Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 314/ШШ2025/00344

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          05              30                                             314/ШШ2025/00344

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Нутгийн ордны зүүн талд байрлах,  Өвөрхангай аймгийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт өөрийн байранд байрлах, “******* *******” ХК-д холбогдох

 

“18,690,435.72 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХК нь 2057905 регистрийн дугаартай манай газрын программд 2000 оны 01 дүгээр сарас эхлэн нийгмийн ******* шимтгэлийн тайлан өгч эхэлсэн байна. ******* ******* Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хугацаанд ******* ******* шимтгэлээ төлөлгүй 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуримтлагдсан өр авлага үүсгэн одоогийн байдлаар 12,460,290.48 төгрөгийн шимтгэлийн өр авлагын үлдэгдэлтэй бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 зааснаар алданги 6,230,145.24 төгрөг бүгд алданги шимтгэлийн хамт 18,690,435.72 төгрөгийг нийгмийн ******* Ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-т заасны дагуу нэхэмжилж байна.

 ******* шимтгэл төлөхгүй 271 хоногоос дээш хоносон бол хууль хяналтын шатны байгууллагад хандана гэж байгаа. Бид хэд хоорондоо уулзалт хийж төлбөрийн график байгуулсан. Манай шат шатны арга хэмжээгээ тухайн бүрд нь авдаг байсан. Гэвч хариуцагч нийгмийн ******* шимтгэл төлөөгүй тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батболд нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “******* *******” ХК нь 2057905 регистрийн дугаартай  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Манай компани 2024 оны 6 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ******* ******* шимтгэлийн өр, авлага болох 18,690,435.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулна.

Манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь мөнгөө энэ ондоо багтаж цувиргаж төлөх боломжтой. Манайх барилгын ажлаа эхлэх гээд төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Барилгын ажил эрхээд үйл ажиллагаа жигдрээд эхлэхээр төлөх боломжтой болно. Тийм болохоор 12 дугаар сараас наана төлөх боломжгүй, энэ ондоо багтааж төлнө гэж байгаа гэв.

 

            №******* дугаартай Өвөрхангай аймгийн ******* ******* газрын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

            “******* *******” ХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээлэл,

 

            2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн ******* ******* газрын шимтгэл ,авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл,

           

            “******* *******” ХК-ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2024 оны 01 дүгээр сарын тайлан,

           

            “******* *******” ХК-ийн ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 01 сараас 06 дугаар сар хүртэлх нийгмийн ******* шимтгэл ногдуулалт,

 

            “******* *******” ХК-ийн 2023 оны 01 сараас 12 дугаар сарын ******* ******* шимтгэл төлөлтийн тайлан,

 

            Өвөрхангай аймгийн ******* ******* хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №02 дугаартай “******* *******” ХК-д шимтгэлийн өр, авлага барагдуулах тухай албан бичиг,

 

            Өвөрхангай аймгийн ******* ******* газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №09 дугаартай ******* ******* ХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                       

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* ******* ******* нь хариуцагч “******* *******” ХК-д холбогдуулан “18,690,435.72 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

Шүүхээс талуудад хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар дуусгавар болгох талаар тайлбарлан өгч талуудад эвлэрэн хэлэлцэх боломжоор хангасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа нь эвлэрэн хэлэлцэхгүй гэх тайлбарыг гаргасан учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

******* ******* Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ”Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “******* *******” ХК нь №000258639 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, барилгын бараа материал, угсралтын үйл ажиллагаа явуулж нийгмийн ******* шимтгэл төлөлт хийгээгүй болох нь “******* *******” ХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээлэл, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн ******* ******* газрын шимтгэл ,авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, ******* ******* ХК-ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2024 оны 01 сарын дүгээр тайлан, “******* *******” ХК-ийн ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 01 сараас 06 дугаар сар хүртэлх нийгмийн ******* шимтгэл ногдуулалт, ******* ******* ХК-ийн 2023 оны 01 сараас 12 дугаар сарын ******* ******* шимтгэл төлөлтийн тайлан, Өвөрхангай аймгийн ******* ******* хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №02 дугаартай “******* ******* ХК-д шитгэлийн өр, авлага барагдуулах тухай албан бичиг, Өвөрхангай аймгийн ******* ******* газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №09 дугаартай ******* ******* ХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. 

 

Хариуцагч “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батболд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах талаар тайлбарыг гаргадаг хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Иймд хариуцагч “******* *******” ХК нь ******* ******* Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн ******* шимтгэл  төлж барагдуулах үүрэгтэй гэж үзлээ.

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хашийн ******* ХК-иас 18,690,435.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* ******* *******т олгохоор шийдвэрлэж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар "******* *******" ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,402 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,  118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. ******* ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар "******* *******" ХК-аас 18,690,435 /арван найман сая зургаан зуун ерэн мянга дөрвөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн ******* ******* *******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар "******* *******" ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,402 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА