Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00236

 

 

 

 

 

        2025          04              17  

                                        314/ШШ2025/00236

 

 

                                Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

                                 

Нэхэмжлэгч: *******баатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Алтайн гудамж MGL радио  телевиз байр, 7 давхарт ******* тоотод байрлах, “Арвайн ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******-******* сумын 3 дугаар баг, 4-******* тоотод оршин суух, Тойн овгийн ******* *******д холбогдох

“4,572,180 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Арвайн ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь манай компанид 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн буруугаас ШТС-ийн орлогын мөнгийг дутааж ажил олгогчид 4,572,180 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д "Эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" гэж заасан байдаг. Мөн Н.******* нь компанид учруулсан 4,572,180 төгрөгийн хохиролоо хүлээн зөвшөөрч, уг хохирлыг өөрийн биеэр хариуцан төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно.  Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно" гэж заасан тул эрхлэгчээр ажиллаж байсан Н.*******аас компанид учруулсан хохирол 4,572,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь миний бие Арвайн ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******д холбогдох иргэний хэрэгт оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,572,180 төгрөгийн 572,180 төгрөгөөс татгалзаж байна. Иймд 4,000,000 төгрөгийг  2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1,333,333 төгрөгөөр  төлөхөөр хариуцагчтай харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Арвайн ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,572,180 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон. Уг 4,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1,333,333 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Арвайн ойл” ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан “4,572,180 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 4,572,180 төгрөгийн 572,180 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь нь татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 1,333,333 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

   Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

         Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “Арвайн ойл” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 4,572,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анударь 4,572,180 төгрөгийн 572,180 төгрөгөөс татгалзаж, үлдэх  4,000,000 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 1,333,333 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 88,105 төгрөгөөс 44,052.5 төгрөгийг орон нутгийн дансанд хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн данснаас 3*******,750 төгрөгийг, хариуцагчаас 3*******,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

           ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА