Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 314/ШШ2025/00314

 

 

 

 

 

 

 

   2025         05              19                                              314/ШШ2025/00314

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч А.Үүрийнтуяа би,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, Боржин төвийн 2 давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, *******ын *******д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 198,688.86 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...И.******* нь Өвөрхангай аймгийн салбараас 10*******200210002919 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугааатай сарын 3.4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн графикт заасны дагуу төлөлтөө хийж байгаад 2025 оны 03 дугаар сарын 01-нийий өдрөөс хойш  зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Зээлдэгч И.******* үндсэн зээл 173,336.10 төгрөг зээлийн хүү 16,*******2.76 төгрөг, нотариатын хөлс 9,000 төгрөг нийт 198,688.86 төгрөгийг төлөх төлбөртэй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “******* ББСБ” ХХК-ийн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... хариуцагч И.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь И.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 198,688.86 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ  “...хариуцагч И.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан...” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Шүүх нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 198,688.86 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд  хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

 

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь И.*******д холбогдуулан гаргасан  “зээлийн гэрээний үүрэгт 198,688.86 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,611 төгрөгийн 50 хувь болох 3,305.5 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                         А.ҮҮРИЙНТУЯА