| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/02375/И |
| Дугаар | 191/ШШ2025/05245 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05245
2025 06 09 191/ШШ2025/05245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ..... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, .... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-д холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч И.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч И.******* нь нэхэмжлэгч Д.*******ын нөхөр /талийгаач/ Ц.******* нэр дээрх бүх хөдлөх, болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх ёстой хэмээн нас барснаас хойш 1 жилийн хугацаа нь өнгөрөөгүй байхад гэрчилгээ бичиг баримт зэргийг шаардаж хэрүүл маргаан үүсгэж түүнчлэн утсаар зүй бус харьцаж гэр доторх эд хогшил үнэт зүйлсийг өгөхийг шаардаж хүнлэг бус хандаж байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрсөн үр хүүхэдтэй болж чадаагүй Д.*******ын хувьд өрхийн тэргүүн гэдэг утгаар 1972-2024 оны хооронд буюу 52 жилийн хугацаанд хөдөлмөрлөж бий болгосон бүх хөрөнгөө өөрийн нөхөр Ц.******* нэр дээр авсан байдаг. Гэр бүлийн дундын эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалж гэр бүлийн дундын эд хөрөнгө байхаар хуульд заасан. Гэвч хариуцагч И.******* нь тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бүгд өвлөгдөх ёстой мэт хандаж байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүхийн байгууллагад хандаж байна. Миний нөхөр болох Цэдэнхүүгийн бид ерөнхий боловсролын сургуулийн 110 жилийн нэг анги байсан бөгөөд 1969 оноос үерхэж нөхөрлөж байгаад 1972 оноос хамт 1амьдарч эхэлсэн ба албан ёсоор 1973 оны 02 сарын 02-ны өдөр гэр бүл болж тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 56 жил ханилж энэ урт хугацаанд нэгнийхээ жаргал зовлонг хуваалцаж амьдарч ирсэн. Миний нөхөр болох Ц.******* зүрх нь бага зэрэг өвддөг байсан бөгөөд бид жил бүр БНХАУ-н Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн хороонд очиж үзүүлдэг ба сүүлийн 20 жил тасралтгүй үзүүлж харуулдаг байсан боловч 2023 оноос биеийн байдал эрс муудаж хагалгаанд орох шаардлагатай гэж зөвлөсөн ба үүний дагуу 2024 оны 03 сарын 20-нд Сонгдо эмнэлэгт хагалгаанд орж тэр өдөртөө нас барсан юм. Нөхөр бид хоёр 19 насандаа буюу 1969 онд жирэмсэн болсон боловч тухайн үедээ ярилцаад нас залуу байсан учир хүүхдээ авхуулъя гэж шийдвэрт хүрч авхуулсан боловч тэр үеэс өнөөдрийг хүртэл хүүхэд олоогүй ба төрсөн хүүхэдгүй хорвоог туулж байна.
Үр хүүхэдгүй хорвоог туулан гэдэг үгээр хэлхийн аргагүй тэр тундаа үр хүүхэдтэй гэж хууртагдаж тамлагдах шиг хэцүү юм энэ хорвоо дээр байхгүй билээ. Энэ зовлонг үр хүүхэдгүй насыг барж байгаа хүн л чинь сэтгэлээсээ ойлгох байх. Бид хүүхэдтэй болох гэж ангаах. уламжлалт, лам, бөө гээд яваагүй газар хүрээгүй хүн байхгүй билээ. Эцэс сүүлд нь хүүхэд өргөж авахаар шийдэж нөхөр Ц.******* төрсөн эгч Ц.ы охин болох О.*******ийг 1987 оны 04 сарын 26-ны өдөр 14 настай байхад өргөж авсан юм. Энэ үед О.******* нь бүрэн ухаан суусан байсан учир бидэнд уусаж өгөхгүй байсаар 4 жилийн дараа 18 насанд хүрч энэ үеэс найз залуу, нөхөр сүүдэр гээд тусдаа гарсан байдаг. О.******* нь бодит амьдрал дээр хэзээ ч намайг болоод миний нөхрийг аав, ээж гэж хүндэтгэж байгаа бөгөөд зөвхөн мөнгө өгөх ёстой гэж л хандаж байсан. Энэ олон жил хүний хүүхдээр хүүхэд хийх гэж өөрийгөө болоод ханиагаа мөн ч их зовоож мөн ч их уйлсан даа. Хань минь зүв зүгээр байж байгаад гэнэт л нэг жилийн дотор анагаахын шинжлэх ухааны үүднээс байж боломгүй байдлаар эрс муудаж БНХАУ-н эмч нар яагаад ингэтлээ муудсан шалтгааныг нь гайхаж байсан ч бид гэр бүлийн асуудлаа хэлээгүй юм. Өргөж авсан охин болох ******* нь 2 удаа бусдыг залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулж 2 удаа шоронд орж байсан. Эхний үйлдэл дээрээ 4 жилийн хорих ял эдэлж дараагийн үйлдэл дээрээ 5 жилийн ял эдэлж нийт 9 орчим жил хорих ангид ял эдэлж байсан юм. Ял эдлээд гараад ирсэн хойно нь миний нөхөр бид 2 за миний охин одоо хүн шиг амьдрах хэрэгтэй шүү гэж хэлж гуйгаад залуус хороололд 2 өрөө байр 55,000,000 төгрөгөөр авч өгч бүрэн тохижуулаад өгсөн боловч бөбөчид /архи/ цуглуулж архидаад болохоо байсан тул талийгаач төрсөн дүүтэй нь хамт очиж авч ирээд төрсөн ээж Ц.д нь өгч байсан юм. Гэвч жилийн дараа төрсөн ээж дүү нартайгаа таарахаа байж зодолдоод ахиад тусдаа гарсан. ******* хоёр нөхрөөс хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү нь Х. юм. Х.ыг 6 настайгаас нь их сургууль төгсөх хүртэл хугацаанд бид 2 өсгөн хүмүүжүүлж ерөнхий боловсролын сургуулийг дандаа өндөр төлбөртэй сургуульд сургаж хүмүүжүүлж Их дээд сургуульд нь Австрали улс руу явуулж сургаж төгсгөсөн. Гэвч нөхрийг нас бараад хоёр ч хоноогүй ажил явдал болж дуусаагүй гаргаагүй байхад өөрийн төрсөн эгч О.Болормаатай нийлж аавын нэр дээр ямар ямар хөрөнгө байдаг вэ? Гэрчилгээ хаана байна гэх мэтээр намайг шөнөжингөө дарамталж уйлуулж хоносон ба нөхрийг нас барсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй зөвхөн өвлөх өв нээгдэхээр хөрөнгө авна баян боллоо гэсэн сэтгэлтэй хүн байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна. Мөн хулийн 126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна. 126.2.1.гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө: 126.2.2.гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө нь тус тус гэр бүлийн дундын эд хөрөнгө байна хэмээн хуульчилсан байна. Мөн хуулийн 126.2.4 дахь хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө байхаар хуульчилсан байна. Талийгаач Ц. бид 1973.2.2-ны өдөр албан ёсоор гэр бүл болсноос хойш дараах эд хөрөнгүүдийг бий болгож хөдөлмөрлөсөн байна.
II. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд: а.... дугаар давхар 508 тоот хаягт байрлалтай Ү- тоот дугаартай 12.72м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
Ь. С.... тоот хаягт байрлалтай 75.02м.кв талбайтай Ү- тоот дугаартай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
с. ...давхрын D блокийн 87м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
d. ... дүүргийн .....тоот хаягт байрлах 56.48м.кв гурван орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
е. ..... дүүргийн ....... тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд I хөрөнгө
2. Хөдлөх эд хөрөнгийн тухайд.
а. Улаанбаатар хот, .... дүүрэг, .....-р хороо, шарга морьтод байрлах 700м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар
Ь. ....дүүрэг, ......-р хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлалтай нэгж талбарын 1681810002 дугаартай 1640м.кв аж ахуйн зориулалттай газар.
c .... УАУ улсын дугаартай ..... тоот арлын дугаартай changen SC6493DD6 маркын тээврийн хэрэгсэл.
d .... УАС улсын дугаартай .......дугаартай KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл
Иймд нөхөр /талийгаач/ Ц.******* нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож Д.******* намайг дээрх хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх /оногдох/ эрхтэйг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: И.******* миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ээж шүүхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Тухайн нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд нь миний талийгаач аав Ц.******* өмчлөлд байсан. Миний өмчлөлд шилжиж ирсэн, хуваагдсан нэг ч эд хөрөнгө байхгүй байгаа. Миний хувьд өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр өв хүлээн авах хүсэлтээ өгсөн байдаг. Одоогоор өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа. Тухайн нэхэмжлэлийг аавыг минь амьд сэрүүн байхад түүнд холбогдуулан гаргах боломжтой байсан. Аав минь 2024 оны 03 сарын 20-ны өдөр нас барсан. Одоо өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг тогтоолгох эрх зүйн харилцаа үүсэх ёстой гэж бодож байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт бичсэн тайлбарууд бүгд худлаа байна. Аавыг минь нас барсан үеэс хойш намайг орон гэрээс маань хөөж тууж, аавын маань удирдаж байсан компани руу оруулдаггүй. Компанийн дотоод үйл ажиллагааг ч танилцуулахгүй байгаа. Миний зүгээс өөрийн өргөж авсан аав Ц.тай дотно хэвийн харилцаатай байсан бөгөөд аав маань миний хүү ыг өсгөж өдий зэрэгтэй болгосон. Миний аав өөрийн төрсөн эгчээс намайг өргөж авсан нь үнэн бөгөөд өнгөрсөн бүх л хугацаанд мах цусны тасархай гэж үзэн өөрийн төрүүлсэн охин шигээ надад хандаж ирсэн.
Мөн хүү тай маш дотно харилцаатай байсан бөгөөд тэр хоёр хамтдаа олон зүйлийг хийдэг байсан. Гэтэл ээж Д.******* нь аавын маань биеийн байдлыг бидэнд хэлэлгүй ганцаараа шийдвэр гаргаж хагалгаанд оруулсан. Ач хүү болон надтай уулзуулж зөвшилцөлгүйгээр нас дээр гарсан аавыг минь хүнд хагалгаанд оруулсанд миний зүгээс маш их харамсаж байна. Гэвч миний зүгээс ээжийг гомдоож шархлуулахыг хүсээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх цагдаа гэж нэг ч өв хөрөнгийн асуудал үүсгээгүй. Зөвхөн хуулийн дагуу өөрийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтэй хуулийн дагуу гаргасан. Хүү минь эмээтэйгээ байнга уулзах хүсэлтэй байдаг боловч уулздаггүй. Надад ээжтэйгээ муу, муухай харьцсан тохиолдол байдаггүй. Энэ бүхний эцэст өөрийн өсгөсөн үрчилж авсан охиноо яагаад ингэж их үзэн ядаж миний хувийн байдлыг бичиж намайг доромжилж байгааг мэдэхгүй байна. Иймд миний бие хуульд заасан Ц.******* хууль ёсны ганц өв залгамжлагчийн хувьд өөрийн өвлөгдөх ёстой бүх өв хөрөнгөө өвлөн авч хуульд заасны дагуу өөрийн нэр дээр шилүүлэн авахыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэхүү шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт хариуцагч нас барсан тул гэр бүлийн дундын эд хөрөнгийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Тус хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч Ц. 2024 оны 03 дугаар сарын 20-нд нас барсан тул хууль ёсны өвлөгч нарын хувьд өв нээгдсэн. Үүний дагуу өвлөх эд хөрөнгийн хэмжээг тогтоолгох нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хэнээс ямар үндэслэлээр гэр бүлийн дундын эд хөрөнгөө тогтоолгохоор шаардаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт , 2025.02.13-ны өдрийн 191/ШЗ2025/08256 захирамж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, №001061533 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №001061397 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэр бүл болсны гэрчилгээ, техникийн тодорхойлолт, 2024.10.28-ны өдрийн 181/ШЗ2024/20786 захирамж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.05.06-ны өдрийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, үрчилсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүргэлтэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 2024.08.26-ны өдрийн 181/ШШ2024/03094 шийдвэр, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, харилцах дансны харилцагчийн хуулга, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.10.15-ны өдрийн албан бичиг, 2024.10.09-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, үндэсний төв архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2025.06.03-ны өдрийн 1440 албан бичиг, 2023.01.26-ны өдрийн 181/ШЗ2023/02151 захирамж, 2024.08.26-ны өдрийн 181/ШШ2024/03094 шийдвэр, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.03.13-ны өдрийн 191/ШШ2025/02051 шийдвэр зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн гэр бүлийн хүн болох Ц.*******/талийгаач/ нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх /оногдох/ эрхтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, энэ шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрсдийн өргөж авсан хүүхэд болох хариуцагч И.******* нь нэхэмжлэгч Д.*******ын нөхөр /талийгаач/ Ц.******* нэр дээрх бүх хөдлөх, болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх ёстой хэмээн нас барснаас нь хойш 1 жилийн хугацаа нь өнгөрөөгүй байхад бичиг баримт зэргийг шаардаж, хэрүүл, маргаан үүсгэж гэр доторх эд хогшил үнэт зүйлсийг өгөхийг шаардаж хүнлэг бус хандаж байна. Талийгаач Ц. бид 1969 оноос үерхэж, 1972 оноос хамт амьдарч эхэлсэн ба албан ёсоор 1973 оны 02 сарын 02-ны өдөр гэр бүл болж 56 жил ханилсан. Бидний дундаас үр хүүхэд төрөөгүй тул Ц.******* төрсөн эгч Ц.ы охин болох О.*******ийг 1987 онд 14 настай байхад өргөж авсан бөгөөд О.******* нь үүнээс хойш 4 жилийн дараа 18 насанд хүрч тусдаа гарсан. О.******* нь бодит амьдрал дээр хэзээ ч намайг, миний нөхрийг аав, ээж гэж хүндэтгэж байгаагүй, зөвхөн мөнгө өгөх ёстой гэж л хандаж байсан. О.******* нь нөхрийг нас бараад хоёр ч хоноогүй байхад өөрийн төрсөн эгч О.Болормаатай нийлж аавын нэр дээр ямар хөрөнгө байдаг вэ? Гэрчилгээ хаана байна гэх мэтээр намайг дарамталсан, нөхрийг нас барсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй, зөвхөн өв нээгдэхээр хөрөнгө авна баян боллоо гэсэн сэтгэлтэй хүн байна. Талийгаач Ц. бид 1973 онд албан ёсоор гэр бүл болсноос хойш нэр бүхий үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг хамтдаа бий болгож хөдөлмөрлөсөн тул нөхөр /талийгаач/ Ц.******* нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Д.******* намайг дээрх хөрөнгүүдийн 50 хувийг дангаар өмчлөх /оногдох/ эрхтэйг тогтоолгоно гэжээ.
3. Хариуцагч И.******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд нь талийгаач Ц.******* өмчлөлд байсан, харин өөрт нь шилжиж ирсэн, хуваагдсан нэг ч эд хөрөнгө байхгүй, иймд өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр өв хүлээн авах хүсэлтээ өгсөн. Одоогоор өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа тул өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсгийг тогтоолгох эрх зүйн харилцаа үүсэх ёстой. Нэхэмжлэлд бичсэн зүйл бодит бус. Аавыг минь нас барсан үеэс хойш намайг орон гэрээс маань хөөж тууж, аавын маань удирдаж байсан компани руу оруулдаггүй, компанийн дотоод үйл ажиллагааг ч танилцуулахгүй байгаа. Миний зүгээс аав Ц.тай дотно хэвийн харилцаатай байсан бөгөөд аав маань миний хүү Х.ыг өсгөж өдий зэрэгтэй болгосон. Миний аав өөрийн төрсөн эгчээс намайг өргөж авсан нь үнэн бөгөөд охин шигээ надад хандаж ирсэн. Миний зүгээс ээжийг гомдоохыг хүсээгүй, өнөөг хүртэл өв хөрөнгийн асуудал үүсгээгүй. Зөвхөн хуулийн дагуу өөрийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтээ хуулийн дагуу гаргасан. Хүү минь эмээтэйгээ байнга уулзах хүсэлтэй байдаг боловч уулздаггүй. Надад ээжтэйгээ муу, муухай харьцсан тохиолдол байхгүй. Иймд Ц.******* хууль ёсны ганц өв залгамжлагчийн хувьд өөрийн өвлөгдөх ёстой бүх өв хөрөнгөө өвлөн авч хуульд заасны дагуу өөрийн нэр дээр шилүүлэн авна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт Ц. нас барсан тул гэр бүлийн дундын эд хөрөнгийг тогтоолгох шаардлагагүй, хууль ёсны өвлөгч нарын хувьд өв нээгдсэн, хэнээс ямар үндэслэлээр гэр бүлийн дундын эд хөрөнгөө тогтоолгохоор шаардаж байгаа нь ойлгомжгүй гэжээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч Д.******* нь талийгаач Ц.тай 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Найрамдалын районы №29 дугаарт бүртгэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар тэдгээрийн гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсжээ.
6. Нэхэмжлэгч Д.*******ын гэр бүлийн хүн болох Ц. нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт I25 оноштойгоор нас барсан болох нь ИБД№111917941802 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
7. Талийгаач Ц.*******г нас барах хүртэлх хугацаанд гэр бүлийн хүн болох нэхэмжлэгч Д.******* нь хамт амьдарч байсан, түүнийг нас барсан хугацаанаас хойш Д.******* нь ганцаараа амьдарч байгаа болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 4 хорооны 2024.04.29-ний өдрийн №127 дугаартай тодорхойлолт авагджээ.
8. Талийгаач Ц.******* нэр дээр бүртгэлтэй дараах үл хөдлөх болон эд хөрөнгүүд байгаа, эдгээр нь нэхэмжлэгч болон талийгаач нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох зорилгоор нэхэмжлэгч нь дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбогдуулан маргажээ. Үүнд:
а/ ...., 5 дугаар давхар, 508 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
б/ ...., 1904 тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
в/ .. 1 дүгээр давхрын D блокийн 87 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009749 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
г/ ... байрны 14 тоот хаягт байрлах 56.48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн орон сууц, /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
д/... байрны в1 давхарт байрлах, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн, 18 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
е/ Улаанбаатар хот, .... морьтод байрлах, 700м.кв талбайтай, газар эзэмших эрхийн №0134847 гэрчилгээтэй газар,
ё/ ..., хаягт байрлалтай, нэгж талбарын 1681810002 дугаарт бүртгэлтэй, Газар эзэмших эрхийн №000127964 гэрчилгээтэй, 1640 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар,
ж/ 4568 УАУ улсын дугаартай LS4ASE2AIPJ103841 тоот арлын дугаартай Сhangаn SC6493DD6 маркийн тээврийн хэрэгсэл.
з/ 9704 УАС улсын дугаартай KMFGA17P1C701726 дугаартай KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл.
9. Хариуцагч И.******* нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүд нь талийгаач Ц.******* өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй тул тухайн хөрөнгүүдийн хувьд хариуцагчаар оролцох боломжгүй, харин өвийн асуудлаар маргах боломжтой бөгөөд хуульд зааснаар өвийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж маргажээ.
10. Нэхэмжлэгч Д.*******ын хувьд талийгаач Ц.тай 1973 онд албан ёсоор гэр бүлээ батлуулснаас хойш түүнийг нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарсантай холбоотойгоор хуульд зааснаар өвлөх эрхээ эдлэх нь нээлттэй боловч хариуцагч О.******* нь Ц.*******г нас барснаас хойш талийгаачийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийн 50 хувийг авах ёстой гэсэн байдлаар дарамт, шахалт үзүүлж байгаа тул маргаан бүхий хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгч шүүхээр эхлээд тогтоолгох эрхтэй, мөн өвийн асуудлыг шийдвэрлэхээс өмнө зайлшгүй гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлан маргажээ.
11. Энэхүү нэхэмжлэлийг талийгаачид холбогдуулан гаргах боломжгүй бөгөөд харин О.*******д холбогдуулан гаргасан шалтгаан нь өвлөгдөх ёстой хөрөнгө нь өвлөгч тус бүрт 50 хувиар тэгш хуваагдах, эсхүл өвлүүлэгчийн өвлөгдөх ёстой хөрөнгийн 50 хувьд ногдох хэсгийг өвлөхөд энэхүү шаардлага нь хууль зүйн үр дагавар үүсгэх буюу өвлөгч нарын өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг бодитоор тогтоолгоход энэхүү шаардлагыг шийдвэрлүүлсэн байх ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хуралдаанд тайлбарлажээ.
12. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж тодорхойлсон ба Ц.*******г нас барах үед түүний гэр бүлийн хүн болох Д.******* нь хамт амьдарч байжээ.
13. Харин хариуцагч О.******* нь 1994 онд Ц.******* гэр бүлээс өрх тусгаарласан талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ. Иймд О.******* нь Ц.******* гэр бүлээс 1994 онд өрх тусгаарласантай холбоотойгоор зөвхөн Ц. болон Д.******* нарыг гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлтэй юм.
14. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болох талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т заажээ.
15. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд нь талийгаач Ц. болон нэхэмжлэгч Д.******* нарын хамтын амьдралын явцад буюу 2003-2023 оны хооронд бий болсон хөрөнгүүд болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоогджээ.
16. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хөрөнгө хамаарна гэж заасан тул талийгаач Ц.******* нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж үзэв.
17. Маргаан бүхий хөрөнгүүд нь нэхэмжлэгч Д.******* болон талийгаач Ц. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзэх үндэслэл тогтогдоогүй, үүнийг няцаах баримт хэрэгт авагдаагүй тул нэр бүхий хөдлөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.
18. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд хариуцагчтай маргаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэжээ.
19. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно гэж, мөн хуулийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэж заажээ.
20. Дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгох шаардлага гаргасан буюу гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг тодорхойлуулсны дараа өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргасан, учир нь хариуцагч О.******* болон нэхэмжлэгч Д.******* нарын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийн талаар маргаж байгаа тул хариуцагчаар татсан талаар хуралдаанд тайлбарлажээ.
21. Ц., Д.******* нарын өргөж авсан хүүхэд болох И.******* нь 1994 онд талийгаач Ц.******* гэр бүлийн гишүүнээс өрх тусгаарлаж гарсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүд нь талийгаач Ц. болон И.******* нар болох бөгөөд Иргэний хуулийн 129.2-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зааснаар хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй.
22. Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоохоор зохицуулсан байх тул Ц.******* нэр дээр бүртгэлтэй нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүд нь Ц., Д.******* нарын гэр бүлийн дундын гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, Д.******* нь хөрөнгүүдийн 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
23.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэр бүхий хөрөнгүүдээс, ...., 5 дугаар давхар, 508 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2023.01.17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр, ...., 1904 тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2023.01.09-ний өдрийн Ц.******* нэр дээр бүртгэгджээ.
23.2. Мөн ...., 1904 тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь О.*******ийн хүү болох Х.аас 2023.01.06-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр, ...., 5 дугаар давхар, 508 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь мөн Х.аас 2023.01.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.******* өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогджээ.
24. Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Х.т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн №181/ШШ2024/03094 шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ц.Даваасүрэн, Х. нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар буюу дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 126 байр, 1904 тоот хаягт байршилтай 75.02 м.кв талбай бүхий орон сууц, тус байрны 5 давхар, 508 тоот хаягт байршилтай 12.72 м.кв талбай бүхий автозогсоолыг хариуцагч Х. нь эхнэрийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өвөг эцэг Ц.д тус тус шилжүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн 0026 дугаартай, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийн 0085 дугаартай Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнэ 560,741,000 төгрөгийн 50 хувь болох 280,370,500 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч Ц.Даваасүрэнд төлөх, төлүүлэх-ээр тус тус харилцан тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэр бүхий дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй байна.
25. Бусад эд хөрөнгийн хувьд Ц.******* нэр дээр бүртгэлтэй байсан эсэх асуудлаар зохигчид маргаагүй, хариуцагч И.*******ийг 1994 онд өрх тусгаарласнаас нь хойшхи хугацаанд хөрөнгүүдийн өмчлөх эрх нь Ц.******* нэр дээр бүртгэгдсэн, нөгөө талаас И.******* нь өрх тусгаарлахдаа гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн асуудлаар маргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд
в/ .. 1 дүгээр давхрын D блокийн 87 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009749 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
г/ ... байрны 14 тоот хаягт байрлах 56.48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн орон сууц, /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
д/... байрны в1 давхарт байрлах, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн, 18 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
е/ Улаанбаатар хот, .... морьтод байрлах, 700м.кв талбайтай, газар эзэмших эрхийн №0134847 гэрчилгээтэй газар,
ё/ ..., хаягт байрлалтай, нэгж талбарын 1681810002 дугаарт бүртгэлтэй, Газар эзэмших эрхийн №000127964 гэрчилгээтэй, 1640 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар,
ж/ 4568 УАУ улсын дугаартай LS4ASE2AIPJ103841 тоот арлын дугаартай Сhangаn SC6493DD6 маркийн тээврийн хэрэгсэл.
з/ 9704 УАС улсын дугаартай KMFGA17P1C701726 дугаартай KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл зэрэг нь Д.*******, талийгаач Ц. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг, эдгээр хөрөнгүүдийн 50 хувийг Д.******* нь өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
а/ ...., 5 дугаар давхар, 508 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
б/ ...., 1904 тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч И.*******д холбогдох,
.... дүүрэг, ... хороо, 5 дугаар хороолол, Усны 3 дугаар байр, 1 дүгээр давхрын D блокийн 87 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009749 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-... байрны 14 тоот хаягт байрлах 56.48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн орон сууц, /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
-... байрны в1 давхарт байрлах, улсын бүртгэлийн 2203009727 дугаарт бүртгэгдсэн, 18 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /Ц., Д.******* нарын өмчлөлд бүртгэлтэй/
-Улаанбаатар хот, .... морьтод байрлах, 700м.кв талбайтай, газар эзэмших эрхийн №0134847 гэрчилгээтэй газар,
-..., хаягт байрлалтай, нэгж талбарын 1681810002 дугаарт бүртгэлтэй, Газар эзэмших эрхийн №000127964 гэрчилгээтэй, 1640 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар,
-4568 УАУ улсын дугаартай LS4ASE2AIPJ103841 тоот арлын дугаартай Сhangаn SC6493DD6 маркийн тээврийн хэрэгсэл.
-9704 УАС улсын дугаартай KMFGA17P1C701726 дугаартай KIA Рамах маркийн тээврийн хэрэгсэл нь Д.*******, /талийгаач/ Ц. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг, нэр бүхий хөрөнгүүдийн 50 хувийг Д.******* нь өмчлөх эрхтэй болохыг тогтоож,
-...., 5 дугаар давхар, 508 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 12.72 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-...., 1904 тоот хаягт байрлалтай, 75.02 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД