| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2302001990267 |
| Дугаар | 2024/ДШМ/189 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/189
2024 2 8 2024/ДШМ/189
Т.Т, Э.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2024/ШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр Т.Т, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2302001990267 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Гийг 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Тд 80.000 төгрөгөөр худалдсан,
2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талд Хаан бууз зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1673 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүй 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр иргэн Б.Бийн эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр зогсож байсан иргэн Т.Хын халааснаас “Huawei Mate 20 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Косо” төвийн орчимд явж байсан иргэн О.Агийн хүрэмний халааснаас “Айфоне 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчим иргэн З.Нийн халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нгийн цүнхнээс “Самсунг А02S” загварын гар утас, хар өнгийн хэтэвч, бэлэн 70.000 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 500 рубль, Хаан банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаа, хууль бусаар авч улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2а 400 тоотод байрлах Хаан банкны АТМ740-г ашиглаж хохирогчийн Хаан банкны картнаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 12 минутад 400.000 төгрөг, 14 цаг 13 минутад 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.069.445 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцын орчим иргэн О.Бын халааснаас “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гандирс” худалдааны төвийн орчим иргэн Б.Мын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “100 стрийт” гэх үйлчилгээний газарт иргэн З.Сийн “Айфоне 11 промакс” загварын гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стрийт фүүд” үйлчилгээний газар үйлчлүүлж байсан иргэн О.Оийн “Айфоне 13 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.875.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн баруун талд явган хүний гарцаар гарах гэж байсан иргэн Т.Дын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч бусдад нийт 12.644.445 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Т.Тг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө ... орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гээс 80.000 төгрөгөөр худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн CU сүлжээ дэлгүүр дотор өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Яллагдагчийн дээрх хүсэлтүүдээс "гэмт үйлдэл тус бүр хатгагч, хамжигч, захиалагч, ченж нар байгаа тул тэгш байдлаар хариуцлага тооцуулах гэмт хэргүүдийг ганцаараа үйлдээгүй" гэх хүсэлтийг хэрэгт авагдсан гэрч, яллагдагчийн мэдүүлгээр хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт яллагдагч Э.Гэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хяналтын прокурор үйлдсэн атлаа уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулан яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулан тайлбар, мэдүүлэг аваагүй нь яллагдагчийн сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах эрхийг зөрчсөн, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... яллах талыг урьтал болгон гагцхүү өөрсдөөсөө түлхэн хэргийг шүүхэд шилжүүлсэн болох нь бусад мөрдөн шалгах ажиллагааны хэрэгт ач холбогдол бүхий нөхцлийг илтээр орхигдуулж хууль ёсны эрх ашигт ноцтой нөлөөлөх хүчин зүйлүүдийг бий болгож байна" гэх гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.
шийдвэрлэжээ. Хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй тул яллагдагчаас дээр дурдсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хатгагч, хамжигч, захиалагч, ченж байгаа гэх гомдол, хүсэлттэй нь холбогдуулан тодруулга авах шаардлагатай гэж үзэв. Хяналтын прокурор яллагдагч Э.Гэд холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... 64 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Тд 80.000 төгрөгөөр худалдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талд Хаан бууз зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1673 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг төрлийн гэмт хэрэг. Эрүүгийн эрх зүйн өрсөлдөх хэм хэмжээ гэдэг нь нэг буюу нэг төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг заасан эрүүгийн хуулийн бие даасан хоёр хэм хэмжээний хоорондын харьцаа бөгөөд үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн өрсөлдөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдав. Иймд яллагдагч Э.Гийн шүүхэд гаргасан хүсэлт, гомдолтой холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хяналтын прокурорын яллах дүгнэлтийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Гийг “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 10 тогтоол, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2 тогтоол, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай 1 тогтоол гарсан. Мөрдөгч нь прокурорын дээрх тогтоолуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухай бүрд нь яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авч байсан болох нь хэргийн материалд бүрэн туссан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, 7.4 дүгээр зүйлд заасан “Мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах” эрхийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тодруулбал, эрүүгийн 2302001990267 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өмгөөлөгч Н.Намжилцогтыг оролцуулан яллагдагчид танилцуулж, мэдүүлэг авсан, 2302000000266 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр өмгөөлөгч Н.Намжилцогтыг оролцуулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2309022121953 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2311014401189 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч О.Баяржаргалыг оролцуулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2305024561752 дугаартай тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.Батсүрэнг оролцуулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2311004981371 дугаартай тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2305024701908 дугаартай тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч Б.Батсүрэнг оролцуулан яллагдагчид танилцуулж мэдүүлэг авсан, 2305027291863 дугаартай тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.Батсүрэнг оролцуулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авсан, 2305017741868 дугаартай тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.Батсүрэнг оролцуулан яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан, 2311013651237 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч Т.Даваажавыг оролцуулан яллагдагчид танилцуулж, мэдүүлэг авсан, 2309010151971 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан, 2309022111961 дугаартай тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан баримтууд хэрэгт авагдсан болно. Гэтэл шүүх хэрэгт тусгагдсан дээрх баримтуудыг үл анзаарч, улмаар ямар үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Гэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, мэдүүлэг аваагүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” шаардлагыг хангаагүй, улмаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна. Мөн яллагдагч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Батсүрэнг оролцуулан 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “хулгайн гэмт хэргийн улмаас олж авсан гар утсаа “Тэди” худалдааны төвийн гадна үл таних хүнд зарсан, одоо гар утас зарсан хүнээ танихгүй” талаар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Гантулгатай фэйсбүүкээр холбогдож авсан боловч түүнтэй харьцаж байсан фэйсбүүк хаягаа сольсон, мөнгийг гудамжинд явж байсан хүний данснаас шилжүүлсэн, Гантулгын банкны дансыг мэдэхгүй, Гантулга нь 2022 онд Турк улс руу явсан Монголд ирээгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл яллагдагч Э.Гийн шүүхэд гаргасан хүсэлтэд хэн гэгчийг, ямар хэрэгт хатгагч, хамжигч, захиалагч, ченжээр оролцсон гэж үзэж, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн талаараа тодорхой хэлж, заагаагүй байхад шүүхээс “гомдол, хүсэлттэй нь холбогдуулан тодруулга” гэх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байгаа ойлгомжгүй байх тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.
Мөн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг төрлийн гэмт хэрэг юм. Эрүүгийн эрх зүйн өрсөлдөх хэм хэмжээ гэдэг нь нэг буюу нэг төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг заасан эрүүгийн хуулийн биеэ даасан хоёр хэм хэмжээний хоорондын харьцаа бөгөөд үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн өрсөлдөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдав. Иймд яллагдагч Э.Гийн шүүхэд гаргасан хүсэлт, гомдолтой холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хяналтын прокурорын яллах дүгнэлтийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэв...” гэж дурджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үндсэн бүрэлдэхүүний хувьд худалдаалах зорилготой, зорилгогүйгээрээ ялгагдаж байгаа тул уг шинжийг хангаж байгаа үйлдлүүдийг тус тусад зүйлчилж шийдвэрлэх нь нэгэнт хууль хэрэглээний практикт тогтсон асуудал юм.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Гийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан үйлдэлд нь хамааруулан 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн үйлдэл буюу өөр орон зай, цаг хугацаанд үйлдэгдсэн, сэдэлт санаа зорилгоороо ялгагдаж байгаа үйлдлийг “худалдаалах зорилготой” байсан гэж шууд дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Э.Гийн 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... 64 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын IIы жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5518 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2023 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,0238 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Тд 80.000 төгрөгөөр худалдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн замын урд талд Хаан бууз зоогийн газрын орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг метамфетамин /Methamphetamine/-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1673 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр иргэн Б.Бийн эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр зогсож байсан иргэн Т.Хын халааснаас “Huawei Mate 20 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Косо” төвийн орчимд явж байсан иргэн О.Агийн хүрэмний халааснаас “Айфоне 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчим иргэн З.Нийн халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нгийн цүнхнээс “Самсунг А02S” загварын гар утас, хар өнгийн хэтэвч, бэлэн 70.000 төгрөг, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 500 рубль, Хаан банкны карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаа, хууль бусаар авч улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2а 400 тоотод байрлах Хаан банкны АТМ740-г ашиглаж хохирогчийн Хаан банкны картнаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 12 минутад 400.000 төгрөг, 14 цаг 13 минутад 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.069.445 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцын орчим иргэн О.Бын халааснаас “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гандирс” худалдааны төвийн орчим иргэн Б.Мын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “100 стрийт” гэх үйлчилгээний газарт иргэн З.Сийн “Айфоне 11 промакс” загварын гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стрийт фүүд” үйлчилгээний газар үйлчлүүлж байсан иргэн О.Оийн “Айфоне 13 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.875.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн баруун талд явган хүний гарцаар гарах гэж байсан иргэн Т.Дын халааснаас “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч бусдад нийт 12.644.445 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Э.Гийн хулгайн үйлдлүүдэд хатгагч, хамжигч, захиалагч, ченж нар байгаа эсэх талаар яллагдагчаас тодруулж мэдүүлэг авах, мөн түүний мансууруулах бодисыг хууль бусаар ашиглах гэмт үйлдлүүдийг зүйлчлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан хэсгээр зүйлчлэх гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурор буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж
16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоно” гэж тус тус заасан ба ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Яллагдагч Э.Гийн 10 удаагийн хулгайлах гэмт хэрэгт тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, уг тогтоолуудыг түүнд танилцуулан, мэдүүлэг авсан байх хэдий ч дээрх хэргүүдийн үйл баримтын талаар нэг бүрчлэн асуугаагүй /хэргийг нэгтгүүлсний дараа мэдүүүлэг өгнө гэх/ байх бөгөөд түүний үйлдсэн хэргүүдийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 692 дугаартай прокурорын тогтоолоор нэгтгэж, түүнд холбогдох хэргийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэхдээ мөн хулгайн үйлдлүүдийн талаар асууж мэдүүлэг аваагүй байх тул уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцоо бий эсэх, олсон мөнгийг юунд зарцуулсан, амьдралын эх үүсвэр болгосон эсэх зэргийг тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин прокуророос яллагдагч Э.Гийн мансууруулах бодис хадгалсан, худалдсан зэрэг үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь зөв байх тул энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2024/ШЗ/101 дүгээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2024/ШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ