Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2025/0053

 

 2025        07              23                                   123/ШШ2025/0053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

     Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *** дүгнэлттэй *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** миний бие *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *** дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0614000 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ... гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *** хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ***ын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №0614000 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ... гэж тус тус оруулах прокурорын дүгнэлт бичжээ. [2]

Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *** дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *** гомдолтой *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *** холбогдох *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ***ын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №0614000 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Иймд холбогдогч *** үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ... гэж тус тус оруулах шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *** гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

[1] хх-ийн 34 дүгээр хуудас,

[2] хх-ийн 17-18 дугаар хуудас,