| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00389/и |
| Дугаар | 314/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00357
| 2025 06 04 | 314/ШШ2025/00357 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, Эмт ******* гэх газар оршин суух, ******* овгийн *******ын *******ы хүсэлттэй
“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.******* миний бие 1997-2000 он хүртэл Өвөрхангай аймийн ******* сумын 3 дугаар багт мал маллаж байсан. Гэтэл тухайн үеийн хүмүүс мал тооллогын 1997-2000 оны бүртгэлд Н.******* гэж буруу бичснээс тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Учир нь ээж Ваанчиг овогтой *******аар овоглож явсан байсныг аав болох Норовоор овоглож явсан нь буруу байна. Иймд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт 1997-2000 оны мал тооллого баримт дээрх Н.******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн 1988-1990 онд хугацаат цэргийн алба Ардын армийн 256 дугаар ангид алба хааж байхдаа аав болох Норовын *******аар бичигдсэн. Цэргийн үүрэгтний үнэмлэхэд *******ын ******* гэж бичсэн боловч цэргийн албаны баримт бичигт Норовын ******* гэсэн байгаа тул намайг цэргийн алба хааж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний №16 дугаар зөвлөмжийн хуудсанд: “1997-2000 оны малын А дансны овог нэрний зөрчил, цэргийн батлахын овог нэрний зөрчлийг шүүхээр тогтоолгох” гэсэн
Үндэсний архивын сан хамраг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03-07/2715 дугаартай лавлагаанд: хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 38 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн ******* сумын Дөлгөөн, 3 дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн ******* овгийн *******ын *******, эрэгтэй 1970 оны 9 сард төрсөн, 40 настай малчин, эхнэр Хас овгийн Даргиагийн Даариймаа, 1979 онд төрсөн, 32 настай хүү *******ы Лхагвацэрэн, 1996 оны төрсөн, 14 настай охин *******ы Намуунжаргал, 2009 онд төрсөн, 01 настай, охин *******ы Буянжаргал, 2001 оны төрсөн 9 настай бүртгэгдсэн байна гэсэн,
Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/234 дугаартай лавлагаанд: “ ******* овгийн *******ын ******* нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно гэсэн
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаанд: “******* овгийн *******ын ******* гэсэн
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн лавлагаанд:”******* овгийн *******ын *******...дүү Хөвлөг овгийн Норовын Чулуундолгор...” гэсэн
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн лавлагаанд:”... Ихэр ******* овгийн *******ын ...” гэсэн
Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0050 дугаартай тодорхойлолт:” Тус багийн иргэн *******ын ******* ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 1997 оноос хойш одоог хүртэл тус багийн Эмт гэх газар мал маллан амьдарч байгаа...” гэсэн
Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08/1675 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд:”...Норовын ******* БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 661909 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх,
1997, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтуудад: Н.******* гэсэн,
Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн *******ын *******ы ХААТР-1 маягт,
Батлан хамгаалахын төв архивын №661909 дугаартай “ Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад: Норовын *******, 1970 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, ам бүл: 5, аав Норов, ээж *******, дүү Цогзолмаа, ах Ваанчиг гэсэн,
2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0290 дугаартай *******ын *******ы цэргийн үүрэгтний үнэмлэх,
Гэрч Д.******* /РД:*******/ мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн ардийн армийн 256 дугаар Девизийн цэргийн ангид 1988 оны 11 дүгээр сараас эхлэн 1990 оныг хүртэл цэргийн алба хааж байсан гэсэн,
Гэрч Ц. /РД:/-ны мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Ардын армийн 256 дугаар Девизийн цэргийн ангид 1988 оны 10 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл цэргийн алба хааж байсан. Норов гэдэг нь *******, болон миний төрсөн аав. Тухайн үед эцгээр овоглогддог байсан. Бичиг баримт дээр ******* буюу ээжээр овоглосон байсан гэсэн,
Гэрч В. /РД:/-ны мэдүүлэгт: Ц.******* нь 1986 онд ******* сумын 8 жилийн сургуулийг 8 дугаар анги төгсөөд тус оноос эхлэн ******* сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн алба хааж байх хугацаандаа хүртэл мал малладаг байсан. Тэгээд 1990 оноос хойш тасралтгүй одоог хүртэл ******* суманд мал маллаж байгаа гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3.Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Мал тооллогын нэгтгэлийн 1997-2000 онуудын Н.******* гэж бичигдсэн А дансны жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Цэдэндуламын ******* мөн болох нь, түүнчлэн хүсэлт гаргагч Ц.******* нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ардын армийн 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан болох нь Үндэсний архивын сан хамраг архивын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03-07/2715 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/234 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0050 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08/1675 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1997, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд, Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн *******ын *******ы ХААТР-1 маягт, Батлан хамгаалахын төв архивын №661909 дугаартай “Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын” анкет, 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0290 дугаартай *******ын *******ы цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрч Ц., В., Ж.Жамъянсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан мал тооллогын баримтуудад бичигдсэн малын тоо, ам бүлийн тоо нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирч байгааг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогийн данснаас 70,200 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ц.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Мал тооллогын нэгтгэлийн Н.******* гэж бичигдсэн 1997-2000 онуудын А дансны жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ******* овгийн *******ын Отгончуулун /РД:/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч ******* овгийн *******ын Отгончуулун /РД:/-ыг 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ардын армийн 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн орлогийн данснаас 70,200 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ц.*******д олгож, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА