өөрийн хөрөнгөө болгон хураан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буйд гомдолтой. Иймд нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг илтэд хууль зөрчин шилжүүлэн авсан болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулна гэжээ.
3. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь Зээлийн гэрээ-ний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, улмаар нэр бүхий 3 үл хөдлөх барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг тус *******инд шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г тус ******* байгуулан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний дагуу Хөрөнгө-ийг буцааж худалдаж аваагүй тул Хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, талууд Эвлэрлийн гэрээ-г байгуулсныг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлж, хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тус *******инд хүлээлгэж өгсөн болно. Банк нь нэхэмжлэгч нарын төлөхгүй байгаа зээлийг төлүүлэх зорилгоор барьцааны зүйл болох Хөрөнгө-н өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Зээлийн гэрээний төлбөр болох 3,113,730,676.85 төгрөгийн төлбөрөөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банк үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авахдаа хууль зөрчөөгүй, талуудын тохиролцоонд үндэслэн хийгдсэн, ******* нь хуурч мэхэлж, хүч хэрэглээгүй, нэхэмжлэгч нь өөрсдийн сайн дурын хүсэлтээр тус гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******анд хүсэлт гаргасныг хүлээн авч, талууд сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Мөн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний буцаан худалдан авах нөхцөл биелэгдээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлсөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болохын хувьд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг байгуулахдаа үндсэн зээлийн болон барьцааны гэрээний тал болох ХХК-иас асууж тодруулаагүй шууд гэрээг байгуулсан, гэрээ, хэлцэлд оролцуулахгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хийсэн нь үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн 48 дугаар зүйл болон гэрээний оролцогчийн эрхийг зөрчсөн, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өндөр өртөг бүхий хөрөнгүүдийг бага үнэд тооцон авсныг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 159 дүгээр 159.1, 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг зөрчсөн. Барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах ёстой байхад өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан. ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч хөрөнгүүдийг итгэмжлэлгүйгээр захиран зарцуулсан нь хууль зөрчсөн учир төлөөлөх эрхгүй, Компанийн хуулийг зөрчиж хэлцэл хийсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хэлцлүүд нь зээлдэгчийг хохироосон гэж маргажээ.
5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. ******* ******* болон ******* Констракшн ХХК, Ивээл ХХК, Ц.******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулжээ. /хх-53/
а/ Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлөөр 3,000,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирчээ. /хх-53-61/
б/ Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ХХК, Ц.*******, ******* ******* ХХК, ХХК нарын хооронд 2019.09.04-ний өдөр №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулж, нийт 7 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 3 тэрбум төгрөгийг хүлээн авсан эсэх асуудлаар болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. /хх-62-84/
7. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-гээр 3,000,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирсон, үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон боловч тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлж чадаагүй буюу зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаа зөрчигдсөн үйл баримтын талаар хэн аль маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ковидийн нөхцөл байдлаас шалтгаалан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаанд нь доголдол гарсантай холбоотойгоор зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн талаар тайлбарлажээ.
8. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд зээлийн гэрээний дагуу үүсэх үр дагаврыг хуульд зааснаар зээлдүүлэгч шаардах эрхтэй боловч зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцаа хөрөнгүүдийг зээлийн үлдэгдэл үүрэгт дүйцүүлэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэх замаар нөхцөл тохирсон буцаан худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлснээс шалтгаалан маргах үндэслэл болжээ. Тодруулбал,
9. ******* ******* ХХК-иас зээлдэгчид хандан ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 42/21 тоот албан бичигт 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу 3,112,181,181.56 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар дурдаад, зээлийн барьцаанд байгаа Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, энх тайваны өргөн Чөлөө гудамж, 4/1 барилгын 1 давхар тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* Констракшн ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 барилгын 3 дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, ... тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* *******ны нэр дээр шилжүүлж зээлийг бүрэн хааж дуусгах талаар тусгагджээ. /хх-86/
10. Улмаар, ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г байгуулжээ./хх-93/
а/ Дээрх гэрээний үндсэн нөхцөлөөр, нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгийн буюу нийт 3,113,730,676.85 төгрөгийн үнээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тохируулан өмчлөх эрхүүдийг 2019.09.04-ний өдрийн №3000-2019/30 дугаартай зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт ******* *******инд шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь гэрээг байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,113,730,676.85 төгрөгийг *******инд төлсөн тохиолдолд Хөрөнгө-ийн өмчлөх эрхийг буцааж шилжүүлж авахаар тус тус тохиролцсон байна.
б/ Мөн Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Ц.*******ы өмчлөлийн 000641651 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ...давхар тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгөөр шилжүүлэхээр, /хх-96//
в/ ******* ******* ХХК болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, 000755797 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 барилгын 3 дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр, /хх-100/
г/ Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Ц.*******ы өмчлөлийн, 000641652 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэх тухай гэрээг байгуулж, хөрөнгүүд нь 2021.11.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр ******* *******ны өмчлөлд шилжсэн, шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар дээр дурдсан нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгө нь одоогоор ******* *******ны өмчлөл, эзэмшилд байгаа болох нь тогтоогджээ./хх -104/
11. ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний 2.2-т заасан хугацаанд зээлийн үүрэг 3,113,730,676.85 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
12. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2023.12.11-ний өдөр гаргасан, тухайн асуудлаар 2023.12.27-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн №101/ШШ2024/00074 захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-120/
а/ Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар, маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2024.05.27-ны өдрийн дотор бүрэн суллаж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
13. Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн №101/ШШ2024/00074 захирамжийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгч нараас чөлөөлүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх125-127/
14. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр, *******наас дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан барьцааны хөрөнгүүдийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар буцаан худалдах, худалдан авах болзолтой гэрээг байгуулсан нь *******ны тухай хуульд заасан үндсэн үйл ажиллагааны зорилгоо зөрчиж хэлцэл байгуулсан, мөн ******* нь давуу байдлаа ашиглан, хуурч мэхэлж, нэг талын хүсэл сонирхлоор зээлдэгчийн сул байдлыг ашиглан өөр гэрээг халхавчилж гэрээ, хэлцэл байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах хуулийн шаардлагыг зөрчсөн, барьцааны зүйлийг хэт бага үнээр өөртөө шилжүүлэн авсан гэж маргасантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогдсон болно.
15. ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний ерөнхий нөхцөлөөр зээлийн гэрээний үлдэх үүрэг болох нийт 3,113,730,676.85 төгрөгийн үүрэгт дүйцүүлэн 3 үл хөдлөх эд хөрөнгийг *******ны өмчлөлд шилжүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор буцаан тохирсон үнээр буюу 3,113,730,676.85 төгрөгөөр худалдан авах үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй тохиолдолд *******ны захиран зарцуулах эрхэд хөрөнгүүд нэг мөр шилжүүлэх агуулгаар гэрээг байгуулсан байна.
а/ Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлүүд нь ******* ******* болон ******* Констракшн ХХК, Ивээл ХХК, Ц.******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ХХК, Ц.*******, ******* ******* ХХК, ХХК нарын хооронд 2019.09.04-ний өдөр байгуулсан №3000-2019/130-1, №3000-2019/130-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдээр барьцаалсан барьцааны зүйлүүд болох нь тогтоогджээ.
16. Барьцааны гэрээ нь барьцааны зүйлээр тодорхой үүргийг хангуулдаг буюу бие даан оршдоггүй үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга, хэрэгслийн хувьд үндсэн гэрээний үүрэггүйгээр дангаар оршдоггүй, нөгөө талаас зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой буюу зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд барьцааны гэрээ, түүний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулснаар үндсэн үүрэг дуусгавар болох эрх зүйн үр дагавар үүсгэдэг, барьцаалагч барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах, барьцаалуулагч барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байхад зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг хэрэгжүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн харилцааг дуусгавар болгохгүйгээр барьцааны хөрөнгүүдийг зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг, өр төлбөрт дүйцүүлэн, өмчлөх эрхийг хэлцэл хийх замаар шилжүүлэн авсан нь талуудын хооронд анх байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр эдлэх эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болжээ.
17. Түүнчлэн Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл болсон, энэ агуулгаар маргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
18. Талуудын хооронд байгуулсан анхны тохиролцоо нь зээлийн гэрээ болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийгдсэн Барьцааны гэрээ байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхийг хэрэгжүүлэх аргыг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх, улмаар барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, үндсэн зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхтэй болохыг хуульчилсан байхад зээлийн гэрээ болон барьцааны гэрээний эрх, үүргийн үндсэн харилцааг дуусгавар болгохгүйгээр барьцааны хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцож, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
19. Түүнчлэн зохигчдын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор байгуулсан 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон, Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон ******* ******* ХХК болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, түүнчлэн 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохирсон Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүд нь бодитоор хэрэгжээгүй, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд нэрлэн заасан мөнгөн хөрөнгөөр ******* ******* нь Ц.*******, ******* ******* ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт тохируулан гэрээг байгуулсан, худалдан авах хүсэл, зориг анхнаасаа байгаагүй буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа бий болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэм хэмжээний хэлбэрийн шаардлагад нийцээгүй, ******* нь мөнгөн хөрөнгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан бус, харин зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх үйл баримт тус тус тогтоогдсон тул Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
20. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ХХК, Ц.*******, ******* ******* ХХК, ХХК нарын хооронд 2019.09.04-ний өдөр №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан, эдгээр барьцааны гэрээнд, маргаан бүхий 210 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 693,000,000 төгрөгөөр /1 м.кв 3,300,000 төгрөг/, 585 м.кв талбай бүхий хөрөнгийг 1,755,000,000 төгрөгөөр /1 м.кв 3,000,000 төгрөг/ , 320 м.кв талбай бүхий хөрөнгийг 960,000,000 төгрөгөөр /1 м.кв 3,000,000 төгрөг/ барьцааны зүйлийн барьцаалуулах үеийн үнэ цэнийг барьцааны гэрээнд заасан атлаа, үүнээс хойш буюу 2021 онд Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа 3 үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 2,792,583 төгрөгөөр /нийт 1,115 м.кв талбайг 3,113,730,676.85 төгрөгөөр үнэлсэн/ үнэлж шилжүүлэн авсан зэргээс дүгнэхэд зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлтэй, зөвхөн зээлийн гэрээний үлдэгдэл үүрэгт тохируулан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт тогтоогджээ.
21. Дээр дурдсан үндэслэлүүдээр худалдах, худалдан авах хэлцийн дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг зээлдэгчээс шилжүүлэн авсан хэлцлүүд хуульд нийцээгүй тул хэлцлийн үндсэн дээр шилжсэн нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцааж өгөх эрх зүйн үр дагавар үүснэ.
22. Хариуцагч ******* *******наас нэхэмжлэгч нарт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа тул зээлийн үүрэг 3,113,730,676.85 төгрөгийг ******* ******* ХХК Ц.******* нараас гаргуулж ******* *******инд олгож шийдвэрлэв.
23. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ,
Ц.*******ы өмчлөлийн 000641651 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ...давхар тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон, Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ
******* ******* ХХК-ийн өмчлөлийн, 000755797 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 барилгын 3 дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон ******* ******* ХХК болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
Ц.*******ы өмчлөлийн, 000641652 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохирсон Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нарын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нараас 3,113,730,676.85 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* *******инд олгож шийдвэрлэв.
24. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2023.12.11-ний өдөр гаргасан, тухайн асуудлаар 2023.12.27-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн №101/ШШ2024/00074 захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
а/ Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар, маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2024.05.27-ны өдрийн дотор бүрэн суллаж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн №101/ШШ2024/00074 захирамжийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгч нараас чөлөөлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан боловч зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024.05.27-ны өдрийн дотор бүрэн суллаж хүлээлгэн өгөх асуудлаар зохигчид эвлэрснийг шүүх баталжээ. /хх-118/
б/ Талуудын эвлэрэлд үндэслэн шүүхээс Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг баталгаажуулсан, улмаар уг захирамжид үндэслэн нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон боловч энэхүү үйл баримтаар ******* ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэж шууд үзэх үндэслэл болохгүй, нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээс өмнөх хугацаанд үүссэн талуудын хооронд байгуулсан хэлцэлтэй холбоотой маргаан, түүний үр дагаврыг шүүх шийдвэрлэсэн нь Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн №101/ШШ2024/00074 захирамжаар шийдвэрлэсэн маргааны зүйлээс ялгаатай, тусдаа эрх зүйн харилцаа болохыг дурдав.
25. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нар 3,113,730,676.85 төгрөгт ногдох 15,726,603 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс 15,157,950 төгрөгийг урьдчилан төлсөн, 568,653 төгрөгийг дутуу төлсөн байх тул ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******наас 15,726,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нараас 568,653 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар ******* ******* болон ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ,
Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ...давхар тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон, Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
******* ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол/13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4/1 барилгын 3 дугаар давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон ******* ******* ХХК болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
Ц.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохирсон Ц.******* болон ******* *******ны хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,
Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нарын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нараас 3,113,730,676.85 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* *******инд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******наас 15,726,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц.******* нараас 568,653 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД